Америкийн нэр хүндтэй нэгэн компани Иранаас нефть-химийн бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт тавьсан хэмээн Абадан хотын Нефть химийн цогцолборын удирдах захирал Массуд Жебраил мэдэгджээ. Түүний хэлснээр, уг асуудлаарх хоёр талын зөвшилцөл дуусахаас нааш компанийн нэрийг зарлах боломжгүй ажээ. Мөн “Хоёр талын солилцооны талаар чухал уулзалт хэлэлцээр удахгүй болно” гээд зарим маргаантай асуудлууд байгаа учраас Америкийн компаниуд дэлхийн бусад улсууд дахь өөрсдийн салбаруудаар дамжуулан хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж байгаа юм” гэж Массуд Жебраил нэмж хэллээ.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдлээ
МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш хөдлөөгүй байсан юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр Монгол улс 60 дугаарт оржээ
Эрх баригчид болон хувийн хэвшлийнхний зүгээс сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлэх явдал дэлхий даяар улам ихэссэн тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргасан 2016 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийн талаарх мэдээлэлд дурджээ. Хэвлэлийн эрх чөлөөний байдлаар хамгийн эрх чөлөөтэй таван орны тоонд Финланд, Нидерланд, Норвеги, Дани болон Шинэ Зеланд орсон байна. Финланд Улс уг жагсаалтыг 2010 оноос хойш тэргүүлж байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр хамгийн доогуур үзүүлэлттэй 18 орны тоонд Азербайжан /163 дугаарт/, Иран /169/, Саудын Арави /165/, Хятад /176/, Сири /177/ зэрэг улс оржээ. ОХУ-ын хувьд ч хэвлэлийн эрх чөлөө хүнд байдалтай байгааг “Хил хязгааргүй сурвалжлагчид” дурджээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн оныхоос 6 байраар ухарч жагсаалтын 60 дугаарт оржээ. Өнгөрсөн онд манай улс 54 дүгээрт бичигдэж байсан юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирлээ.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассо тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
УЛААНБААТАР МАРАФОН-2016” ЦОМ ДҮҮРГИЙН ХЭЛТЭС АЛБАДААР АЯЛАСААР БАЙНА
Жил бүр уламжлал болон явуулдаг “Улаанбаатар марафон”-ны цомыг дүүргийн Татварын хэлтсийн хамт олон Прокурорын хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өглөө. Цомын аялж буйг тохиолдуулан өнөөдөр Прокурорын хэлтэс ажилтан, албан хаагчдаасаа хүн амын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах ажлыг дүүргийн биеийн тамир, спортын хороотой хамтран зохион явуулсан байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Солонгост ажиллах иргэдийг 25 наас бүртгэнэ
Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яам хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д 4 жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авахаар болжээ.
БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлэх юм байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүлжээ
Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэдхэн хормын өмнө Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улсын шалгалтын хуваарь гарчээ
2015-2016 оны хичээлийн жилийн улсын шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.
| Анги | Шалгалтын нэр | Шалгалт авах өдөр, эхлэх цаг | |
| 5-р анги | Байгаль шинжлэл | 6-р сарын 2-нд 1300 цагт | |
| Математик | 5-р сарын 31-нд 1300 цагт | ||
| Монгол хэл | 5-р сарын 26-нд 1300 цагт | ||
| 9-р анги | Монгол хэл | 5-р сарын 27-нд 1000 цагт | |
| Нийгмийн ухаан | 6-р сарын 2-нд 1000 цагт | ||
| Байгалийн ухаан | 5-р сарын 31-нд 1000 цагт | ||
| Математик | 5-р сарын 30-нд 1000 цагт | ||
| 12-р анги | Гадаад хэл | 5-р сарын 27-нд 1000 цагт | |
| Сонгосон агуулга | 5-р сарын 30-нд 1000 цагт | ||
| Математик | 5-р сарын 26-нд 1000 цагт | ||
| Монгол хэл | 5-р сарын 25-нд 1000 цагт |
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Карма өрөөнийхний зовлон эдлэж байгаа нийслэлчүүд …
Айлын халаасны өрөөнд амьдрах ямаршуухан зовлонтой байдгыг энэ амьдралаар амьдарч үзсэн хүмүүс л мэдэх байх даа.
Энэ зовлонг мэдрээгүй хүмүүс нь “Шинэ Үе”продакшны халаасны өрөө гэдэг хошин зохиомжыг үзэж мэдэрсэн байх. Хошин зохиомжын үндсэн санаа нь өрөө хөлслөн сууж байгаа ах дүү хоёр гэрийн эзэдийн ааш араншинтай зохицож амьдрах гэж зовж байгааг харуулдаг.
Ер нь халаасны өрөөнийхөн их хэцүү нөхцөлд хүний аяыг олж амьдрах болдог. Ялангуяа эзэн айлд зочид ирсэн үед халаасны өрөөнийхөнд бүрч хэцүү болдог инээж ханиах ч эрхгүй бараг амьсгалах эрхээ хязгаарлуулж чимээгүйхэн суудаг.
Яагаад гэвэл эзэн бол эзэн халаасны өрөөнийхөнд ямарч эрх байхгүй.Ёстой л гэрийн эздийн далайсан газар нь далд орж далалсан газар нь ил гарч амьдар гэсэн дүрмийг дагаж явах ёстой . Энэ дүрмийг дагахыг татгалзвал толгой хорогдож байгаа өрөөнөөсөө цүнхтэй хувцас хөнжил пүүгээгээ аваад дараагын өрөөгөө хайх хэрэгтэй болдог.
Тэгвэл яг ийм зовлонг нийслэлчүүд бид гадаадын өндөр дээд хэмжээний зочид ирэх үеэр мэдрэх юм.
Манай эрх мэдэлтэн эвэр туурайтнууд маань иргэддээ та нар машин унаж болохгүй дугаараар чинь хязгаарлана, цонхоо онгойлгож болохгүй ,онцын шаардлагагүй бол хотын төвөөр сэлгүүцэж болохгүй .гэх юм. Бараг царай муутай хүмүүс нь гэрээс гарч болохгүй гэх нь л дутаж байна . Соц нийгмийн үед ч бас ингэж гэрийн эзний авир гаргаж иргэддээ халаасны өрөөний зовлонг үүрүүлдэг байсан гэдэг. Гадаадын зочид ирэх үеэр хотын аль болж бүтэхгүй нөхдүүдийг хотоос гаргаж нийгмээс түр тусгаарладаг байсан. Хүний эрх дээдэлсэн ардчилсан нийгэмд ч бас халаасны өрөөний зовлонг эдлэсээр байх юм даа хөөрхий бидний нийслэлчүүд
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нефтийн үнэ 44 доллараас давж, үнийн уналтаа нөхжээ
Лондонгийн “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 2.6 хувиар өсч нэг торх нь 44.02 доллар болсон байна. Ингэхдээ “Brent” маркийн нефтийн үнэ Дохагийн хэлэлцээний дараах үнийн уналтыг нөхөж өссөн байна. Өнгөрсөн ням гарагт Катарын нийслэл Доха хотод болсон нефть олборлогч орнууд болон ОПЕК-ийн гишүүн бус орнуудын уулзалт нефтийн үнийг тогтворжуулах асуудлыг хэлэлцсэн боловч талууд зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Үүний дараа даваа гарагт Лондоны биржийн арилжаа эхлэхэд нэг торх “Brent” маркийн нефтийн үнэ 7 хувиар буурч, 41 доллароос доошлон унасан билээ. Үүний зэрэгцээ, нефтийн үнийн өсөлтийг дагаад Оросын валют чангарч байна. Өчигдрийн арилжаа дуусах үед доллартай харьцах рублийн ханш 59 копейкоор өсч, 65.59 нэгж болсон бол евротой харьцах рублийн ханш 74.56 нэгж болж 26 копейкоор чангарчээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНЫ НҮХТИЙН ЗАРИМ ГУДАМЖНУУДЫГ ЖИГД ӨНГӨТЭЙ БОЛГОЖ, ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 10 гудамж, 305 хашааг жигд өнгөтэй болгож, өнгө үзэмжийг сайжруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2016 оны 04 сарын 19-ний өдөр зарлалаа.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулагдаж байгаа тул иргэдийн бүлгүүдийг оролцохыг урьж байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаяг, утсаар авч болно.
Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас:11-341873
– See more at: http://zasag.mn/news/view/13134#sthash.3k9doLrk.dpuf
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нэмэлт вакцинжуулалт ирэх сарын 10 наас эхлэнэ
Улаанбурхан өвчний эсрэг вакцин энэ оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр манай улсад ирэхээр болжээ.
Иймд орон даяар ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэлт вакцинжуулалтыг эхлүүлнэ. Манай улсад улаанбурханы дэгдэлт өндөр байгаа энэ үед Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар 0-1 насны хүүхдүүдийг дуудлагын дагуу очиж үзэх тогтолцоотой болгожээ.
Манай улс НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаар дамжуулах Улаанбурхан, Гахайн хавдар, Улаанууд өвчнөөс сэргийлдэг “УГУ” нэртэй хавсарсан вакцин хэрэглэдэг. Энэ нь олон улсын шаардлага, стандартад нийцсэн чанартай вакцин юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Олон улсын уулын дугуйн уралдаанд манай дугуйчин түрүүлжээ
Энэтхэг улсын уулархаг бүс нутагт болсон олон улсын уулын дугуйн уралдаанд 11 орны 80 гаруй дугуйчин өрсөлдөж, ОУХМ Б.Мягмарсүрэн тэргүүлсэн байна. Мөн спортын мастер Б.Баянжаргал гуравдугаар байрт оржээ. Дугуйчид зургаан өдрийн турш 628 км зам туулж, аваргаа тодруулсан аж. Хоёрдугаар байрт АНУ-ын дугуйчин шалгарчээ.
Манай дугуйчид ирэх сарын 4-5-нд Тайланд улсад болох Азийн аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд оролцох аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Олимпийн эрхийн тэмцээн Монголд анх удаа
Манай улсад энэ сарын 22-25-ны хооронд тун чухал тэмцээн эхлэх гэж байна. Учир нь ирэх оны Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны спортын XXXI наадамд өрсөлдөх тамирчдад эрх олгох нэн хариуцлагатай тэмцээн манайд болох юм.
Харин энэхүү тэмцээнийг манай улс түүхэндээ анх удаа зохион байгуулахаар болоод байгаа Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооны тавьсан хүсэлтийг дэлхийн бөхийн нэгдэл хүлээн зөвшөөрч олимпийн наадмын эрх олгох тэмцээнийг манай улсад зохион байгуулах шийдвэр гаргасан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
