Author Archives: admin

ХУД-ийн Нэгдсэн Эмнэлэг яаралтай тусламжийн дадлага сургалт зохион явууллаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг Нийслэлийн яаралтай тусламжийн төвтэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Амилуулсан болон лавшруулсан суурь тусламж” сэдэвт 2 багц цагийн сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион явуулсан. Уг сургалтанд нийт 28 эмч, 44 сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон байна.

ХУД-ийн Нэгдсэн Эмнэлэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах спорт явган аялалын тэмцээн амжилттай явагдлаа

Хан-Уул дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах спорт явган аялалын тэмцээнийг 2016 оны 04 сарын 23-ны өдөр Буянт-Ухаа спортын ордон, Жаргалантын ам, Буянт-Ухаа спортын ордон гэсэн чиглэлээр “А” ангилал бүхий ирж очих 20 км замд явуулж, 13 багийн 110 хүнийг хамрууллаа. Тэмцээнийг спортын 5 төрлөөр зохион байгуулж  их онооны системээр явуулж дүнгээ гаргалаа.

Уулын оргил булаалдах тэмцээний төрөлд:

1-р Байрт тэнгэрийн ирвэс баг

2-р Байрт ялалт баг

3-р Байрт эх дэлхий багууд тус тус шалгарлаа

Спорт буухиа төрөлд:

1-р Байрт шинэ үе баг

2-р Байрт тэнгэрийн ирвэс баг

3-р Байрт 52 тэмүүлэл багийн тамирчид тус тус шалгарлаа.

Нуувч олох төрөлд:

1-р Байрт шинэ үе 1 баг

2-р Байрт аваргын тэмүүлэл баг

3-р Байрт шинэ 2 багууд тус тус шалгарав.

Анхан шатны тусламж төрөлд:

1-р Байрт аваргын тэмүүлэл баг

2-р Байрт 52 тэмүүлэл баг

3-р Байрт   team 18 баг тус тус шалгарав.

Багийн нийлбэр дүнгээр

1-р Байрт Тэнгэрийн ирвэс баг

2-р Байрт Шинэ үе 1 баг

3-р Байрт Аваргын тэмүүлэл багууд тус тус шалгарав

Шагналт байрт Аваргын ирээдүй баг

Шагналт Байрт team 18 багууд шалгарч нийслэлийн шатны тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Тэмцээний дараа багууд бие биетэйгээ танилцаж бусад багтаа мэндчилгээ дэвшүүллээ.

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шагайн харвааг багаар тоглодог

Шагайн харвааг багаар тоглодог. Баг тус бүр 2 хүн гарч 32 хасаа өрж, 9 тохой зайнаас нийллэг, шувтарга, гоц мэргэ гэсэн үеүдэд тус бүр 4 сум тавьж, 3 өрөг харваж, нэг нь нөгөөгөөсөө 4-5 хасаа татаж чадсан тохиолдолд хожилд тооцдог журамтай. Ингэж тоглох явцдаа тухайн 2 баг дундын сайхан уухайгаар хүндэтгэл илэрхийлдэг байна .

Шагайн харвааны ач холбогдол

  1. Нүдний хараа болон хуруу гарын мэдрэмж сайжруулна.
  2. Аливаад анхаарлаа маш сайн төвлөрүүлж сурна.
  3. Юмны зайг зөв баримжаалж сурна.
  4. Хамтач нөхөрсөг харилцаа бий болно.
  5. Хөдөлгөөний дутагдалаас сэргийлнэ.

Шагайн харваатай холбоотой үг хэллэг:

  1. Дуг буюу зурхай мөргөх. Урьд оносон газарт дараагийн сум тусахыг хэлнэ.
  2. Сум тавих. Сум харвахыг хэлнэ.
  3. Сумаа угаах . байгаа онохгүй алдахыг хэлнэ.
  4. Уухай. Шагайн уухай нь халх,дөрвөд, урианхай гэх зэрэг ядгаатай.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАН-ын бүлэг  ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжиж байна

Өнөөдөр хуралдаж буй намын бүлгүүдээр нэн түрүүнд хэлэлцэж буй чухал асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцсэн юм . Өнгөрсөн баасан гарагт Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар намын жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг МАН-ын бүлэг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ намын жагсаалтыг сонгуулийн тухай хуулиас хасахтай холбогдуулан сонгууль болох цаг хугацааг сунгах боломжгүй гэсэн байр суурь дээр тогтжээ.УИХ- дахь бусад намын бүлгүүд санал нэгтэйгээр цэцийн шийдвэрийг дагах нь зөв гэж шийдвэл сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж магадгүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Усан спорт сургалтын төв төв нь ажилчиддаа сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Усан спорт сургалтын төв нь ажилчиддаа “Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ. Тус сургалтыг мэргэжлийн хүмүүс зааж, удирдан явуулсан байна.

Сургалтанд байгууллагын нийт ажилтан албан хаагчид идэвхитэй оролцлоо.

123

123

123

123

123

​

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шагайн харвааг 2014 онд ЮНЕСКО-д бүртгүүлсэн

72021_139596

“Шагайн харваа” 2014 онд Юнеско-гийн соёлын биет бус өвийн төрөлд бүртгэгдсэн ба 2001 оноос үндэсний их баяр наадмын нэг төрөл болжээ.

Шагайн харвааны хэрэгсэл:

Баг, харваач тус бүр шагайн харвааны хэрэслэл /мод, тохой, хасаа, хашлага, тулгуур-сандал, сум/-тэй байна. Мод нь зурхай, аравч, суурь /сэнтий/ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

а. Зурхай. Зурхайг  50х35см-ээс бага бус хэмжээтэй нягт хатуу, сайн чанарын модоор хийнэ.

б. Хэцний өндөр газраас хасаа тавих цэг хүртэл 29-31см, хэц, аравч хоёрын хоорондын зай 10см байна.

в. Тохойн урт 52,5см буюу харвах зайн 9 тохой, өрсөн хасаанаас харваачийн хашлага тавьж буй гутлын өлмий хүртэл зайг хэмждэг. Иймээс 52,5х9= 4м 72см 5мм байна. Мөн хатуу модоор хийнэ.

г. Хасааны өндөр 1,3см, урт 2,3 см, өргөн 1,6 см байх бөгөөд /хув, зааны соёо, эвэр, яс болон хуванцар эдээр хийнэ.

д. Харваачийн хувийн хэрэгсэл /хашлага, сум, тулгуур-сандал/ -ийн хэмжээг заахгүй, харин сум нь заавал цул байвал зохино. Хашлагад уламжлалт зоолтоос өөр зүйл /тэгш ус, лазер гэрэл г.м/ хийхийг хориглоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дүүргүүдэд сонгуулийн хороо байгуулагдлаа

Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийг хороодыг байгуулсан.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга

*Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун

*Нарийн бичгийн дарга

*Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун

Гишүүд

*Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана

*Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж

*Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо

*Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл

*Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Д.Чадраабал *Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Норжинлхам

*Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.Хичээнгүй нар ажиллаж байгаа юм.

Нийслэлийн сонгуулийн хороо 04 сарын 22-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах дүүргүүдийн сонгуулийн хороог байгууллаа. Мөн нийслэлийн сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

сонгуулийн хороо 01

сонгуулийн хороо 02 сонгууль 03 сонгууль 04 сонгууль 05 сонгууль 06 сонгууль 07 сонгууль 08

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн нутаг дэвсгэрт агаарын эргүүл ажиллаж эхэллээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаас нутаг дэвсгэрийн ард иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэн гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатайгаа хамтран ажиллаж ирсэн юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон нисдэг камер ашиглан хэв журмын эргүүл шалгалт хийх нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, шуурхай байдал хангахад чухал үр дүнтэй. Энэ үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаас нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр биетийг дагаж нисэх саадыг тойрох чадвартай DJI Phantom 4 маркийн 12 мегапикселиер зураг авах болон 4к чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камерыг ашиглаж эхэлжээ.дрон цагдаа

Мөн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн төв байрны стандарт шаардлага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн иргэдийн хурлаас 27 камер, 35 дохиолол бүхий камерын хяналтын системээр бүрэн тоноглох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн нь цагдаагийн байгууллагын хэмжээнд үлгэр жишээ болсон ажил юм.

Үүгээр зогсохгүй тус хэлтсээс гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд ашиглагдах, орчин үеийн шаардлага хангасан цахим сан байгуулах зорилт тавин ажилласны үр дүнд гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүд, обьектуудын шаардлагатай мэдээлэл бүхий цахим санг өөрсдийн боломжоор байгуулан ашиглаж байна. Одоогийн байдлаар субьектийн 1025, обьектийн 531 мэдээлэл газрын зураг дээр байршуулан баяжилтыг хийж байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх жишиг ажил болжээ.

дрон эргүүл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэр дэвшигчдийг ирэх сард бүртгэнэ

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 29-нд болно. Сонгууль болохтой холбоотойгоор энэ сарын 30-наар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуульд зааснаар шилжилт хөдөлгөөнийг санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоохоор хуульчилсан юм.

Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай юм. Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11 мянган иргэн байгааг албаны хүмүүс мэдээлж буй.

Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулна. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газрын лавлах утас 1800 1890 дугаарт хандах юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Намын бүлгүүд цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж эхлээд байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр намын бүлгүүд жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа бололтой.

Энэ сарын 22-нд хуралдсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл жагсаалтын ард нуугдаж “оймс”-нд хавчуулагдан УИХ-ын гишүүний сэнтийд залрах боломжгүй, УИХ-ын 76 гишүүнийг ард иргэдийн саналаар сонгох болж буй юм.

 УИХ-аас цэцийн шийдвэрийг хүлээн авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно. Хүлээж авахгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Пхеньян цөмийн туршилтаа зогсоох болзлоо зарлалаа

АНУ хэрвээ Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтаас татгалзвал цөмийн туршилтаа зогсооход бэлэн хэмээн БНАСАУ мэдэгджээ. Энэ тухай Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Су Ен ярьсан хэмээн Associated Press мэдээллээ.Өмнө нь Пхеньян АНУ-д цөмийн дайралт хийхэд бэлэн байгаагаа зарласан. Ийм нөхцөл байдал үүссэн учир шалтгаан нь АНУ болон Өмнөд Солонгосын цэрэг Хойд Солонгосын хилийн бүс нутагт цэргийн сургуулилт хийсэнтэй холбоотой. БНАСАУ-ын тал эдгээр сургуулилтыг цэргийн хүчээр цөмрөх бэлтгэл гэж үзэж байгаа юм.

Сүүлийн үед Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилт, пуужин хөөргөхөө тогтмолжуулж байгаа. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 23-ны бямба гаригт туршилт хийсэн тухай тэмдэглэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Питтсбургын Пингвинүүд дараагийн шатанд шалгарлаа

Өнөөдөр ҮХЛ-н мөсөн талбайд 3 тоглолт болжээ. Дорнод бүсээс Питтсбург Пингвинс баг өөрсдийн “Consol Energy Center” ордондоо Нью-Йорк Рейнжерс багтай цувралын 5 дахь тоглолтоо хийлээ.

Тус тоглолтонд нийт 9 гоол оржээ. Тоглолтын 1-р үе маш сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнөсөн. Тоглолтын эхний гоолыг 2 дахь минутанд Нью-Йорк Рейнжерс багийн Р.Нэш талбайн төвөөс хүчтэй цохилтоор гоол оруулсан. Харин Пингвинсээс К.Хагелин багийн анд Ф.Кессел рүү өөрөө дамжуулалт хаяад Ф.Кесселийн дамжуулсан шайбыг эсрэг багийнхаа хаалганд оруулсан. Ингээд тооны харьцаа 1-1 болоод байв. Удалгүй Рейнжерс багийн Д.Море гоол оруулаад байсан. Гэхдээ power play-гээ Пингвинс багийнхан сайн ашиглаж, эхний гоолын дамжуулалтыг өгсөн Ф.Кессел гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн.

хагелл

Харин 2-р үеэс Пингвинсийн тоглолт үнэхээр сайн байж довтолгоонуудаа ээлж дарааллан амжилттай болгож байсан. Пингвинсээс Б.Рашт, М.Каллен, К.Шири нар гоол оруулсан. Ингээд Пингвинс 5-2 харьцаагаар тэргүүлж эхэлсэн. Ингээд шийдвэрлэх 3-р үед Рейнжерс багаас К.Крайдер нэг гоол оруулснаар тоглолт өндөрлөсөн.

Цувралыг 4-1 харьцаагаар хожиж дараагийн шатанд шалгарсан Пингвинс баг плэй-оффын 2-р шатанд Вашингтон Капиталс болон Филадельфиа Флайерз багийн аль хожсонтой нь тоглоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн амь насанд халдсан ноцтой хэрэг гарчээ

 Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 23-ны өглөө цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан байна. Тухайн өдрийн өглөө тус сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн алба хаагч тухайн айлд очиход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан этгээд цагдаагийн алба хаагчийг тоз-8 маркын буугаар буудаж хөнөөгөөд, дараа нь өөрийнхөө аминд хүрчээ.

Гэмт этгээд 29 настай Б гэгч байсан бөгөөд цагдаагийн аминд хүрсэн даруйдаа мотоциклоо унан оргон зугтсан байна. Улмаар тус сумын цагдаагийн газраас дуудлага дуудаж, төвөөс тусгай нэмэлт хүч ирж, хэрэгтнийг эрэн хайсны эцэст Баян-Өндөр сумын Улаан хад гэдэг газар уул руу зугтааж, Есөн зүйл сумын 3-р баг айлын эзэнгүй өвөлжөөнд боомилсон байдалтай амиа хорлосон байхыг нь олжээ.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, амиа алдсан алба хаагч цагдаагийн албанд ороод тун ч удаагүй, 1994 онд төрсөн, 22 настай Б гэх залуухан нэгэн байжээ. Цагдаагийн ерөнхий газраас ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийнхаа ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар хотод инжнерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор авто зам хаах хуваарь

Нийслэл хотод шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх юм. Хурлаас зөвшөөрөл авсан компаниуд:

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор2016 оны 4 дүгээр сарын 24-нөөс 4-р сарын 30-ны хооронд авто зам сүвлэх хуваарь

Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж Хийгдэх ажил  Байршил Зам сүвлэх хугацаа
“Хангилцаг” ХХК Бохир усны шугам татах Их Монгол улсын гудамж 2016-04-28-ны 23:00 цагаас2016-04-29-ны 06:30 хүртэл
“Хурд групп” ХХК Дулааны шугам татах ХУД Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, /Энхтайваны гүүр/ 2016-04-24-ны 23:00 цагаас2016-04-25-ны 06:30 хүртэл
 

“МЦХ” ТӨХК

Холбооны шугам ХУД Гандигийн гудамж, БНСУ-ын Элчин сайдын яам 2016-04-26-ны 23:00 цагаас2016-04-27-ны 06:30 хүртэл

 

Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж Хийгдэх ажил          Байршил Зам сүвлэх хугацаа
“MCS интернэйшл” ХХК Цахилгааны шугам татах ХУД 4-р хороо Яармагийн авто зам Хүннү молл худалдааны төвийн урд 2016-04-26-наас 2016-04-30-н хүртэл

 

“Хасу мегаватт” ХХК Цахилгааны шугам татах ХУД 4-р хороо Яармагийн авто зам Хүннү молл худалдааны төвийн урд 2016-04-26-наас 2016-04-30 хүртэл
“Мөнхнаран энержи” ХХК Цахилгааны шугам татах Эрчим хүчний гудамж 2016-04-23-наас 2016-04-28 хүртэл

Хяналтыг НАЗГ тавина. Энэ талаар холбогдох мэдээллийг 11323662 дугаарын утсаар лавлана уу

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа