“Юнивал энтэртайнмент”-ийн ээлжит бүтээл болох инээдмийн, тулаант “Улаан явар” нэртэй уран сайхны кино өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийлээ.
Энэхүү киноны голлох зураг авалтыг Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Онцын Улаан Явар” нэртэй байгалийн үзэсгэлэнт газар хийсэн бөгөөд Хөвсгөл далай, Эрдэнэт хот, Булган аймгийн үзэсгэлэнт газруудад зарим зураг авалтыг хийсэн байна.
Уг киноны найруулагчаар “Охид” олон ангит киноны найруулагч, зохиолч Б.Пүрэвдорж ажиллаж, МУСТА жүжигчин У.Цогтбаяр, Б.Хулан, О.Самданпүрэв, М.Мөнгөнсүх, МУСТА Д.Бэхбилэг, МУГЖ Ц.Баясгалан нар тогложээ.
Адал явдалт, тулаант энэхүү киноны тулааны найруулагчаар Г.Цэрэгбаяр, У.Цогтбаярын орлон тоглогчоор Б.Даваанямбуу болон “Монгол стант” баг хамтран ажилласан байна.
Мөн галт зэвсэг, пиротехникийн мэргэжилтнүүд болон мотоспортын тамирчид хамтран ажилласан бөгөөд жүжигчин У. Цогтбаяр “Би өмнө нь кинонд жаргаж дүр бүтээж байсан бол “Улаан Явар” кинонд “зовж” дүр бүтээлээ” хэмээн хошигнолоо.
Гол дүрийн жүжигчин Б. Хулан эрүүл мэндийн дасгалжуулагч бөгөөд олон төрлийн спорт, тэр дундаа боксын спортоор хичээллэдэг нь энэ кинонд дүр бүтээхэд дөхөм байсан хэмээн ярьсан юм. “Улаан явар” уран сайхны кино нь “Юнивал энтэртайнмент”-ийн гурав дахь уран бүтээл бөгөөд “Хайрын аялгуу” /2020 /, “Миний сахилгагүй залуу” /2021/ зэрэг залуусын ээдрээт хайрын сэдэвтэй бүтээлүүдээр нь бид мэдэх билээ.
Тулаант, адал явдалт, инээдмийн “Улаан явар” кино бүх кино театруудаар гарч байгаа тул Та бүхнийг үзэхийг урьж байна.









55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан

Явар гэж юу гэсэн үг вэ
Govi altaid baidag baigaliin owormots togtotstoi gazar ble. Mongoliin goy goy gazruudiig haruulsan goy kino bolson ble