Монгол Улсын Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Үндэсний баярын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг Сингапур хотноо зохион байгуулав.
Сингапур хотод байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газруудын дунд уламжлал болсон уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон бусад төрийн байгуулага, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон дэд тэргүүн зэрэг нийт 150 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэв.
Монгол, Сингапур хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд 2015 онд зохион байгуулж байсан хүндэтгэлийн арга хэмжээнээс хойш ийнхүү зохион байгуулж буй уг арга хэмжээнд Сингапурын талаас хүндэт зочноор тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яам, Боловсролын яамны Тэргүүн дэд сайд Чий Хонг Тат, Парламентын гишүүн Лим Био Чуан, Парламентын гишүүн Рахаюу Махзам нар тус тус оролцов
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Үндэсний баярын өдрийн арга хэмжээг нээж, үг хэлэв. Монгол, Сингапур хоёр улсын улс төрийн харилцаа хөгжин дэвшихийн сацуу иргэд, бизнес эрхлэгч нарын хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд илүү найрсаг, дотно болж байгааг тэмдэглэв. Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн-ийн 2016 онд Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих эрхтэй болсон нөхцөл байдал нь хоёр улсын иргэд, бизнес эрхлэгч нарын харилцааг ийнхүү хөгжүүлж, цаашид аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг салбарт тодорхой ахиц гарах хандлагатай байгаа талаар Элчин сайд дурдав.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яам, Боловсролын яамны Тэргүүн дэд сайд Чий Хонг Тат мөн нээлтийн үг хэлж, хоёр улсын харилцааны талаар товчхон дурдав. Монгол, Сингапур хоёр улсын харилцаа нь 50 гаруй жилийн арвин түүхтэй бөгөөд энэ хугацаанд талууд цөөнгүй өндөр, дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлсэн юм. 2018 оны хувьд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Сингапур хотноо хүрэлцэн ирж, Бүгд Найрамдах Сингапур Улсын Боловсролын сайд, Соёл, нийгэм, залуучуудын сайдтай тус тус хоёр талт уулзалт хийснийг Чий Хонг Тат онцлон тэмдэглэв. Уламжлалт ёсоор талууд Монгол, Сингапур хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, тус тус Ерөнхийлөгчийн төлөө оргилуун дарс өргөв.
Дипломат төлөөлөгчийн газрууд Үндэсний баярын өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд манай Элчин сайдын яам жижиг оврын нисэх онгоцны хадгалалт, үйлчилгээний цогцолборт зохион байгуулсан нь зочдын хувьд онцлог байв. Түүнчлэн, Монголын аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр монголын үндэсний нүүдэлчин соёл иргэншлийн илэрхийлэл болсон таван ханатай гэрийг Сингапур хотноо авчирч, зочдод танилцуулах, монголын уран нугаралтын үзүүлбэрийг толилуусан зэрэг нь хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод Монголын соёл, урлагийн гайхамшиг, нүүдэлчийн ардын соёлыг танилцуулсан онцлог зүйл болов.
Арга хэмжээг дэмжин оролцсон Монгол, Сингапурын аж ахуйн нэгжүүдийн танилцуулгыг байршуулсан бэлгийн уутыг ирсэн зочид бүрт гардуулав.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
