Author Archives: admin

С.Ганбаатараас Ерөнхий сайдад өгсөн хариу

Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болсон “Монголын эдийн засгийн чуулган 2016”-г нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэх үеэрээ “Босоо Ганбаа ч хэвтээд өглөө” гэх үгийг хавчуулж, амжсан. Энэ үгэнд хариу болгож УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдад захидал бичжээ. Түүнд “Босоо хүнийг хэвтүүллээ гээд хэвтсэн эдийн засаг чинь босчихно гэж эндүүрээ юу” гэх тайлбар ч хийсэн байна.

ганбаагаас сайхнаад

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дорноговь гадаад харилцаа, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч аймаг боллоо

Ерөнхий сайдыг “Соёмбо” төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг мэдээлэл хийлээ.
Тус аймгийн Мандах, Хатанбулаг сум салхин цахилгаан станцтай, бусад сумд төвийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд холбогдсон. Дээрх хоёр сумыг нэгдсэн шугамд холбох ажлыг эхлүүлсэн.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлын зэрэгцээгээр бусад салбарт боломжит бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, аймаг эдийн засгийн хөгжлийн хувьд бие даах нөхцөлийг хангахад чиглэгдсэн стратеги зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа.

Мал сүргийн тоо таван төрөлд өссөн. Орон нутгийн 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ингэний фермерийн аж ахуй эрхлэх нөхцөл бүрдээд байна. Сүүлийн дөрвөн жилд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл, хүлэмжийн аж ахуйг орон нутгийн зүгээс дэмжиж ажилласнаар тариалалт жил бүр нэмэгдэж байна.
Япон улсын Шизүока мужийн Тариалангийн газартай хамтарч говийн нөхцөлд гурвалжин будаа, цагаан будуу ургуулах туршилтын ажлыг хийсэн.
Сүүлийн дөрвөн жилд Япон улсад Дорноговийн 200 орчим хүүхэд очиж танилцсан.
Орон нутгийн зүгээс аялал жуулчлалын салбарт ихээхэн анхаарч Сайншандаас Хамарын хийд хүртэл 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 42 км зам, Хамарын хийд, Шамбалын орны 3900 м.кв талбайг ашиглалтад хүлээн авсан. Хамарын хийдийг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө батлан, цахилгааны шугам, худаг болон цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлууд хийсэн. Хамарын хийд орчимд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт өрнөсөн, засмал замтай болсон зэрэг аялал жуулчлалын хөгжилд ач тусаа өгч байна. Гадаад, дотоодын жуулчдын тоо 100 гаруй мянга болсон зэрэг мэдээллийг Засаг дарга өглөө.сайхнаа дорноговьд 02
Дорноговь бүтээн байгуулалт амжилттай өрнөж байгаа аймгуудын нэг.
Дорноговь бүтээн байгуулалт амжилттай өрнөж байгаа аймгуудын нэг. Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон нь аялал жуулчлал хөгжих гол тулгуур болж буй. Аялал жуулчлалыг илүү сайн хөгжүүлэх, энэ чиглэлээр тэргүүлэгч аймаг болох бололцоотой. Хүүхдүүдийг өндөр хөгжилтэй улс орны амьдралтай танилцуулж буй нь тухайн хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой гэж Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, гадаад харилцаа, аялал жуулчлалыг манлайлан хөгжүүлсэн тэргүүлэгч аймгаар Дорноговь шалгарсныг Ерөнхий сайд хэлээд шагналыг гардуулсан юм.
Энэ уулзалтын дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Соёмбо” төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвд нэг цэгийн үйлчилгээ, бүртгэл, архив, хөдөлмөрийн хэлтэс, багийн төв зэрэг газрууд байрлаж иргэдэд үйлчилж байна.
Дорноговь аймаг 2016 оныг бизнесийг дэмжих жилээр зарласан бөгөөд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг ойр ойрхон зохион байгуулж буй бөгөөд үзэсгэлэнтэй Ерөнхий сайд танилцаж, үйлдвэрлэгчидтэй ярилцлаа.
Энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хамарын хийд орчмын аялал жуулчлалын бүстэй танилцсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дрэймонд Грийн шинэ рекорд тогтоолоо

Сагсан бөмбөгийн “Голден Стэйт Уорриорс” багийн довтлогч Дрэймонд Грийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд нэг улиралд самбараас 500 удаа бөмбөг авч, 500 удаа дамжуулалт өгч, 100 удаа блок-шот хийсэн анхны тоглогч болжээ.

1973 оноос хойш блок-шотыг албан ёсоор тоолж эхэлсэн билээ. Уржигдар “Юта” багтай хийсэн тоглолтод Грийн 13 оноо авч, самбараас найман удаа бөмбөг шүүрч, зургаан дамжуулалт өгсний дээр гурван удаа блок-шот хийжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол хүү таэквондогийн Азийн аварга боллоо

Өнгөрсөн сарын 26-30 өдрүүдэд Казакстаны Алмату хотод болсон таэквондогийн найм дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Ерханат 63 кг-д финалийн тоглолтод Казакстаны тамирчинг ялж аварга боллоо.

Тэрээр 11 дэх жилдээ таэквондогоор хичээллэж байгаа бөгөөд спортын дэд мастер, Монголын шигшээ багийн тамирчин юм байна. Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тэрээр боксын улсын аварга, кик боксын улсын аварга зэрэг олон амжилтыг үзүүлж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

6-сарын 15 хүртэл загас агнахыг хориглоно

Ан  амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог тул энэ хугацаанд загас барьж болохгүй. Учир нь энэ хугацаанд үржлийн үе нь байдаг юм. Үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул үржлийн энэ хугацаанд хориглолтын дагуу гол, нуур зүглэхгүй байхыг анхааруулж байна. Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог. Амьтны тухай хуульд заасан хугацааг зөрчиж барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмээг хоёр дахин, хуулийн этгээдийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Загас агнаж буй эсэхийг хянах, зөрчил илрүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг орон нутгийн засаг захиргаа хариуцана. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг дээр дурдсанаас өөрөөр тогтоосон байдаг юм.

Дархадын цагаан загас:  VIII.01-X.20

 Буйр нуурын загас: V.15-VIII.1

Омоль загас: VIII.30-X.30

 Зарам загас: IX.05-I.30

Алтайн сугас загас: VI.15-VIII.31

 Бусад загас: IV.1-VI.15 хүртэл агнахыг хориглоно.

Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог тул энэхүү үржлийн хугацаанд загас барихгүй байхыг анхааруулж байна. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг дээр дурдсанаас өөрөөр тогтоосон байдаг юм.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хууль, эрх зүйн сургалт зохион байгууллаа

Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан  таниулах хууль, эрх зүйн мэдээллийг хүргэх, танин мэдүүлэх зорилгоор  Хан-Уул ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтэс, Худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн тасаг хамтран “Хууль эрх зүйн сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалт 2016 оны 03 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд болж,  Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад дунд архи, тамхины хор уршиг, дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх болон холбогдох хуулийн зүйл, заалтын талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Сургалтанд Ерөнхий боловсролын 12 сургуулийн ахлах ангийн нийт 1264  сурагчид хамрагдаж, 3904 гарын авлага тарааж ажиллалаа.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн зарим эмч, мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа

МУ-ын шадар сайд, ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нь 2016 оны 03 сарын 30-ны өдөр албаны бусад хүмүүсийн хамт ХУД-ийн ЭМТ-д ажиллаж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан иргэд, үйлчлүүлэгчидтэй уулзлаа.

