Дэлхий болон Монголын нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илэрхийлсэн 40 гаруй бүтээл бүхий “Миний эх орон” үзэсгэлэн Булган, Орхон аймагт дэлгэгдэн иргэдийн нүд болоод сонорыг мялаалаа.
Энэхүү бүтээлүүд нь залуу гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын 10 жилийн хөдөлмөр зүтгэл билээ. “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах санаачлагыг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэл гаргаснаар ийнхүү ажил хэрэг болж одоогоор гурван аймгийн хүүхдүүд, иргэдийн хүртээл болоод байна.
Орхон, Булган нутгийн иргэд ч шинэ содон, байгалийн сайхан, ховор амьтдад нүд “унагаж” оюуны болоод сэтгэлийн баяр хөөр авчирсанд баярлаж байгаагаа илэрхийлж байв.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэл үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ, Байгаль дэлхийгээ хайрлах ухааныг хүн бүр өөрийн чадах хэмжээнд зааж, өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал гэдгийг онцолсон юм.
Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон зүйлийн нөлөөгөөр хүрээлэн буй орчин өөрчлөгдөн хувирсаар байгаа юм. Тиймээс жилээс жилд тоо толгой нь цөөрсөөр байгаа амьтан, ховордсон ургамлын тухай мэдээллийг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх зорилгоор гэрэл зурагт буулган сурталчлан таниулах энэ санаачлагыг гаргасан гэлээ.
Булган аймгийн удирдлагууд танин мэдэхүйн байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж байгаад баяртай хүлээн авч, энэ онд тохиох 80 жилийн ойн хүрээнд гаргаж байгаа чухал арга хэмжээ хэмээн онцолсон юм. Аймгийнхаа сурагчдын хүрээнд үзэсгэлэнгийн бүтээлүүдийг сонирхуулж, үзүүлэх ажлын зохион байгуулна гэлээ.
Мөн ирэх хичээлийн жилээс эхлэн аймгийнхаа сумдаар “Миний эх орон” үзэсгэлэнг “аялуулах”-аар төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат нь анхны үзэсгэлэнгээ 2015 онд “Гэгээн эгшин” нэртэй гаргаснаас хойш “Сайхан Монгол”, Дөрвөн өнгө” үзэсгэлэнг гаргасан юм. Мөн Монголын зэрлэг ан амьтдын тусгай байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нь БНСУ-ын Тэжон, Тэгү, Гуанжу, Бусан хотуудад бүтэн жилийн хугацаанд аяласан билээ.

Б.Цэнгэл: ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
(БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ) “МИНИИ ЭХ ОРОН” үзэсгэлэн нь Монгол орны байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулан үлдээх, Дэлхийд болон Монголд ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамлын төрөл зүйлүүд, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсрыг гэрэл зургаар дамжуулан бий болгож, бүх нийтийг байгалиа хамгаалахад уриалах зорилготой.
Энэ үзэсгэлэнгээ Булган, Орхон аймагт нээж иргэдийн хүртээл болголоо. Энэ ондоо багтаад 21 аймагт дэлгэгдэнэ. Үзэсгэлэн гэрэл зураг, видео бичлэг, оюун ухаан хөгжүүлэх таавар бүхий тоглоом гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Байгалиа хайрлах нь энгийн зүйлээс эхэлдэг. Жишээ нь, аялах дуртай хүмүүс нь хүүхдүүддээ болон бусдад аялах явцдаа байгальд хэрхэн хог хаягдалгүй аялах, гал гаргахдаа анхаарах зүйл зэргээр зааж сургахад л тухайн хүний оруулж буй хувь нэмэр болох юм. Эргээд бодоход, аав, ээжүүд бага наснаас эхлэн байгаль хамгаалах арга ухаанд сургаж байсан байна лээ.
Хүүхэд байхдаа загнаж, үглэж байна л гэж боддог байлаа. Ундны усандаа явахад л бохир оруулж болохгүй гэж их захина. Мөн ууланд гарч модонд явахдаа ургаа мод авч болохгүй гар, хөлгүй болдог юм шүү гэж захина. Үлгэр домог, сургааль хэлбэрээр байгаль орчноо хайрлан хамгаалах арга ухааныг бага наснаас нь эхлэн суулгадаг байсан байгаль хамгаалагчид байжээ, аав ээж нар.
Миний бие байгаль орчны салбарт нь ажиллаж, бодлогын хэмжээнд аав, ээжийн сургаалийг сахин биелүүлэх боломж олдож буйд их баяртай байгаа. Одооны суурин газрын багачуул хөдөө явж үзээгүйн дээр Монгол орныхоо амьтан, байгалийн сайхныг мэдэхгүй байгаа. Тиймээс танин мэдэхүйн сургалт явуулах хэрэгтэй. Мөн “Миний эх орон” үзэсгэлэнг үзүүлснээр сайхан байгальд мэлмий нь нээгдэж, тухайн газар очиж үзэхийг хүсэх байх гэж бодож байна. Бага боловч сэдэл, хүсэл төрүүлэх нь чухал юм. Байгалийн сайхан газраар аялаж байхдаа хог, хаягдлаа шууд байгальд хаяж чадахгүй, хайрлах болов уу гэж найдаж байгаа.
.jpg)
С.Жаргалсайхан: ҮЗЭСГЭЛЭН ОРХОН АЙМАГТ НЭЭГДСЭНД БАЯРТАЙ БАЙНА
(Орхон аймгийн БОАЖГ-ын дарга) “Миний эх орон” гэрэл зургийн үзэсгэлэн Орхон аймагт нээгдсэнд баяртай байна. Хүүхдүүд, залуус найз нөхөд, хамт олноороо ирж үзэж байна. Тэр тусмаа үзэсгэлэнд тавигдсан 40 гаруй бүтээлийг тэр чигт нь хүлээлгэн өгч Орхон аймагт үлдээж байгаад баярлаж байна. Хүүхдүүддээ зөв хандлага, төлөвшил суулгахын тулд аймгийн Байгаль орчны газраас олон ажил хийж байгаа. Машин барьж яваа хүн рүү тамхины иш шидэхгүй, ундааны сав хаяхгүй байх хэрэгтэй. Мөн машиндаа байнга хогийн ууттай явахыг уриалж байгаа. Хүн бүр эко байгаасай.
Х.Сэргэлэнбат: ИРГЭД МАШ ИХ ТАЛАРХАЖ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
“Миний эх орон” үзэсгэлэнгээ орон нутагт гаргаад явж байхад иргэд маш их талархаж хүлээн авч байна. Энэ нь надад дахин, илүү сайхан зүйлсийг хүргэх эрч хүч, урам зориг өгч байна. Монгол Улсын Улаан номонд орсон 33 хөхтөн амьтан байдгийн 15- ынх нь зургийг авч чадсан байдаг. Цаашид үлдсэн амьтдын зургийг буулгах эрэл сурал, ажиглалт явагдаж байна. Мөн төрийн тахилгат уулс, Монгол орны үзэсгэлэнт газар, дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан байгаа. “Миний эх орон” нь миний найм дахь бие даасан үзэсгэлэн болж Та бүхэндээ хүрч байгаад таатай байна.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
