Author Archives: admin

Төрийн албан хаагчдыг смартфон, I pad хэрэглэхийг нь хориглов

Ажлын байран дээрээ смартфон, планшет хэрэглэхийг Казахстаны төрийн албаны түшмэд, ажилтнуудад хоригложээ. Казахстаны Ерөнхий сайдын тамгын газраас гаргасан энэ шийдвэрийг 3-р сарын 24-нөөс тус улсын төрийн бүх байгууллага, албан газарт мөрдөж эхлэхээр болжээ

Казахстаны Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Тамара Дуйсенова “Энэ бол дэлхийн олон орны Засгийн газарт мөрддөг хэм хэмжээ. Тэр бүү хэл зарим төрийн байгууллагад орохдоо түшмэд албан хаагчид нь  гар утсаа хүртэл тусгай газарт орхиж ордог журам байдаг. Харин манай Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцэх танилцуулах  асуудлуудаа харахаар планшет ашиглахыг зөвшөөрнө, зөвхөн ийм зориулалтаар” гэж мэдэгдсэн байна.

ОХУ ч удахгүй Казахстаныг дуурайн иймэрхүү дүрэм журам гаргахаар зэхэж байна. Олон орны төрийн албан хаагчид хэрэв тансаг гар утас, I pad аа гэртээ орхиж ажилдаа ирдэг. Айлын хүүхдүүд ийм айхтар харин манай парламентын гишүүд чуулган дээрээ нөгөө “Сandy Crush” -аа тоглож жиргэсээр л байх уу?

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туялзуур сэлэмчид олимпийн эрхийн төлөө тулалдана

“Вуши 2016” (“Wuxi 2016”) насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон “Рио 2016” олимпийн эрх олгох тэмцээнд оролцох Монголын баг тодорлоо.

* Б.Батхүү (Хангарьд клуб), спортын мастер, “БРБ” үндэсний чансааны 2-р байр. Дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр түүнийг 4 дүгээр сарын 10-12-нд болох “Рио 2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцуулахаар боллоо. Эрхийн тэмцээнд нэг улсаас нэг л тамирчин оролцох боломжтой юм.

* Ц.Жигжидсүрэн (Дуэль клуб), спортын мастер, 2016 оны Улсын аварга. “БРБ” үндэсний чансааг тэргүүлэгч.

* Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд клуб). 2016 оны өсвөрийн УАШТ-ний дэд аварга.

* Б.Амарболд (Хангарьд клуб). 2016 оны насанд хүрэгчдийн улсын дэд аварга, өсвөрийн улсын аварга.

Монгол Улсаа төлөөлөх эрхэм үүргийг хүлээсэн тамирчиддаа баяр хүргэе!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ундны усаа 5 км газраас зөөсөөр байна

Орхон аймгийн Баянцагаан багийн ар хэсэгт  амьдарч буй 40 гаруй өрх нэг жилийн турш ундны усаа 5 км-ийн зайнаас зөөж байна .  Тэд үүнийг шийдэж өгөхийг орон нутгийн удирдлагуудаас хүссэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй аж.  Харин энэ асуудлыг шийдэхээр “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК ажиллаж байгаа юм байна. Юуны өмнө ойр, орчимд нь байгаа ус түгээх байрыг эхлээд засахаар болжээ. Өмнөх жилүүдэд цөөн айл амьдарч байсан уг хэсэгт нэг жилийн хугацаанд олон айл буужээ. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас газар олгож эхэлсэнтэй холбоотой гэнэ. Цаашид өрхийн тоо нэмэгдэх хандлагатай тул ус түгээх байраа засч, ирэх зургаадугаар сард шинэ худаг барихаар болжээ. Уг ажилд орон нутгаас 40 сая төгрөг төсөвлөсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Япончууд зохиомлоор элэг ургуулжээ

Японы Ёкохама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гуйцэтгэж чадахуйц хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элгийг амжилттай ургуулж чадсан байна.

Мэргэжилтнүүд уг элгийг дотор эрхтэнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн “Эн-Эйч-Кей” суваг мэдээлжээ.

Ургуулан гаргаж авсан жижигхэн элэг нь яг л хүний жинхэнэ элэг шиг хорт бодисыг маш үр дүнтйгээр хоргүй болгож гадагшлуулдаг аж. Судлаачдын багийн ахлагч, профессор Хидэки Танигути цусанд шаардлагатай уургийг уг элэг ялгаруулж чаддаг хэмээн ярьжээ. Японы судлаачид ургуулсан элэгнийхээ клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Уг элгийг хүнд өвчтэй хүмүүсийн элэгний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шилжүүлэн суулгах бодолтой байгаа ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Манай жүдочид олимпийн эрхийн төлөө Тиблисид хүч үзнэ

Олон улсын жүдо бөхийн холбооны “Рио-2016” зуны олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн Тибилис хотноо энэ сарын 25-нд эхэлнэ. Тбилисийн цомын тэмцээнд манай улсаас зургаан эрэгтэй, дөрвөн эмэгтэй жүдоч хүч үзэхээр болжээ. Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд “Хангарьд” спорт хорооны тамирчин, 2014 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, О.Ууганбаатар, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Амартүвшин, “Женко” клубийн тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Б.Тэмүүлэн, Б.Сугаржаргал, Б.Мөнгөнчимэг, Ц.Наранжаргал, П.Лхамдэгд, “Алдар” спорт хорооны тамирчин А.Цолмон нар багтсан байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар баг тамирчдаа ахлан Гүрж улсыг маргааш зорино

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НӨАТ-ын супер азтан тодорчээ

НӨАТ-ын урамшууллын “ebarimt” сугалааны долоо дахь тохирлоор супер азтан тодорч, 400 сая төгрөг хожлоо. Ebarimt сугалааны долоо дахь тохиролыг өчигдөр 19:30 цагт МҮОНТВ-ын 1-р сувгаар орон даяар шууд дамжуулсан билээ.400азтан

Тохиролд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 15-ны хооронд цугларсан 24 сая ширхэг баримт хамрагдаж, супер хонжвор 400,000,000 төгрөгийн азтан тодорлоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр дараах байршил дахь цахилгааны шугам тоноглолд урсгал засвар хийх тул цахилгааны түр хязгаарлалт хийх юм байна.

Баянгол дүүрэг

11:00-18:00 цагт: 10-14, 20, 22 дугаар хороо 6 дугаар бичил, 4 дугаар хороолол, 3, 5А, Б, 7, 16, ХД 34, 14, 21, 26, 27А, Б, 28 дугаар байр, Зүүннарангийн хойд дэнж орчмоор,   Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, Магнай трейд, Ойн бирж ХХК болон ойр орчимд

Хан-Уул дүүрэг

10:30-18:00 цагт: 9 дугаар хороо Буянт-Ухаагийн 1-13 дугаар гудамж болон ойр орчимд

Төв аймаг  

10:00-13:00 цагт: Зуунмод сумын Хаан банк, Төв санаа ХХК, Толин хул з/г, Махны зах, Дэлгүүрүүд

10:00-14:00 цагт: Батсүмбэр сумын Баянтолгой, Засварын газар, Хөрөө рам, 2, 3 дугаар баг, Төв орчмоор

14:00-18:00 цагт: Батсүмбэр сумын Фермийн гэр хороолол

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэж эхэллээ

Төрийн орон сууцны корпорациас Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэж, материалыг нь хүлээж авна. Тус байгууллагаас өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууцанд хамрагдах нарийвчилсан журмыг боловсруулж, бэлэн болгосон учраас иргэдийн бүртгэл гуравдугаар сарын 21-нээс буюу өнөөдрөөс эхэлнэ. Ингэхдээ хөдөө орон нутаг болон нийслэлд бүртгэлийн хугацаа ялгаатай байгаа юм.

Тухайлбал, Дархан-Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд бүртгэсэн бол Увс, Архангай, Ховд зэрэг аймгуудад энэ сарын 21-25-ны хооронд бүртгэх ажээ.

Харин нийслэлд энэ сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэл хийгдэх юм байна. Орон сууцны тоо хязгаартай тул иргэдийг хүсэлтийг нэг бүрчлэн хүлээж авсны дараа сугалаа хэлбэрээр явуулна гэдгийг ТОСК-аас мэдэгдсэн байгаа. Хамгийн түрүүнд ахмадууд бүртгэх бөгөөд араас нь залуусыг буюу орлоготой амьжиргаатай иргэдийг бүртгэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ФИФА, ДАШТ-д бэлтгэхэд нь зориулж ОХУ-д хагас сая доллар өгнө

2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болон 2017 онд болох Холбоодын цомын төлөөх тэмцээний /FIFA Confederations Cup/ бэлтгэл ажлыг хангахад зориулж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ ирэх жил ОХУ-д хагас сая доллар гаргана. Энэ тухай тус холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. ДАШТ-ий бэлтгэл ажилд зориулж 450 сая доллар гаргах бол Холбоодын цомын төлөөх тэмцээнд 55 сая доллар гаргана. ФИФА-гийн 2017 оны төсөв 1.3 тэрбум доллар байх аж. 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын 11 хотод зохион байгуулна. Тоглолтууд Москва, Санкт-Петербург, Казани, Сочи, Нижний Новгород, Самар, Калининград, Екатеринбург, Саранск, Волгоград болон Донын Ростов хотод болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төгсөлтийн дараах сургалтыг “Жайка”-тай хамтарч явуулна

Эрүүл мэнд, спортын яам, Жайкатай хамтран “Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь”төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, төсөл таван жил үргэлжилнэ. Төсөл хэрэгжих хугацаанд аймаг, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, түргэн тусламжийн төв, нэгдсэн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний чадавхи сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм. Дээрх төслийг хамтарсан зохицуулах зөвлөл удирдах бөгөөд зөвлөлийн захирлаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа томилогдож өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгуулж хамтын үйл ажиллагааг зөвшилцөн, гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ихээхэн чухал төсөл болохыг дурдаад олон талын хамтын ажиллагааг хангаж, төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэх болно гэдгээ төслийн захирал С.Ламбаа хэллээ.Төслийн хүрээнд Япон улсаас манай улсад таван мэргэжилтэн ирж яаралтай тусламж, хүүхдийн гэмтэл судлал, сувилахуй,гэмтэл судлалын үеийн яаралтай тусламжийн чиглэлээр Булган, Орхон аймаг, Төв болон тусгай мэргэжлийн төвүүд, дүүргийн эмнэлгүүдэд үнэлгээ хийж, сургалт, зөвлөмжийг өгсөн төдийгүйЯпон улсад ЭМСЯ, ЭМХТ-ийн удирдах ажилтнуудыг төгсөлтийн дараах сургалтын тогтолцоотой танилцуулан туршлага судлаад байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байсныг тогтоожээ

АТГ өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хуулийн хугацаанд хянахад илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байгааг тогтоожээ.Тиймээс тус газар энэ талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариу өгч шийдвэрлэсэн байна. Илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон нэр дэвшигчдээс 24-ийг нь тухайн албан тушаалд томилоогүй, харин 5 нэр дэвшигчийг томилжээ. Тухайлбал, Цэдэвдамба овогтой Батыг МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр, Оюунчимэг овогтой Лхагвадоржийг ИНЕГ-ын Зорчигч, ачаа, шуудангийн үйлчилгээний газрын даргаар, Шаравсамбуу овогтой Гэрэлчимэгийг Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын даргаар, Дарьмаа овогтой Баттогтохыг Шивээхүрэн дэх гаалийн газарт улсын байцаагчаар, Лхамсүрэн овогтой Даваапилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариусан Замын орлогч даргын албан тушаалд тус тус томилсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХӨСҮТ-өөр үйлчлүүлэгсдийн эм тарианы зардлыг шийдэхэд анхаарна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д өнөөдөр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэний улмаас тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн үед огцом нэмэгдэж, эмч сувилагч нар ачаалалтай ажиллаж байна. 2011 оноос улсын хэмжээнд энэ өвчин нэг ч бүртгэгдээгүй бөгөөд хоёр жилийн өмнө Монгол Улс улаан бурхан өвчнийг таслан зогсоосон хэмээн ДЭМБ-аас батламж гардаж авч байсан юм. Гэвч улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн эргэн бүртгэгдэж өнгөрсөн онд 19427 хүн өвчилжээ. Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 хүүхэд энэ өвчний улмаас амиа алдаад байна. Өнөөдрийн байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 390 орчим нь улаанбурхан гэж оношлогджээ. Эрчимт эмчилгээний тасаг 10 ортой ч 17 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Урьд шөнийн байдлаар гэхэд ХӨСҮТ 340 хүнд үйлчилж, нэлээд ачаалалтай ажилласан. Өдөрт долоон эмч нэг ээлжинд ажилладаг байсан бол одоо 14 эмч ажиллаж байгаа гэж тус эмнэлгийн удирдлагууд УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Мөн 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байгаатай холбогдуулан улаанбурхны эсрэг вакцинд хамруулах ажил эхэлснийг онцлов. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, био-аюулгүйн лабораторийн барилгын ажлыг дуусгах хөрөнгийн асуудлыг шийдээд өгвөл халдварт өвчний урьдчилсан тандалтыг цаг тухайд нь хийх боломж бүрдэнэ, үүнд анхаарал хандуулж өгөхийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12,13,14 ДУГААР ХОРООНЫ МАЛЧИД, ФЕРМЕРҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ӨВС, ТЭЖЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Дүүргийн хэмжээнд цас ихтэй, өвөлжилт хүндэрснээс үүдэн өвс тэжээл олгох ажлыг өнгөрсөн 1 дүгээр сард зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд 182 өрхөд 33.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30 хувийн хямдралтай үнээр олгосон.

Мөн мал аж ахуйн хаваржилт болон мал төлөлт, төл бойжилтын хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай давахад малчид, фермерүүддээ туслах зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 2 дугаар ээлжийн арга хэмжээ болгож 27.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30 хувийн хямдралтай үнээр олгох ажил зохион байгуулагдаж байна.

Малчид, фермерүүд доорх ханшаар 12,13 дугаар хорооны иргэд 13 дугаар хороонд байрлах цэгээс, 14 дүгээр хорооны иргэд Айдсын давааны товчооны дэргэд байрлах тэжээл борлуулах цэгээс тус тус худалдан авах боломжтой.

Үүнд :

№ Өвс тэжээл Хэмжих нэгж Нэг бүрийн үнэ /төг/ Дундаж жин /кг/ Нийт үнэ /төг/
1 Хивэг кг 340 25 8500
2 Хорголжин тэжээл кг 420 40 16800
3 Тэжээлийн будаа кг 600 40 24000
4 Хүчит тэжээл кг 625 40 25000
5 Ногоон тэжээл өвс Боодол 10000 25-30 10000
6 Хадлангийн өвс Боодол 6800 18-20 6800

ЖИЧ : Малчин өрх, фермерүүдэд нэг удаа олгох өвс, тэжээлийн хэмжээг тухайн өрхийн 2015 оны  жилийн эцсийн мал тооллогын А дансыг үндэслэн Хорооны Засаг дарга тодорхойлно. “Нэг өрхөд олгогдох өвс тэжээлийн үнийн дээд хэмжээ 200000 төгрөг хүртэл байна.”

ХОЛБОО БАРИХ УТАС :

  1. 12-р хорооны Засаг дарга Н.Туяацэцэг- 88845007
  2. 13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс – 88093749
  3. 14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь – 99853810
  4. “Этерналь гарден” ХХК-ний менежер Н.Бямбасүрэн-99115344
  5. Дүүргийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа – 99003381

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил 44 хувьтай явагдаж байна

Өнөөдрийн байдлаар буюу 2016 оны 3 дугаар сарын 18-ны байдлаар Хан-Уул дүүргийн 59 өрхийн 4090 хонь, 329 хурга гээд нийт 4419 хонинд вакцинжуулалт хийлээ.

Дүүргийн хэмжээнд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил 44 хувьтай явагдаж байна.

Мал эмнэлгүүдтэй холбогдох утас :

№ Мал эмнэлэг Мал эмнэлгүүдийн утас Хороо
1 Гүнтэрэм мал 99061739 4-12,16-р хороо
2 Ганган буга 88805235 14-р хороо
3 ТҮДА 94020234 13-р хороо

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа