Харилцаа хандлага, хүн ёсны чанар нь цаанаасаа өгөгдөлтэй, хүсэл мөрөөдөл, урам зоригоор өмгөөлөгч мэргэжлээ өрдөн бадрааж өсч хөгжиж яваа өмгөөлөгчийн нэг Д.Баасансүрэнгийн энгүүн яриаг энэ дугаартаа онцоллоо. Итгэлийн гэрэлтэй, сэтгэлийн дулаантай өмгөөллийн ажлаа улам төгөлдөржүүлэн, өөрийгөө гэсээр ирэх үйлчлүүлэгчдийнхээ асуудлын эцсийн үр дүнг үзэхийн төлөө тууштай явдаг нь түүний мөн чанар зүтгэл гэлтэй. Ингээд Баасансүрэн өмгөөлөгчийн өмгөөллийн зам мөр, онцлог, арга барил, ур чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа мэдрэмжийнх нь талаар хамтдаа аялъя.
– Өмгөөлөгч болоод нэг л мэдэхэд 15 жил өнгөрсөн байна. Энэхүү цаг хугацаан дор эерэг гэхээсээ сөрөг зүйлтэй ихэнхдээ тулгарч байсан даа?
-Миний бие эрүү, иргэн, захиргааны чиглэлээр 15 дахь жилдээ ажиллахдаа эрүүгийн эрх зүйгээр дагнаж байгаа. 2018 оноос шинэ төрлийн гэмт хэрэг болох хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хүрээндээ төлбөрийн чадваргүй насанд хүрээгүй хүүхдийн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэг маргаанд олонтаа оролцож мэргэшиж байгаа гэсэн үг. 15 жилийн хугацаанд багагүй туршлагаж,өмгөөллийн ажлаа улам эрчимжүүлсээр яваадаа бахархдаг.
-Өмгөөлөгч болсноор танд зорилго, мөрөөдөл, хувь хүний хувьд ямар хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлт гарч байгаа гэж боддог вэ?
-Ажлын онцлогоосоо хамааран бид хүний зовлонг сонсдог хамгийн дотны хүн нь болдог. Хэнд ч хэлээгүй үгээ өмгөөлөгчдөө л хэлдэг. Тэрхүү зовлон жаргалыг нь өөртөө тулгарсан мэт мэдэрч явдаг учраас үйлчлүүлэгчид маань одоо ч надтай эргэх холбоотой байдаг. Нөгөө талаас тухайн хүний ажил амьдралын болон сэтгэл зүйн онцлогтой холбоотой мэдээллийг нь зайлшгүй танин мэдэх шаардлагатай болдог юм билээ. Энэ хэмжээгээр салбар бүрийн, олон мэргэжлийн хүмүүстэй холбогдож, мэдлэг туршлага сууж, мэдлэгийн цар хүрээ тэлж байна.
-Хуулийн мэргэжлийг багаасаа сонгосон уу, магадгүй зарим мэргэжил тухайн хүний зан характертэй ижил төстэй, ойр дөхөм байх нь ч бий. Таны хувьд?
-10 дугаар ангиа төгсөөд сэтгүүлч болохоор мөрөөдөж МУИС-д сэтгүүл зүйн чиглэлээр шалгалт өгсөн юм. Маш амархан даалгавар ирэхээр нь цагаасаа өмнө хийж дуусаад байж байтал шалгагч багш орж ирээд даалгаврыг гүйцэтгэх талаар зөвлөмж өгөхөд нь өөрийн хийсэн зөв зүйлээ буруу болгож өөрчлөөд хоёрхон оноо дутаад ёстой азгүйтэл гэгч болсон доо. Гэвч шантарсангүй МУИС-ийн харъяа Утга зохиолын дээд сургуульд элсэлт авна гэхээр нь шалгуулаад тэнцлээ. Гэтэл тус сургууль засвартай, хичээл нь 9 дүгээр сарын 10-нд орно гэхэд хүлээж байх завсраа дөнгөж байгуулагдсан хуулийн сургуульд мөн л шалгалт өгөөд тэнцсэн. Ингээд сэтгүүлч болох уу, хуульч болох уу гэсэн сонголттой тулгарч хувь заяагаараа хуулийн сургуулийг сонгосон түүхтэй. Одоо бодоход мэргэжил маань миний зан чанарт ян цав тохирсон юм шиг байгаа юм. Яагаад гэвэл, би худлаа хэлдэг хүнд маш дургүй, нэг барьж авсан зүйлийнхээ ард гарч, эцсийн үр дүнг нь үздэг хичээнгүй тууштай зан маань ч их нөлөөлдөг байх. Надад итгээд ирсэн хүний асуудлыг тухайн хүндээ ашигтай байдлаар шийдүүлэх арга замаа олохын төлөөх хүчин зүтгэлээсээ хэзээ ч ухарч, шантарч байсангүй. Үүнийхээ ачаар 90 гаруй хувьтай үйлчлүүлэгчдийнхээ маргааныг эерэг талаас нь шийдүүлдэг мэргэжилдээ хайртай, дуртай.
-Юунаас илүү урам зориг, сэтгэл ханамж авдаг вэ?
-Үйлчлүүлэгчдийн маань ”Баярлалаа” гэдэг үг бүхий л тулгарч байсан бэрхшээлээ мартах өөдрөг үзэл, өрнүүн хүсэл тэмүүллийг бий болгодог. Тэдний маань сэтгэлийн шарх арилаад ирэхэд өөрийн эрхгүй нүдэнд нь оч гэрэлтэх торгон агшныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тиймээс хүний төлөө явсан буян маань ажил үйлсийг маань бүтээж, сэтгэл ханамж дүүрэн өнгөлөг өөдрөг явуулдаг даа.
-Өмгөөлөл гэдэг нэг талаар урлаг. Янз бүрийн ньюансаар үйлдэгдсэн хэрэг маргааныг шийдүүлэхэд оюун ухаан, гарц гаргалгааг нь олно гэдэг үнэхээр авьяас мэт санагддаг юм?
– Мэргэжлээ үнэ цэнэтэй авч явахын тулд тухайн хүний мэдлэг боловсрол, ёс зүй, зан байдал, хүн чанараас гадна бичгийн хэлний чадвар маш чухал санагддаг. Учир нь, нэг удаа амьдралын боломжгүй нэгэн эмэгтэйн давах гомдлыг нь бичиж өгсөн ч надад өөр хурал давхцаад тухайн хүнийхээ хуралд нь очиж чадаагүй юм. Гэсэн ч өмгөөлөгч нь гомдлын үндэслэлээ сайн гаргаж бичсэн учраас нэхэмжлэгчийн талд шийдсэн талаар шүүгчийн туслах ярьж байсан. Бид шүүгчтэй нүүр тулж шүүх хуралдаанд орохоос гадна бичгээр харилцах асуудал бишгүй байдаг. Эндээс өмгөөлөгч хүн бичиг баримтаа ойлгомжтой сайн боловсруулах нь хуралд их нөлөөлдөг юм байна гэдгийг эндээс олж харсан. Тийм учраас шүүх дээр асуудлаа товч бөгөөд тодорхой ярих нь чухал. Энэ талын чадварыг өөртөө бий болгосны үр дүнд бусдыг баярлуулж явна даа.
-Мэргэжлээсээ авсан үнэт бэлэг тань юу вэ?
-ТББ-ын шугамаар бага наснаасаа олон жилийн хугацаанд /8-17 нас/ өөрийн хамаарал бүхий хүний хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болж амиа хорлох дээрээ тулаад явж байсан насанд хүрээгүй охины өмгөөлөгчөөр ажиллах болсон.Тухайн охиныг надтай уулзах хугацааны турш завсар зайгүй утас руу нь хүчирхийлэгч этгээд залгаж, мессэж бичиж, уулзъя гээд байхад нь охиныг явуулаад араас нь 2 цагдаатай очоод газар дээр нь барьж авч цэцэг шиг охиныг гунигт амьдралаас нь аварч билээ. Гэтэл удалгүй эгчээ, хуульч хүн ямар гоё юм бэ, би Их засаг сургуулийн оюутан болж байгаа шүү дээ гээд нүдэндээ баярын нулимстайгаар хэлж байсан нь үнэхээр хайрлам санагдсан. Ингэж түүнд амьдрал бэлэглээд зогсохгүй мэргэжлээ сонгоход нь ч давхар тусалсан. Энэ мэтээр бидний мэргэжил бусдад буян,үлгэр дууриал болж явдаг даа.
.-Таныхаар аз жаргал гэж юу вэ?
-Аз жаргалыг хүн өөрөөсөө л олно. Тухайн хүний үг бодол,төсөөллөөсөө улбаатай бусдад атаархах, өөртөө байхгүйг бусдаас хайх бус өрөөл бусдад сайн, сайхан сэтгэгдэл төрүүлж байх нь аз жаргал, амар амгалан. Өөрөөр хэлбэл, өөртөө оногдсон зүйлдээ сэтгэл ханамжтай явах нь өөрөө аз жаргал юм.
– Таныхаар амьдралын үнэ цэнэ гэж юу вэ?
– Аливаа хүн хийж бүтээсэн зүйлээрээ хэр бусдад тустай явах вэ гэдэг л амьдралын үнэ цэнэ. Монголчуудын ярьдаг “бүтэн нэртэй явахад бүх ажил бүтнэ” гэдэг шиг бусдад дэм тустай явбал аяндаа л ажил үйлс бүтэмжтэй дардан байна гэсэн үг. Ер нь завтай хүмүүс өөртөө зовлон хурааж, ачаа нэмдэг юм шиг санагддаг юм.
-Та Монголын Өмгөөлөгчдийн холбооны нэгэн эд эс. Иймд холбооны зүгээс өмгөөлөгчдөө чадавхжуулсан, сургасан ямар ажлууд зохион байгуулаасай гэж хүсдэг вэ?
-Нарийвчилсан оновчтой сургалт явуулмаар санагддаг. Жишээ нь, хуулийн нэмэлт өөрчлөлт эсвэл тодорхойлсон гэмт хэрэг гэх мэт сонирхолтой, өгөөжтэй, товч тодорхой сургалтуудыг зохион байгуулбал бидэнд оюуны том хөрөнгө оруулалт болох болов уу. Яагаад гэвэл нэмэлт өөрчлөлт орсон,шинэ тутам хэрэг дээр алдах тохиолдол гарч байгаа. Энэ талын мэдээллийг танхимын сургалтаар ихэвчлэн онлайнаар өгвөл бид цаг заваа хэмнэж ялангуяа миний хувьд тогтмол суух хүсэлтэй байна.
-Ажил амьдралдаа баримталж явдаг зарчмынхаа тухайд?
-Зөвхөн өмгөөлөгч гэлтгүй ямар ч хүн шударга л байх ёстой. Хэлсэн ярьсандаа эзэн болж явбал амьдралдаа алдаад байх нь ховор. Багаасаа энэ зарчмаар тууштай явж ирсэн учраас алдсан зүйл алга. Энэ байдал маань эргэн тойрондоо мэдрэгддэг юм болов уу өнөөдөр өөрийн гэсэн тогтмол үйлчлүүлэгчтэй, хамт олонтой явж байна. Дотоод хэргийн их сургуульд залилангийн гэмт хэргээр докторын зэрэг хамгаалах гээд сурч байгаа. Яагаад гэвэл өнөөдөр залилангийн гэмт хэргийн арга улам нарийссан. Тус хэрэг ямар аргуудаар үйлдэгдэж байна, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд ямар мэдээлэлтэй байх ёстой гэдэг талаар судалгаа хийж, энэ чиглэлээр өгүүлэл бичиж байна.
-Хэлэх дуртай үг тань?
-Мэргэжилтэйгээ холбож ярихад бусдад тусалж эс чадвал гай битгий болоосой гэж хэлмээр үе их гардаг даа.
-Сүүлчийн асуултыг танд нээлттэйгээр үлдээе?
-Нэгэнт л бид хүний эрхийн төлөө ажиллаж байгаа учраас ажилдаа бүхий л сэтгэлээ зориулж, асуудлыг нь өөрийнх нь хүссэнээр, харагдаж буй өнцгөөр нь шийдэх зориг, хүсэл эрмэлзлэл байна уу, ингэснээр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг хуульч хүний нүдээр урьдчилан харж, ул суурьтай тооцох нь хамгийн чухал. Хэрэв өөрт нь итгэл төрж байвал тухайн хүнийхээ хүсэлтээр үйлчилгээ үзүүлж байх нь аль аль талдаа хэрэгтэй байдаг юм. Тухайн үйлчлүүлэгч амьдралдаа өөрчлөлт оруулж, нааштай шийдвэр гаргуулах гэж бидэнд хандаж байгаа шүү дээ гэдгийг сайтар ухаарч баймаар. Эдгээр асуудлыг нь шийдэх боломжтой гэдэг үүднээс үйлчлүүлэгчдээ сонгодог. Иргэдийн зүгээс ч өмгөөлөгчдөө итгэж байвал тэдний хүссэнээр гэрэл гэгээтэй, талархалтай, үр дүнд хүрэх болов уу гэх тэнүүн бодлоор өмгөөллийн ажлаа явуулдаг даа.
Д.Нэргүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
