Монголын ногоон нам, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн зэрэг Монголын иргэний хөдөлгөөнийхөн шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ. Тэд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” компанид буцаан шилжүүлэх шийдвэр гаргасан нь УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж, Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн, Монгол Улсын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа тул уг шийдвэрийг цуцлахыг шаардаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хяналтад байгаа шүүхээс ард иргэдийг хооронд нь талцуулсан шийдвэр гаргаж байгаад харамсаж байгаагаа Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч энэ үеэр дуулгасан. Мөн тэд “УИХ-аас таван сарын өмнө “Эрдэнэт” үйлдвэрийг төрд авах тогтоол гаргасан байдаг. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүгч УИХ-ын тогтоолыг үгүйсгэсэн энэ шүүхийн даргыг бид ашиг сонирхлын зөрчилтэй хүн гэж ойлгож байна” гэлээ. Учир нь, Захиргааны хэргийн анхан шатны шүүгч М.Батсуурь нь 2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан нь ингэж үзэхээс өөр аргагүй байна гэсэн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Ийн шаардлага хүргүүлэх болсон шалтгаан нь шүүхийн шийдвэр ингэж гарсан нь зөв эсэх талд УИХ, Засгийн газар байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэнийх ажээ. Ийнхүү иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн 48 цагийн дараа шаардлагынхаа хариуг авна гэсэн бөгөөд олон нийтэд шууд дамжуулах ёстой гэсэн юм. Энэ үеэр Орхон аймгийн иргэд, иргэний хөдөлгөөн, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын төлөөлөл ирж, жагсав. Тэд “Эрдэнэт” үйлдвэр ард түмний өмч болохоос хэдхэн олигархиудын өмч байх ёсгүй. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө төлөө болон хэдхэн олигархиудын эрх ашигт үйлчилж байна. Тиймээс энэ шийдвэр ард түмний талд гартал тэмцэх болно гэдгээ илэрхийлж байлаа. Бүр болохгүй бол ажил хаялт зарлана гэдгээ Эрдэнэтийн уурхайчдын төлөөллүүд хэлж байв.
Ө.Минжмаа: Ерөнхийлөгчөө… Шударга л байл даа…
.jpg)
Баяжуулах үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтэн Ө.Минжмаа: -Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт 2000 гаруй эмэгтэй ажиллаж байна. Тэд ирээдүйн амьдралынхаа төлөө үгээ хэлэхийг хүсч байгаа. Хүн унтаж амрах цагаар хүнд ажил хөдөлмөр эрхэлдэг эдгээр ажилтан сэтгэл санааны хувьд тайван бус, айдастай байна. Тиймээс бид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмний өмч болгож өгөөч гэсэн чин хүсэлтэй байна. Хоёр гуравхан хүн хувааж идэх өмч байгаасай гэж хүсэхгүй байна. Өнөөдөр шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан нь шүүх засаглал ямар хэмжээнд хүрснийг л харууллаа. Бид ийм шударга бус нийгэмд амьдармааргүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шударга байцгаая” гэж хэлдэг. Тэгвэл өөрөө шударга л байл даа.
П.Баттөр: Ажилтнуудыг хална, солино, цомхтгоно гэсэн хэлбэрээр явж байна

Хүдэр ил уурхайн үйлдвэрчний хороон дарга П.Баттөр: -Хувийн компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг аваад жил боллоо. Энэ хугацаанд энэ үйлдвэрийн ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа. Тухайлбал, энэ үйлдвэрийн хангамж, тоног төхөөрөмж шинэчлэл, техникийн асуудал удаашралттай байна. Бид Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхийг шаардсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Өнөөдөр үйлдэврийн 49 хувийг хувийн хэвшилд авснаар ард түмэнд ашигтай байна гэсэн амлалтаас хол зөрж байна. Дээр нь 84 тэрбум төгрөгийн ашигтай ажиллачихаад компанийн ногдол ашиг хүртдэг ажилтнууддаа ногдол ашгаа өгөхөө больж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүг 49 хувийн тал, удирдлагыг нь 51 хувийн тал барьж байна. Гэтэл 49 хувийн тал Хөтөлийн цемент шохой, Төмөрлөгийн үйлдвэр рүү хөрөнгө оруулалтаа хийдэг. Орхон аймгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж байгаа нь харагдахгүй байна. Ерөнхийдөө ажилтнуудыг хална, солино, цомхтгоно гэсэн хэлбэрээр явж байна. Тиймээс ажилтнууд айдастай байна.
Д.Мөнхболд: Луйварчид улайрч “Эрдэнэт” үйлдвэрийг хувийн хэвшилд авах гэж байгаад бидний сэтгэл эмзэглэж байна

Захиргаа хүний нөөцийн орлогч Д.Мөнхболд: -Шүүхийн шийдвэр “Монголиан коппер корпорейшн” компанийн талд гарсан. Бид дараагийн шатны шийдвэр гарах гэж байна гэж сонсоод ажлаа хаяад ирлээ. Учир нь, шүүх засаг зөв шийдвэр гаргаасай, ард түмэнд байх эрхийг үлдээгээсэй гэж хүсч байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан тал бараа материал авах, мөнгө санхүүгийн эрхийг авснаас хойш хангамжийн хэлтэс хангалтгүй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа муу байна. Оны эхнээс бараа материал цаг хугацаандаа нийлүүлэгдэхгүй байгаа. Энэ үйлдвэрт маш олон зүйл өөрчлөгдөж байна. Компанийн соёл, ажилтнуудын сэтгэхүй өөрчлөгдөж байна. Хүмүүс халагдах вий, цомхтголд орох вий гэсэн айдастай байна. Тиймээс шүүхээс шийдвэрээ оновчтой зөв гаргаасай гэж бодож байна. Ингэж луйварчид улайрч “Эрдэнэт” үйлдвэрийг хувийн хэвшилд авах гэж байгаад бидний сэтгэл эмзэглэж байна.

Э.Цэцэг
http://shuum.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
