Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар хориглолоо. Монгол Улсын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар 5 сая болтлоо цөөрсөн гэх харамсалтай тоо баримт гарч байжээ. Улмаар 2005, 2006, 2014 онуудад Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нарын тушаалаар тарвага агнуурыг 3 жилийн хугацаагаар бүрэн хориглох арга хэмжээ авсан нь зарим аймагт хийсэн судалгаагаар тодорхой үр дүнгээ өгсөн байна. Устаж үгүй болсон нутагт тарвага цөөн тоогоор үзэгдэх, зарим газарт тоо толгой өсөж байгаа тухай мэдээллийг орон нутгаас ирүүлж байгаа юм. Түүнчлэн 2010 оноос тарвага сэргээн нутагшуулах ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран идэвхтэй хийх болсон. Зөвхөн энэ онд Төв, Хэнтий аймгийн нутагт 200 орчим тарвагыг сэргээн нутагшуулсан нь үр дүнгээ өгч эхэлсэн талаар салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр орон нутгийн удирдлагуудын зүгээс монгол тарваганы тоо толгой өссөн талаар мэдээлэл ирүүлэх болсон ч цаашид нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор агнуурыг хориглох арга хэмжээг бүх нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн авахаар шийдвэрлэлээ.
Aхуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 3 жилийн хугацаагаар хориглолоо
2017 оны 09-р сарын 22 өдөр, 19 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
