Author Archives: admin

Хятад улс тив алгасагч шинэ пуужин туршлаа

Хятад улс тив алгасагч “Дунфэн-41” /DF-41/ шинэ баллистик пуужин туршсан тухай “Washington Free Beacon” сонинд Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ. АНУ-ын тусгай албаныхны тооцоолсноор, Хятадын шинэ пуужин нь 6-10 хүртэл тооны цэнэгт хошууг 10 мянга гаруй км-ын зайд тээж чаддаг байна. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт 30 минутын дотор хүрнэ гэсэн үг юм. Пуужин харвасныг Америкийн хиймэл дагуулын ажиглалтын систем бүртгэж авчээ. Эх сурвалж пуужинг чухам хаанаас харвасныг тодорхой дурдаагүй байна. “Дэлхий дээрх хамгийн алсын тусгалтай пуужинг” хятадууд 2016 он гэхэд зэвсэглэлд хүлээж авч магадгүй гэж “Kanwa Asian Defence” сэтгүүлд өмнө нь мэдээлж байв. Хятад улс гурав дахь үеийн шинэ баллистик пуужин бүтээж байгаа тухай мэдээлэл анх 2014 оны долдугаар сард гарч байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Зориг агсан амьд сэрүүн байсан бол өнөөдөр 53 нас хүрэх байлаа

Ардчилалын алтан хараацайнуудын нэг, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өнөөдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол 53 нас хүрэх байжээ. Өнөөдөр уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь боло “Зориг” сангийнхан нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болно. Ийнхүү С.Зориг агсныг жилд хоёр удаа дурсан санаж, 333 хоног мартдаг гэж хэлж болно. Тодруулбал, бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан өдөр буюу аравдугаар сарын 02-нд гашуудан дурсдаг бол, мэлмий гийсэн өдрийг нь дурсаж, хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэдэг уламжлалтай билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАН МАХН-тай эвсэхгүй байх шийдвэр гаргалаа

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж МАХН-тай эвсэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үүний өмнө хоёр намын дарга нар уулзсан бөгөөд ямар нэгэн тохироонд хүрч чадаагүй байна. Тиймээс ийнхүү удтал яригдсан эвсэх асуудал нь талаар болж байгаа аж.

Н.Энхбаярын хувьд тохирсон тохирооноосс буцаж 51:25 биш  76 суудлаа 50:50 хувиар хуваах саналыг МАН-д тавьжээ. Мөн Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд ийм харьцаатайгаар оролцоно, МАН-тай адил тэгш эрхтэй байна гэх саналыг тавьсан бөгөөд  үүнийг нь МАН-ынхан хүлээж аваагүй ажээ.

Ямартаа ч сүүлийн хоёр өдөрт шуугиан дэгдээгээд амжсан МАН, МАХН-ын эвсэх асуудал эцэслэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн АБНТБТ-өөс компьютерын сургалтыг явуулж байна

ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв  амьдрах ухааны боловсрол олгох ажлын хүрээнд компьютерын анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг явуулж байна. Энэ ажлын хүрээнд 120 цагийн сургалтанд нийт 44 хүн хамрагдснаас Монголын ахмадын чөлөөт холбооны 28 ахмад, 16 иргэн суралцаж байна.

Анхан шатны сургалтаар компьютерийн үндэс, 10 хурууны бичих дадлага, Microsoft office word  програм ашиглан бичиг баримт хэрхэн боловсруулах, зураг оруулах, засварлах, хүснэгтэн мэдээлэл оруулах, график байгуулах, Excel  програм ашиглан, томъёо оруулах хүснэгтэн мэдээлэл хэрхэн боловсруулах, Power point  програм ашиглан  Presentation хэрхэн бэлдэх зэрэг нийт онол 30 цаг, дадлагын 90 цагийн хосолсон сургалтыг зохион байгуулж байна.

Дунд шатны сургалтаар Photoshop программ ашиглан өөрсдийн зургийг янзлах, хэвлэлийн эх бэлтгэл, нэрийн хуудас, урилга, өргөмжлөл хийхээс гадна гүнзгий шатны сургалтаар Messanger хаяг хэрхэн нээх, захиа илгээх, facebook хаяг нээх, файл явуулах зэрэг интернэтээс зураг, мэдээлэл татах зэрэг дасгал ажлыг зааж сургаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн ХГБХТ “Авьяаслаг гэр бүл” шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв Нийслэлийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан 2016 оны 04 сарын 19-ын өдөр буюу өнөөдөр  дүүргийн “Авьяаслаг гэр бүл” шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нэгдүгээр байрт 14-р хорооны Г.Мөнхбатын гэр бүл, хоёрдугаар байрт 8 дугаар хорооны Г.Наянтайн гэр бүл, гуравдугаар байрт 9-р хорооны М.Оюун-Эрдэнийн гэр бүл тус тус шалгарлаа.

– See more at: http://zasag.mn/news/view/13118#sthash.ls24pzCB.dpuf

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн АБНТБТ “ Шагайн өв соёл” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа

Соёлын  өвийг хамгаалах тухай хуулийн  1.1, 2.1, 3.1.1  заасны дагуу  ХУД-ийн  Албан бус- Насан туршийн боловсролын  төв дүүргийн  3 дугаар хороотой хамтран  “Шагайн өв соёл” өдөрлөгийг өнөөдөр буюу  2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр дүүргийн  Соёлын төвд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр  соёлын биет ба биет бус өв,  шагай харвааны үүсэл, хэрэгсэл, тоглох  журмын  тухай сургалт явуулж,  шагайн харваагаар үзүүлэх тоглолт  хийлээ.

Энэ үеэр ахмад үеэсээ суралцаж, шагайн харвааг  хэрхэн тоглож болох тухай мэдлэг авсан  сонирхолтой шинэлэг өдөрлөг боллоо гэж иргэд  талархал  илэрхийллээ.

Өдрөлөгийг  дэмжин  ажилласан 3 дугаар  хорооны  Засаг дарга  Ч.Пүрэвсүрэн, нийгмийн ажилтан болон хэсгийн ахлагч иргэдэд  талархал илэрхийлье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАХН-ыг эцсийн байдлаар саналаа өгөхгүй бол МАН дангаараа сонгуульд орно

МАН-ын Бага хурлаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцсэн. Тус хуралдаанаар өчигдөр 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, гишүүдийн саналыг сонсон, орон гарсан гишүүдийн оронд шинээр Бага хурлын гишүүдийг батламжилсан. Тэгвэл өнөөдөр МАХН-ын Үндэсний зөвлөл мөн хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг асуудлаа хэлэлцсэн байна. Тус намын Үндэсний зөвлөлийн хурал 15:30 цагаас үргэлжлэх юм байна.

Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН, МАХН хоёр эвсэж сонгуульд орох ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. Мэдээлэлдээ “МАХН-ын дарга Н.Энхбаяр бусад намуудтай уулзаж, бидэнтэй байгуулсан санамж бичигтээ нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Үүнийг МАН-ын ажлын хэсэг дэмжихгүй байна. Өнөөдрийн 16:00 цагаас өмнө МАХН эцсийн байдлаар саналаа өгөхгүй бол МАН дангаараа сонгуульд орно гэдэг байр сууриа илэрхийлж байна” гэв.

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол брэндээ үнэгүй бүртгүүлээрэй

Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр “Монголдоо бүтээцгээе” уриатай Монгол брэнд төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төсөл нь үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг үнэ төлбөргүй бэлтгэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх гол зорилготой юм.

Энэ ажлынхаа хүрээнд танай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар гаргаж таниулахаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллаж байна. МОНЦАМЭ агентлагаар дамжуулан дэлхий нийтэд хүрч буй мэдээ мэдээллүүд гадаад улс орнуудын өндөр хандалттай мэдээллийн цахим хуудас болон сонин хэвлэлээр олон орны хэлээр түгээгдэх юм. Ингэснээр олон улсад мэдээллээ түгээх боломжийг Монгол брэнд төсөл танд олгож байна.

