Ганцхан Монголын говьд амьдардаг баавгайн нэгэн төрөл бол мазаалай. Гэвч тоо толгой нь сүүлийн жилүүдэд эрс багасч мөхлийн ирмэгт тулаад байгаа билээ. Тэр утгаараа нэн ховор амьтан мазаалайг аврахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгайлсан бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ ТББ-ууд, хувь хүн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ч санал санаачлага гарган ажилласаар байна.
Тэгвэл мазаалайг аврах, цаашид тоо толгойг нь нэмэгдүүлэх, олон нийтэд энэ ажилд идэвхитэй оролцохыг уриалж буй олон хувь хүн, ТББ, хувийн хэвшлийнхнийг энд дурдъя. Цаашид мөн мазаалай баавгайг хамгаалах, хадгалан үлдээх чиглэлд гадаад, дотоодыг олон байгууллагыг хамтран ажиллахыг энэхүү мэдээллээр дамжуулан уламжилъя.
Жишээлбэл, “Монголын бартаат замын авто спорт холбоо” л гэхэд Хамгаалалтын захиргааны автомашинуудын ашиглалтын норм дууссан, эвдрэл гэмтэл гарч ажил үүрэг хэвийн явуулах боломж муу болсон тул 3 автомашиныг иж бүрэн засварлаж мазаалай хамгаалахад бодитой хувь нэмэр оруулсан байдаг. Мөн тус холбооноос Говийн их дархан цаазат газрын хилийн тэмдэгжүүлэлт хийхэд шаардлатагай “Хязгаарлалтын бүс”, “Онгон бүс” , “Зөвшөөрөлгүй орохыг хориглоно” пайзуудыг 140 ширхэг, Дархан цаазат газрын мэдээллийн самбар 1-ийг тус тус хийж хүлээлгэн өгчээ.

Мөн мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх, сурталчилан таниулах үйлсэд бодитой хувь нэмэр оруулан хамтран ажиллаж буй дараагийн байгууллага бол “Мобиком” ХХК юм. Тус компани нь сүүлийн жилүүдэд мазаалай баавгайг хамгаалах талаар санал санаачилга гарган ажиллаж, 2016 онд байршил нутагт хөв байгуулах, үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадас нэмэгдүүлж амьдрах орчныг сайжруулах, автомат камер суурилуулан мэдээллийг авч олон нийтэд сурталчилах, идэш тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ төрлийн тэжээл бэлтгэн, туршин үзэх зэрэг чухал шаардлагатай ажлуудыг санхүүжүүлэн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг.

Түүнээс гадна 2017 онд “Мобиком” ХХК, Бодь даатгал, “Витафит” групп, MCS групп зэрэг томоохон аж ахуй нэгжүүд энэхүү санал санаачилгад нэгдэн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, Хамгаалалтын захиргаатай санал солилцож, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр боллоо. Үүнд:
1. Хуучин ашиглаж байсан Ламын тооройн худгийг сэргээн засварлаж нарны өргүүр суурилуулах, Шар хулсаны баянбүрдэд 1 хөв байгуулах, 2 булгийн эх тохижуулах, Баруун тооройн нарны өргүүртэй худгийг хашиж хамгаалах
2. Мазаалай баавгайн иж бүрэн судалгаа /тоо толгойг тогтоох, амьдрах орчин, идэш тэжээлийн судалгаа г.м
3. 3 цэгт байрлах үүлэнд зориудаар нөлөөлөх генератор ажиллуулах түлшний нөөц бүрдүүлэх, ажиллуулахад шаардлагатай шатахууныг шийдвэрлэх
4. Нэмэлт тэжээл худалдан авах
5. Мазаалай баавгайг сурталчилан таниулах ажилд Монголын топ 20 аж ахуй нэгж байгууллагыг оролцуулан зохион байгуулж санхүүжилт босгох ажилд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Улмаар дээрх байгууллагуудтай уулзаж мазаалай судалгааны ажилтай газар дээр нь очиж танилцах, амьдрах орчин, байгалийн нөхцөл байдалд мониторинг хийж цаашид хийх ажлаа тодорхойлохын тулд энэ сарын 05-07-нд дээр дурдсан байгууллагын төлөөллүүд Алтайн өвөр говьд ажиллажээ.
Ажлын хүрээнд тавдугаар сарын 07-ны өглөө судалгааны багийн амьд баригчид бие гүйцсэн шармаахай үзэж, ирсэн төлөөлөгчид энэхүү амьтныг болон судалгааны ажлыг хэрхэн хийж буйг нүдээр харж сэтгэл өндөр буцаж, цаашид энэхүү амьтныг хамгаалах талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.




УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
