Монгол Улсын Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб Улаанбаатарт суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран энэ есдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар зочид буудалд “Сайн санааны үйлс “өдөрлөгөө 18 дахь удаагаа зохион явуулав.
2001 оноос хойш жил бүр зохиогдож ирсэн энэхүү уламжлалт арга хэмжээний нээлтийн ёслолд Эмэгтэйчүүдийн дипломат Клубын тэргүүн С.Онон, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын гэргий Т.Болормаа болон Улаанбаатарт суугаа дипкорпусын ахлагч, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар товч үг хэлэв. Тэд хэлсэн үгэндээ Эмэгтэйчүүдийн дипломат Клубээс 20 жилийн хугацаанд явуулж ирсэн үйл ажиллагааг үнэлж, эмзэг бүлгийнхэнд зориулан хэрэгжүүлж ирсэн төслүүдийн ач холбогдлыг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санаа бодлоо илэрхийлэв.
Тус өдөрлөгт Беларусь, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, ОХУ, БНСУ, Турк, Унгар, БНХАУ, Энэтхэг, Японы ЭСЯ-д болон Европын Холбооны ЭСЯ идэвхтэй оролцож өөрийн орны соёл, урлаг, үндэсний хоол, зан заншилаа танилцуулсан ба Казахстан, ОХУ-ын ЭСЯ-д урлагийн тоглолт үзүүлж сонирхуулав.
“Сайн санааны үйлс” арга хэмжээнд манай төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, гарааны бизнес болон хувиараа аж ахуй эрхлэгчид, оюутан сурагчдын төлөөлөл оролцож, өөрийн бүтээсэн зүйл, бүтээгдэхүүнээ таниулан сурталчилав.Тухайлбал, Маку, Их өсөлт, Ногоон сор, Ундрахуй урлан компаниуд, “Асрал төв”, мөн олсон урлаг, сагс сүлжмэл, зүймэл даавууны урлаг, шилэн урлаг зэрэг чиглэлээр ажилладаг бизнес эрхлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулав. “И Эс Эм” сургуулийн сурагч Л.Саараа дуу, бүжгийн номер үзүүлэв.
Мөн түүнчлэн ЭДК 20 жилийн ойныхоо зурагт альбом, дүрст бичлэгээ болон гишүүдийнхээ туурвисан бүтээлийг олон нийтэд танилцуулав. ЭДК-ын “Сайн санааны үйлс” өдөрлөг нь олон нийтийн сонирхолыг ихэд татаж, нөхөрсөг уур амьсгалд амжилттай болж өндөрлөв.
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
