“Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах” олон улсын тэмцээний ялагчид тодорлоо. Тодруулбал, 15 дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээн энэ жил хүрээгээ тэлж, Монгол, ОХУ, БНХАУ-ын шилдэг 16 бүсгүй өрсөлдсөнөөс:
III байр – Тува улсын гоо бүсгүй Чимис Ооржак
II байр – Буриад улсын гоо бүсгүй Алтана Ангархаева
I байр – ӨМӨЗО-ны гоо бүсгүй Н.Зол
“Мисс интернэйшнл”- Монгол улсын гоо бүсгүй Ж.Гүнжидмаа /Тэрээр эх орноо төлөөлөн ирэх 11-р сард Япон улсад болох “Мисс интернэйшнл” олон улсын 59 дэх тэмцээнд оролцоно/Тэргүүн мисс /Виннер/ -Буриад улсын гоо бүсгүй Викториа Дашиева нар тус тус шалгарсан юм.
Мөн тэмцээн найман номинациар шилдгүүдийг тодруулсан бөгөөд
- “Мисс оюунлаг” ӨМӨЗО-ны гоо бүсгүй Д.Цайлган
- “Мисс бикини” Монгол улсын гоо бүсгүй Х.Марал-Эрдэнэ
- “Мисс модель” Монгол улсын гоо бүсгүй Б.Гэрэлсүрэн
- “Мисс фото” Монгол улсын гоо бүсгүй Б.Нинжин
- “Нөхөрсөг мисс” Тува улсын гоо бүсгүй С.Айнеш
- “Мисс стар” Буриад улсын гоо бүсгүй Ш.Надежда
- “Мисс авьяас” Буриад улсын гоо бүсгүй Д.Сэсэгмаа
- “Мисс спорт” Буриад улсын гоо бүсгүй Д.Виктория нар нөхдөө тэргүүлжээ.
Ингээд тэмцээний гоо бүсгүйчүүдийн баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.
Мисс Ж.Гүнжидмаа: Би хичээнэ ээ
-За баяр хүргэе ээ. Эх орноо төлөөлөн “Мисс интернэйшнл” олон улсын тэмцээнд явах боллоо шүү дээ.
-Маш их баяртай байна. Яг л зүүдэлж байгаа юм мэт санагдаж байна. Үүлэн дээр хөвөөд л. /сурв. инээв/ Би чинь багаасаа мөрөөдөж, үүнийхээ төлөө өөрийгөө хөгжүүлж хичээснийхээ үр дүнг харууллаа. Сайхан байна. Оролцогчид охид маань ч үнэхээр чанга байлаа. Бүгд л байранд орох хэмжээний өрсөлдөгчид байсан шүү. Мэдээж эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд явна гэдэг маш том үүрэг хариуцлага юм. Би хичээнэ ээ.
-Шалгаруулалтын цаг хугацаа танд юу өгөв?
-Эндээс би ямар их юм сурсан гэж санана. Өнгөрсөн өдрүүд аз жаргал, баяр хөөрийг бэлэглэсэн. Бас өөртөө итгэх итгэлийг минь илүү ихээр нэмэгдүүллээ
-Хамгийн хэцүү номинаци аль нь байсан бэ?
-Байт харваа байсан. Гэхдээ гуравдугаар байранд орж чадсан шүү. Харин бусад номинацийн хувьд хэцүү байгаагүй ээ. Би чинь СУИС-ийн III курсийн оюутан л даа. Урлагийн хүмүүс бид хөрвөх чадвартай байх ёстой юм. Бас волейволын нэгдүгээр зэрэгтэй. Багаасаа урлаг спортоор хичээллэж байсан маань энэ удаад давуу тал боллоо.
-Таны саяны бүжиглэсэн бүжиг их гоё байлаа.
-Манай сургуулийн дөрөвдүгээр курсийн Энхтогтох эгчийн дэглэлт байгаа юм. Мундаг бүжигчин байдаг юм аа.
-Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд нийт охиддоо аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Намайг дэмжсэн бүх монголчууддаа баярлалаа. Миний төлөө залбирч суусан хайртай гэр бүлийнхэн, найз нөхдөдөө баярлалаа. “Андра” академийнхаа хамт олон, “Мисс монголиа” холбооны хамт олон, зохион байгуулагчдадаа баярлалаа.
