“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч Виктория Райдосын анхны бүтээл “Өвөг дээдсийн зан үйл” номыг “Весь” хэвлэлийн газраас нэгдүгээр сарын эхээр гаргасан нь уншигчдын дунд маш их хүлээлтийг үүсгээд байсан. Тэгвэл уншигчдын гар дээр очсон даруйдаа бестселлер болсон уг бүтээлд зохиолч бүсгүй маань газар газрын соёлд үхлийг хэрхэн авч үздэг хийгээд хүссэн хүсээгүй ч бидэнд нөлөөлж байдаг удам угсааны холбооны талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Орчин цагийн нийгэмд бид материаллаг байдал, баяр цэнгэлд анхаарлаа хандуулсаар, түүхээ, өөрийгөө яаж орхигдуулж буйг сануулах үүднээс бичсэн аж.
Ном нийт найман бүлэгтэй бөгөөд эхний бүлэгт Виктория өвөг дээдсийн зан үйл гэж юу вэ, ямар хэрэгтэй вэ, бид хэрхэн дагах ёстойг өгүүлсэн бол хоёрдугаар бүлэгт гэр бүлийн энерги гэж юу вэ, хаанаас үүсэлтэй байдаг, тэр нь хэрхэн хамаатнуудын хооронд солилцолд ордог, үүнд ямар бэрхшээл тохиолддог болон яаж түүнийг шийдэх тухай өгүүлжээ. Гуравдугаар бүлэг нь хүүхэд төрөх тухай буюу сүнс хэрхэн биежиж эхийн хэвлийд бойждог, жирэмсэн байх үе, төрөлт, төрсөний дараах эх хүүхдийн харьцааны талаар юм. Зохиолч дөрөвдүгээр бүлэгтээ өсвөр насны хүүхэд, тэд удамтайгаа ямар холбоотой байдаг, тэднийг хэрхэн зөв хүмүүжүүлэх, өөрийгөө таньж амьдралд хөлөө олоход нь яаж туслах талаар бичжээ.
Насанд хүрсэн хүмүүс, хайр сэтгэл, гэр бүл болох, удмын сүнс үүнд яаж ханддаг, заавал гэрлэх ёстой эсэх, яаж зөв гэрлэх, гэр бүлийн харилцаагаа хэрхэн зохицуулах тухай тавдугаар бүлэгт багтсан бол зургадугаар бүлэг бүхэлдээ ойр дотны хүмүүсийн үхэл, өвөг дээдсийн зан үйлд үхэл гэж юу вэ, ойр дотныхоо хүнтэй яаж салах ёс хийж оршуулдаг вэ гэсэн асуултуудын хариу юм. Долдугаар бүлэгт үхлийн тухай үргэлжлэн өгүүлэх боловч одоо үхэл гэгч зүйлийг дотроос нь буюу хүн нас барсаны дараа юу болдог, түүнд бид нөлөөлдөг эсэхийг Райдос тайлбарласан байна. Сүүлийн наймдугаар бүлэгт үр удам нь санан дурсдаг тодорхой хүмүүсийн талаар, нэрд гарсан өвөг дээдэстэй байх, алдар нэртэй болж үлдэх сайн уу, муу юу гэдгийг тунгаажээ.
“Улс төрийн ямар ч тогтолцоонд, эдийн засгийн ямар ч нөхцөлд, соёлын ямар ч орчинд бай та хэн нэгний үр удам гэдэг нь арилашгүй үнэн түүх бөгөөд та хойчдоо хэн нэгний өвөг дээдэс болох нь зайлшгүй үнэн бөлгөө. Орчин цагийн хүний сэтгэлийн хоосролыг эхийн сүү, эцгийн сургааль, эмээгийн ерөөл, өвөөгийн зөвлөгөө л нөхөж чадна” гэсэн зохиолчийн үг уг номын гол санааг бүрнээ илтгэсэн байна.
Харин энэ номыг бүрэн орчуулгатайгаар албан ёсны эрхтэйгээр Монголчуудынхаа гар дээр тун удахгүй хүргэх болно гэдгийг дуулгахад таатай байна. Гуравдугаар сарын 3-нд зөн билэгч Виктория Райдосын манай улсад айлчлан бидэнд зориулах “Удмын ид шид ба хүч чадал” лекцийн талаар болон бусад зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711-1163, 9920-5231, 9920-7624 дугаарын утсаар холбогдоорой. Таны сэтгэл оюун үргэлжид тэнгэр мэт уужуу, гал мэт очтой байх болтугай.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан

sain bna uu lektsin biletin une hed be