ЭМТ-ийн дарга Т.Пүрэвчулуун эмнэлгийнхээ үйл ажиллагаа болон хэтийн зорилго цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаа сайдад тайлагналаа

Энэ үеэр Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан ХУЭМТ-ийн Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэгийг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, сүрьеэгийн эмч Б.Отгонхүүг “Эрүүл мэндийн Яамны жуух” бичгээр шагнаж, урамшууллаа.

Цаашид эмч мэргэжилтнүүдийг өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нөр их ажил хөдөлмөртөө гаргасан амжилтаа бататгаж, идэвхи зүтгэл, сахилга хариуцлагатай ажиллахыг нийт хамт олонд уриаллаа.

22

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн нийгмийн даатгалын хэлтэст шинээр 55 аж ахуй нэгж бүртгүүлжээ

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийтдээ 366 ажил олгогч 1,7 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогоо ил болгож, 643 даатгуулагчийн 517,9 сая төгрөгийн шимтгэл төлөхөөр нөхөн тайлан гаргаж ирүүлснээс 378,6 сая төгрөгийн НДШ төлж, 189,3 сая төгрөгийн алдангаас чөлөөлөгдсөн  байна.

Дээрх 366 ажил олгогчийн 55 нь нийгмийн даатгалын байгууллагад шинээр бүртгүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч байгууллагуудыг шалгарууллаа

5mu1jeai60jvtgmi0gmkmjjb79_l

Нийгмийн даатгалын системийн хэмжээнд 2016 оныг “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан, Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөнийг 1000 аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Анхдугаар зөвлөгөөнд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мэндбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргал нарын хүндэт зочид оролцсон ба Нийгмийн даатгалын байгууллагын 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, Нийгмийн даатгалын оны шилдэг шимтгэл төлөгч ажил олгогчдыг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм.

Өнгөрөгч 2015 онд Нийгмийн даатгалын байгууллага 41.6 мянган ажил олгогчийг шимтгэл төлөгчөөр бүртгэсний 25,2 мянга нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага байжээ.

Ажил олгогчдын дундаас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, даатгуулагч иргэдийн нийгмийн баталгааг ханган, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шимтгэл төлөгч 11 байгууллагыг шалгаруулж “ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ АЖИЛ ОЛГОГЧ-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ”-өөр, 50 байгууллагыг шалгаруулж “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ ОЛГОГЧ”-оор өргөмжлөн батламж гардууллаа.

Шилдэг шимтгэл төлөгч байгууллагуудыг нийгмийн даатгалын байгууллага бүтэн жилийн турш алдаршуулж, дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсүүдээр дараалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлэхээс гадна, нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахгүй итгэл хүлээлгэх юм.

Хан-Уул дүүргээс энэ оны шилдэгийн шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар:

-“МИАТ” ТӨХК

-“ДЦС-3” ТӨХК

Шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар

-Шунхлай трейдинг ХХК

-Витафит ХХК

-Анунгоо ХХК

– Суруга Монгол ХХК

Таван богд фүүдс ХХКууд тус тус шалгарлаа.

Нийгмийн даатгалын байгууллага нь “Ажил олгогч, даатгуулагчийг дэмжих жил”-ийн хүрээнд даатгуулагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгмийн даатгалын үйлчилгээг чанаржуулах чиглэлд даатгуулагч, ажил олгогчийн санал, хяналт, дэмжлэг, оролцоог чухалчлан цаашид олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөрөнгийн биржийн барилгыг худалдана

Монголын хөрөнгийн биржийг хувьчилж, таван тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болсон.Тэгвэл Сангийн яамнаас өнгөрсөн мягмар гарагт шийдвэр гаргаж, Монголын Хөрөнгийн Биржийг байр болон бизнесийг нь тусад нь хувьчлахаар болжээ.

Тус биржийн барилгыг “Тэнгис” кино театрыг эзэмшигч “Улаанбаатар Синема” ХХК нь худалдан авахаар болсон байна.

“Улаанбаатар Синема” ХХК “Тэнгис-2” кино театраа Хөрөнгийн биржийн байранд нээх юм байна. Дашрамд дуулгахад манай улсын анхны кино театруудын нэг “Элдэв очир” кино театр нь өнөөгийн Хөрөнгийн бирж юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн хамгийн баян банкны эзэн авлигын хэрэгт холбогджээ

Дэлхийн хамгийн баян банкны эзэнд тооцогддог Жозеф Сафрад Бразилын Прокурорын газар пүрэв гарагт тус улсын төрийн албан хаагчдад хээл хахууль өгөхийг оролдсон хэргээр эрүү үүсгэжээ.Тэрээр 500 сая долларын өрөө хүчингүй болгуулахын тулд татварын байгууллагын ажилтнуудад 15.3 сая реалийн /4.2 сая доллар/ өгөхөөр төлөвлөж байсан аж. Ройтерс агентлагийн мэдээлснээр, түүнд үүсгэсэн хэргийг банкны эзний шадар хүн болон татварын мэргэжилтнүүдийн хооронд энэ талаар ярьсан утасны ярианы бичлэг дээр үндэслэсэн байна. Гэхдээ 18 тэрбум доллараар үнэлэгдэх Сафра энэ хэлэлцээнд Сафра шууд оролцоогүй аж. Жозеф Сафра нь дэлхийн 19 оронд салбартай “SafraSA de Brasil” банкны гол эзэмшигч юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

В,С  вирусын эсрэг таван эмийг өнөөдрөөс хөнгөлттэй үнээр олгож эхэллээ

Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд эхний байранд байгаа гэсэн тааруухан тоон статистик ДЭМБ аас гаргаад байгаа.Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар элэгний өвчлөлөөр жилд 2,600 хүн нас барж, хоногт 7-8 хүн элэгний өвчнөөр нас барж байна гэсэн харамсалтай мэдээ ч  бий. Үүнтэй холбогдуулан, Элэгний вирусын эсрэг таван эмийг өнөөдрөөс эхлэн хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй доорх таван эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаажээ.

 Хамгийн чухал эм нь Тенопивор гээд хамгийн сүүлд Монголд орж ирсэн B вирусын эсрэг эм байгаа. Энэ эмийг өнөөдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалын сангаас 34500 төгрөгөөр хөнгөлөхөөр болсон. Энэ эм одоо 1 сарын хэрэглээ нь 36000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. 34500-г хөнгөлөхөөр 1200 төгрөг болох юм. Мөн Телбивудин гэж эм байгаа. Энэ эм нь B вирусын халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан эм байгаа. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 54000 төгрөгөөр хөнгөлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, иргэд 90000 төгрөгөөр авдаг байсан эмээ 36000 төгрөгөөр худалдаалагдаж авах боломжтой болж байгаа юм. Телбивудин гэж эм жилийн өмнө 1 сарын хэрэгцээ нь 450 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин Тенопивор гэдэг эм нь 10 сарын өмнө 220 мянган төгрөгөөр зарагдаж байсан.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жанлуижи Буффон 40 хүртлээ тоглохыг хүсч байна

Италийн шигшээ баг болон “Ювентус” клубын хаалгач Жанлуижи Буффон хөлбөмбөгийн замналаа хэзээ дуусгах талаар ярьсан байна.

Тэрбээр “Ямар ч байсан хоёр улирал эндээ тоглоно, харин дараа нь яах эсэхээ шийднэ дээ. Гэхдээ би 40 хүртлээ тоглохыг хүсч байна, түүнээс хойш бол хэрэггүй байх. Надад одоогийнхоос хоёр дахин өндөр цалинтай өөр багт тоглох боломж байсан. Гэхдээ би одоо ч “Ювентус”-т байна. Би энэ багт тоглож байгаадаа баяртай байдаг. “Ювентус” бол миний амьдралын нэг хэсэг.Надад маш их туршлага байгаа, гэхдээ би зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч болохыг хүсэхгүй байна” хэмээн ярьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа