Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Казахстан-Монголын бизнес форум” Астана хотноо боллоо.
Энэ удаагийн форум “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс, шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилготой байлаа.
Казахстаны Үндэсний танхим “Атамекен”, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан форумд хоёр орны төр, хувийн хэвшлийн 250 гаруй төлөөлөл оролцлоо.
Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтрах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байлаа.
Ялангуяа Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хооронд байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэх, хөнгөлөх болсон нь худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая ам.долларт хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон гуравдагч зах зээлд нэвтрэх боломж гэдэгт санал нэгдлээ.
Хоёр улсын аж ахуйн нэгжүүд цаашид хамтрах ажиллах чиглэл, хөрөнгө оруулалтын боломж, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
Бизнес форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.
Тухайлбал:
- Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон “QazTrade” Худалдааны бодлого хөгжүүлэх төв,
- “QazTrade” Худалдааны бодлого хөгжүүлэх төв болон “Mon-Kaz Trade & Investment Hub”,
- “Mon-Kaz Trade & Investment Hub” болон Казахстаны Экспорт, зээлийн агентлаг,
- Монголын Аялал жуулчлалын холбоо болон Алматы мужийн Аялал жуулчлалын газар,
- Казахстаны Үндэсний бизнес эрхлэгчдийн “Атамекен” танхимын Тэргүүлэгчдийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл,
- Атыраугийн вагон үйлдвэрлэлийн үйлдвэр болон “MONGOLIAN ORE BAL” компани хооронд вагон нийлүүлэх,
- “MONGOLIAN ORE BAL” болон “ALTAY AGRO TRADING” компани хооронд вагон худалдан авах,
- Казахстаны Залуучуудын конгресс болон Монголын Залуучуудын холбоо,
- Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон “Kham-Ts Group” компани,
- “CHBG Construction” болон “ALKARALBIO” компани,
- “MONGOLSAT NETWORKS LLC” болон “Аскар Синема” компани,
- “Tuginat” болон “SymbatLab” компани,
- “Tuginat” болон “AB Smart Logistic” компани,
- “Tuginat” болон “SS-AGRO” компани,
- “MUNKH AMIN ORCHIL” болон “KAZECOAGRO” компани,
- “ЖИ ӨҮ ФИНСАЙТ ХОЛДИНГ” болон “GO FINSIGHT AGRO HOLDING” компани,
- “NUKHTTOUR, “GUMIN GREEN TECH SPC LIMITED” болон “RailSolution” компани,
- “Файн Вүүл Кашмер” болон “Биржан” компани хооронд ноос боловсруулах гэрээ, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурлаа.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
