Залуу нас хүний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй, хүсэл мөрөөдөл дүүрэн, асч дүрэлзсэн сайхан үе байдаг. Энэ л насандаа тэд өөрийгөө болон өрөөлийг хөглөдөгийн адил оюутан залуусын ирээдүйн замаа засахад нь эерэг өнгө түгээж, хөгжүүлж яваа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн туслах ажилтан О.Одончимэгтэй уулзаж ярилцлаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн залуу хүч тэрбээр уйгагүй, тууштай, хичээл зүтгэлтэй нэгэн юм. Энэхүү эелдэг, элгэмсэг, зөв харилцаа хандлагаараа оюутнуудынхаа талархлыг олонтаа хүлээж, хүрээлүүлж байгаа нь түүний бас нэгэн тодотгол гэлтэй. Ийнхүү эрх зүйч оюутнуудыг бэлтгэлцэж яваа энгийн, эгэлхэн, хэнтэй ч амархан хэл үгээ ойлголцож чадах хэмжээнд өөрийгөө төлөвшүүлж чадсан түүнтэй ярилцаж суухад ямар их гэгээлэг, эвсэг, хүнлэг бүсгүй вэ гэдгийг төвөггүйхэн олж харсан билээ.
-Хоёулаа яриагаа танай сургуулийн Практик сургалтын төв гэдэг ойлголтоос эхэлье?
-Намайг О.Одончимэг гэдэг. Би МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвд ажилладаг. Манай Хууль зүйн сургууль таван жилийн хөтөлбөртэй. Оюутнууд гуравдугаар курсээсээ эхлэн манай төвийн Хууль зүйн клиник хичээлийг сонгож судлах боломжтой байдаг. Энэ хичээлийг сонгон судалж буй оюутнуудыг Клиникч оюутнууд гэж нэрлэдэг. Клиникч оюутнууд маань ажлын 5 өдрөөр ажлын бүтэн цагаар иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл, оюутан бүр хичээлийн 1 цаг 30 минутад ээлжлэн цагийн хуваарийн дагуу ажилладаг гэсэн үг юм. Энэхүү хичээлийг эрүү, иргэн, захиргааны шүүхийн шүүгч багш нар удирдан заадаг. Практикт ажиллаж байгаа чадварлаг шүүгчдээс номын дуу сонсч, тэдний заавар удирдлаган дор зөвлөгөө өгнө гэдэг оюутнуудын хувьд хувь тохиол. Ер нь манай төв оюутнуудыг танхимаар эзэмшсэн онолын мэдлэгийг практикт бататгах зорилгоор маш олон арга хэмжээ, хөтөлбөр, сургалтад тогтмол хамруулж хөгжүүлэхийг эрмэлздэг. Би оюутнуудтайгаа өөрийн дүү шигээ санаж дотноор харилцахыг эрмэлздэг. Ингэж дотно харьцсанаар бидний дунд ямар нэг хана үүсэхгүй байж цаашлаад оюутан дүү нар маань ойлгомжгүй зүйлээ дор бүр нь лавлаж асууж мэдсэнээр тэдний суралцах процессыг амар хялбар байлгадаг гэж боддог. Бүх оюутнууддаа ижил тэгш хандаж, шаардлагаа ч мөн адил хэмжээнд тавьдаг. Жишээ нь, оюутнууддаа зөвлөгөө өгөхдөө юунд анхаарах, тухайн хүнийг хэрхэн угтан авах, хүн хоорондын харилцааны ёс зүй, дадлагажихдаа тухайн байгууллагын соёлыг мөрдөх, биеэ зөв авч явах, цаг баримтлах, хувцаслалт, харилцаа хандлага гээд олон талаар зааж сургаж, чиглүүлдэг.
– Оюутнуудтайгаа хамтдаа бужигнан шуугиж хамгийн их эрч хүч энерги авдаг нь лавтай. Энэ талаархи бодлоосоо хуваалцахгүй юу?
– Тухайн хичээлийн жил дуусахад оюутнуудаасаа манай төвөөс клиникч оюутнуудад чиглэн зохион байгуулсан үйл ажиллагаа,хичээл удирдсан багшийн заах арга зүй, төвийн туслах ажилтан миний харилцаа хандлагын талаар санал асуулга авахад оюутнууд бүгд клиник хичээлийг сонгосноороо олон ур чадварт суралцсан, өөрийгөө нээн хөгжүүлсэн тухай болон надад талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн тохиолдол их байдаг. Оюутнуудын маань намайг бодитоор үнэлж, талархал илэрхийлсэн сэтгэгдлээс би дараа дараагийнхаа ажилдаа ажиллах эрх хүчийг авдаг.
Хамгийн сүүлд манай төвийн Клиникч оюутнууд Монголын Эмнести Интернэшнлээс зохион байгуулсан газар дахин төлөвлөтөд хамрагдсан хорооны иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх төслийн хүрээнд “Оюутан эрх зүйн хөтөч” вакум сургалтанд 10 оюутан хамрагдаж тухайн хорооны иргэдэд долоо хоног бүрийн Лхагва гараг бүр тогтмол зөвлөгөө өгч төслөө амжилттай дуусгасан. Энэ үеэр манай оюутнууд ямар их сэтгэлтэй юм бэ гэж үнэхээр бахархсан. Ямар нэг санаачилга гаргахад дуу нэгтэйгээр дэмжиж аль боломжит байдлаар бүтээлчээр ханддаг нь талархууштай. Оюутнуудынхаа туслалцаатайгаар аливаа ажилд хамтраад оролцохоор бие биенээ илүүтэй таньж эгч дүүс шиг болцгоодог. Ижил дасал болсон оюутнуудаа төгсөөд явахаар нэг хэсэгтээ эзгүйрээд хоосон оргиод явчихдаг юм.
-Оюутнууддаа юуг зөвлөж сургадаг вэ?
-Манай төвийн эрхлэгчээр доктор, дэд профессор С.Болормаа багш маань ажилладаг. Багш маань оюутнууддаа зөөлөн ур чадварт суралцах талаар үргэлж захиж, өөрөөрөө үлгэрлэж явдаг мундаг хүн. Жишээ нь, оюутнуудыгаа хаана ч явсан багш нартайгаа мэндтэй устай байх, өөр хоорондоо зөв мэндэлж сурах, цагаа ягштал барих, цахим хэрэглээний зөв зохистой хэрэглээ, сургуулиа төгсөөд эрх зүйч, хуульч, шүүгч гээд шат дараалан өсч хөгжих учраас одооноос эхлэн гар утасныхаа хэрэглээнд анхаарч буруу үг хэллэг хэрэглэхгүй байх тал дээр анхаарна шүү хэлж ойлгуулдаг. Ер нь онолын мэдлэгийг хүн сурч болдог. Харин зөв хүн байхад суралцах тийм амар биш. Зөв хүн байх, жинхэнэ хүн байх гэдэг чинь хуульч хүний хамгийн том нэрийн хуудас.
– Таны энэ амьдралаас авсан хамгийн үнэт зүйл тань?
-Би нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Энэ амьдралдаа хийсэн миний хамгийн зөв сонголт бол “миний хань”. Ханьтайгаа учирсандаа маш их талархаж, ханиараа бахархаж явдаг. Эмэгтэй хүн ер нь сайн ханьтай учирснаар амар амгалан байж үргэлж гэрэлтэж, дэлбээлж, цэцэглэж, өнгө орж жавхааждаг юм байна гэдгийг өөрөөрөө ойлгож яваа. Бид гэр бүлийн эрүүл харилцаатай байдаг гэж боддог. Үүний илрэл нь хүүхдүүдийн маань хүмүүжил, хандлага зөв төлөвшил. Бидний эрүүл харилцаатай байгаагийн гол нууц нь ердөө маш сайн ярилцдагт л оршдог. Бие биенийхээ үзэл бодлыг сонсдог, хүлээн зөвшөөрдөг, хүндэтгэдэг. Ийм харилцаа манай гэр бүлд оршдог учраас хамтын амьдралынхаа 10 гаруй жилийн хугацаанд маргалдаж муудалцсан нь барагтаа л үгүй. Дандаа эрүүл сэтгэхүйгээр харьцсаар ирсэн. Халамжтай сайн ханьтай учраас би өнөөдөр хэний ч нүдэнд аз жаргалтай, гэгээлэг харагддаг болов уу.
-Хэлэх дуртай үг тань?
-Сэтгэлд минь үргэлж “зөв хүн байх ёстой” гэдэг үг уяатай байдаг. Бусдад тус болдоггүй юм гэхэд төвөг учруулахгүй амьдрах л хүний нэг төлөвшил, ухаан шүү дээ. Хүн ер нь ямар ч албан тушаалд очсон, ямар ч асуудалтай байсан нэг л зангаараа байх ёстой гэдгийг амьдралдаа баримталж, энэ талаар өөртөө болон үр хүүхдүүддээ үргэлж хэлж сургадаг.
Д.Нэргүй



Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
