Author Archives: admin

ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

nnnn

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээтэй танилцаж, эмч нарт шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Нэгдсэн эмнэлгийн хувьд ханиад томуугийн дэгдэлттэй холбогдуулан хүүхдийн тасгийн ачаалал өндөр байгаа тул өндөржүүлсэн байдалд, орны хүрэлцээг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

Тус хамт олны дундаас “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дотрын эмч Б.Анхтуяа, “Эрүүл мэнд, спортын яамны жуух бичиг”-ээр Хүүхдийн эмч М.Нямсүрэн нар шагнагдлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа

mmmmm

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, “Гедеон Рихтер” эм хангамжийн байгууллагатай хамтран “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд 25 эмч мэргэжилтнүүд оролцсоноос 1-р байранд Насанд хүрэгчдийн тасгийн их эмч Ц.Аюурзана, 2-р байранд Халдвар судлагч эмч Б. Мөнхчимэг, 3-р байранд насанд хүрэгчдийн тасгийн их эмч С.Бямбасүрэн нар тус тус шалгарлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй

Арилжааны банкууд өнөөдөр Монголбанкинд 2049.00-2049.10 төгрөгийн ханшаар 0.9 сая ам.доллар худалдан авах,  315.20-315.81 төгрөгийн ханшаар 30.3 сая юань худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк дуудлага худалдаанд оролцоогүй байна. Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мах ногооны үнэ өсөх хандлагатай байна

Өчигдрийн байдлаар хүнсний гол бүтээгдхүүний үнэ ханш ямар байгааг танилцуулж байна.

Махны дундаж үнэ

2016 оны 3-р сарын өнгөрөгч долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6485 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7495 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.4 хувиар буюу 515 төгрөгөөр, үхрийн цул мах 4.2 хувиар буюу 360 төгрөгөөр өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 6900 төгрөг, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8799 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.0 хувиар буюу 745 төгрөг, хонины цул мах 4.1 хувиар буюу 285 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Номин”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

Өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 6.4 хувиар буюу 110 төгрөгөөр өссөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр үнэрч нохойг цагдаагийн байгууллагад ашигласны 72 дахь жилийн ойн өдөр

Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үнэрч нохойтой эргүүл байнга ажиллуулдаг. Өнөөдөр үнэрч нохойг цагдаагийн байгууллагад ашигласны 72 дахь жилийн ойн өдөр тохиож байна.  1944 онд анх ДЯЯ-ны шийдвэрээр Цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа үнэрч нохой ашиглах алба байгуулагджээ. Энэ жил тус алба 72 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1967 онд эрдэмтэд хүний хурууны хээ дахин давтагддаггүй шиг хүний үнэр бас давтагдашгүй юм гэдгийг нотолсноос хойш үнэрч нохойг улс, үндэстнийхээ аюулгүй байдал, хил, гааль зэрэгт өргөнөөр ашиглах болсон түүх бий. Манай улс өмнө нь ЗХУ, БНАГУ, Унгар зэрэг улсаас бэлтгэгдсэн нохой авчран сургалт, албандаа ашиглаж байсан бол 1990 оноос хойш дотоодынхоо хувийн хэвшлийнхнээс нохой авч сургах болсон байна. Үнэрийн лабораторийг 1992 онд байгуулж, үнэрийн сантай болж дүүрэг бүрт нэг нохойн төлөөлөгч ажиллаж, шаардлагатай үед үнэрч нохой сургах ажлыг зохион байгуулдаг болсон байна. Мөн “Бээжин малена” үүлдрийн нохойг сургалтандаа болон үржлийн зорилгоор ашиглахаар худалдан авсан гэдгээ нохой сургагчид хэлэв. Энэхүү хятад улсын шилмэл нохой нь дэлхийн 10 гаруй орны цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт эхэллээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо Цөмийн аюулгүй байдлын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь цөмийн терроризмийн аюул заналын эсрэг авах арга хэмжээ юм. Америкийн засаг захиргааны тэргүүн өнөөдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Бак Гын Хэ, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай гурван талын уулзалт хийнэ. Обама мөн Хятадын дарга Си Зиньпинтэй тусдаа уулзах аж. Москва энэ удаа энэ жилийн дээд хэмжээний уулзалтад оролцох нь зүйд нийцэхгүй гэж үзжээ. “Бодит материал гэдэг утгаар нь цөмийн аюулгүй байдлыг хангахыг ОХУ тууштай дэмждэг. Манай орон Вашингтонд 2010 онд, Сөүлд 2012 онд, Гааг хотод 2014 онд болсон цөмийн бодит аюулгүй байдлыг хангах асуудлаарх гурван дээд хэмжээний уулзалтад оролцсон. Дээд хэмжээний уулзалтууд үүргээ гүйцэтгэсэн. Цөмийн бодит аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт ихээхэн ахиц дэвшил гарсан. Гэвч эдгээр уулзалтаар энэ сэдвийн улс төрийн талаар хэлэлцэх асуудлууд шавхагдаж дууссан” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ. Гол арга хэмжээнүүд дууссаны дараа Обама хэвлэлийн хурал хийнэ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

141 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжлаа

Монголбанк өнөөдөр 1 долоо хоногтой 141 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12 хувийг жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 601.3 тэрбум төгрөг болсон байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар аймагт ноолуур 53000 төгрөгийн ханштай байна

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн түүхий эдийн зах дээр ноолуурын ханш 1 кг нь 53000 төгрөгийн үнэтэй байна. Нэг хоногийн өмнө 1кг ноолуур 55000 төгрөгийн ханштай байсан бол өнөөдөр 2000 төгрөгөөр буурчээ. Сүхбаатар аймагт ноолуурын ханш бусад аймгийг бодвол харьцангуй өндөр байдаг ч сүүлийн 2 жилд ноолуурын үнэ буурсан. Өнгөрсөн жил гэхэд дээд тал нь 70,000 хүрсэн. Ялангуяа Сүхбаатар аймгийн баяндэлгэр сумын улаан ямааны ноолуур бүр өндөр үнэд хүрдэг. 2014 онд Баяндэлгэрийн улаан ямааны ноолуур 98,000-100,000 хүрч байсан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Авлига авсан мужийн орлогч захирагч 12 жил хоригдоно

Хятадын Тяньжин хотын дунд шатны шүүх тус улсын Хайнань мужийн орлогч захирагч асан Зи Вэньлиньд авлига авсных нь төлөө 12 жил хорих ял оноожээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, түүнд мөн 1 сая юанийн /154 мянга орчим доллар/ торгууль оногдуулсан байна. Зи Вэньлинь хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж, мөрдөн шалгах ажил тусалсан учраас түүний ялыг хөнгөвчилсөн гэж шүүгчид мэдэгджээ. Хавтаст хэргээс үзвэл, төрийн албан хаагч асан сүүлийн 15 жилийн хугацаанд Сычуань муж, Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Хайнань мужид удирдах албан тушаал хашиж байхдаа хувийн ашиг сонирхолдоо албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус замаар их хэмжээний мөнгө авсан байна. Зи Вэньлинь 2013 оны нэгдүгээр сараас 2014 оны хоёрдугаар сар хүртэл Хайнань мужийн орлогч захирагчийн албыг хашжээ. Тэрбээр 2014 оны долдугаар сард намаасаа хөөгдөж наймдугаар сард түүнд авлигын хэргээр албан ёсоор эрүү үүсгэсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Афганистан дахь “Талибан”-чууд АНУ-ын онгоцыг сөнөөсөн гэжээ

Агаарын экспедицийн 455 дугаар жигүүрийн “F-16” сөнөөгч онгоц өчигдөр хөөрөх үедээ осолдож, Афганистаны Баграм агаарын цэргийн баазын ойролцоо сүйрсэн гэж Афганистан дахь АНУ-ын хүчин мэдэгдэв. Баграм нь Афганистаны нийслэл Кабул хотоос хойш 50 км зайтай оршдог бөгөөд тус улс дахь АНУ-ын цэргийн гол бааз бөгөөд тус баазыг америкчууд 14 жил ашиглаж байгаа аж. Осолдох үед онгоцноосоо шидэгдсэн нисгэгчийг эвслийн хүчнийхэн аварч, Баграм дахь эмнэлэгт хүргэсэн тухай мэдэгдэлд дурджээ.Сөнөөгч онгоц руу гал нээж, сөнөөснөө “Талибан” бүлэглэлийн босогчид мэдэгдсэн байна. Гэвч АНУ-ын хүчний мэдэгдэлд сөнөөгч онгоц дайсны галд өртөж сүйрээгүй, албаны хүмүүс сүйрлийн шалтгааныг тодруулна гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг эмч, ажилтнуудаа оношлогоонд хамрууллаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Эмч эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүлжүүлэх, эрүүл ажлын байр аян”-ы хүрээнд “Олон улсын эмч нарын өдөр” –ийг угтан эмч эмнэлгийн ажилтнуудыг үе шаттайгаар урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд хамрууллаа.  Тодруулбал, 2016 оны 3 сарын 29, 30 ны өдөр нийт 35 эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг нарыг лабораторийн шинжилгээ, ЭХО, Рентген, зүрхний цахилгаан бичлэг, ясны сийрэгжилтийн оношлогоонд хамруулсан байна.
dfdf
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид шилжин явах цомын эздээр шалгарлаа

Футзалны “Өсвөр ба Идэрчүүдийн Лиг” тэмцээн Монголын хөл бөмбөгийн холбооны ногоон дэвжээн дээр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний охидын U-13 насны ангилалд Хан-Уул дүүргийн Б.Болд дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож 1 дүгээр байрт эзлэн Шилжин явах цомын эздээр шалгарлаа.

1555572_1189020001131788_7094858519653189401_n 10437406_1128048130562309_172914880954936662_n  20160330_104452

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТ ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жүдо бөхийн өсвөр үеийн Аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эздээр Хан-Уул дүүрэг тодорлоо

2016 оны Улаанбаатар хотын Жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож 2 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 1 байрт шалгарч алтан медалын эздээр тодорлоо.

received_524862847695039 received_524862864361704 received_524862901028367 received_524877507693573

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТ ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн Хан-Уул дүүрэг хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнүүд 1400 иргэнд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлээд байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн нийгмийн халамжийн үйлчилгээг Нийгмийн халамжийн хууль, тогтоомжийн хүрээнд түргэн шуурхай үзүүлж байна. Тус төвөөс энэ сарын 10-ны байдлаар 5934 иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ, 2478 иргэнд нийгмийн халамжийн зөвлөгөөг өгч, нийт 8412 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс Хан-Уул дүүрэг хариуцсан мэргэжилтнүүд 727 иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ, 673 иргэнд холбогдох зөвлөгөө өгч, нийт 1400 иргэнд үйлчилгээ үзүүлээд байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 10 гаруй хувь нийгмийн халамжийн үйлчилгээ авсан иргэд эзэлж байна.Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 180 орчим иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа