

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хан-Уул дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг мэргэшүүлэх зорилгоор Нийгмийн ажилтанд судалгааны арга зүйг эзэмшүүлэх нь сэдэвт сургалтыг явуулав. Тус сургалтыг Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан юм. Сургалтаар ШУТИС-ын багш, Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны тэргүүн С.Нямдорж “Нийгмийн ажилтны онол арга зүй”, “Нийгмийн ажил мэргэжлийн онцлог”, “Нийгмийн ажилтанд тохиолддог бэрхшээл”, “Нийгмийн судалгааны арга зүй” зэрэг сэдвүүдийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өглөө. Сургалтын дараа суралцагчдад Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгээс “СЕРТИФИКАТ” гардуулсан юм.



ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бөхийн чөлөөт барилдааны Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргийн 14 байгууллагын 229 өсвөрийн бөхчүүд 19 жинд медалын төлөө өрсөлдлөө. Тэмцээний нээлтийн ажиллагаанд дүүргийн ЕБС-иудын болон клубын багш, дасгалжуулагчид оролцсноос гадна дүүргийн ахмадын зөвлөх багш Спортын мастер, олон улсын шүүгч Р.Нэргүй нээн үг хэлж, амжилт хүссэн юм. Шагналыг дэлхийн хошой аварга Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөр нийгэмлэгийн ахмад тамирчин З.Ойдов, ЧБЭҮШБагийн дасгалжуулагч Батбаяр, ЧБХ-ны дэд ерөнхийлөгч, БУСЦогцолборын дарга н.Мөнхсүх нар гардуулав.
Тэмцээний багийн нийлбэр дүнгээр 1 байрт Аварга дунд сургууль, 2 байрт Женко клуб, 3 байрт 26 дугаар сургуулийн баг тамирчид тус тус байр эзэлсэн байна. Шагналыг дэлхийн хошой аварга Олимпийн мөнгөн медальт хөдөлмөр нийгэмлэгийн ахмад тамирчин З.Ойдов, ЧБЭҮШБагийн дасгалжуулагч Батбаяр, ЧБХолбооны дэд ерөнхийлөгч БУСЦогцолборын дарга Мөнхсүх наргардуулав.


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТ ХОРОО
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ДАРГА Д.БААСТ
Манай эмнэлгийн хамт олон 2015 онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ нийслэлийн хэмжээнд манлайлж оны шилдэг эмнэлгээр шалгарсан билээ.
Энэхүү амжилт бол тус эмнэлгийн хөдөлмөрч бүтээлч хамт олны, тэр тусмаа эмч нарын минь уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.
2016 онд Үйлчилгээний стандарт, чанар, үйлчилгээний сэтгэл ханамжийг дээшлүүлж “Хэрэглэгчээ дээдлэх жил” болгох зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү зорилтын хүрээнд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар үйлчилгээний шуурхай чанартай байдлыг хангах,эмнэлгийн үйл ажиллагаанд баримталбал зохих хууль тогтоомж, эрх зүйн баримтууд, журам дүрмийг нутагшуулах замаар үйлчилгээний соёл, үр нөлөөг дээшлүүлэх, эмч эмнэлгийн ажилтны техник технологийн ур чадварыг сайжруулах, эмнэлгийн удирдлагын болон үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Ялангуяа улирлын чанартай ихэсдэг томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед манай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хичээл зүтгэл гарган ажиллаж үйлчилгээний доголдолгүй, хүүхдийн хүндрэл эндэгдэлгүй ачаалалтай хүнд үеийг даван гарлаа.
Эмч та бүсгүйн гартай, бүргэдийн хараатай, шонхорын зоригтой, могойн ухаантай энэ ертөнцийн эгнэшгүй их ачтан билээ. Цагаан нөмрөгт баатрууд та бүхний минь юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Т.ПҮРЭВЧУЛУУН

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар 2015-2016 онуудад Монгол Улсын Засгийн Газар, ЭМСяам, Нийслэл, дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөр, зорилтуудыг биелүүлэх, иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон халдварт, халдварт бус өвчнүүдийн тархалтыг бууруулах чиглэлээр маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд манай хамт олон Нийслэлийн хэмжээнд дүүргүүдээс тэргүүн байр, дүүргийн шилдэг хэлтэс болсон амжилтаар дэлхийн эмч нарын өдрийг угтаж байна.
Иргэддээ чирэгдэлгүй шуурхай үйлчлэх ажлын хүрээнд бүх хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдон үзлэг оношлогоо, шинжилгээний цагуудыг авч үйлчлүүлдэг шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Цаашид орчин үеийн эмчилгээ үйлчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн үйлчлүүлэгч хэрэглэгчидээ дээдэлсэн хамт олон болохоор зорин ажиллаж байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа нийт эмч нартаа дэлхийн эмч нарын өдрийн халуун мэндийг хүргэж энэрэнгүй ёсны элч болсон мэргэжилдээ үнэнч байж эх үрсийг жаргааж, өтөлсөнийг залуужуулж, өвдсөнийг эдгээж явахын сайхан ерөөлийг дэвшүүлж баярын мэнд хүргье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл, төрийн бодлого үйл ажиллагааны батламж болдог тамга, түүнийг судлах нь түүхэн үйл явдлыг баримтаар нотлох ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс ирэх сарын 01-30-ныг дуустал Монголын Үндэсний музейд “Монгол тамга” үзэсгэлэнг үзэгч түмэндээ толилуулахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэж байсан нийт 1500 орчим тамга, тэмдгээс судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан 100 гаруй тамгыг сонгон дэлгэх аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Арилжааны банкууд энэ сарын 24-ний байдлаар орон сууцны 5 хувийн хүүтэй зээлд хамрах хүсэлтэй 488 иргэнд 23.1 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголбанк мэдээлжээ. Нийт 2088 иргэнээс 134.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлснийг банкууд судлан үзэж, эхний 488 иргэнд зээл олгожээ. Үлдсэн хүсэлтүүдийг нарийвчлан судалж байгаа аж. Засгийн газраас гаргасан орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь болгох журам энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Уг журмаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, нийслэлийн шинэ суурьшлын бүс болон 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдэд 5 хувийн хүүтэй зээл олгох юм. Мөн дээрх байршилд баригдсан орон сууцнд байр авсан 528 зээлдэгчийн 21.8 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүү рүү шилжүүлсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Гуравдугаар сарын 28-нд ОБЕГ-аас мэдээлснээр он гарснаас хойш улсын хэмжээнд дөрвөн аймгийн долоон суманд долоон удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Булган аймаг Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Биндэр суманд тус бүр нэг удаа ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1.5 га ой, 15350 га хээр, нийт 15351.5 га талбай түймэрт өртөөд байна. Түймэрт хоёр айлын гэр, нэг саравч өртөж, 40 толгой мал хорогджээ. Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 71 албан хаагч, зургаан автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 61 албан хаагч, найман автомашин, орон нутгаас 197 иргэн, 24 автомашин тус тус дайчлагдан нийт 329 хүн, 38 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Хаврын хуурайшилттай улирал ирж байгаа учир ой, хээрийн түймрээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга цахим төлбөрийн баримтын систем болон төслийн явцын талаар мэдээлэл хийсэн юм. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн энэ 3 сарын хугацаанд цахим төлбөрийн системд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 30 гаруй мянгад хүрчээ. НӨАТ-ын сугалаатай 35 сая баримт 34 156 цэгээр хэвлэгдсэн байна. Мөн 549 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн бөгөөд цахим төлбөрийн баримтын системд 411 мянган хэрэглэгч, гэр бүл хамрагдаж, сугалаанаас 14470 азтан тодорчээ.
НӨАТ-ын тухай хууль богино хугацаанд бодитоор хэрэгжиж эхэлж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүдийг дарамталж, өндөр үнэтэй кассын машин ав гэсэн шахалт үзүүлж байгаа тухай мэдээлэл ирсэн. Энд тайлбар хийхийг албаны хүмүүсээс хүслээ.
Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв “Барааны үнэд НӨАТ багтсан учраас үнэ нэмэгдэх ёсгүй. Хэрэв аж ахуйн нэгжүүд барааны үнийн дүн дээр 10 хувийг нэмж тооцож байгаа бол буруу” гэлээ. Аж ахуйн нэгжүүд үнээ нэмлээ гэхэд торгож, хариуцлага тооцох эрх ГТЕГ-т байхгүй гэдгийг тэр хэлээд НӨАТ-ын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил, үйлчилгээ үзүүлж байгаа татвар төлөгчид стандартын шаардлага хангасан касс, хэвлэх машинтай байна гэж заасан. НӨАТ-аас гадна нийслэлийн татвар авч байгаа учраас кассын машинтай байх ёстой. НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдэд энэ шаардлагыг тавьж байгаа, харин НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгжүүдэд хуулийн ач холбогдлыг таниулж, сурталчлах чиглэлээр ажиллаж байна гэлээ.Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд 5 мянгаас эхлээд 500 мянган төгрөгийн үнэтэй техникийн сонголтууд байна. Энэ чиглэлээр сурталчилгаа хийж, иргэдэд хуулийн хэрэгжилтийг таниулах шаардлагатайг Ерөнхий сайд анхаарууллаа.

Эдийн засгийн мөнгөн урсгалаа бүртгэдэг энэ тогтолцоонд одоо л орохгүй бол тодорхой хугацааны дараа татварын, өршөөлийн болон ил тодын хууль дахин дахин баталж, улсын төсвөөс хэд дахин их нууцлагдсан орлогыг ил болгох тухай асуудлуудыг дахин ярьж байдаг болно. Өөрөөр хэлбэл, үргэлж далд эдийн засагтай байна. Иймээс аж ахуйн нэгжүүд, иргэдэд энэ хуулийн ач холбогдлыг маш сайн ойлгуулан сурталчлах хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
НӨАТ-ын тухай хуулийг одоо хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын эдийн засаг ил тод, зөв зарчимд шилжиж чадахгүй. Энэ хуулийн хэрэгжилт бол сугалаа, урамшууллын тухай биш замбараатай, бүртгэлтэй, хяналттай эдийн засгийн тогтолцооны тухай юм. Хууль иргэдэд тустай байх үүднээс татварын урамшуулал өгч байгаа. НӨАТ-ын буцаан олголтоо хамгийн хялбар, ил тод, энгийнээр буцаан авдаг системийг бий болгох ёстой гээд хуулийн хэрэгжилттэй холбоотой эргэж буцах зүйл байхгүй гэдгийг анхаарууллаа.
Хуулийн хэрэгжилтийн үр дүн эхнээсээ гарч НӨАТ-ын бүрдүүлэлт сайжирч байна. Хүмүүст илүү энгийн, ойлгомжтой болгоход анхаарч ажиллах, нэг цэгийн үйлчилгээ рүү оруулах шаардлагатай байна. Эхний ээлжинд буцаан олголт хийх техник, технологийн шийдлийг гаргах, системд бүртгүүлсэн 411 мянган иргэний төлсөн НӨАТ-ын хоёр хувийг энэ оны дөрөвдүгээр сард багтаан буцаан олгох ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.
Мөн энэ үеэр программ хангамжийн компаниуд Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хялбар, хямд шийдлүүдийн талаар танилцуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудад 2050.20 төгрөгийн нэг ханшаар 2.3 сая ам.доллар, 314.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 21 сая юань нийлүүлжээ. Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 81.2 сая ам.доллар худалдан авах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлсэн байна. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бүгд Найрамдах Конго улсад ажиллаж байгаад энэ сарын 20-нд Монголд ирсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн, 31 настай, эрэгтэй хумхаа өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ.Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, өндөр халуурч, толгой өвдөх, арьс салст шарлах, ганц нэг цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн өвчтөнөөс сорьц цуглуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлэхэд хумхаа өвчин үүсгэгч P.falciparum зүйлийн үүсгэгч илэрсэн байна. Дөрвөн зүйлийн халуун хумхаа үүсгэгч байдгаас хамгийн аюул ихтэй, үхэлд хүргэдэг нь Plasmodium falciparum юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос тариаланчдад тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ.
ХХААЯ-ны сайд Р.Бурмаа ОХУ-аас 2016, 2017 онд хэрэглэх, Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын зөвшөөрлийг 70 гаруй аж ахуй нэгжид олгосон нь 300 мянга гаруй хүн ажилладаг газар тариалангийн салбарыг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх үйл ажиллагаа болж байгааг тэд онцолж байгаа юм .Мөн импортоор оруулж ирэх үрийн буудай нь хаврын тариалалтаас өмнө ирж амжихгүй нөхцөл байдал үүсээд байгаа нь яамны бодлогын алдаа гэж тариаланчид үзэж байна
Холбооны тэргүүн Л.Цандэлэг “ОХУ-аас өнөөдрийн байдлаар Монгол Улсын бүтэн нэг жилийн хэрэгцээг хангахуйц импортын буудай оруулж ирэх зөвшөөрлийг ХХААЯ-наас олгочихсон. Үүн дээр бидний хураасан хуучин будаа нэмэгдээд Монголын тариаланчид хоёр жил тариа тарих ямар ч шаардлагагүй болчихлоо. Шатахуун байхгүй, үр байхгүй, ажилчдын гар дээр тавих цалин байхгүй бид юугаараа тариа тарих вэ” хэмээв.
“Гацуурт” ХХК-ний захирал Л.Чинбат “Р.Бурмаа сайдын “тусламжтайгаар” ургацаа 80 хувьтай алдсан. УИХ, Засгийн газраас батлагдсан 100 тэрбум төгрөгийн зээлийг тариаланчдад олгох талаар яамнаас ажил хийгээч ээ гэж хэлмээр байна. Энэ бүхнээс үүдээд бид хавар тариа тарьдаг байсан бол зун тариа тарих нь. Энэ технологи мөн үү гэж яамны хүмүүсээс асууя” гэлээ.
Ташрамд дурдахад “Гацуурт” ХХК-ний захирал Л.Чинбат дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатарын талбайд 10000 тариаланчдын хүрзтэй жагсаал хийхээ мэдэгдэж, газар тариалангийн салбарыг гамшиг болгосон Р.Бурмаа сайдыг огцруулахыг шаардах гэнэ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ирэх сараас эхлэн элэгний В вирусын эсрэг үйлчилгээтэй 220 мянган төгрөгөөр худалдаалж байсан Тенофобир эм 1200 төгрөг болж хямдарчээ.
Өнгөрөгч баасан гарагт хуралдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар дээрх эмээс гадна Ламивудин, Телбивудин, Рибаварин, Интерферон гэсэн дөрвөн эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаасан байна. Эдгээр эм улс орон даяар 36 мянган төгрөгөөр зарагдах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 34800 төгрөг төлөгдөнө. Үлдэгдэл мөнгийг иргэд өөрсдөө төлнө гэж өнөөдөр “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, “Нэг Монгол”, “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, “Элгээ хайрлая”, “Оном” сангийнхан мэдээллээ .
Эдгээр ТББ-ууд элэгний өвчнөөр шаналж буй олон мянган өвчтөнд туслах зорилготой “Элэг бүтэн Монгол” уулзалтыг өнгөрсөн 7 хоногт зохион байгуулахад иргэдийн зүгээс элэгний эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 хувь хөнгөлөх санаачилга гаргаж байсан нь ийн ажил хэрэг болсон аж.
Мөн тус уулзалтын хүрээнд Харвоны эмийг 80 хувь хөнгөлөх, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны зардлын төсөвт дээрх шаардлагатай уялдуулан 30 тэрбум төгрөгийг нэмж тусгах зэрэг санал гарсан байна. Одоогоор энэхүү саналаа Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлээд байгаа гэнэ.
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Оном сангийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл Элэг” хөтөлбөрийн хүрээнд “Элэг бүтэн Монгол” аяныг зарлаад байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хепатит С вирусыг устгах, элэгний хавдар, хатуурлаар нас баралтыг 50 хувь бууруулах боломжтой. Тиймээс эрдэнэт хүний амь аврах, элэг бүтэн Монголыг бүтээх энэ үйлсэд олон арван байгууллага, аж ахуй нэгж, хувь хүн нэгдэнэ гэдэгт итгэж байна” гэв.
Аяны хүрээнд Монголынхоо банк санхүү, бизнесийн байгууллагуудад хандаж уриалга гаргасан байна. Үүний салхийг хагалж “Чингис хаан” банк 15 сая төгрөгийн хандив өргөөд байгаа аж.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Автомашин импортлогч аж ахуйн нэгж, иргэд болон хил гаалийн ажилтнууд импортын автомашины үнийг тодорхойлоход санал нийлэхгүй, маргаан үүсгэх нь тохиолдол цөөнгүй. Тэгвэл Гааль, татварын ерөнхий газраас импортоор орж ирдэг өргөн хэрэглээний 1500 нэр төрлийн барааны дундаж үнийг судлан тогтоож, нээлттэй сүлжээнд ил тод байршуулсан байна. Тэрхүү сүлжээнд импортын суудлын автомашины лавлах сан үүсгэн, үнийг нарийвчлан тогтоожээ. Урьд нь ийм төрлийн “Мэдээллийн сан”-гүйгээс “Ландкруизер” маркийн авто машиныг 80, 100, 105, 200 гэх мэтээр ангилан бүрдүүлэлт хийдэг байсан бол одоо JX, VX, бензин ба дизель хөдөлгүүртэй, автомат ба механик коробтой, дугуйны хэмжээ зэрэг бүхий л модификаци, ялгаа болгоноор нь ангилах боломжтой болсон байна.
Мөн импортоор орж ирж буй суудлын авто машины интернет сүлжээн дэх “Үнийн судалгаа” хийснээр 14500 орчим автомашины дундаж үнийг тодорхойлон программд оруулж, ил тод байршуулсан байна. Ингэснээр гаалийн ажилтнуудыг дураараа үнэ зохиолоо, хүнд суртал гаргалаа, авлига авах гээд байна гэсэн хардлага багасч, 1 автомашинд гаалийн үнэ тодорхойлоход зарцуулах хугацаа 50 секунд байсан нь 10-20 секунд болж буурчээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын “Оддын дайн” кинонд өмссөн савхин хүрмийг дуудлага худалдаагаар зарахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уг хүрмийг зарах эхний үнэ 18 мянган ам.доллар гэнэ. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг сайн үйлсэд хандивлахаар болсон талаар зохион байгуулагчид мэдэгджээ. Жүжигчин эр твиттертээ “Идэвхитэй оролцоорой” гэж жиргэсэн байна.
Харрисон Форд энэхүү савхин хүрмийг өнгөрсөн оны сүүлээр нээлтээ хийсэн “Оддын дайн: Хүч сэргэсэн нь” кинонд өмсчээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа