Author Archives: admin

Иргэний үнэмлэхийг долоо хоногт хэвлэж байна

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан алдаж гээсэн болон шинээр авах цахим үнэмлэхийг богино хугацаанд хэвлэж байгаа гэж УБСЕГ-аас мэдээллээ.Тодруулбал, бичиг баримтын зөрчилтэй, шинээр болон сунгалт хийлгэх иргэд  харьяа аймаг, нийслэл сум, дүүрэг , хорооны  улсын бүртгэгч болон УБСГ-ын Улсын бүртгэлийн газар, хэлтэст хандан иргэний үнэмлэхээ захиалснаас хойш долоо хоногт, орон нутгийн иргэд шуудангийн хүргэлтээс шалтгаалан 10-14 хоногийн хугацаанд авах боломжтой юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сонгуульд өрсөлдөхөөр 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд өрсөлдөх 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Эндээс харахад  зөвхөн бие даагчид л гэхэд танхим бүрдүүлэх хэмжээний оролцох нь.

Гэвч бие даагчдын дунд дуучин Нара, Арго багш , зураач Өнөрчимэг гэх зэрэг урлаг, спортыхон багтаж байгаа. Энэ нь нэг талаасаа Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ эдлэж байгаа хэрэг. Нөгөө талаа УИХ-ын гишүүн хууль тогтоох дээд байгууллага гэдэг нь хэн дуртай  хийж болдог хэн хүссэн нь орж болдог ажил биш байлтай.

  Харин 14 нам хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулж Аудитын газарт хянуулахаар хүргүүлээд байна . Эрх баригч АН “Монгол хүн 2020” хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ болсон бол МАН “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Тус намын хувьд МАХН-тай эвсэх эсэхээ шийдэж, хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар зэхэж байсан ч бүтэлгүйтсэн. МАХН-ын хувьд “Хөгжлийн их хөтөлбөр” нэртэй мөрийн хөтөлбөрөө мөн л хуулийн хугацаандаа хүргүүлжээ.

УИХ-д суудалтай ИЗНН-ынхан “Амьдрал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Тэд 2012 онд эл мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд оролцож байсан билээ.

Энэ хаваржингаа л даргын холио солио хийж бужигнасан ХҮН “Эрх тэгшийн хувьсгал” мөрийн хөтөлбөрөөр энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна .

 УИХ-ын гишүүн Г.Уянга даргаар нь томилогдсон Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намтай эвсэж “Нэгдмэл Монгол” эвсэл байгуулсан билээ. Тэд “Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр” мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Аудитын Үндэсний газарт хүргүүлжээ.

Энэ мэт нам, эвсэл, бие даагч гишүүдийн мөрийн хөтөлбөрийг Аудитын газарт хүлээж авах хуулийн хугацаа дуусгавар болсон. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн “сүржин” нэрнээс харахад л улс орон хөгжиж, иргэдийн амьдрал сайжирч, хамтдаа хөгжиж, дэвжиж, хувьсгал хийхээр харагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ялагчид АЖ Д.Мэндбаяртай хамт Бээжинд аялахаар боллоо

Эх хүний үрээ гэх сэтгэлийн зориг, хүчийг үзэгчдэд мэдрүүлэх “Ижийгээ би саналаа” киноныхоо зураг авалтанд “Чононгоо Фильм продакшн”-ны уран бүтээлчид орсон тухай бид мэдээлж байсан. Ардын жүжигчин Д. Мэндбаярын гол дүрийг нь амилуулж байгаа энэ кино багийн хамт олон кинондоо зориулж үзэгч, уншигчдынхаа дунд “Хайртай шүү, ээжээ” гэрэл зургийн уралдааныг зарласан билээ. Уралдаанд 1331 зураг ирснээс 651 дугаартай Балдандоржийн Билгүүгоонгийн зураг шилдгээр шалгарч ээж охин хоёр МУАЖ Д.Мэндбаяр, залуу жүжигчин  О.Цэнгэл нарын хамт Бээжин хотод аялахаар болсон байна. “Чононгоо фильм продакшн” шинэ бүтээлээ “ЭЭЖ” хэмээн нэрлэхээр болсон бөгөөд уран сайхны кино группээс дахин шинэ сонирхолтой уралдаан зарлажээ. Та бүхэн хайртай ээждээ зориулж өөрийнхөө дуу хоолойгоор ээжийн тухай дуу дуулан, бичлэгээ кино группын хамт олонд илгээж “IPHONE 6S” гар утасны эзэн болоорой. 2 үе шаттай уралдааны эхний шат 4 сарын 21- ээс 5 дугаар сарын 11-ийг хүртэл явагдах бөгөөд Like (Share оноонд тооцохгүй болно) харгалзан үзэж эхний 5 байр, шүүгчдийн саналаар дахин 5 байрыг шалгаруулан шилдэг 10 оролцогчийг тодруулна. 2-р шат: Шалгарсан 10 оролцогч дуугаа дахин өндөр түвшинд бичүүлсэн бичлэгээ илгээж 5-р сарын 16-аас 5 дугаар сарын 22-ыг хүртэл like цуглуулан өрсөлдөх аж. Эдгээр 10 оролцогч “Ээж” уран сайхны киноны нээлтэнд уригдан уран бүтээлчидтэй нэгэн өдрийг хамт өнгөрөөнө. Тэмцээний ялагчид “IPHONE 6S” гар утсыг киноны нээлтэн дээр гардуулах ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРОО 65 ДУГААР БАЙРНЫ ТАЛБАЙД ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

