Author Archives: admin

“Honda Motor” шинэ үеийн “Accord” машинаа таницууллаа

“Honda Motor” компани шингэн түлш, цахилгаанаар ажилладаг “Accord” автомашинаа танилцууллаа. Валютын ханш тогтворгүй байгаатай уялдуулж, борлуулалтаа сайжруулах зорилгоор энэхүү загварыг экспортлохоор төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн онд “Honda Motor” компани Токиогийн ойролцоох Саяамад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болсонтой зэрэгцээд хосолмол хөдөлгүүртэй “Accord” машины үйлдвэрлэлээ зогсоогоод байсан юм. Энэ удаад “Honda Motor компани “Accord”-оороо дамжуулан хосолмол хөдөлгүүртэй автомашины зах зээлд дахин орж ирэхээр зорьж байна” гэж шинжээчид дүгнэлээ. Японы иенийн ханш огцом суларч байгаа бөгөөд 2012 оны нэгдүгээр сард нэг ам.доллар 76 иентэй тэнцэж байсан бол одоо 110 иен болоод байгаа юм. Энэ нь тус улсын үйлдвэрлэгчдэд экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Гэхдээ хосолмол хөдөлгүүртэй автомашины зах зээлд “Toyota Motor”-ийн “Prius” маркийн машин тэргүүлж байгаа юм. Зөвхөн АНУ-д л гэхэд 2015 онд 184.8 мянган “Prius” борлуулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэгт “Хаявал хог-Бүтээвэл баялаг” тэмцээн зохион байгуулагдлаа

“Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсрол-Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль дэлхийгээ шүтэн хамгаалж ирсэн үндэстний өв уламжлал, байгаль орчинтойгоо зохицон амьдрах чадварыг олгох байгаль орчин, экологийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлэн тэдэнд зохистой хэрэглээний шинэ хандлагыг  төлөвшүүлэх зорилгоор олон ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Боловсролын хэлтэс, Соёлын ордонтой хамтран ЕБС-ийн дизайн, технологийн багш, сурагчдын экологийн болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, шинэлэг санаа, харилцан туршлага солилцохоор “ХАЯВАЛ ХОГ-БҮТЭЭВЭЛ БАЯЛАГ” загварын тэмцээний зохион байгууллаа.

Тэмцээнийг АБНТБТөвийн захирал Ж.Оюунцэцэг, Соёлын ордны ахлах менежер Д.Отгонбаяр нар нээж, тэмцээний шүүгчээр “Гоёо”ХХК-ний ахлах дизайнер О.Ундрах, Соёлын ордны бүжгийн багш Н.Гүндэгмаа нар шүүлээ. Тэмцээн гоёлын, авангард, чөлөөт төрлүүдээр явагдаж нийт 50 багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцож дараах байруудыг эзэллээ.

Авангард загварын төрөлд:

1-р байр 34-р сургуулийн багш Ц.Батбуян

2-р байр 41-р сургуулийн багш Л.Уранчимэг

3-р байр 59-р сургуулийн багш И.Нэргүй

Чөлөөт загварын төрөлд:

1-р байр 41-р сургуулийн багш Л.Уранчимэг

2-р байр 34-р сургуулийн багш Ц.Батбуян

3-р байр 59-р сургуулийн багш И.Нэргүй

Гоёлын загварын төрөлд:

1-р байр 15-р сургуулийн багш Э.Гүнжидмаа

2-р байр 59-р сургуулийн багш И.Нэргүй

3-р байр 34-р сургуулийн багш Ц.Батбуян

Шилдэг загвар өмсөгчийн төрөлд:

1-р байр 59-р сургуулийн 10а ангийн сурагч С.Анударь

2-р байр 34-р сургуулийн 12в ангийн сурагч Энхцэцэг

3-р байр 59-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Хонгорзул нар шалгарч өргөмжлөл гардуулав.  Тэмцээнийг ивээн тэтгэсэн “Гоо Монгол” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн, “Солонго” тоглоомын төвд 1 цаг тоглох эрхийн бичиг, “Экспресс негатив”ХХК-ийн рентгэн оншилгоонд 50% хөнгөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулав.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Боловсролын хэлтэс, Соёлын ордон ивээн тэтгэсэн байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.

12992976_1033081253450510_1683703963_n 12994569_506353486237955_3467200942821221618_n 13015424_506353549571282_2703433922875313995_n 13015564_506353806237923_2409605093109563777_n 13015569_506353896237914_1630110405505517286_n 13022188_1033081356783833_1244733933_n 13022338_1033081383450497_346047539_n 13023515_1033081333450502_225999580_n 13043422_506353459571291_8926896666612160437_n (1) 13045415_1033081293450506_1793709144_n 13045439_1033082806783688_1385444777_n 13046149_1033081460117156_872906588_n 13046160_1033081553450480_693210468_n 13046248_1033082830117019_621578095_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Их дээд сургуулиудын босго оноо

Элсэлтийн Ерөнхий шалгалт явагдахад сар гаруй хугацаа үлдлээ.  2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон  даяар эхэлсэн. Бүртгэл  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгч, 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх эрхтэй болно. Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм. Их, дээд сургуульд шинээр элсэгчид хэдий мэргэжлээ сонгосон ч сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо хэд болохыг мэдэлгүй эргэлзэж буй байх. Тэдэнд туслах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Их дээд сургуулиудын босго оноо

№ Нэрс Босго оноо
1 МУИС 560
2 ШУТИС 440
3 ЭМШУИС 560
4 МУБИС 500-600
5 ХААИС 500
6 СУИС 400-420
7 ДХИС 580
8 ХУИС 560
9 ИЗИС 500
11 Төмр замын ДС 550
12 Мандах бүртгэл ДС 400
13 Шихихутаг ХЗ-н ДС 550

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АЕПТ-ИЙН УУЛЗАЛТЫГ НЭЭЖ УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

 Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

        Бүгд Найрамдах Итали Улсын парламентын  Сенатын Ерөнхийлөгч

        Эрхэмсэг ноён Пьетро Грассо,

        Эрхэм хүндэт парламентын гишүүд, төлөөлөгчид өө,

        Монгол Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

        Хатагтай, ноёд оо,

Өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд  Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд,  манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох  АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж,  түүчээ болж байгаагаараа онцлог  юм.

1996 оны 3 дугаар сард Тайландын нийслэл Бангкок хотноо болсон АСЕМ-ын дээд хэмжээний анхны уулзалтын дараахан буюу мөн оны 4 дүгээр сард Парис хотноо Ази Европын  Парламентын Түншлэлийн анхны уулзалт болж Ази-Европын бүх талын уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө хоёр тивийн парламентуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд анхаарлаа хандуулсан. Энэ нь АСЕМ-ын үйл хэрэгт дэмжлэг үзүүлж, хүч чадлаа нэмэрлэх гэсэн Ази, Европын ард түмнүүдийн хүсэл эрмэлзлэл байсан юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан.

Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ.

Тухайлбал,одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд  Монголын Их Хаан Гүегт  Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө  Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг  холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй  үүргийг өвөг дээдэс  минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.

Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн  жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар  уулзалтын  буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна.

Монгол Улс 2008 онд Бээжин хотноо болсон АСЕМ-ын Дээд түвшний 7 дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэнээс хойш Ази, Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, түүний дотор АСЕМ-ын түнш орнуудын парламентууд, Европын Парламентын хамтын ажиллагаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзсээр ирлээ.

Ази, Европын уулзалтын үйл явц нь өнөөдөр дэлхий дахинд болон хоёр тивийн хамтын ажиллагаанд онцгой чухал үүрэг бүхий албан бус яриа хэлэлцээний тавцан болон бэхжиж байна.

Ази-Европын Парламентчдын уулзалт нь хоёр тивийн түншлэлийн үйл явцын салшгүй хэсэг бөгөөд Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн 9 дүгээр уулзалтын үед “Ази, Европын Парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд болж терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа  хэлэлцэхээр хуран  цуглаад байна.

Ази-Европын Парламентчдын энэ удаагийн уулзалт нь Ази, Европын Парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, дараагийн 10 жилийн ирээдүйгээ тодорхойлон, хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудад тулгуурлан өргөн хүрээнд, цогц, гүнзгий агуулга, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ази, Европын хоорондын уялдаа холбоо буюу connectivity гэдэг нь АСЕМ-ын түнш орнуудын хүрээнд дан ганц дэд бүтэц, төмөр зам, засмал зам, агаарын холбоо зэрэг “хатуу холбоос” төдийгүй хоёр тивийн ард түмний оюун санаа, соёл урлаг, боловсрол зэрэг “зөөлөн холбоос”-ыг оролцуулсан цогц ойлголт болохыг бид хүлээн зөвшөөрч энэхүү уялдаа холбоог бэхжүүлэхэд Монгол Улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Хоёр тивийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөтгөн гүнзгийрүүлэх нь АСЕМ-ын нэг чухал зорилт бөгөөд сүүлийн жилүүдэд орхигдоод байсан  энэхүү салбарын яриа хэ лцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгтэй бид санал нэгтэй байгаа болно.асем04

Эрхэм хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог.

Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг Та бүхэнд хэлэхэд таатай  байна.

Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоо өнгөрсөн жил  олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлсэн.

Монгол Улсын Их Хурал дэлхийн 57 орны парламентыг  эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн отгон гишүүн бөгөөд энэхүү ассамблейн намрын хурлыг 2015 оны намар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.

Энэ удаа Ази, Европын Парламентын Түншлэлийн энэхүү нэр хүндтэй уулзалтыг  эх орондоо  зохион байгуулж байгаадаа бид баяртай байна.

Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш  32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна.

асем05

Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу  уулзалтаас бидний батлан гаргах  Тунхаглалыг 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах бөгөөд тунхаглалд орох бид бүхний  санаа бодол, зөвлөмж нь АСЕМ-ын цаашдын зорилтод тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна. Уг Тунхаглал нь АСЕМ-ын албан бус харилцан яриа хэлцээний талбарыг бататгахын зэрэгцээ АСЕМ-ын үйл ажилагааг олон түмэнд ойртуулж, улам илүү  үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Өчигдөр парламентын гишүүд Та бүхэн Бэлтгэл хорооны хурал, Төслийн баримт бичгийн хорооны хурлаа амжилттай хийж, уулзалтаас гарах Тунхаглалаа нухацтай хэлэлцэн, өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, харилцан ойлголцон зөвшилцөж ажилласанд миний бие баяртай байна.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлж,  манай сайхан оронд тавтай зочлохыг хүсье.

Ази Европын Парламентын Түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуудан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын  ажиллагаанд амжилт хүсье.

Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээснийг мэдэгдье

 Анхаарал тавьсанд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дарханы Ардчилсан намынхан өлсгөлөн зарлахаар боллоо

Дархан-Уул аймгийн ардчилсан намынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэд АН-ын дарга З.Энхболдод хандаж мэдэгдэл хүргүүлж байна.Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Дархан Уул аймгийн Ардчилсан нам 2004 оноос бүх шатны сонгуулиадад  ялагдаж ирсэн. Энэ байдлын улмаас ардчилсан намын олон мянган гишүүдийн саналаар 2007 оноос хойш анх удаа шударга сонгууль явуулахаар 2013.12.24 намын хорооны тогтоол гарсан. Гэвч олон жил намаа ялагдуулсан удирдлагууд үндсэн дүрэм зөрчиж Дархан сумын намын даргыг хууль бусаар огцруулж , дүрмийн бус сонгууль явуулсан тухай хяналтын ерөнхий хорооны тогтоол байдаг.

2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АН-ын Хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч, дүрэм бусаар намын дарга болсон Н.Мөнхдашийг сонгосон 2013.07.19 хурлыг хүчингүйд тооцсон .

2014 оны 10 сарын 13 өдрийн АН-н хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч намын хорооны бүх гишүүдийн сонгуулийг явуулахдаа сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь Дархан сумын зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөж хэсгийн хороог байгуулах ёстой байдаг. Ингэхдээ хэсгийн хороог өөрсдийн талд байгуулахын тул Дархан сумын АН –н дарга Баярааг хууль бусаад чөлөөлсөн, намын тамгыг хуурамчаар хийсэнийг тогтоосон тогтоол гаргасан байдаг.

Ингэж үндсэн дүрэм зөрчиж сонгогдсон гэх хууль бус даргатай , хууль бус намын хороо байсаар байтал Дарханы ардчилсан намыг дарга Н.Мөнхдаш төлөөлнө хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд та 2014.11.24 өдөр үндсэн дүрмийг уландаа гишгэж тодорхойлолт хийж өгсөнөөр бүх маргааны эхлэл тавигдсан байдаг. Ардчилсан намын үндсэн дүрмийг намын дарга ч бай жирийн гишүүд ч бай бүгд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.

Ингэж хууль бусаар тодорхойлолт хийж өгсөнөөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Дархан уул аймгийн ардчилсан намын маргаантай байдлыг хяналтын ерөнхий хорооноос нэг мөр шийдэгдтэл бүх шатны сонгууль явуулахыг хориглосон байсаар байтал үүнийг зөрчиж хууль бус ҮЗХ ны сонгуулийг явуулж Шонхор фракцийн 4 хүнийг ҮЗХ –д сонгогдсон мэтээр ҮЗХ ны хуралд танилцуулах гэж байгаад намын олон гишүүд бид эсэргүүүцэж байна.

Та фракцгүй ардчилсан намын даргын хувьд үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хороо болон дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг биелүүлж Дарханы ардчилсан намын маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж

Хууль бусаар явагдсан ҮЗХ сонгуулийг хүчингүй болгохыг шаардаж байна

Намын үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хорооны 2013.11.18 ны 02 тоот тогтоол , 2014.10.13 ны 03 тоот тогтоол , дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 тоот тогтоолуудыг үгүйсгэж хийж өгсөн 2014. 11.24 өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгохыг шаардаж байна.

Дарханчууд үүр үүрийн төлөөлөл болох 35 хүн Ардчилсан намын төв байранд 9 хоног улс төрийн суулт хийж шаардлага хүргүүлсэн боловч бидэнд ямар нэгэн хариу өгсөнгүй. Энэ тэмцэл бол Дархан ардчилсан намын 12 жилийн ялагдалыг зогсоохуу , үргэлжлүүлэхүү гэдэг тэмцэл болохоос хэн нэгний дарга цэрэг болох тухай асуудал биш юм. Бидний шаардлагад 2016.04.27 өдрийн дотор хариу өгөхгүй тохиолдолд улс төрийн өлсгөлөн зарлахаа үүгээр мэдэгдэж байна.

ДАРХАН УУЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Оюутан цагдаа”-гийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Монголын Оюутны Холбоо, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хотын Цагдаагийн Газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран Гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл “Аялал жуулчлал ба Хөдөлмөр эрхлэлт” яармагийн үеэр өнөөдөр буюу энэ сарын 22-нд 10.00-17.00 цагийн хооронд Монголын залуучуудын холбооны үзэсгэлэнгийн танхимд эхлэх бол 25-30-ны өдрүүдэд МОХ-ын байранд үргэлжлүүлэн бүртгэх ажээ.

“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлж буй оюутнууд Англи, Герман, Хятад, Солонгос, Япон, Орос гэх мэт гадаад хэлний ярианы мэдлэгийн түвшин дундаас дээгүүр байх шаардлагатай юм байна

Бүрдүүлэх материал:

 * Иргэний үнэмлэхний хуулбар

 *  Сургуулийн суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт /Хугацаа нь дуусаагүй, сунгалт хийлгэсэн хүчинтэй оюутны үнэмлэхний хуулбар байж болно. Оюутны үнэмлэхийг эх хувиар авчрах шаардлагатай/

  *  2 хувь цээж зураг

  • Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/

Шалгаруулалт:

Бүртгүүлсэн оюутнуудаас ярианы хэлний мэдлэгээс хамааран шалгаруулалт явуулж 150 оюутныг сонгон, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтарсан сургалтанд хамруулж амжилттай төгссөн оюутнуудын тушаал гарч, гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын үнэмлэх, дүрэмт хувцсыг олгох болно.

Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсанаараа Оюутан та цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, бусадтай зөв боловсон харилцаж сурах, өөрийнхөө хэлний мэдлэгийг дээшлүүлэх, зуныхаа амралтаар цалинтай ажиллах зэрэг олон боломжийг өөртөө нээх юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн 5-р хороо, Албан бус-Насан туршийн боловсролын төвтэй хамтран 2016 оны 4 дүгээр сар 21-ний өдөр шинээр батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийг сурталчилан таниулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн эрхийг хамгаалах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах, нийгмийн ямар халамжид хамаарах, өөрсдөд нь тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх болон бусад холбогдох байгууллагуудын талаар мэдээлэл авч,  хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНТБТ-өөс “Хуримтлалыг өнөөдрөөс эхэлье” сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс иргэний боловсролын агуулгын хүрээнд санхүүгийн боловсрол олгох чиглэлээр 13 дугаар хорооны Туул тосгоны ажлын албаны албан хаагчдад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Хэрхэн хуримтлалтай болох вэ” сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар өрхийн орлого, зарлагын тооцоог хийж, хуримтлал үүсгэх боломж, нөхцлөө тодорхойлсны дээр, арилжааны банкуудын хадгаламжийн хүүний хувь хэмжээ, хүү тооцох аргачлалыг зааж, хүн бүр хуримтлалтай болох, өрхийн орлого зарлагыг тооцоолох чадвар зэрэг мэдээллийг өгсөн байна.

Энэ үеэр Албан хаагчид хуримтлалыг хойш тавилгүй өнөөдрөөс эхэлье гэсэн уриалгыг гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Л.Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ

Дани улсад энэ сарын 19-нд эхэлсэн пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-ээс манай улсын тамирчин Л.Мөнхбаяр М1 ангиллын 93 кг-д өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болов.

“Стронг” клубын тамирчин Л.Мөнхбаяр 272.5 кг-ыг хэвтээ байдлаас шахаж өргөсөн амжилтыг үзүүлсэн байна. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас өсвөр үеийн ангиллын 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д ДАШТ-ийн хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл, М1 ангиллын 83 кг-д Ази тивийн аварга М.Анхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүч бяраа сорин өрсөлдөж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Арсенал” Премьер лигийн 500 дахь хожлоо байгууллаа

Английн Прьемер лигийн 34-р тойргийн нөхөн тоглолтууд өндөрлөлөө. “Арсенал” “Вест Бромвич” багийг 2:0 харьцаагаар буулган авч хүснэгтийн гуравдугаар байраа эргүүлэн авлаа.

Чили тоглогч Алексис Санчес өчигдөр “Вест Бромвич”-ийн эсрэг дубль хийж, баг нь Премьер Лигийн 500 дахь ялалтаа байгууллаа. Энэхүү өндөр амжилтад хүрсэн өөр нэгэн баг нь 584 ялалттай “Манчестер Юнайтед” юм байна. “Их буучид”-ын хувьд энэ жил Цомгүйгээр өндөрлүүлэх нь бараг ойлгомжтой болсон ба Лигтээ тэргүүлэгч Лестерээс 10 оноо дутуу яваа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өргөн хэрэглээний барааны үнэ ханш

/2016 оны 4 дүгээр сарын 20–ны байдлаар/

Махны дундаж үнэ

2016 оны 4-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8125 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр, үхрийн цул мах 0.7 хувиар буюу 70 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.2 хувиар буюу 295 төгрөг, хонины цул мах 2.7 хувиар буюу 220 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8300 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2016 оны 4-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны 4-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад лууван 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр, байцаа 17.5 хувиар буюу 335 төгрөгөөр өссөн байна.

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

М.Нойер гэрээгээ 5 жилээр сунгалаа

Германы шигшээ баг болон Бавари Мюнхэн багийн хаалгач М.Нойер багтайгаа 5 жилийн гэрээ үзэглэлээ. М.Нойер Шальке-04 багаас 2011 оны 6 сарын 1-нд ирж байсан. Тухайн үедээ Бавари Мюнхэн багтай 5 жилийн гэрээ хийж байсан бөгөөд түүний гэрээ энэ 6 сард дуусаж байсан.

М.Нойер өнгөрсөн 5 жилийн хугацаанд Бавари Мюнхэн багийн төлөө 248 тоглолтонд оролцохдоо Германы лигийн аваргаар 3 удаа, Германы цомын тэмцээнд 2 удаа түрүүлж, Германы супер цомын тэмцээнд 1 удаа түрүүлсэн. Үүнээс гадна Европын Аваргуудын лигийн тэмцээнд 2013 онд түрүүлж, Европын супер цомд мөн 2013 онд түрүүлсэн бол ФИФА-н клубуудын ДАШТ-нд 2013 онд түрүүлсэн. Энэ бол түүний Бавари Мюнхэн багтайгаа хүртсэн цом, шагналууд юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Кумамотогийн 240 мянган оршин суугчид нүүх зөвлөмжийг хүргүүллээ

Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Японы Кумамото мужийн 240 мянган оршин суугчдад нүүх зөвлөмжийг хүргүүлж, бороо үргэлжлэн орж, газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгдсээр байгаа энэ үед хөрсний гулгалт үүсч магадгүй гэж телевизийн “NHK” суваг анхааруулсан байна. Мужийн хэд хэдэн районд цагт 70 мм хүртэл хэмжээний хур тунадас унана гэж цаг уурчид таамаглаж байгаа юм. Энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа хөрсний гулгалт үүсэх эрсдэлийг бий болгож байна. Үүнээс гадна, Кумамотод газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжилж, долоо хоногийн хугацаанд 700 орчим ийм үзэгдэл  бүртгэгджээ. Дөрөвдүгээр сарын 14-нд Японы баруун эрэг хавийн баруун өмнөд хэсэгт оршдог Кюшү арлын Кумамото мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол бямба гарагт дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Цуврал газар хөдлөлтийн улмаас 48 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөрөнгийн бирж 77 сая 695.428 төгрөгийн гүйлгээ хийжээ

Монголын хөрөнгийн бирж өчигдөр 77 сая 695 мянга 428 төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ өдөр хөрөнгийн биржийн “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 16 хувьцаат компанийн 67 мянга 741 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 781.36 нэгж болж 0.99 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ 1 их наяд 290 тэрбум 1 сая 521 мянга 782 төгрөг боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа