Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг онцгойлон дэмжиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож ”Улс хоорондын найрсаг харилцааны суурь нь хүмүүс хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа байдаг. Энэ удаагийн албан ёсны айлчлалын агуулга ч хүмүүс хоорондын, аж ахуйн нэгж хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэлээ” гэж хэллээ.
Монгол-Хятадын бизнес форумд оролцож байх үед хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэлийн хөрөнгө оруулалт 600 сая ам.доллар буюу гурван тэрбум юань байсныг зарлаж байсан. Харин энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхэд хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны санамж бичиг зурагдсаар 2.8 тэрбум ам.доллар буюу 20 тэрбум юаньд хүрсэн байна. Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн зүүн босоо тэнхлэгийн төмөрзамын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн санхүүжилтийн хэлэлцээр бүрэн шийдвэрлэгдлээ гэсэн мэдээллийг Ерөнхий сайд хэлээд энэ бол харилцан итгэлцлийн, шинэ сэргэлтийн гүүр бэхжиж байгаагийн бодит илэрхийлэл юм гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд ”Welcome to Mongolia” арга хэмжээг БНХАУ-ын бизнес, аялал жуулчлалын салбар, урлаг соёлын 350 гаруй төлөөлөгчдөд Монгол орны түүх, соёлын хэлхээг илэрхийлсэн “Дөрвөн улирал” тоглолтыг толилууллаа. 2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй бөгөөд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авна гэж тооцоолж байна.

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