Монгол брэнд төслийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлэг, контент нь www.mongolbrand.mn цахим хуудас, бусад олон нийтийн сүлжээнд байршиж, интернэт, сошиал медиа хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрэх юм.

МОНГОЛДОО БҮТЭЭЦГЭЭЕ!!!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шпротны ач холбогдол ба хор уршиг

Шпрот – хамгийн алдартай элбэг тохиолддог лаазалсан загасан бүтээгдэхүүн юм. Шпрот гэдэг нь  – май загасны бүлэгт хамаарах загас (sprattus) ба урт нь 12 см –ээс ихгүй, 15 граммаас их жин татахгүй, голдуу Балтийн далайд амьдардаг байна. Дээхэн үед зөвхөн энэ загасыг лаазалсан Шпрот гэсэн нэрээр үйлдвэрлэж ирсэн. Өнөөдөр энэ нэрийн дор өөр төрлийн жижиг загасыг савлах болсон байна.

Үйлдвэрлэлийн технологи нь

Загасны төрлөөс үл хамааран үйлдвэрлэх технологи нь янз бүрийн аж ахуйн нэгжүүдэд ижил байдаг тул эцсийн бүтээгдэхүүн нь адилхан гардаг. Шпротыг харахад толгойг нь авсан жижиг загасуудыг зэрэгцүүлэн өрсөн утсан амт үнэртэй байдаг.

Ерөнхий технологи

Загасыг угааж, толгойг нь тайран тусгай утах шүүгээнд 2-3 цаг байлгана. Дараа нь тос, давс ба перцээр амтлан ариутгах автоклавт шилжүүлдэг.  Эдгээрээс өөр нэмэлт технологи байх ёсгүй.Хэрэв өөр технологи нэмсэн бол жинхэнэ шпрот биш бөгөөд өөр төрлийн жижиг загасанд амт, үнэр оруулагч нэмсэн байдаг байна. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал нь загасыг утах үйл ажиллагаа юм.  Загасыг утах үед хавдар үүсгэгч бодис үүсдэг гэж үздэг.  Харьцангуй аюул багатай технологи нь утаанд утах ба утаа гаргах түүхий эдээр хус, царс зэрэг модны тайрдасыг ашигладаг бөгөөд шпротны мэргэжилтэнгүүд  утахдаа ямар мод ашигласан болохыг ялгаж чаддаг.  Жинхэнэ модны утаанд утсан уу, эсвэл “шингэн утаа”  гэх мэт химийн бодис ашиглаж утсан уу гэдгийг хэрэглэгчид амтаар нь ялгах боломжгүй байдаг.шпрот 2

Шпротын бүтэц

Нэг банк шпротны найрлага: шпрот загас , ургамлын тос, давс, перец байдаг.100 грамм шпротны илчлэг нь 363 ккалл, өөх тос 32.4г, уураг 17.4г. Шпротонд усанд уусдаг болон тосонд уусдаг аминдэмүүд агуулагддаг:  A (0,14 мг),  E (0,24 мг), B1 (0,03 мг), B2 (0,1 мг), PP (1 мг), витамин D (0,18 мг). Мөн эрдэс бодисууд  натри (613 мг), кали (350 мг), кальци (300мг), фосфор (35 мг), магни (55 мг), төмөр (4,5 мг).

Шпротны ач холбогдол

Бүхий л загасны тос, тэр тусмаа шпротонд агуулагдах тос нь үл орлох аминхүчлээр баялаг ба тосонд уусдаг А болон Е аминдэмийн гол их үүсвэр болдог.А ба Е аминдэмүүд нь  антиоксидант үйлчилгээ үзүүлэх бөгөөд бие махбодийг эрт хөгшрөлт, хавдарын өвчлөлөөс сэргийлнэ.Загасны тос нь Д-аминдэмийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд шпрот нь өөхтэй буюу тарган загасны төрөлд багтдаг.Ийм загас нь олон ханаагүй тосны хүчил  агуулдаг бөгөөд тэдгээр нь цусан дахь муу холестерины хэмжээг бууруулан судас хатуурах (атеросклероз)  эрсдэлийг бууруулж, зүрх судасны системийг хамгаална.Олон ханаагүй тосны хүчил нь уураг тархины үйл ажиллагааг  дэмжиж,  залуу насаа удаан  хадгалахад тусална. Мөн ясанд нэн тустай кальци хамгийн их хэмжээтэй байдаг. Өдөр бүр 100 грамм загас хэрэглэвэл ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж чадна гэж эрдэмтэд  үздэг.шпрот 1

Шпротны хор уршиг

Шпротыг  өдөр бүр хэрэглэж болохгүй. Шпрот нь маш их илчлэгтэй тул таргалуулах эрсдэлтэй бөгөөд биеийн жингийн асуудалтай хүмүүс хэрэглэж болохгүй. Загасны тос болон ургамлын тос нь элгэнд ачаалал өгнө, давс ихээр агуулдаг тул бөөрөнд халтай.

Шпрот нь давс их агуулдаг тул  үе мөчний өвчтэй/  артрит, артроз ба подагра/  хүмүүс хэрэглэхийг хориглодог. Мөн загасны консеровд байх пурины нэгдлүүд нь үе мөчний өвчин үүсэх нэг шалтгаан болдог байна.

Шпротны гол аюул нь загасыг утах үед хавдар үүсгэгч  бодис үүсдэг. Олон оронд загас уталтаас үүсэх  бензопирины агууламжийн аюулгүйн түвшинг тодорхойлж, хуульчилж өгсөн байдаг.Гэвч үйлдвэрлэгчид  энэ хэмжээг ихэнхидээ зөрчиж байдаг ба шошгон дээр бичсэн хэмжээ бодит агууламжтайгаа тохирохгүй байх тохиолдол байдаг. ОХУ-ын стандартаар 1 килограмм бүтээгдэхүүнд  0.001 граммаас ихгүй  бензапирин агуулахыг зөвшөөрдөг бол Европын Холбоонд энэ тоо 0.005 грамм байдаг.  Харин 2008 онд энэ тоог Европын Холбоотой адилтгаж  0.005 грамм болгосон.  Гэвч ОХУ-ын үйлдвэрлэгчид өнөөдрийг хүртэл хуучин стандартаа хэрэглэж байна.

Нэг банк шпрот нь хавдар үүсгэгч  канцероген бодисуудын агууламжаараа хэд хэдэн татсан тамхитай ижил байдаг гэсэн мэдээлэл байдаг. Өөр нэгэн мэдээллээр нэг банк шпрот нь нэг хайрцаг муу ангилалын тамхитай ижил хэмжээний канцероген бодисыг агуулдаг гэжээ. Үүнээс илүү аюултай зүйл бол “шингэн утаа” –г ашигласан консеров  юм. Эмч нар шпротыг  нэг долоо хоногт 1 лааз/100грамм/  -г хэрэглэхийг зөвлөдөг ба түүнээс илүү хэмжээгээр хэрэглэвэл эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үздэг.

Мөн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, үйлдвэрлэсэн  улс орон , шошгон дээрхи орц найрлага, савалгааны бүрэн бүтэн байдал, хий хуримтлагдсан эсэхийг шалгаж байхыг анхааруулж байна.Ялангуяа утсан загасыг хувь хүний гар дээрээс худалдаж авч болохгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.Яагаад гэвэл тухайн загасыг утахдаа ямар технологи, ямар утаа хэрэглэснийг та мэдэхгүй !!!

НЭМХ Хоол Судлалын Төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2000 хүн тун “Харвони” эмийг маргаашнаас худалдаалж эхэлнэ

Монголын Засгийн газар болон АНУ-ын “Gilead Sciences” компанитай байгуулсан гэрээний хүрээнд Эм импортлогч “Омбал” компани  олон улсын зах зээлд 94 мянган ам.долларын үнэтэй байгаа “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр Монголд  импортолж байгаа. Тус компани нийтдээ 1600 хүн тунг импортлон борлуулсан  байна.  Тэгвэл  маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн элэгний С вирусын эмчилгээнд хэрэглэх “Харвони” эмийн 2000 хүн тунг борлуулахаар болжээ. Энэхүү эмийн үнэ гурван тун буюу нэг курс нь 1200 ам.доллар байдаг аж. Одоогоор Эрүүл мэнд, спортын яам “Харвони” эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулж, Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд гаргаад байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Баасандолгор: Аж үйлдвэрийн улсын тооллогод хамрагдах ААН-үүд бэлтгэл ажлаа сайн хангасан байх нь чухал

Энэ онд Аж үйлдвэрийн яамнаас анх удаа “Үйлдвэрийн улсын тооллого”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд тус тооллого 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч,  дүүргийн Аж үйлдвэрийн тооллогын ажлын хэсгийн ахлагч С.Баасандолгороос зарим зүйлийг тодрууллаа.

Сайн байна уу. Та Үйлдвэрийн тооллоготой холбоотой ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

Сайн байна уу. Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт үйлдвэрийн улсын тооллогыг зохион байгуулахаар болсон. Энэ нь Аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл, түүнээс шалтгаалан үүсч болох эрсдэл зэргийг нэгтгэн тодорхойлж, зөвлөмж, бодлого боловсруулах зорилготой байгаа. Энэ тооллого манай дүүрэгт өчигдрөөс буюу 4 дүгээр сарын 18-аас эхэлсэн. Тооллогын ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэхүү тооллогоор ямар Аж ахуй нэгжийг бүртгэх вэ. Хан-Уул дүүргийн хувьд хичнээн ААН тооллогот хамрагдах  тоон мэдээлэл гарсан уу?

Аж үйлдвэрийн улсын тооллогод Эдийн засгийн салбарын “ С “ ангилалд багтах үйл ажиллагаа явуулж байгаа  буюу боловсруулах үйлдвэрлэлийн ангилалд багтах аж ахуйн нэгжийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ. Манай дүүргийн хувьд урьдчилсан  байдлаар 600 орчим ААН тооллогод хамрагдана гэсэн тооцоо байна. Ер нь энэ ажил маань нилээн цаг хугацаа шаардсан, асуулга ихтэй учраас эхний ээлжинд бүх аж ахуйн нэгжүүдэд албан бичиг хүргүүлж, ААН-ээс хамаарах бэлтгэл ажлыг хангах үүрэг өгөхөөр ажиллаж байгаа.

Тооллогод бүртгүүлэх аж ахуй нэгж ямар материалууд бүрдүүлэх вэ?

Аж үйлдвэрийн цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд:

1.    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

2.    2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан;

3.    2015 онд үйлдвэрлэсэн болон ирэх 5 жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ;

4.    Компани болон бүтээгдэхүүний танилцуулга /лого, зураг, бичвэр/ зэрэг мэдээлэл шаардлагатай.

5.         Хүний нөөцийн судалгаа

Тооллогонд хамрагдсанаар ямар ямар ач холбогдолтой вэ?

Мэдээж маш олон давуу тал, ач холбогдолтой. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар дамжуулан олон нийтэд сурталчлах, нэгдсэн мэдээллээр хангах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит мэдээлэл, үр дүнд суурилан зохион байгуулах Төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг худалдан авалтанд нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний мэдээллээр хангах. Мөн Аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж, гадаадад экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох, Үйлдвэрлэлийн өнөөгийн болон ирэх жилүүдийн хэмжээг тодорхойлж, дүн шинжилгээг хийх, макро эдийн засгийн тооцоог боловсруулах Үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих замаар тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, кластеруудыг тодорхойлох зэрэгт бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах зэрэг олон давуу тал, ач холбогдолтой.

ААН-үүд тооллоготой холбоотой мэдээллийг хаанаас авах вэ?

Үйлдвэрлэл эрхлэгчид http://industry.mi.gov.mn/ хаягаар орж бүртгэлтэй холбоотой мэдээлэл, гарын авлагатай танилцаж, “Үйлдвэр эрхлэгчийг шинээр бүртгэх” холбоосоор орж бүртгүүлэн, тооллогод хамрагдана. Мөн тодорхойгүй, ойлгомжгүй зүйлс байвал манай ажлын хэсэгтэй холбогдож мэргэжил арга зүйн зөвлөгөө, программтай холбоотой мэдээллүүдийг авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Намын гишүүнчлэлээ сэргээсэн бие даагчид сонгогдсон тойрогтоо нэр дэвшинэ

УИХ дахь бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээлэл хийлээ. Бие даагч гишүүд саяхан МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн билээ. Тэд мэдээлэлдээ өөрсдийн бодлого, байр суурин дээрээ хэвээр байгаа. Харин “шийдвэр гаргах түвшинд бие даагчид оролцож чадахгүй байна гэсэн судалгааны  гарсан учир улс төрийн намыг сонгосон” гэдгээ илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар цаашдаа МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож явах аж. Мөн ирэх УИХ-ын сонгуулиар тус тусын сонгогдсон тойрогтоо дахин өрсөлдөх тохироо хийгдсэн байна.  Түүнчлэн “МАН өмнөх дөрвөн жилийнхээс шинэчлэгдсэн. Бага хурлын гишүүд нь залуужсан байна лээ. Бид хуучин байсан намын гишүүнчлэлээ сэргээн орж байгаа. Сөрөг хүчин байхад нь сонгуулийн жилээр эргэн нэгдэж байна” хэмээлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн банк ОХУ-ын ВТБ банктай 300 сая ам.долларын эх үүсвэрийн гэрээг байгууллаа

Тус банкнаас бүрдүүлсэн эх үүсвэрийг 7.6 хувийн хүүтэйгээр авч буй бөгөөд ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч, аж ахуйн нэгжүүдэд тогтвортой санхүүжилтийг бий болгох аж. Дээрх санхүүжилтийн гэрээ гурван жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд манай улсын нефтийн импортын хэмжээтэй уялдуулан санхүүжилтийг хэсэгчлэн авахаар тохиролцжээ. Манай улсын импортын 25 орчим  хувийг нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлдэг гэсэн судалгаа бий. Тухайлбал нефтийн импорт 1.4 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол сүүлийн жилүүдэд 700-800 сая ам.долларт хүрч ийм хэмжээний валютыг шатахуун худалдан авахад зарцуулдаг байна. Түүнчлэн нефтийн худалдан авалт 18-22 хувийн хүүтэй зээлээр санхүүждэг байсан бол дээрх хэлэлцээрээр хүү нь нэг оронтой тоонд шилжиж буйг албаныхан тодотгож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жонни Деппийн эхнэр Австралийн шүүхээр шийтгүүлжээ

Жүжигчин Амбер Херд хилээр нэвтрэх үедээ хоёр нохойгоо авч явж байгаа гэдгээ нэвтрэх хуудсанд бичих ёстой боловч энэ журмыг зөрчсөн гэдгээ даваа гарагт Австралид болсон шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгон хөнгөн ял ногдуулсан байна.  Австралийн шүүх Жонни Деппийн эхнэрт нэг сарын хугацаанд өөрийн хувийн харьцаа, зан авираа засах  ял оноосон бөгөөд  зөрчвөл 1000 австрали долларын торгууль төлөх юм. 2015 оны тавдугаар сард “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны зураг авалтын үеэр хосууд өөрсдийн хувийн онгоцоор Австралид очихдоо дээрх асуудлыг үүсгэсэн байна. Шүүх түүний ажлын шаардлагаар явж байсан шалтгааныг харгалзан үзжээ. Австрали улс хорио цээрийн хатуу хуультай бөгөөд хилээр нохой оруулсан тохиолдолд дор хаяж 10 хоног тусгаарлах журамтай ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа