Өнөө өглөөний /2024.01.20/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Төв аймгийн Эрдэнэсантад 31 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Увсын Зүүнговь, Сүхбаатарын Түмэнцогтод 28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтсон.
Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт 1.6-2.6 мм цас орж, цасны зузаан 16-20 см байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр хүрсэн бол өдөртөө -15…-17 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27 градус, бусад хэсгээр -22 градус хүйтэн хоносон байна.
Харин Өвөрхангай аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.4-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с хүрч, цасан шуурга 3-5 цаг, Дундговь аймгийн нутгийн төв болон зүүн хэсгээр 0.2-4.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 3-5 цаг, Дорноговь аймгийн нутгаар 0.3-2.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 7-10 цаг, 19-20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн нутгаар 0.8-3.0 мм цас орж, салхи секундэд 10-12 м/с, цасан шуурга 4-10 цаг, Сүхбаатар аймгийн нутгийн баруун хэсгээр 1.0-5.0 мм цас, салхи секундэд 10-12 м/с, зарим үед секундэд 16 м/с, цасан шуурга 3-7 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа.
Эх сурвалж: ЦУОШГ

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
