Author Archives: admin

Хууль бусаар худалдаалж байсан 55 мянган ширхэг сум хураан авлаа

Галт зэвсэг сум хэрэгслэлийн  хууль бус худалдаа манай  улсад ил далдаар явагдсаар  байгаа тухай  албаны хүмүүс анхааруулж энэ асуудалд тодорхой үе шаттайгаар хяналт шалгалт хийж ирсэн.

Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 15-р хорооний 13-р хороолол орчим, мөн дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” ОУХТөвд тодорхой шалгалтын ажиллагаа явуулж хууль бусаар байлдааны болон ангийн зориулалттай галт зэвсгийн сум, хэрэгсэлийг их хэмжээгээр зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Сэжигтэй этгээдүүдийн нэг хэсгийг өөрсдийн автомашиндаа галт зэвсгийн сум хэрэгслийг зөөж байх үйлдэл дээр нь саатуулсан бол бусад этгээдүүдийг Нарантуул ОУХТ- дээрээс саатуулсан байна.”Нарантуул” ОУХТ Өргөтгөлийн хэсгийн чингэлгүүдэд явуулсан үзлэг шалгалтаар байлдааны зориулалттай АКМ, Винтов, ТТ, ангийн зориулалттай калибрь, дровинк, ремингтон маркийн буунуудын сумнууд нийт 55 мянга гаруй ширхэг хадгалагдаж байсныг эд мөрийн баримтаар түр хураан авч, устгалд оруулахаар болсон байна.

Дээрх ажиллагааний үр дүнд ангийн болон байлдааны галт зэвсгийн нийт 55 мянга орчим ширхэг сум хууль бусаар хадгалсан, бусдад зарч борлуулсан үйлдэлд нэр бүхий иргэдэд холбогдуулан ЭХ-ийн 185-р зүйлийн 185.2-т заасанаар тус хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн Урьдчилан хорих 461-р ангид сэжигтэнээр саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэшвилл Предаторс 3 дахь удаагаа бүсийн хагас шигшээд шалгарлаа

Энэ улирлын плэй-оффын 2-р шатны 8 дахь багаар Нэшвилл Предаторс баг шалгарлаа. Ингэснээр плэй-оффын 1-р шатанд цувралын эхний тоглолтонд хожил байгуулсан багууд дараагийн шатанд шалгарч байна. Нэшвилл Предаторс болон Анахайм Дакс багуудын цувралын 7 дахь тоглолт Анахайм Дакс багийн “Honda Center” ордонд болж зочин баг 2-1 харьцаагаар хожсон. Ингэснээр Нэшвилл Предаторс баг багийнхаа түүхэнд 3 дахь удаагаа плэй-оффын 2-р шатанд шалгарлаа.

нэшвил 02нэшвил 03

Тоглолт эхлээд 7 дахь минутанд Нэшвилл Предаторс багийн К.Вилсон тооны харьцааг нээсэн бол 16 дахь минутанд мөн зочин багаас П.Густэд нэг гоол оруулсан. Ингээд 1-р үе өндөрлөхөд зочин баг Нэшвилл Предаторс баг тоглолтыг тэргүүлж эхэлсэн. 2-р үед гоол ороогүй бөгөөд шийдвэрлэх 3-р үед Анахайм Дакс багийн дэд ахлагч Р.Кеслер хүний илүү буюу power play тоглолтоос нэг гоол оруулсан. Тоглолтонд үүнээс өөр гоол ороогүй бөгөөд ийнхүү Нэшвилл Предаторс баг плэй-оффын 2-р шатанд шалгарлаа. Тэд бүсийн хагас шигшээд Лос-Анжелес Кингс багийг буулгаж авсан Сан Хосе Шаркстай тоглоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ц.Цэцэгдэлгэрэх: Сонгуульд нэр дэвшигчид зөвхөн хөрөнгө, орлогоо мэдүүлнэ

Сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлдэг хуультай. Энэ асуудлаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцав.

-Сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүргийг хуульд хэрхэн заасан бэ?

-Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжид хуулийн үйлчлэлд хамрагдах субъектийг тодорхой зааж өгсөн. Бүх шатны сонгуульд нэр дэвшигч хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа. Тэгэхээр УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын, мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй.

-Нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгөх үү?

-Тухайн сонгуульд нэр дэвшигч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ өөрийн намтар, өр төлбөргүй буюу ял шийтгэлгүй талаарх тодорхойлолт, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж харьяалах сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодод бүртгүүлдэг. Жишээ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн тойргийн хороонд, бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ.

Мөн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа буюу тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж, хадгалуулна.

-Сонгуулийн хугацаа ойртсоор байна. АТГ нэр дэвшигчдэд зориулж ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран нэр дэвшигчдэд зориулсан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудлын талаар гарын авлага, зөвлөмж гаргахаар ажиллаж байна.

-Нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх зохицуулалттай юм байж. Харин бусад төрийн албан хаагчид шиг хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үү?

-Үгүй. Сонгуульд нэр дэвшигчдийн хувьд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан маягтын хүрээнд зөвхөн “хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ээ мэдүүлэх үүрэг хүлээсэн.

-Сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн тохиолдолд АТГ-аас хянан шалгах уу?

-Дээр дурдсанаар сонгуульд нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа. Хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах хэд хэдэн үндэслэл байдаг. Тэгэхээр сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар, эсвэл түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар тус газарт гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд хуульд заасан чиг үүргийн дагуу тухайн нэр дэвшигчийн мэдүүлгийг шалгах үндэслэлтэй. Тиймээс нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх орлого, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг маягтад дурдсан орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх шаардлагатай юм.

-АТГ-аас мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр цаашид юунд анхаарч ажиллах вэ?

-Мэдүүлгийг цахим хэлбэрээр авч эхэлсэнтэй холбоотойгоор цаашид мэдүүлгийг хууль тогтоомжийн хүрээнд бүрэн цахим хэлбэрээр авч, цаасан мэдүүлгээс бүрэн татгалзахаар ажиллаж байна. Авлигын эрсдлийн судалгаа болон бусад нөхцөл байдлыг үндэслэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор мэдүүлэг гаргах албан тушаалтны тоо буурсан байгаа. Энэ нь авлигад өртөх эрсдэл багатай төрийн албан хаагчдыг мэдүүлэг гаргагчийн жагсаалтаас хассан гэсэн үг. Өмнөхөөс 12 мянга орчим албан тушаалтан мэдүүлэг гаргах шаардлагагүй болсон. Ингэснээр авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж байгаа. Харин цаашид мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, цахим мэдээллийн сангаа сайжруулахаар ажиллаж байна.

Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар гаргуулж авдаг болсон нь Авлигатай тэмцэх газрын ажлыг хөнгөвчлөх гэхээсээ илүүтэй төрийн албан хаагчид мэдүүлгээ интернэт орчин бүхий газарт хаанаас ч мэдүүлж болох бөгөөд улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтын ажлыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг ач холбогдолтой болж байгаа. Мөн орон нутгийн түвшинд удирдах албан тушаалтнуудын болон мэдүүлэг гаргагчдын хүрээнд холбогдох сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын үйл ажиллагааны чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

эх сурвалж l1acc.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МҮАН сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно

М.Энхсайхан сайдаар удирдуулсан МҮАН энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Энэ талаар М.Энхсайхан дарга өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн бичсэн юм.

энхсайхан

Тэд өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсэж “Шударга ёс эвсэл” нэрийн дор оролцож чамгүй амжилт гаргасан. Харин энэ удаад тэд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор болон АН-ын саналыг хуваахгүй гэсэндээ сонгуульд оролцохоос татгалзсан байна. 2016 оны УИХ-ын сонгуульд 14 улс төрийн нам, 79 бие даагчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн албаны мэдээлэл бий.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“УЛААНБААТАР МАРАФОН-2016” цом дүүргийн их дээд сургуулиар аяласаар байна

“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг 2016 оны 04 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд аялсан.
Цом аялах хүрээнд тус сургууль нь оюутануудын дунд хөнгөн атлетикийн сэдвээр “АХА” тэмцээн зохион байгуулсан байна. Мөн марафоны талаар ярилцлага хийж, 2016 оны 04 дүгээр сарын 28-нд “Монгол” дээд сургуульд хүлээлгэн өгчээ.
123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 10 дугаар хороо Хөршийн хяналтын ээлжит уулзалтаа зохион байгууллаа

ХУД-ийн 10 дугаар хороо Морингийн 2, 3 дугаар хэсгийн  “Хөршийн холбооны  хяналт”  иргэдийн бүлгийн ээлжит уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар хөршийн холбооны хөтөч дэвтэр амжилттай хөтлөгдөж байгаа, айл өрхийн хөршийн холбоо уялдаа холбоо сайжирсан зэрэг ололтуудын талуудаар ярилцлага хийлээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРЭГ БҮРЭН ХАЯГЖИЛТТАЙ БОЛНО

Хан-Уул дүүрэг бүрэн хаягжуулалттай болно. Тиймийн тулд “Хаягжуулалтынтухай” хууль, Засгын газрын 2013 оны “Журам батлах тухай” 280 дугаар тогтоол,мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, стандартыг тайлбарлан таниулахсургалтыг ИТХ-ын дарга, дүүргийн болон хороодын Засаг дарга нар, авто зам хариуцсан мэргэжилтнүүд, онцгой байдлын асуудал хариуцсан хэлтсийн дарга,холбогдох мэргэжилтнүүдэд өнөөдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа хаягийн систем нь хотжилт эрчимтэй явагдаж, суурьшлын бүс түргэн тэлж байгаа болон засаг захиргааны нэгж,газар ашиглалтын өөрчлөлтүүд ихэссэнтэй холбоотойгоор зохион байгуулалтгүй болсон ба нэг нэгж нь дотроо дахин олон нэгж болж хуваагддаг нь байршил тодорхойлоход зохих хүндрэл учруулдаг байсны улмаас түргэн, цагдаа, онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авахад хүндрэл гарах нь нэгэнт түгээмэл үзэгдэл болсон.

Хаягийн мэдээлэл нь аливаа үндэстний чухал актив гэж тооцогддог бөгөөд шуудан, илгээмж хүргэх, навигаци гэх мэт байршилд суурилсан бизнесийн хөгжлийг түргэсгэдэг. Тийм ч учраас нийслэлийн өнгө төрх, үүд хаалга болсон Хан-Уул дүүргийг бүрэн хаягжуулахад илүүтэй анхаарч ажиллахаар болж байгаа юм.

Хаягжуулалт хийхэд тухайн гудамжны байршил урдаасаа хойшоо чиглэлтэй бол урд талаас нь гудамжны эхлэлийг тогтооно. Төв суурин газрын хувьд гудамж хөндлөн байршилтай бол төвөөсөө гадагш чиглэх гэсэн ерөнхий зарчимаа мөрдлөг болгож гудамжны эхлэлийг тогтооно. Гудамжны байршил тойргийн хэлбэртэй болбаруун талаас нь гудамжны  эхлэлийг тогтоож, цагийн зүүний дагуу дугаарлах аж.

Гудамжны нүүрэн талд байршилтай байшин, барилгыг гудамжны эхлэлээс дэс дараалан гудамжны баруун гар талд байршилтай байшин, барилгыг тэгш тоогоор,зүүн гар талд байршилтайг сондгой тоогоор дугаарлана. Хаяглахад төвөгтэй хэсэгт байрлалтай хашааны хаалга, байшин барилга, байгууламжийг баруун талаас нь хаягийн эхлэлийг тогтоож, цагийн зүүний дагуу дугаарлана. Гудамжны нүүрэн талдаа бус байршилтай байшин, барилгыг орц буюу хаалга нь харсан гудамжны нэр, дугаарыг авч, ойролцоох байшингийн  дугаараас дэс дараалан дугаарлан цэгцлэх юм байна.

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд “Алтан боломж” сургалт боллоо

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,  ХУД-ийн Хөдөлмөрийн хэлтэс, “Ариунгэгээн” сургалтын төвтэй хамтран “Алтан боломж” сургалтыг зохион байгууллаа. Сургалт 3 хоног үргэлжилсэн бөгөөд сургалтанд хамрагдсан иргэдэд сертификат гардуулан өглөө.
189f7731-9b38-41e8-8ab3-93fe31cf765e

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд “ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” өдөрлөг боллоо

ХУД-ийн 10 дугаар хороо “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагатай хамтран “ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл, олон төрлийн ашигтай амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хэрхэн зөв хоол хийх талаар мэдлэг туршлагаа хуваалцав. Түүнчлэн өдөрлөгт ХУД-ийн 9,16 дугаар хорооны иргэд оролцсон байна.

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2016” тэмцээний ялагчид тодорлоо

Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний Цагаан толгой-2016” тэмцээн өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Тэмцээн нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилготой юм.
Тэмцээнд дүүргийн 27, 28, 29, 49, 53, 71, 72, 134, 121, 144, 230 дугаар цэцэрлэгийн нийт 11 баг оролцсон бөгөөд урьдчилан өгсөн удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, багийн ахлагчийн тэмцээн, урлагийн тоглолтуудыг бэлтгэн 5 төрөлд өрсөлдөв.
Тэмцээний дүнгээр 28 дугаар цэцэрлэг 1-р байранд орж цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, 27 дугаар цэцэрлэг 2-р байранд орж өргөмжлөл, мөнгөн медаль , мөнгөн шагналаар, 71 дүгээр цэцэрлэг 3-р байранд орж өргөмжлөл, хүрэл медаль , мөнгөн шагналаар  тус тус шагнагдлаа.
Шагналыг Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан  орлогч Д.Анхбаяр,  Замын цагдаагийн тасгийн дарга Г.Бямбадорж,  ХУД-ийн ИТХ-ын  тэргүүлэгч П.Ганбат нар гардуулж, амжилт хүслээ.
123

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ч.Уранчимэг: Манай хүүхдүүд сурлага, урлаг, спортод онцгой авьяастай

Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн ажлууд хот, хөдөөгийн сургуулиудад амжилттай хэрэгжиж байна. Тиймээс энэ удаа бид Биокомбинатын сургуулийг зорьж, сайн туршлагыг нь хуваалцсан юм. Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн захирал Ч.Уранчимэгтэй ярилцсанаа хүргэе.
– Үндэсний хэмжээнд бага боловсролын цөм хөтөл­бөр хэрэгжиж байна. Мөн энэ жилээс суурь бо­лов­с­ролын шинэчлэлийн хөтөл­бөр хэрэгжээд явж байгаа. Танай сургууль дээр шинэчлэлийн ажлууд  хийж байна уу?
-Боловсролын салбарт хийгдэж байгаа чанарын шинэчлэлийн хүрээнд бид олон ажил хийж байна. Бага, дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжээд, энэ хичээлийн жилд туршилтаа хийгээд дуусч байна. Мөн “Авъяас”, “Ном” хөтөлбөр болон багшийн хөгжлийн хөтөл­бөрүүд 2-3 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд сургууль тус бүр өөрийн гэсэн онцлог, хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлын дагуу төлөв­лөсөн ажлуудаа хийж байна.
Манай сур­гуулийн хувьд хэд хэдэн ажлуудыг санаачлан хийж, хэрэгжүүлээд сайн хичээл туршлагын санд багтааж яваа сургуулиудын нэг. Жишээ нь бид, бага боловсролын цөм хөтөлбөр 2014-2015 оны хичээлийн жилд хэрэгжсэн тэр үеэс эхлэн эцэг, эхчүүдэд цөм хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, тодорхой ойлголтуудыг өгсөн. Цөм хөтөлбөрийн ач холбогдол нь юу болох, энэ хөтөлбөрийн үр дүнд багш, хүүхэд хоёр яаж хөгжих ёстой талаар сургалт явуулсан. Үүнээс улбаалан багшийн харилцаа, хандлагыг өөрчлөх, багшийг хөгжүүлэх тал дээр багагүй ажил хийсэн.
Мөн энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилго, зорилт, хичээлийн жилийн төлөвлөлтийг хийхдээ багш, эцэг, эхчүүд, сурагчдын санал, санаачлага дээр үндэслэж, тэдний оролцоог өмнөхөөсөө нэмэгдүүлсэн байдлаар хийсэн нь  үр дүнгээ өгсөн. Бага болон суурь  боловсролын цөм хөтөлбөр хэрэгжсэн энэ хоёр жилд  бид зорилго, зорилтоо яг энэ аргаараа тодорхойлсон. Тиймээс хүн бүр зорилго, зорилтоо мэддэг. Хүн бүр түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээн ажилладаг болсон.
-Шинэ хичээлийн жилийнхээ зорилго, зорилтыг өмнө нь яаж тодор­хойлдог байв?
-Өмнө нь  ажлын хэсэг томилоод, зорилго, зорилтоо тодорхойлоод, төлөвлөгөөгөө гаргаад явдаг байсан. Харин боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг арай өөр өнцгөөс, өр­гөн дэлгэр байдлаар харж хийсэн болохоор биелэлтийнхээ хувьд ч онцлог ялгаатай бол­сон.
-Шинэчлэлийн ажлын гол зорилго бол багш, хүүхэд хоёрыг хөгжүүлэх. Танай сургууль  хотын захын сур­гууль учраас ачаалал харь­цангүй бага байх. Багш нар хэр хөгжиж байна. Багшийн заах арга зүй, сургалтын чанар сайжирч байна уу?
-Өмнө нь багш заах ёстой хичээлээ заагаад гар­даг байсан. Мөн би­чиг цаасны ажилд нэ­лээд дарагддаг байсан. Харин одоо багш тухайн хичээлд өөрийгөө маш сайн бэлтгэдэг болсон. Бэлтгэлээ сайн хангасан учраас тухайн хичээл дээр хүүхдүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж, хичээлд  татан оролцуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, багш 60-70 хувьтай хөгж­сөн бол хүүхэд ч мөн адил хөгжих жишээтэй. Иймэрхүү байдлаар хичээлүүдийнхээ хандлагыг өөрчлөх тал дээр ахиц гарсан. Үүнтэй уялдуулан багшийн заах арга зүй, технологи бас өөрчлөгдөж байна. Санаачлаад хийж байгаа ажил ч цөөнгүй байна.
Өмнө нь заах аргын нэгд­лээрээ хамтраад ажилладаг байсан бол энэ хоёр жилд судлагдахууны багаараа хамтран ажилладаг болсон. Судлагдахууны баг гэдэг нь бага, дундын багш нар нийлж, нэг баг болоод ажиллаж байгаа юм. Бага, дунд хоёр ангийн монгол хэл, математикийн багш нар баг болж ажиллахаар анги хооронд онолын зөрүү гарахгүй байна. Мөн сургалтын хөтөлбөрөө хамтарч боловсруулснаар заах арга зүй, онолын ялгаа бага гардаг юм байна.  Туршлага, мэдлэгээ солилцоод багш нар ч бас  хөгжихөд үр дүнгээ өгч байна.
-Хот, хөдөөгийн сур­гуулиуд хүүхдийг хөг­жүүлэх үүднээс урлаг, спортын  дугуйлан их хичээл­лүүлдэг болсон. Танай сургуулийн төг­сөгчид дунд урлаг, спортын алдартнууд ч цөөнгүй байдаг. “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд  бусад сургуулиас ялгарах ямар ажлууд хийж байгаагаа сонирхуулаач?
-Бид хүүхэд нэг бүрийг хичээлээр нь ч,  авъяасаар нь ч хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дуут жагсаалыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Энэ дуут жагсаалд бүх хүүхдийг хамруулдаг. Хүүхэд бүр оролцдог, хүүхэд бүрийг хөгжүүлдэг томоохон ажил болсон. Намар болгон зохион байгуулдаг энэ жагсаалд хүүхдүүд оролцох их дуртай. Манай сургууль Биокомбинатад байдаг учраас Сонгины арын талбай, Туул голын бургастай хэсэг газар өнгө өнгийн хувцас өмссөн хүүхдүүдээр дүүрээд,  цэцэгс шиг их гоё харагддаг. Дүүрэг, хорооны иргэд ч их ирж үздэг.
Багахан сумын наадам шиг болдог. Хүүхдүүд маань ангиа ангиараа өрсөлдөнө, хөдөлгөөн бүрээрээ ялгарах гээд багш, хүүхэд хоёр багагүй хичээл зүтгэл гаргаж ажилладаг. Урлагийн тэмцээн наадам болоход дуулж чаддаг нь ордог, чаддаггүй нь ард нь үлддэг байсан бол дуут жагсаалд хүүхэд бүр оролцож, өөрийгөө хөгжүүлдэг. Мөн гуравдугаар ангидаа бид бишгүүрийн дугуйлан хичээлүүлдэг. Хичээлээр бас давхар ордог. Энэ дугуйланг манай Өлзий­бадрах багш 2-3 дахь жилдээ амжилттай, сайн хичээллүүлж байна. Саяхан болсон биш­гүүрийн улсын уралдаанд бид гуравдугаар байр эзэлсэн. Мөн хүүхэд бүр энэ хөгжмийг сонирхож, сурахыг хүсдэг.
Спортын төрөлд хөл бөмбөг, софт теннисээр хүүхдүүдээ хичээллүүлж байна. Болд, Биндэръяа багшийн дугуйлангийн хүүхдүүд “Дуулиан-2020” хөл бөм­­­бөгийн тэмцээнд ам­­­жилттай оролцдог. Хө­л бөмбөг болон софт теннисийн төрлөөр бид багаараа улсад эхний гуравт эрэмбэлэгддэг. Хөл бөмбөгийн спортыг амжилттай хөгжүүлж яваа гээд зургаан удаа тэр­гүүний сургуулиар шал­гарсан. Хүүхдүүд маань одоо тив, дэлхийн хэм­жээний тэмцээн урал­даанд амжилттай орол­цоод, эх орныхоо нэрийг дуурс­гаад явж байна. Манай хүүхдүүд сурлагадаа ч  урлаг, спор­тод ч  онцгой авьяастай.
-Хүүхдүүдийг ном ун­­шуулахын тулд сонир­холтой арга сэдсэн гэж сонссон. Цахим ном бүтээсэн туршлагаасаа хуваалцаач?
-Хүүхдүүд ном ун­шихгүй байна. Цахим ертөн­цөд цагаа их зар­цуулж байна гэдэг. Үүнийг нь бид ашигтайгаар эргүүлж, “Ном” хөтөл­бөрийн хүрээнд Азийн сантай хамтраад цахим таблет ашиглаад хи­чээлийн хөтөлбөрт байгаа номууд болон англи хэлээр бичигдсэн богино өгүүллэг, үлгэр, тууж уншуулж, уран зохиолын хичээлээ явуулдаг болсон. Энэ ажил маань хүүхдүүдэд их үр дүнгээ өгч байгаа. Ер нь манай сургууль дээр цахим сургалтын орчин бүрдсэн.
Бага, дунд багшийн хөгжлийн төв байдаг. Багш бүр интернэт, компьютерийн орчинд ажиллаж байна. Энэ мэтчилэн бид сурах, суралцах орчноо сайжруулаад, Нисэх, Био-гийн бүсээрээ хам­тарч ажилладаг болсон. Ганц­хан багш гэлтгүй захи­рал, эрхлэгч, нийгмийн ажил­тан гээд бүгдээрээ хам­тарч ажилладаг, сайн турш­лагаа хуваалцдаг болсон.
-Биогийн хүүхдүүд балгасанд хичээллэж байна гээд нэг хэсэг их шуугисан. Хүүхдүүдийн сурах орчин хэр байна. Шинэ сургууль барих ажил тодорхой шийдэлд хүрсэн үү?
-Сургуулийн халаалт, дулаан маш сайн. Хэдийгээр манай сургууль актлагдсан ч гэсэн доторх орчин маш цэвэр цэмцгэр. Сургуулийн барилга маань 1963 онд баригдсан. 2010 оноос ашиглалтын хугацаа дууссан гэж акт гарсан. Хүүхдүүд маань үүнийг мэддэг учраас гүйж, харайх нь хүртэл бага байдаг.  Одоогоор шинэ сургуулийн барилгын асуудал тодорхой шийдэлд хүрсэн зүйл алга байна.
-Удахгүй 70 жилийнхээ ойгоо угтах гэж байгаа гэсэн. Олон бүтээлч ажилтай ойгоо угтаж байгаа байх?
-Манай сургууль 1946 онд байгуулагдсан. Энэ жил сургууль үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Ирэх сарын 5,6-нд баярын хурлаа хийнэ. Сургуулийнхаа ойд зориулж бид 70 жилийнхээ түүхийг баг­таа­­сан ном, баримтат кино хийж бүтээлээ. Сур­гуулийнхаа сүлд дууны клифийг хийлгэсэн.
Үе үеийн төгсөгчид, багш удир­дах ажилтнуудаа хүлээн авч уулзсан. Манай сургуулийн төгсөгчид дунд төрөлх сургуулийнхаа нэр алдрыг цуурайтуулсан алдар, цуутай хүмүүс, олны танил эрхмүүд олон бий. Тухайлбал, ТВ караоке тэмцээний хөт­лөгч Ё.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх гуай, дуучин Н.Мөнгөншагай, жүжигчин А.Алтанхуяг, Н.Алтанцоож гээд үе үеийн төгсөгчид, олны танил хүмүүс хүрэлцэн ирсэн. Сургуулийнхаа түүхт 70 жилийнхээ ойн баярын мэндийг үе үеийн төгсөгчдөдөө хүргэе.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АПУ ХК ТОП 100 аж ахуй нэгжийн зургадугаарт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2001 оноос жил бүр Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг билээ. Энэ жилийн шалгаруулалт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт 4-р сарын 27-нд болж АПУ компани 2015 оны “ТОП-100 АЖ АХУЙ НЭГЖ”-ийн шилдэг аравт шалгарч зургадугаарт эрэмбэлэгдлээ.

АПУ 2

ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулахдаа Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Статистикийн ерөнхий газар  хамтарсан ажлын хэсэг байгуулан аж ахуй нэгжийн улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзан дүгнэжээ.

AПУ компани 2015 онд 893 ажилтан, ажиллагсадтайгаар улсад 124 тэрбум төгрөгийн татвар төлж, сүүлийн 5 жилийн хугацаанд 600 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөөд байгаа юм. Мөн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, борлуулалтын сүлжээндээ 7000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2015 онд хувьцаа эзэмшигчиддээ 5 тэрбумийн ноогдол ашиг тараасан.

АПУ компанийн үйл ажиллагааны бодлого нь компанийн засаглалыг бэхжүүлэх, хүнээ хөгжүүлэх, олон улсын шилдэг технологийг нутагшуулах, ноу-хауг нэвтрүүлэхэд чиглэгддэг. Түүнчлэн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд хүний хөгжлийг дэмжих, өв соёлоо хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх бодлогын хүрээнд бодит үр дүнгээ өгсөөр байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зүрх судасны эмч нарын зөвлөгөөн болж байна

Зүрх судасны эмгэг, тэр дундаа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг  дутагдлын үеийн  цогц тусламж үйлчилгээний чухал хэсэг нь сувилахуйн тусламж үйлчилгээ байдаг. Зүрх судасны эмгэг нь  сүүлийн 20 жилд хүн амын насбаралтын  тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт 2013 оны байдлаар нийт насбаралтын 35,1  хувь буюу Монгол Улсын хүн амын 3 хүн тутмын нэг нь зүрх судасны тогтолцооны  өвчний шалтгаантай  насбаралт байгаа нь  манай улсын  эрүүл мэндийн салбарын өмнө анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа юм. Тиймээс Улсын Гуравдугаар Төв эмнэлгээс хоёр дахь жилдээ “Зүрхний эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” үндэсний сургалтыг  энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын гол зорилго нь зүрх судасны эмгэг ялангуяа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн сувилахуйн тусламж  үйлчилгээнд  нэвтэрч буй орчин үеийн ололт амжилттай танилцаж харилцан туршлага солилцох, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахд  өнөөдрийн тулгамдаж буй  асуудлаа хэлэлцэх  сувилахуйн ур чадварыг  дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

зүрх судасны эмч нар 01

Үндэсний сургалтанд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюнт У, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир  болон нийт 160 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд сувилагч, мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн  эрдэм шинжилгээний бүтээлээ  хэлэлцүүлж  хамтран туршлага солилцож  Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний  шигдээсийн тасаг, Эрчимт эмчилгээ Яаралтай тусламж, сэргээн засах тасгуудад зүрх судасны өвчний үеийн  сувилахуйн цогц шийдэл  дадлага сургалт хийж  сургалтын дараа хамтарсан зөвлөмжийг гаргах аж

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүндийн өргөлтийнхөн олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна

“Рио-2016” олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Ташкент хотноо болж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д өрсөлдсөн Б.Анужин VIII байр эзэллээ. Тэрбээр огцомоор 86 кг, түлхэлтээр 108 кг, нийлбэрээр 194 кг-ыг өргөв. Түүний жинд нийт 16 тамирчин өрсөлдөж манай тамирчин “В” ангилалд тэргүүлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 75 кг-д Ч.Очирхуяг ХVII байр эзлэв. Манай тамирчдын хувьд гол жингийн өрсөлдөөн өнөөдрөөс эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Б.Энхтамир, +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан нар өрсөлдөж байгаа юм.

Ази тивийн аваргаас олимпийн эрхийг багийн дүнгээр нь олгоно. Тухайлбал, тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарч “Рио-2016” олимпийн наадмыг зорих баг тамирчид тодрох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа