Author Archives: admin

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Отгондалай  олимпийн эрхээ авлаа

БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээнээс манай боксын тамирчид хоёр дахь эрхээ авлаа.

Эрэгтэй 60кг-ын жинд Инчёны Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай, Японы Дайсуке Наримацутай тоглож 3:0-ийн харьцаатай ялсан юм. Тэрбээр Японы боксчинд өмнө нь Энэтхэгийн “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээний шигшээд ялагдсан хариугаа ийнхүү чангахан авч анх удаагаа Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Д.Отгондалай шигшээ тоглолтод Филиппиний Чарли Суарестай өрсөлдөх юм.

Манай тамирчдаас Д.Отгондалай, Б.Чинзориг нар эрхээ шууд авсан бол үлдсэн гурван тамирчин дахин нэгэн халз тулаан хийхээр болоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-т “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” нэг сарын аян өнөөдөр нээлтээ хийлээ

Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр жил бүрийн  4 дүгээр сарын 28-нд  болдог. Тус өдөртэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөвлөмж, дүрэм, журам, стандартуудыг иргэд, ААНБ-дад сурталчлан таниулах, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн хэмжээнд олон ажлыг зохион байгуулдаг.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2016” ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Ажлын байрны хөдөлмөрийн  эрүүл мэндийг сайжруулъя” уриан дор   нэг сарын аяны нээлтийг Хан-Уул дүүргийн Соёлын төвд хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газрын дарга П.Энхтайван , ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Алтанцэцэг, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн хөдөлмөрийн нөхцөл судлалын газрын дарга А.Цэнгэлмаа болон ААНБ-ийн төлөөлөгч,иргэд оролцлоо.

Уг арга хэмжээний үеэр мэргэжилтнүүд илтгэл тавьж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ы тугийг Нийслэлийн 52 дугаар сургуулийн хамт олонд  гардуулах үйл ажиллагаа болно.

Хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуйн “ТУГ”-ийг 2013 оноос хойш ХУД-ийн аж ахуйн нэгжүүдэд аялуулж, давхар хяналт тавьж ажилладаг юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Леброн Жэймс бүх цаг үеийн 12-р байранд орлоо

Өнөөдөр NBA-д зургаан тоглолт болох хуваарьтай байна. Эхний тоглолтыг хийж буй “Кливлэнд Кавальерс” баг “Брууклин Нетс” багийг 102: 76 харьцаагаар тэргүүлж ээлжит хожлоо авахад ойрхон байна. Тус багийн лидер ЛеБрон Жеймс дөнгөж сая карерийнхаа 26,668 дахь оноог авч, алдарт Доминик Уилкинсийг гүйцэн, NBA бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтын 12-р байранд орж ирлээ. Одоо түүний урд домогт Оскар Робертсон 26,710 оноотой бичигдэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Украины Ерөнхийлөгч Петер Порошенко баячуудын 6-рт бичигджээ

Украины “Forbes” сэтгүүлийн хийсэн судалгаагаар Украины хамгийн баян 100 хүний зургадугаарт тус улсын Ерөнхийлөгч Петер Порошенко орсон байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Порошенкогийн хөрөнгө 100 сая доллараар нэмэгдэж 858 сая долларт хүрснээр жагсаалтын наймдугаар байрнаас зургадугаар байр руу дэвшжээ. Украины олигарх Ринат Ахметовтын хөрөнгө өнгөрсөн жил 4.6 тэрбум доллароор буурч, 2.3 тэрбум доллар болсон ч жагсаалтын нэгдүгээр байраа хадгалж үлджээ. Дэлхийн зах зээлд төмрийн хүдэр, металийн ханш буурч, Украины уул уурхай, металлургийн цогцолборын бүтээгдэхүүний эрэлт буурсны улмаас түүний хөрөнгийн хэмжээ ингэж буурчээ гэж сэтгүүлд бичсэн байна. Харин жагсаалтын хоёрдугаар байрт 1.3 тэрбум долларын хөрөнгөтэй Игорь Коломойский оржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Боко Харамынхан 86 хүүхдийг амьдаар нь шатаажээ

Гуравдугаар сарын 22-ны өглөө Брюсселийн олон улсын нисэх буудал, “Мальбек” метроны буудалд   болсон цуврал дэлбэрэлтүүд, Пакистаны зүүн нутгийн Лахоре хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлбэрэлт зэрэг террорист  халдлагын дуулиан намжаагүй байна. Пакистанд болсон дэлбэрэлтэнд 24 хүүхэд өртсөн тухай мэдээлж хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байсан. Гэтэл Боко Харам бүлэглэлийнхэн гуравдугаар сарын 25-нд 86 хүүхдийг амьдаар нь шатаасан аймшигт хэрэг үйлджээ. 2002 онд байгуулагдсан “Boko Haram” бүлэглэлийн нэр нь Хаза хэлээр “Барууны соёлыг үгүй хийх” гэсэн утгатай аж. Олон мянган хүний амь насыг хөнөөсөн бөгөөд, Абужа хотод байрлах НҮБ-ийн  байр луу халдаж байсан. Нийт 3 сая гаруй хүнийг хулгайлж, барьцаалж байсан. Боко Харам бүлэглэл Нигерийн Борно, Адамава, Кадуни, Баучи, Юуби, Кано гэх хотуудад нөлөөллөө тогтоосон бөгөөд энэ бүсийн оршин суугчид байнгын бэлэн байдалтай байдаг байна. Бүлэглэлийн удирдагч Абубакар Шикэй гэгч зэвсэг үйлдвэрлэгч байсан этгээдийг гэж үздэг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар АНУ, БНХАУ хамтран ажиллана

Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Вашингтон хотноо болж байгаа цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр буюу өчигдөр Барак Обама БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзсан байна. Хоёр улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой байгааг Обама дурдаад, хурцадмал байдлыг дэвэргэж, олон улсын дүрмийг зөрчиж буй цөмийн пуужингийн туршилт гэх мэт арга хэмжээг хэрхэн хязгаарлах талаар Си Зиньпинтэй хэлэлцэж, тохиролцоонд хүрэх зорилготой байна гэж мэдэгдсэн байна. Умард Солонгост саяхан авсан хориг арга хэмжээг бүх тал чандлан мөрдөх нь маш чухал юм гэж Си Зиньпин мэдэгджээ. БНХАУ нь Умард Солонгосын ойрын холбоотон бөгөөд хамгийн том худалдааны түнш юм. Си Зиньпин янз бүрийн асуудлаар санал бодлоо солилцож, чухал зөвшилцөлд хүрсэн гэж БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Жөн Зөгуан мэдэгджээ. Мөн тэрбээр, үр дүнтэй, ажил хэрэгч уулзалт болсон гэж мэдэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сирээс хил давахыг оролдсон дүрвэгчдийг туркууд буудаж байна

Сирийн талаас Туркийн хилийг давахыг оролдсон дүрвэгчдийг туркууд буудаж байна гэж “The Times” сонинд мэдээлжээ. Лондонд байрладаг хүний эрхийн “Хүний эрхийг сахин мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих Сирийн төв” байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн дөрвөн сард гурван хүүхдийг оруулаад 16 дүрвэгч Туркт хүрснийхээ дараа хилчдийн гарт амиа алдсан байна. “Дүрвэгсэд хил давсаар байгаа, гэхдээ одоо тэд нэг бол өөрсдийг нь хөнөөхийг эсвэл барьцаанд авахыг хүсэх болсон” гэж нэрээ нууцлахыг хүссэн, хууль бусаар дүрвэгсдийг тээвэрлэгчдийн нэг ярьсныг “The Times” сонинд иш татсан байна. “Дүрвэгсэд буудуулж амиа алдсан нь 11 өдрийн өмнө байгуулсан Европын Холбооны дүрвэгсдийн асуудалтай холбоотой гэрээнд дахин эргэлзэхэд хүргэж байна. Уг гэрээнд Турк улсыг “аюулгүй гуравдагч орон” гэж тодорхойлсон бөгөөд энэ нь дүрвэгсэд өөрсдийг нь мөрдөн шалгана гэсэн ямар ч айдасгүйгээр тус улсад эргэн очиж болно гэсэн үг юм” гэж тус сонинд цохон тэмдэглэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Нисэх дэх аврах гал унтраах 30 дугаар ангийн албан хаагчид сургалтанд хамрагдаж байна

Амьдрах ухааны боловсрол нь хүн төрөлхтөний хөгжилд тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс төр зэрэг бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ амьдрах ухааны боловсрол хэмээх ойлголт нь амьдрал ахуйтай холбоотой боловсролын бүхий л хүрээг нэгэн цогц хэлбэрээр авч үзнэ. Иргэн бүрийг амьдралынхаа туршид бүх талаар тасралтгүй хөгжүүлэх, эрүүл  аж төрөх, бичиг үсгийн болон амьдрах ухааны мэдлэг чадвараа дээшлүүлэх  улмаар амьдрах, аж төрөх ухаанд сурган амьдралын чанарыг дээшлүүлэхэд манай төвийн амьдрах ухааны агуулгын зорилго оршдог.

Албан бус насан туршийн боловсролын төвд сургалтын захиалга ирүүлсний дагуу ХУД-ийн ОБГ-ын харъяа Нисэх дэх Аврах Гал Унтраах 30-р ангийн захиргаа ажилтан, албан хаагчдынхаа ажлын  байран дээрээ хөгжиж боловсрох боломжийг бүрдүүлэх зорилгоор сургалт  зохион байгуулж байна.

Тодруулбал, англи хэлний анхан шатны 30 цагийн, Эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, зөв зохистой хоололтын талаар 30 цагийн сургалтыг эхлүүлээд байгаа. Энэхүү сургалт 4 дүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

ХУД-ийн ОБГ-ын харъяа Нисэх дэх Аврах Гал Унтраах 30-р ангийн албан хаагчдын 70 гаруй хувийг 35 хүртлэх насны залуучууд эзлэдэг тул сургалтанд идэвхтэй хамрагдаж өөрсдийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чармайн суралцаж байна.

1 2 3 4

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Гантөгс, ОУХМ Н.Ариунбилэг нар алтан медаль хүртлээ

Энэ сарын 21-26-ны хооронд болж өнгөрсөн байт харвааны Азийн цомын тэмцээнд манай улсаас хоёр тамирчин өрсөлдсөн. Тэмцээний холимог багийн төрөлд олимпийн эрх аваад буй Ж.Гантөгс, ОУХМ Н.Ариунбилэг нар алтан медаль хүртсэн амжилт гаргалаа.Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Д.Мирослава, Н.Ариунбилэг, Ж.Дагийжанчив нар хүрэл медалийн эзэн болсон бол эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ж.Гантөгс IV байрт оржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МУСТА,жүжигчин Б. Эрдэнэцэцэг “ижийгээ санажээ”

Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ хэдийн олны хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин  Б. Эрдэнэцэцэг удахгүй өөрийн найруулсан гурав дахь киногоор та бүхэнтэй уулзах гэж байна. “Чононгоо Фильм продакшн”-ны уран бүтээлчид анхны дэлгэцийн уран бүтээл болох “Ижийгээ би саналаа” киноныхоо зураг авалтанд оржээ. Үхтэл үр харам гэдэгчлэн энэ ертөнцөд эхийн сэтгэл шиг тийм ариун, аугаа хүчтэй зүйл үгүй билээ. Үрийнхээ өмнөөс үхэж чадах тийм их зориг, хүч зөвхөн эх хүнд л оршдогийг үзэгчдэд мэдрүүлэх энэ киноны гол дүрийг Ардын жүжигчин Д. Мэндбаяр бүтээх бол МУАЖ П.Цэрэндагва, Ж. Лхамхүү, МУГЖ С. Дамдин, МУГЖ Д.Цэрэндарьзав, Төрийн соёрхолт МУГЖ Ц. Төмөрбаатар, МУСТА Д. Бямбацогт, МУСТА С. Ариунбямба, МУСТА М. Дорждагва нарын жүжигчид бусад дүрүүдийг амилуулах ажээ. Киноны зохиолыг МУСТА Б.Мөнхтуяа бичиж продюссераар ажиллаж байгаа бол ерөнхий зураглаачаар МУСТА н. Отгонзориг, ерөнхий зураачаар МУСТА н.Хүрэлбаатар нар ажиллаж киноны хөгжмийг Төрийн шагналт, МУУГЗүтгэлтэн Б. Шарав бичсэн байна. “Ижийгээ би саналаа” киноны дууны үгийг Б. Эрдэнцэцэг бичсэн бөгөөд МУГЖ Ц. Энхманлай аялгуу хийснийг МУГЖ Х. Лхагвасүрэн, МУГЖ С. Жавхлан нар дуулжээ. Найруулагч бүсгүйн хувьд хэд хэдэн кино жүжгийн зохиол,  “Эмоушин” хамтлагийн дуулсан “Намайг битгий уучил” жүжгийн дуу, “Номин талст” хамтлагийн дуулсан “Оюутан охидод өрөө хөлслүүнэ” жүжгийн дуу, МУГЖ Т.Ариунаагийн дуулсан “Чимээгүй шөнө” жүжгийн дуу, “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууны үгийг зохиосон билээ.

Дашрамд дурьдахад “Чононгоо фильм продакш”-ны уран бүтээлчид “Ижийгээ би саналаа” уран сайхны кинондоо зориулж үзэгч, уншигчдынхаа дунд “Хайртай шүү, ээжээ” гэрэл зургийн уралдааныг зарласан байна. Та уралдаанд оролцохын тулд хайртай ээжтэйгээ авхуулсан гэрэл зургаа 4-р сарын 20-ныг дуустал “Чононгоо фильм продакшн” хуудсанд овог, нэр, холбоо барих утастайгаа явуулсан байх, “Чононгоо фильм продакшн” хуудсанд лайк дарсан байх, уралдааны мэдээллийг нээлттэй байдлаар /public/ share хийсэн байх хэрэгтэй юм байна. Зургийг лайк /1 оноо/, share /2 оноо/ болон шүүгчдийн саналаар дүгнэж шалгаруулах бөгөөд тэргүүн байрын зургийн эзэн “Ижийгээ би саналаа” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин МУАЖ Д.Мэндбаярын хамт Бээжин хотод аялах эрхийн бичиг гардаж шилдэг 3 зургийг “Ижийгээ би саналаа” уран сайхны кинонд мөнхөлж оруулах ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОУХМ Т.Энхжаргал анхны хүрэл медалиа хүртлээ

Рио-2016” олимпын эрхийн оноо олгох дугуйн олон улсын тэмцээн Франц улсад боллоо. Тус тэмцээнд манай улсаас оролцсон Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Энхжаргал хүрэл медаль авав.

 Тэрбээр Олон улсын дугуйн холбоо, Монголын үндэсний олимпын хорооны дэмжлэгээр Дэлхийн дугуйн сургалтын төвийн багийн бүрэлдэхүүнд багтан, Европ тивд зохиогдох олимпын эрхийн оноо олгох 11 тэмцээнд оролцохоор саяхан Швейцарь улсыг зорьсон юм. Ийнхүү анхны тэмцээндээ оролцон, амжилтын салхиа хагаллаа. Тус тэмцээнд Францын С.Эленора, Шведийн Р.Фэнни нар алт, мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарын тэмцээнд 73 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлсэн байна

Дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулалтын “The first “Last-Chance” тэмцээнд дэлхийн 5 тивийн 73 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлсэн байна.Олимпийн наадмын Дэлхийн эхний сонгон шалгаруулалтын тэмцээнд ДБНХ-ноос 12 төлөөлөгч, багуудын 81 албаны төлөөлөгч, 473 бөх, 227 дасгалжуулагч, 56 олон улсын шүүгч, 63 эмч, илээч, 3 хэвлэл мэдээллийн ажилтан нийт 935 хүн ирэхээр болоод байна.

Гэхдээ дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Алжир улсын Алжир хотод болох Африк тив, Далайн орнуудын сонгон шалгаруулах тэмцээн, 15-17-ний өдрүүдэд Серби улсын Сержанин хотод болох Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс тус бүр 36 нийт 72 олимпийн эрх олгоно, дээрх хоёр тэмцээнээс олимпийн эрх авсан бөхчүүд манай улсад ирэхгүй юм.Манайд болох тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 3 эрх, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт 2 эрх нийт 46 олимпийн эрх олгоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гэр бүлийн зөв хооллолт

ХУД-ийн АБНТБТ-өөс Гэрийн бүлийн  зөв хооллолтын дараах зөвлөгөөг хүргэж байна.

86395245674bf533907c81Зохистой хооллолт гэдэг нь…

Зөв зохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг.

Хоол хүнсээ тохируулж хэрэглэх ерөнхий дүрэм:

  • Өдрийн хоолны ихэнх хэсгийг хүнсний ногоо байхаар тохируулж хоолло.
  • Тогтмол жимс хэрэглэ. /өдөрт нэг алим, нэг гадил идэж, нэг аяга жимсний шүүс уу/
  • Будаа их ид
  • Өөхгүй хар мах хэрэглэ. Тосонд шарж, хуурсан мах хэрэглэхийн оронд ил гал дээр болон төмөр сараалж дээр шарсан болон жигнэсэн мах хэрэглэ
  • Илчлэг багатай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ /хөөрүүлсэн сүү, тараг, тослог багатай бяслаг/
  • Загасыг наад зах нь долоо хоногт нэг удаа хэрэглэ
  • Илчлэг ихтэй, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, төрөл бүрийн амттан, ундаа, торт, жигнэмэг, шоколад зэрэг хүнсний зүйл бага хэрэглэ
  • Амьтны гаралтай тос бага хэрэглэж цөцгийн тосны оронд маргарин, ургамлын тосыг бага хэмжээгээр хэрэглэ
  • Түлэгдтэл нь шарсан, хайрсан хоолны зүйлс хэрэглэхгүй аль болох жигнэж, буцалгаж хэрэглээрэй
  • Өөх, давс, сахарыг бага хэрэглэ
  • Буцалсан ус их уу

Ходоодны шархыг анагаахад тустай ардын уламжлалт аргууд:

Хоолны хордлогоор байнга өвддөг, ходоодны өнгөр нь алга болж, үрэвсэлтэй болсон хүн хятад шинэ байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг хийж таглан, 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхээс өмнө уувал үр дүнтэй.

Ходоод муутай хүн өглөө өлөн элгээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Гэхдээ өндгийг орой сайтар угаагаад хөргөлгүй байлгавал зохистой. Өндөг уусны дараа 30 минутаас доошгүй хэвтэнэ. Ийнхүү нэг сар өндөг уугаад дараагийн сард зөгийн цэвэр балыг хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ ууна. Хэрвээ ходоод тань ихэд муудсан бол бүтэн жил эмчилгээ хийхдээ дунд нь нэг сар амарч хавар, намар хоёрт эмчилгээ хийвэл зүгээр.
Ходоодны архаг өвчнийг анагаахад хамгийн үр нөлөөтэй арга бол хоолны нэг халбаганаас илүүгүй ургамлын тосыг амандаа балгаж дараа нь мөсөн чихэр юм уу гаатай чихэр хөхөж байгаа юм шиг хөхнө. Залгиж хэрхэвч болохгүй, энэ эмчилгээг 10-20 удаа хийхэд тос өтгөн байснаа шингэн болно. Ингэсний дараа тосоо нулимж хаяад амаа зайлна. Тос нь хамаг биеийн хорыг өөртөө шингээсэн байдаг. Эмчилгээг өглөөд нэг удаа өлөн элгэн дээрээ буюу орой унтахын өмнө хийвэл дээр.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа