Саяхан нээлтээ хийсэн “Good dad” буюу “Сайн аав” уран сайхны кино үзэгчдийн дунд эрэлт ихтэй байна. Уг киног УБ такси компаний жолооч Т.Даваасүрэн агсаны бодит амьдарлаас сэдэвлэн бүтээжээ.Т.Даваасүрэн агсан амьд ахуйдаа амьдралын хатуу хөтүү хүнд бэрхийг үл ажран хэрхэн яаж сөрж тэмцэж явсныг энэхүү кинонд тодорхой харуулсан байна.
Аавын тухай олон сайхан кино байдгыг Монголын ард түмэн мэднэ. Харин энэ кино тэдгээр кинонуудын нэг болж,орчин үеийн Монголын олон аавуудад үлгэр дууриал болохуйц сайн кино болж чадсан гэж бахархалтайгаар хэлж болно.
Аавын тухай кино гэснээс манайд чинь аавын тухай дуу шүлэг тийм их байдаг билүү гэж гэнэт бодогдлоо. ”Нандин-Эрдэнэ” кинон дээр гардаг даа гадны жуулчин “яагаад үүрд хамт байгаач ээжээ гэж дуулаад байгаа юм бэ? ээж нь саятан юм уу” гэж асуудаг. Нээрээ л манайд чинь ээжийн тухай дуу их байдаг,харин аавын тухай дуу тийм ч их байдаггүй.
Тэр утгаараа монголчууд маань аав ээжийгээ аль алныг нь хайрлан хүндэлдэг сайхан заншилтай ард түмэн. Аав гэдэг чухамхүү өрх гэрийн тулж түших ноён нуруу болж явдгаараа хэн бүхнийх нь сэтгэлд их ойр дотно байдаг билээ. Аавгүй айл эзэнгүй гэр мэт ханхайдаг. Сайн аавын тухай олон сайхан үг хэлж болох ч миний бодлоор нөмөр нөөлөг, түшиг тулгуур, хайр халамж, сэтгэл зүрхээ гэр орондоо зориулж чадсан хүн бол “жинхэнэ сайн аав” юм.
Үзэгчид та бүхэндээ хандаж хэлэхэд “Сайн аав” киногоо гэр бүлээрээ хамтдаа үзэж, жирийн гүндүүгүй монгол аавын сэтгэлийг чин сэтгэлээсээ мэдрээрэй гэж хүсье. Бас та бүхэнд болон танай гэр бүлд аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.
Амьдралын алтан мөчийг “САЙН ААВ” МУСК-ноос
2017 оны 01-р сарын 24 өдөр, 22 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
