Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өхөөрдөм гоёо-2019” олон улсын загварын их наадмыг энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна. Монголын үндэсний хувцасыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, үндэсний өв соёлоор дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо уламжлуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эрхэм зорилгоор “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг Монгол туургатны нийт 120 гаруй хүүхэд, 15-20 дизайнер оролцохоор бүртгүүлжээ.

“Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг” уриан дор энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах уг наадмын талаар Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэхдээ ““Өхөөрдөм гоёо” наадам маань зөвхөн хувцас загварын наадам биш. Загварын их наадам, өв соёл, байгаль дэлхийтэй танилцах аялал, “Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил гэсэн гурван хэсгээс бүрддэгээрээ онцлогтой. Тухайлбал, манай нийгэмлэг Ёс зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран монгол ёс заншил хийгээд монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаар анхаарч ажилладаг. Энэ жилийн наадмынхаа хүрээнд хүүхдүүдийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжил рүү чиглэсэн жүжигчилсэн тоглолтыг мөн Монголын хүүхдийн ордонд үзүүлэх юм” хэмээн онцоллоо.
“Өхөөрдөм гоёо” загварын наадам нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих гол зорилготой учраас загвар зохион бүтээгчдийг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгахгүйгээр оролцох хүсэлтэй хүн бүр бүтээлээ танилцуулдгаараа давуу талтай аж. Наадамд оролцохоор бүртгүүлсэн хүүхэд багачуудад ч мөн адил тэгш боломж олгож, бүгдийг нь нэг сарын сургалтад хамруулан, тайзны соёл, биеэ авч явах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургадаг юм байна. Мөн наадамд оролцсон бүх хүүхэд багачуудыг хамруулсан “Өхөөрдөм гоёо-Өв соёл” аяллыг зохион байгуулж, үүгээрээ дамжуулан монгол туургатан орны багачууд хоорондоо илүү дотно ойртон танилцах боломжийг олгодог гэдгийг тус нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэв.
Мөн наадмын хүрээнд хийгддэг нэг томоохон ажил нь “Өхөөрдөм гоёо-Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил бөгөөд өнгөрсөн онд зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцасласан бол энэ жил алслагдсан сумын цэцэрлэг буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах, гаднах талбайг жимсний модоор цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
