Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун Гаванагийн их сургуулийн салбар “Сан Херонимо” сургуулийн урилгаар тус улсад зочилж, “Монголын археологи: одоо ба ирээдүй” сэдэвт монголын археологийн салбарын ололт амжилтуудын талаарх лекц уншив. Мөн Кубын Антропологийн хүрээлэнгийн удирдлага болон тэргүүлэх эрдэмтэдтэй уулзаж, Монгол-Кубын хооронд түүх-археологи, нийгмийн ухааны бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Монгол Улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Куба Улсын Байгаль орчны яамны дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны зөвлөлийн харьяа Антропологийн хүрээлэн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар тохиролцож, баримт бичгийн төслийг солилцов.
Кубын археологчид Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунд Гавана хотын XVII-XVIII зууны барилга байгууламжийг багтаасан Гавана хотын хуучин хэсгийг ЮНЕСКО-гийн соёлын өвөөр хэрхэн бүртгүүлсэн, хотын хуучин хэсгийг сэргээн засварлаж буй талаар дэлгэрэнгүй танилцуулав..


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
