Гоо сайхны хамгийн том наадам гэгдэх “Дэлхийн мисс”-ийн 69 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн хүний их эмч мэргэжилтэй Мандахын Цэвэлмаа оролцож буй билээ.
Мисс М.Цэвэлмаа нь танилцуулга бичлэгтээ Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт ёс жаяг, өөрийнхөө мэргэжлийн онцлог, авьяас чадвар зэргээ онцгойлон харуулахыг зорьсон байна. Уг бичлэгийг Youtube сувгийн https://www.youtube.com/watch?v=_eqwH97Ephw&feature=youtu.be&fbclid=IwAR1brdvFvo78D41FbNO3cEsLXSaXYSRztsHIGQOkFIr_X849x7rQKOqeeDI холбоосоор үзэх боломжтой юм.
М.Цэвэлмаа эх дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй энэ сарын 20-ноос ирэх сарын 14-ныг хүртэл авьяас чадвараа сорих юм. Энэ жилийн Дэлхийн мисс тэмцээн нь Английн Лондон хотноо болох бөгөөд тэмцээний дүн арванхоёрдугаар сарын 14-ны өдөр гарна.
Дэлхийн миссийн тэмцээн нь
Beauty with a purpose – Сайн үйлсийн ажил
Talent – Авъяас
Sports – Спорт
Top model – Топ модель
Multimedia award – Олон нийтийн санал, Mobstar
Dances of the world – Дэлхийн бүжиг
Head to head challenge – Асуулт хариултын уралдаан гэх үндсэн долоон төрлөөр шалгаруулах юм.
Дэлхийн миссийн тэмцээн нь хамгийн өргөн хүрээг хамардаг бөгөөд хүмүүнлэгийн ажлыг голчлон үздэгээрээ бусад миссийн тэмцээнүүдээс онцлог юм. Мисс М.Цэвэлмаа нь хүмүүнлэгийн ажлынхаа хүрээнд “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд нэг хүнийг оруулж, хандивын аян өрнүүлэн хагалгааны дараах бүхий л зардлыг төлсөн. Мөн элэгний В, С вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 460 гаруй хүнийг вакцинд хамруулсан байна.
Их эмч М.Цэвэлмаа “Дэлхийн мисс”-т Монголоо төлөөлөн өрсөлдөнө
2019 оны 11-р сарын 15 өдөр, 14 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
