Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хоёр дахь өдөр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах зарим санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
“Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах санамж бичигт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман нар гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад “Темасек”олон улсын сангаас 232,420 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Мөн сургалтын зардлын тодорхой хэсэг буюу 86,600 сингапур долларын санхүүжилтийг БХБЯ хариуцахаар тусгажээ.
Энэ хүрээнд төрийн орон сууцны тогтолцоог боловсронгуй болгож, иргэдийн орлогод нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох, орон сууцны санхүүжилтийг нийгмийн даатгалын тогтолцоотой уялдуулах, эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

Мөн “Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай” санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсад хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо бий болсноор тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тодорхой хувийг даатгуулагч бүрт бүрэн хуримтлуулах, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах зэргээр хөрөнгө оруулалтад оруулах, ипотекийн зээлд хамрагдах даатгуулагч ипотекийн зээлийн урьдчилгаагаа бүрдүүлэх, боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын зарим хэсгийг өөрийн хуримтлалаас авах зэрэг боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр, энэхүү албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар байлцлаа.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
