Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй
Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, гадаад үнэт цаасны төлбөрийг боломжит хэмжээгээр төсвөөс төлж нийт үлдэгдлийг бууруулах зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022, 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны үлдэгдэл төлбөрүүдийг “Century” I, II, III төслийн хүрээнд өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.
2021 онд авч хэрэгжүүлсэн “Century” I төслийн хүрээнд Монгол Улс түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол 2023 оны нэгдүгээр сард авч хэрэгжүүлсэн “Century” II төслийн хүрээнд хөгжиж буй орнуудад хаалттай байсан зах зээлд өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн анхны орон болж, дефолтын эрсдэлээс бүрэн сэргийлж чадсан.
Харин энэ удаа хугацаа нь тулаад байсан “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын төлбөрийг “Century” III төслийн хүрээнд дахин санхүүжилт хийх өрийн зохицуулалтын арга хэмжээг 2023 оны арвандүгээр сарын 20-28-нд амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, 350.0 сая ам.долларын “Century”III бондыг 7.875 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатайгаар 2023 оны арваннэгдүгээр сарын 28-нд олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалж, 2024 оны гуравдугаар сард эргэн төлөгдөх хуваарьтай “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын бондын тодорхой хэсгийг буцаан худалдан авлаа. Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй.
Шинээр арилжаалсан “Century” III бондын олон улсын хөрөнгө оруулагчдаас ирсэн нийт захиалга 4.8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэндээ хамгийн өндөр захиалга буюу 13.7 дахин давсан өрийн зохицуулалтын арга хэмжээ боллоо. Түүнчлэн “Century” III бондын хүүгийн түвшин дэх Монгол Улсын Засгийн газрын эрсдэлийн түвшин нь мөн түүхэндээ хамгийн бага буюу 2.3 хувь болсон нь Засгийн газрын өмнө гарган арилжаалж байсан гадаад бондуудын эрсдэлийн дундаж түвшин болох 5.5 хувиас хоёр дахин багассан үзүүлэлт юм. Хэрэв энэ үед АНУ-ын төв банкны бодлогын хүү 0-1 хувьтай байсан бол Монгол Улсын Засгийн газар 2.3-3.3 хувийн хүүтэй бонд гаргах боломжтой байсан гэсэн үг юм.
Засгийн газар ийнхүү хугацаа нь тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрүүдийг өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд дахин санхүүжүүлснээр төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хадгалж, цаашид сайжруулахад чухал нөлөөтэй гэж Сангийн сайд танилцууллаа.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Экспорт 2023 оны эхний 11 сарын байдлаар 13.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Түүнчлэн,нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 62.7 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35 сая тонноор өслөө. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний 11 сарын байдлаар 11.5 сая тонн нүүрс, 552 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг тус тус нээлттэй арилжаалаад байна.
Улмаар, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 4,3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор өслөө. Цаашид Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.
Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулж олгоно
Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгоно. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн боловч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байна.
Цаг уурын байгууллагаас 2023 оны арванхоёрдугаар сарын 10-нд гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 хувьд их, 25 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Зудын байдалд үнэлгээ хийхэд мөн өдрийн байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум, Улаанбаатар хотын алслагдсан нэг дүүрэг зудархуу нөхцөлд байна. Манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.
Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоно
Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо.
Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Мөн бэлтгэж нөөцлөх махны чанар, аюулгүй байдал хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000.0 тн махыг бэлтгэн нөөцлөхөөс гүйцэтгэл 50-70 хувьтай байна.
Мөн хуралдаанаар гурилын гарц, чанарыг сайжруулах зорилгоор 100 хүртэл мянган тн улаанбуудай импортоор авахаар шийдвэрлэлээ.
Мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлнэ
“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа.
Уг тогтоол нь макро эдийн засгийг тогтворжуулж, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааны үр ашгийг дэмжихэд чиглэсэн өргөн хүрээний олон асуудлыг багтаасан.
Танилцуулгатай холбогдуулан төрөөс олгодог зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах; байгаль орчны үнэлгээ шаардах үйлдвэр, үйлчилгээний төрлийг тодорхой хүрээнд хязгаарлаж, бусад бизнесүүдэд зөвхөн стандарт мөрдүүлэх зохицуулалтыг бий болгох; мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлэх замаар хот суурин газруудад зарагдах махны үнийг бууруулж, хөдөөгийн өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх; эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс нэгдсэн байдлаар худалдан авах ажлыг эрчимжүүлэх; Тавантолгой-Гашуунсухайт авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай гүйцэтгэх; нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд RFID системийг яаралтай ашиглалт оруулах; аялал жуулчлалыг нэмэгдүүлэх болон Монгол Улсад гадаадын банк татах чиглэлд арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд, албан тушаалтанд үүрэг болголоо.
Тогтоолд заасан арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2024 оны эдийн засгийн өсөлтийг долоон хувьд хүргэх, инфляцыг нэг оронтой тоонд хязгаарлах боломжтой юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
