Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг энэ сарын 06-наас эхлэн зүүн гурван аймагт ажиллаж байна.
Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын хэсэг энэ сарын 06-ны өдөр Хэнтий аймагт ажилласан.
Шуурхай бүлгийг тус аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой комисс хуралдаж нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон тулгараад байгаа асуудлаа танилцуулсан юм.
Хуралдааны үеэр Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайн байна гэж дүгнэлээ. Харин зарим сумдад малын эмчийн хүрэлцээ муу, зам даваа цасанд боогдсоноос болж вакцинжуулалт тааруу хийгдэж байгаа тул аймгийн онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ХХААГ-аас 10-15 малын эмчийг Улаанбаатар хотоос авчирч хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Мөн аймгийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдахгүй үлдсэн ганц сум болох Өмнөдэлгэр суманд 160 мянган тун вакцин шаардлагатай байгаа хэдий ч улсын нөөц шавхагдсан тул бусад аймгийн нөөцөд байгаа вакцинаас татах замаар асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Түүнчлэн шуурхай бүлэг хоёр багт хуваагдан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Баруун-Урт сумдад ажиллалаа.
Түмэнцогт сумын хувьд шүлхий өвчний нийт гурван голомтод 1008 толгой мал өвчилснөөс өвчилсөн бүх малыг устгалд оруулсан байна. Мөн тус сумын хэмжээний бүх малыг вакцинжуулж дууссан байна.
Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мал эмнэлэг, үржлийн хоёр нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд вакцинжуулалтын таван хэсэг гарган ажиллахаар болжээ. Вакцинжуулалтын ажлыг 10 хоногт багтаан дуусгах үүргийг өгсөн байна.
Шуурхай бүлэг өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
