Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-аас бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах уриалга гаргалаа.
Уриалгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцуулав.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ АСУУДЛААРХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УРИАЛГА
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаар эрс дулаарч, мөнх цас, мөсөн голууд хайлж, далай тэнгисийн усны түвшин нэмэгдэн, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байна.
Хүний буруу үйл ажиллагаанаас агаар дахь хүлэмжийн хийн агууламж эрс нэмэгдэж, дэлхийн гадаргын агаарын температур сүүлийн 200 жил буюу 1850-аад оны дундажтай харьцуулахад 1.1 хэмээр нэмэгджээ.
Монгол Улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ордог.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар хоорондын хорооноос гаргадаг Газар ба уур амьсгалын тусгай тайлангуудад ойрын ирээдүйд дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр одоо байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газрын бүтээмж 20-50 хувь буурах, хөрсний элэгдэл, эвдрэл 10-20 хувь нэмэгдэх, гамшигт үзэгдлийн давтамж өсөж, улам хүндрэх хандлагатай байгаа тул улс орны төр, засгийн тэргүүд, бодлого боловсруулагчид, судлаачид анхаарлаа хандуулахыг сануулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, цөлжилт, газрын доройтлын сөрөг үр нөлөөг бууруулах, Монгол орны ойн санг нэмэгдүүлэх, хот, суурин газарт ногоон байгууламжийг олноор байгуулах, иргэдийн амьжиргааг дэмжих, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тал бүрийн ач холбогдолтой юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай дэлхий нийтийг хамарсан сорилтууд болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ядуурлыг бууруулахад бүс нутгийн төдийгүй боломжит олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал.
Монгол Улсын санаачилгад дэмжлэг үзүүлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн төсөл, хамтын ажиллагааг дараах чиглэлээр эхлүүлж, хөгжүүлэхэд хүчин чармайлт тавьж ажиллахыг уриалж байна. Үүнд:
- Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх нэгдсэн хөтөлбөр батлан хэрэгжүүлэх;
- Дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын өмнөд хэсэг, БНХАУ-ын хойд хэсгийн газар нутгийг ойжуулж, элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулах “Ногоон хэрэм” төслийг хамтран хэрэгжүүлэх;
- Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн зурвас бий болгох, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох, чадавх бэхжүүлэх платформ байгуулах;
- Цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг сааруулах технологи дамжуулах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, одоо байгаа олон улсын санхүүжүүлэгч байгууллагын сүлжээнд түншлэлийг нэмэгдүүлэх.
Цөлжилт, газрын доройтлыг бууруулан, бидний өмнө тулгамдаж байгаа асуудал, сорилтуудыг хамтдаа даван туулах боломжийг бий болгож, бүс нутгийн байгаль орчны хөгжлийн төлөө санаачилгатай хамтран ажиллацгаая.
“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”
2022 оны 03 дугаар сарын 29-30-ны өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