Худалдан авах ажиллагааны албанаас “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 65 дугаар байрны талбайд тоглоомын талбай байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон  шалгаруулах тендер 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зарлагдлаа.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авах боломжтой юм.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаяг, утсаар авч болно.
Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 11-341873 авч болно.

 

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдад “ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалт зохион байгууллаа

Хоол шим тэжээлийн тасгийн хоолзүйч Э.Гэрэлмаа, Э.Энхманлай, тогооч С.Отгонгэрэл нар хамтран Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн нийт эмч, ажилчдад “Чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.  Сургалтанд нийт 43 эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдав.

Сургалт үндсэн 7 үе шаттай явагдсан бөгөөд үүнд:

  1. Нийт эмч, эмнэлгийн ажилчдын биеийн жинг тодорхойлж, байвал зохих хэвийн биеийн жингээ тодорхойлов.
  2. Нийт сургалтанд хамрагдсан эмч, ажилчдад огт сахар агуулаагүй хүрэн манжингийн шүүсээр үйлчлэв.
  3. Чихрийн шижин өвчний эрсдэлийг асуумжийн аргаар тодорхойлов.
  4. Эрүүл амьдралын хэв маяг болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл биеийн жин, стрессийн талаар сургалт зохион байгуулав.
  5. Хөдөлгөөн заслын эмч Батцэцэгийг урьж ажлын байранд хийж болох хялбар дасгал хөдөлгөөнийг нийт сургалтанд хамрагдсан хүмүүст зааж өгөв
  6. Нийт хүмүүсийн дунд асуулт хариултын уралдаан зохион байгуулсан бөгөөд эмийн санч Жаргал, Хүүхдийн их эмч Гантөмөр, оношлогоо үйлчилгээний тасгийн сувилагч Оюунбилэг нар шалгарч гарын бэлгээр шагналаа.
  7. Нийт сургалтанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилчдад чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлцгээе уриалга гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хатан туул минь та биднээс амь гуйн амьсгал нь тасалдаж байна

…Туулын урсгал шєнєдєє сайхан сан

Торгон долгио хаялан мяралздаг сан

Хоёр ангир дандаа хєвдєгсєн

Холын анир авангаа дуугардагсан… гэж бид дуулах дуртай.

Хэнтийн нуруу ,Хагийн хар нуур , Номингийн голоос эх аван таван аймаг, нийслэлийн нутгаар дамжин  урсдаг олон зуун мянган хүмүүсийн ундны усны эх үүсвэр болсон хатан туул минь та бидний нүдэн дээр дээр амь тавин ширгэж байна.

Эргээ халин урсах хатан туулыг гатлахын тулд  сал хэрэглэж  байсныг кино хальс архивын бичлэгээс л харж байсан .Гэтэл өнөөдөр салаар гатладаг байсан хатан туул минь хатсан сайр болж байгаа нь хүмүүс та бидний  буруутай үйл ажиллагаа  өөрсдийн өчүүхэн эрх ашигийн төлөө  байгаль эхтэйгээ зарласан дайны хариу үр дүн  гэж хэлж болно.

Хатан туул хатаж ширгэж байгаагын шалтгаан нь хот төлөвлөлтийн алдаатай бодлого  гэж үздэг . Анх 500 мянган хүн амтай 50 мянган машинтай хот байхаар төлөвлөсөн Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр хотжилт хүрээгээ тэлж байгаа нь Туул голын урсац багасч байгаа гэж мэргэжлийн хүмүүс нотлодог . Голын ай сав орчны газраас барилгын компаниуд үндсэн түүхий  эд болох хайрга дайргаа ямар ч vнэ тєлбєргvй олборлон авч өдөр шөнөгүй зөөсөөр байна.

хатсан сайр

Уг нь хот төлөвлөлтийг хийхдээ голын сав газар, түүнд нөлөөлөх нөлөөллийг сайтар тооцоолох учиртай баймаар . Гэвч өнөөдөр  Хатан Туул голоо хайрганы карьер болгочихоод сууж байгаа нь харалган төрийн алдаатай бодлого гэхээс өөр юу ч гэхэв дээ.  Та бидний нүдэн дээр  Туул гол дагуу  амралтын бааз,өндөр өндөр шилэн барилгууд, хар зам гээд хүний гараар бүтсэн олон арван бүтээн байгуулалтууд өдрөөс өдөрт сүндэрлэсээр байгаа нь үнэн. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд гудамж төслийн хүрээнд Богд уулын араар тавигдсан авто зам. Энэ зам нийслэлийн авто замын ачааллыг тодорхой хувиар хуваалцаж байгаа.  Хэдийгээр голын урсацыг шууд хааж боогоогүй ч гэсэн их бага ямар нэгэн хэмжээгээр сөрөг үзүүлж байхыг үгүйсгэх аргагүй.

 Одоо бас Туул голын хойд эрэг дагуу хурдны зам тавигдах ,асуудал яригдаж хөрөнгө санхүү нь ч шийдэгдсэн байгаа. Хэрэв энэ замын ажил эхлэвэл одоо байгаагаасаа илүүтэйгээр туул голын амин судсанд сөрөг үзүүлж мэдэх юм .

Энэ мэт бүтээн байгуулалтын ажлуудаас гадна урин дулаан цагт хот гэдэг их айлын хүүхдүүд голын эрэг хөвөө даган төмөр хөлгөө угааж , усанд сэлж амарсныхаа дараа голын хєвєє захаар дутуу идсэн хоол хvнс, уусан архи, ундааныхаа шил савыг хаяж ариун голоо булингартуулж, хатан Туулаа бид дэндvv гомдоож байна даа.

           хатан туул минь хаачиваврал эрэн уйлах хатан туул

Сүүлийн жилүүдэд байгалын жам өөрчлөгдөж   хатан туул минь өвөл нь хөлдөхөө больж хавартаа хөрсөн доогуураа шургаж хатаж дүнсийсэн хайрга чулуу харахад хүргэж байна. Хатан уул минь  хавартаа тасарч, зундаа хурын усаар л амь залгадаг болсоор цөөнгүй жилийн нүүр үзэж байна .

Нууц товчоонд бичигдэн үлдсэн Туулын хар шугуй өнөөдөр архи пивоны шил лааз, үхсэн малын сэг зэм , барилгын хог хаягдлаар дүүрч голын усны цэвэр цэнгэг үнэр үнэр алга болж улаан шороо бужигнаж байна

Урсгал нь тасалдаж амь тасарч байгаа хатан туулдаа анхаарал хандуулахгүй бол хатсан сайр хараад хэдхэн жилийн өмнө энд Туул гол урсаж байлаа гээд түүх дурсамж ярьж суух цаг ойрхон ирээд байна даа

.хатан туул уйлж байна

Улаан голоор чинь урсаж байгаа

Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа

Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа

Улс амьтны хөлд гутаж байгаа

Уулсынхаа элгэнд хярж байгаа

Ухаан гуйн залбирч байгаа

Шидмэс шиг гол нэг л үүрээр

Шивнээ нь тасарч амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ …

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Обама, Саудын Арабын хаан Салман нар хаалттай уулзалт хийжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Саудын Арабын хаан Салмантай Эр-Рияд хотод хоёр цагийн хугацаанд хаалттай уулзалт хийж, бүс нутагт өрнөж буй мөргөлдөөнийг намжаахад чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгтэй  санал нэгдсэн байна. Ираны асуудалд хандах хандлага болон терроризмтой тэмцэх асуудлаар өөр өөр байр суурьтай байгаагаас үүдэн АНУ болон Саудын Араб хоорондын харилцаанд үл ойлголцох байдал үүссэн билээ.Йеменд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж байгаа болон тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэсэн  хаан Салманы амлалтыг Обама сайшаасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд,  террористуудтай тэмцэх ажиллагаанд Саудын Араб чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон дурджээ. Үүний дараа Обама Абу Дабигийн хунтайж, Арабын Нэгдсэн Эмирт Улсын Зэвсэгт хүчний дээд командлагч, шейх Мохаммед Бин Заид Аль Нахьядтай уулзсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мексикийн нефтийн байгууламж дэлбэрч гурван хүн амиа алджээ

Мексикийн зүүн өмнөд нутгийн Веракрус мужийн Коацакоалькос боомт хот дахь Мексикийн төрийн мэдлийн “Pemex” компанийн нефтийн байгууламжинд өчигдөр дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтсэн байна. Дэлбэрэлт болсны дараа ойр орчим дахь иргэдийг нүүлгэн шилжүүлж, сургуулиудыг хаасан байна. Сүүлийн хэдэн жилүүдэд “Pemex” компанийн байгууламжуудад хэд хэдэн удаа дэлбэрэлт болсноос хамгийн сүүлчийнх нь энэ аж. Дэлбэрэлт лхагва гарагт орон нутгийн цагаар 15:30-д болсон гэж Веракрус мужийн Засгийн газар мэдэгдсэн бол “Pemex” компанийн зүгээс галыг цаг алдалгүй унтраан, дэлбэрэлтээс үүссэн утааг тэр даруй сарниулсан хэмээн мэдэгдсэн аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн АБНСБТ-өөс “Аз жаргалтай гэр бүл”өдөрлөгийг зохион байгууллаа

ХАН-УУЛ дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс гэр бүлийн боловсролын хүрээнд гэр бүлийн харилцаа хандлагыг сайжруулах, тэднийг харилцан бие биеэ ойлгож дэмжихэд туслах, аз жаргалтай гэр бүлийг бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Ахмадын хороо, ИТХ-н хурлын төлөөлөгчидтэй хамтран “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг 12 дугаар хорооны иргэдийн дунд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт нийт 130 гаруй иргэд оролцсон бөгөөд энэ үеэр гэр бүлүүдийн дунд “Ханиа хэр сайн мэдэх вэ?”, “Дуу, бүжгийн”, “Ханьдаа бичих захидал”, “Гэр бүлийн шилдэг зураг” зэрэг тэмцээнийг зохион байгуулсан байна.

Тэмцээнд иргэд идэвхтэй сайн оролцож нэгдүгээр байранд ахмад Г.Төмөрийн гэр бүл, 2-р байранд залуу Б.Батмөнхийн гэр бүл, 3-р байранд Ч.Лхагваагийн  гэр бүл  шалгарлаа.

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн АБНТБТ “АПУ”-ийн Хангамжийн албаны ажилтан албан хаагчдад сургалт явууллаа

Хан-Уул дүүргийн Албан –Бус Насан туршийн боловсролын төвөөс 2016 онд байгууллага иргэдтэй түншлэл хамтын ажиллагаа өргөжүүлэн хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа.

Энэ ажлын хүрээнд дүүргийн томоохон аж ахуй нэгжүүдийн нэг болох АПУ ХХК-ийн Хангамжийн албаны ажилтан, албан хаагчдад тус төвөөс “Ажиллагсдын харилцаа, хандлагын зөрчил түүнийг зохицуулах арга замууд” сэдэвт сургалтыг 4-р сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтанд давхардсан тоогоор 50 гаруй ажилтан,албан хаагчид хамрагдав.

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Францын хүчний байгууллагууд Парист терроризмтой тэмцэх томоохон сургуулилт хийжээ

2015 оны 11 дүгээр сард  Парист халдлага гарсантай холбоотойгоор Францын хүчний байгууллагууд Парис хотын Монпарнас төмөр замын буудалд хийсэн терроризмтой тэмцэх томоохон сургуулилтанд цагдаа /Raid/, жандарм /GIGN/, Парисын эрүүгийн мөрдөн байцаах газар /BRI/ гэсэн хүчний гурван гол байгууллага анх удаа хамтран оролцжээ. Сургуулилтын явцыг мөн Францын Дотоод  хэргийн сайд Бернар Казнев, Парисын дотоод хэрэг хариуцсан байгууллагын тэргүүн Мишель Кадо, мөн жандарм, цагдаа нарын корпусын командлагчид удирдсан байна. Халдлага гарах үеэр тусгай анги нэгтгэлүүд үйл ажиллагаагаа нэгтгэж чадаагүйн улмаас хэт давруу үзэлтнүүдийн эзлэн авсан байсан “Батакалан” концертын танхим руу хэт хожимдон дайралт хийсний улмаас террористууд танхимд байсан 90 хүнийг хөнөөж цуврал халдлагын улмаас нийтдээ 130 хүн амиа алдсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өмнөд Солонгос, АНУ хоёр хамтарсан цэргийн сургуулилт хийнэ

Өмнөд Солонгос болон АНУ-ын арми “Max Thunder” гэдэг нэртэй агаарын цэргийн хамтарсан сургуулилт хийхээр болсон тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. “Дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжлэх сургуулилтын гол зорилго нь байлдааны явцад холбоотнуудын хамтран ажиллах тактикийг боловсруулах явдал юм” гэж тус яам онцлон тэмдэглэжээ. Дээрх сургуулилтыг 2009 оноос хойш жилд хоёр удаа явуулдаг бөгөөд энэ жилийн сургуулилтанд Америкийн 1200 орчим, Өмнөд Солонгосын 640 цэрэг, тус улсын F-15K, KF-16, FA-50 болон Америкийн F-16 сөнөөгч онгоцууд зэрэг 100 орчим сөнөөгч онгоц оролцох бөгөөд сургуулилтын явцад холбоотнуудын байлдааны онгоцууд хоёр бүлэгт хуваагдаж, дайн дэгдсэн нөхцөлд хамтран ажиллах төрөл бүрийн тактикийг боловсруулах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-т “Бага боловсролын математикийн судлагдахууны туршлага солилцох” Улсын зөвлөгөөний нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталсан.

Хөтөлбөр нь  монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг  иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг бүр дээр 4 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд  “Сайн хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох Улсын зөвлөгөөн”-ийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил  дээшлүүлэх институт  удирдан  Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн болосвролын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

Хан-уул дүүрэгт “Бага боловсролын математикийн судлагдахууны туршлага солилцох” Улсын зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр  дүүргийн Соёлын төвт боллоо.

Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг , мэргэжилтнүүд болон орон нутгийн зочид төлөөлөгчид оролцлоо.

Яг одоо  Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн хичээлийн “Б” байранд  9.20-17.30 цагийн хооронд 30 багш “Сайн хичээл” үйл ажиллагаагаа хөтлөн явуулж, харилцан туршлага солилцох нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Malaysian Airlines” компанийн гүйцэтгэх захирал сайн дураараа огцров

 2014 онд “Malaysian Airlines” компанийн  “MH370” чиглэлийн Куала Лумпур хотоос Бээжин рүү нисэх замдаа сураггүй болсон бол “MH17” чиглэлийн нисэх онгоцыг Украины зүүн нутгийн дээгүүр нисч байхад нь буудан унагасан билээ. Тэгвэл компанийн гүйцэтгэх захирал Христоф Мюллер жил хүрэхгүй хугацаанд ажиллаад албан тушаалаасаа сайн дураараа огцорч, хувийн шалтгаанаар албан тушаалаа өгч байна гэж мэдэгджээ. Тэрбээр 2015 онд компанид голлох үүрэгтэй ажиллаж, олон тооны ажлын байрыг цомхотгох болон ашиггүй нислэгүүдийг цуцлах зэргээр 1.56 тэрбум доллар хэмнэх эрс шинэчлэлийн төлөвлөгөөг биечлэн  удирдаж хэрэгжүүлсэн байна.Түүнийг гүйцэтгэх захирлын албан ажлаа өгч байгаад сэтгэл дундуур байгаа ч түүний ийм алхам болсон шалтгааныг бид хүндэтгэж байна гэж тус компанийн ерөнхий захирал Нор Юсоф ярьжээ. Тэрээр энэ оны есдүгээр сар хүртэл компанийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд хэвээр байх аж..

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа