УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсаны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өнжүүл сум, одоогийн Бүрэн сумын нутаг “Оорцог” хэмээх газар малчин ард Мэндийн 4 дэх хүү болон мэндэлжээ.
М.Зэнээ агсаны 70 насны ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар амьдарч байсан байранд нь байх хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа. БГД-ийн нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хороололд байрлах уг байранд М.Зэнээ агсан хань, үр хүүхдүүдийн хамтаар 1994-2002 он хүртэл амьдарч байжээ.
Өнөөдөр түүнийг хань, үр хүүхэд, журмын нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд нь дурсан ярьж байна. М.Зэнээ агсаны охин З.Ариунаа хэлэхдээ “Миний аав их энгийн, сайхан сэтгэлтэй, нөхөрлөлдөө болон үзэл бодолдоо үнэнч, үр хүүхэд бидэндээ уул шиг түшигтэй хүн байсан. Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гэсэн тууштай, цэх шулуун үзэл бодолтой явсан аавынхаа баримталж ирсэн “Монголоороо л үлдэх юмсан” гэсэн зарчмыг үргэлжлүүлэн залгамжлуулахыг хичээх болно. Олон жил гэр бүл, үр хүүхдүүд нь хийчих юмсан гэж бодож явсан ажлуудын нэг болох хүндэтгэлийн самбарыг нь шинэчлэх ажилд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн хотын дарга С.Батболд болон түүний Тамгын газрын хамт олонд маш их баярласнаа илэрхийлье” хэмээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан М.Зэнээ агсаны хань, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсээд “Нийслэлийн зүгээс бид М.Зэнээ агсаны хийж хэрэгжүүлж, санаачилж байсан олон сайхан ажил, хууль тогтоомжийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүндэтгэлийн самбарыг нь шинэчилж байна. Мөн парламентын шинэ цагийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэх үүднээс эссэ бичлэгийн уралдаан зарлах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна.” гэлээ.
Мэндийн Зэнээ агсаны төрж өссөн нутаг усныхан ч түүний 70 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр зэхэж байна. Төв аймгийн Бүрэн сумын баяр наадам 7 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд болох юм байна. Баяр наадамтайгаа хамтатган М.Зэнээ агсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг тус сумын Засаг дарга Р.Очирбат хэллээ. Өнөөдөр Мэндийн Зэнээ агсантай хамт ажиллаж явсан үе үеийн УИХ-ын гишүүд, хотын дарга, удирдлагууд оролцсон дурсамж уулзалтыг мөн зохион байгуулах юм.

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
