Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлж, сайд Д.Оюунхорол, Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх А.Тунгалаг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяа, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан, Академийн ерөнхийлөгчийн туслах Д.Дөлгөөн болон яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролсон юм.
Санамж бичгийн хүрээнд Монгол орны байгаль орчин, байгалийн нөөцбаялгийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, ногоон хөгжлийг дэмжиж, цэвэр технологи, байгаль орчинд халгүй үйл ажиллагааг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүн, мэдээ, баримтыг үндэслэл болгох, байгалийн нөөцийн олон жилийн төлөв байдлын судалгааг нийгэм, эдийн засгийн харилцан хамааралтай уялдуулан хийх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж илтгэл хэлэлцүүлэх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх юм.
Үйл ажиллагааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагын хийсэн судалгааны ажлын үр дүн, үйл ажиллагааг яамны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тусгаж улам нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг дурьдаад, өмнө нь ч Шинжлэх ухааны академи, түүний харьяа байгууллага, хүрээлэнгүүдтэй байнга хамтран ажиллаж ирсэн гэдгийг онцолсон.
Харин Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Байгаль орчны салбарт тулгамдсан асуудлыг шийдэх болон байгалийг танин мэдэх нь шинжлэх ухааны оролцоогүйгээр хөгжихөд бэрх. Эрдэмтдийнхээ нөөц бололцоог ашиглаж, өргөн хүрээнд хамтарч ажиллахаар болсон БОАЖЯ-ныхандаа талархал илэрхийлье. Энэ хүрээнд манай эрдэмтэд БОАЖЯ-ны захиалгаар байгаль орчны сүүлийн 30 жилийн динамикийг харуулсан 5 боть ном гаргахаар ажиллаж байна” хэмээлээ.


УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