Тэргүүн мисс Виктория Дашиева: Монгол туургатны гоо бүсгүй болсондоо баяртай байна 
Тэргүүн мисс Виктория Дашиевад баяр хүргэн, сэтгэгдэл сонсвол “Би 2015 оны Улаан-Үдийн мисс, 2016 оны Оросын гоо үзэсгэлэнгийн дэд тэргүүн байрыг эзэлж байлаа. Харин өнөөдөр Монгол туургатны гоо бүсгүй болсондоо үнэхээр их баяртай байна. Бидний хэдэн охид сарын турш Улаанбаатарт амьдарлаа. Энэ хооронд сэтгэл хөдөлгөсөн олон зүйлстэй учирч, олон хүмүүстэй танилцаж, үзэсгэлэнтэй сайхан олон газар орноор аялж үзлээ. Өвөр Монгол руу явж Чингисийн онгоныг хүртэл үзээд ирсэн. Мэдээж оролцсон охид бүгд л үзэсгэлэнтэй байлаа. Үнэндээ сэтгэл маш их хөдөлж байгаа тул өөр юу хэлэхээ ч сайн мэдэхгүй байна. Зүгээр л маш их баяртай, маш их аз жаргалтай байна. Буриад бүсгүйчүүд бид энэ арга хэмжээнд тун сайн оролцлоо. Бид хоёр ч байрын эзэн болж, титмийг аваад харих гэж байна. Маргааш бид гэр гэртээ харина. Бүтэн сар гэрээсээ хол байсан болохоор их санаж байна. Гэсэн атлаа охидоосоо холдмооргүй байна” гэнэ. Түүний хувьд байт харваагийн мэргэжлийн тамирчин бөгөөд “Мисс спорт” номинацийн эзэн болсон юм. Монголд энэ удаатай нийлээд тав дахиа ирж байгаа нь энэ аж. Тэр бас “Үнэнээ хэлэхэд Улаанбаатарт дөнгөж буучихаад яаж сар амьдарна даа гэж бодсон шүү. Гэтэл ард нь гарчихаад сэтгэл хоргодоод байна. Улаанбаатарын амьдралд их дасч, дотно болжээ. Дараагийн удаад зочны хувиар биш найз нараа дагуулаад “гэртээ” тухтай ирнэ ээ. Монгол миний хоёр дахь гэр болсон” хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн юм.
Буриад улсын гоо бүсгүй Алтана Ангархаева: “Мисс бикини ” амаргүй даваа байлаа
Тэр бол 20 настай. Үүнээс өмнө Буриад улсынхаа гоо үзэсгэлэн тэмцээнд ороод ялагч болсон юм билээ. Тэр монголд ирсэн сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа. “Дэд миссээр шалгарсандаа баяртай байна. Үнэндээ шилдэг гурвын нэг болно гэж бодоогүй шүү. Миний хувьд анх удаа л хилийн дээс алхаж, гэрээсээ хол сар байж үзлээ. Улаанбаатар их том хот юм аа. Хотын юм бүхэн сонихон санагдаж, жоохон хүүхэд шиг гайхсаар дууссан даа. /инээв/ Даанч харих цаг болжээ. Гэхдээ дараагийн удаад Улаанбаатарт заавал ирж амрахыг хүсч байна. Бид Чингисийн онгоныг үзээд монгол гэрт амьдарсан. Тэр их таалагдсан шүү. Өглөө сэрээд л өнөөдөр юу хүлээж байгаа бол гэж догдолдог байлаа. Гэхдээ “Мисс бикини ” амаргүй даваа байлаа. Харин “Мисс спорт” номинаци сонирхолтой байсан. Нум сумаар харвана гэдэг сонин юм билээ. Хамгийн их бэлдсэн “Авьяаслаг мисс” тэмцээндээ хүссэн амжилтаа гаргаж чадаагүй болохоор сэтгэл гонсгор байсан шүү. Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан мэт өнгөрч бид маргааш харина. Аав, ээжийгээ их санасан болохоор тэдэн рүүгээ их яарч байна” гэлээ.
Тува улсын гоо бүсгүй Чимис Ооржак: Улаанбаатар ч их таалагдлаа
“Би Тува улсаас ирсэн. Бид долдугаар сарын 8-нд Монголд бууж байлаа. Гэтэл хэдийнэ сарын хугацаа өнгөрчихөж. Сэтгэл их өндөр байна аа. Оролцогчдоос эхлээд зохион байгуулагчид, хамтран ажиллагсад гээд бүгд таалагдсан. Улаанбаатар ч их таалагдлаа. Бид өдөр болгон л бэлтгэл сургуулилт хийсээр цаг ямар хурдан өнгөрч байгааг анзаарах сөхөө байсангүй. Өнөөдөр финал дээр бүгдээрээ үндэснийхээ хувцсыг өмсөөд зогсож байгааг хараад их баярласаан. Бүгд ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан бэ. Тэр сэтгэгдлийг үгээр хэлэх аргагүй. Маш гоё байсан. Бүх оролцогчдодоо та нар бүгд шилдэг нь шүү гэж хэлье. Зохион байгуулагчдадаа баярлалаа.
ӨМӨЗО-ны гоо бүсгүй Н.Зол: Миний хувьд хамаг сайнаар чармайлаа
“Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах анхны олон улсын тэмцээнд нийт Өвөрмонгол ахан дүүсээ төлөөлөн оролцож, титмийн эзэн болсондоо баяртай байна. Манай оролцогч Д.Цайлган маань “Мисс оюунлаг” номинацийн эзэн боллоо. Миний санаачилсан Хүмүүнлэгийн ажлыг маш сэтгэл хөдлөм зохион байгуулсан “Мисс монголиа” холбооны хамт олон болон өөрийн эрхэлдэг “Зол” брэнд, хандив өргөсөн Өвөрмонгол ахан дүүстээ баярлалаа. Миний хувьд хамаг сайнаар чармайлаа. Та нар маань ч их зүдэрлээ. Хамтран ажиллах олон ажлын эхлэл тавигдаж байна. Хөххотод баяртайгаар уулзъя. Баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энд нэмэхэд 15 дахь удаагийн “Монгол үндэстний гоо бүсгүй” шалгаруулах олон улсын тэмцээний шүүгчээр:
- ОХУ-ын “Краса Россия” компанийн захирал хатагтай Д.Руфина
- ОХУ-ын Тува улсын төлөөлөгч, “Эдегей” театрын захирал Д.Кима
- “Мисс монголиа” холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ноён А.Тамир
- “Мисс монголиа” холбооны гүйцэтгэх захирал хатагтай Д.Баянцэцэг
- “SBN” телевизийн гүйцэтгэх захирал хатагтай Б.Ундраа нар ажилласан юм.
Энэ жилийн тухайд олон улсын тэмцээн гэдэг утгаараа цар хүрээ маань илүү өргөжсөн тухай зохион байгуулагчид ярих аж. Зөвхөн тв гэхэд “SBN”, “UBS”, “ТV5”, “TV9”, “Стар ТВ” гэсэн монголын таван телевиз, Хятадын “CCTV”, Өвөрмонголын “Одон” телевиз, Буриадын “Ариг ус” телевиз, ОХУ-ын Эрхүү хотын “Айст” телевиз гээд нийт 10-аад суваг, 20 гаруй веб сайт, гурван улсын томоохон сонин сэтгүүлийнхэн хамтарчээ. Харин “Мисс монголиа 2019” буюу “Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий продюсер М.Дорждэрэм “Ямар ч байсан “Мисс монголиа” холбооныхоо 15 жилийн ойн босгон дээр олон улсын тэмцээн болгож өргөжүүллээ. Тэгэхээр суурь шаваа сайхан тавьчихлаа. Анх удаа олон улсын хэмжээнд болсон энэ тэмцээнд маань Гадаад харилцааны яам, Соёлын яам, ОХУ-ын Улаанбаатар хот дахь Соёлын төвийн хамт олон, БНХАУ-ын соёлын газар, Хятадын соёлын төвийн хамт олон гээд л төр засгийн хамааралтай газрууд анхаарлаа хандуулж эхэлсэнд баяртай” буйгаа онцолсон юм.
Түүх сөхөхөд “Мисс монголиа” холбооноос анх 2004 онд “Мисс монголиа 2004”-ийг зохион байгуулснаас хойш 15 жилийн хугацаанд тасралтгүй тэмцээн уралдаанаа явуулж, үндэсний хэмжээний ялагчдаа тодруулсаар ирсэн байна. Эндээс Ч.Содтуяа, Б.Гантогоо, Х.Бадамгэрэл, Б.Гэрэлчулуун, И.Төгсөө үе үеийн миссүүд төржээ.







Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
