Author Archives: admin

Өнөөдөр Дэлхийн унтлагын өдөр

Өнөөдөр “World Sleep Day” буюу “Дэлхийн унтлагын өдөр” тохиож байна. Энэ өдрийг 2008 оны гуравдугаар сарын 14-нд анх удаа тэмдэглэж, түүнээс хойш нойр, эрүүл мэндийн асуудлаарх ДЭМБ-ын төслийн хүрээнд энэ өдрийг жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гаригт тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Зөв хооллож, ажил амралтаа зөв зохион байгуулж, хангалттай хугацаагаар унтах нь бие болоод сэтгэцийн эрүүл мэндэд нэн тустай. Хүн бүр дунджаар амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Удаан хугацаагаар дутуу нойртой байх нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, тодруулбал хошин шогийн мэдрэмж байхгүй, цухалдуу, зожиг болгодог ажээ. Нойрныхоо дөрвөн цагийг алдахад хариу үйлдэл 45 хувиар буурдаг байна. Ой санамж муудаж, магадгүй янз бүрийн өвчин сэдэрч болох талтай. Нойр муу байх нь яваандаа цус хурвалт, зүрхний шигдээс, цусны даралт ихдэх болон бусад ноцтой өвчинд хүргэх шат болдог байна. Үүний зэрэгцээ хэвийн нойр нь зүрх-судасны болон бусад олон өвчин, таргалалтаас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй аргын нэг юм. Сайтар унтахын тулд зарим энгийн дүрэм журмыг мөрдөхөд л хангалттай. Унтахын өмнө согтууруулах ундаа, кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх,өлсөх, эсвэл хэт их идэхгүй байх. Оройн хоолноос унтах хүртэл 4 орчим цагийн зайтай байх ёстой. Гэвч их унтах нь нойр муутай явахаас багагүй хортой ажээ. Эрдэмтдийн үздэгээр, насанд хүрсэн хүний унтах хамгийн зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг байна. Эмэгтэйчүүд нэг цагаар илүү унтах шаардлагатай, учир нь тэд илүү сэтгэлийн хөөрөлтэй байдаг гэж зарим мэргэжилтэнүүд үздэг ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн НХҮХ-ээс “Хэрэглэгчийн жил” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан “Хэрэглэгчийн жил” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр Нийгмийн халамжийн хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоол шийдвэрээр хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Мөн өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагууд оролцсон юм.

fdfsda fdsfs

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жан Себастьян Жак “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирлаар томилогдоно

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолшийн оронд Жан Себастьян Жак томилогдохоор болжээ. Компанийн мэдэгдэлд дурдсанаар Жан Себастьян Жак ирэх 7 дугаар сарын 1-нээс Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авах бөгөөд одооноос “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлын орлогчоор томилогдсон байна. Жан Себастьян Жак нь “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний группын Гүйцэтгэх захирлаар ажилладаг. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд гол үүрэгтэй ажилласан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “ХАРААЦАЙ” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН Х ИХ НААДАМ “АХЛАХ НАСНЫ АНГИЛАЛ”-ААР ӨНӨӨДӨР ДУУСНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-тай хамтран “ХАРААЦАЙ” хүүхдийн урлагийн их наадмыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү наадмын гол зорилго нь хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, бага наснаас нь гоо зүйн мэдрэмжтэй болгох, бие бялдарыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгохоос гадна сургууль, цэцэрлэгүүдийн дуу хөгжмийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

Энэ жилийн хувьд наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтыг сургууль, цэцэрлэг тус бүрдээ зохион байгуулсан бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалтад “Гоцлол дуу”, “Хамтлаг дуу”, “Хамтлаг бүжиг”, “Гоцлол хөгжим”, “Хамтлаг хөгжим” зэрэг 5 төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

“Хараацай” хүүхдийн урлагийн их наадам 03 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд 3 насны ангиллаар тус дүүргийн Соёлын ордонд болно. Тодруулбал,

  • 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр: “Бага нас”-ны ангилал /4-5 нас/
  • 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр: “Дунд нас”-ны ангилал /6-12 нас/
  • 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр: “Ахлах нас”-ны ангилал /13-18 нас/-аар тус тус зохион байгуулагдана.

Дашрамд дурьдахад, Тус наадамд жил бүр 4000 гаруй хүүхэд багачууд авьяас чадвараа сорин оролцдог төдийгүй төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд урлагийн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулдаг наадам гэдгээрээ онцлог юм.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

В.Бэгз: ХУД-ийн Худалдаа үйлчилгээний хэлтэс 2015 оны жилийн ажлаараа Нийслэлд 2 дугаар байрт орсон

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгзтэй 2015 онд хийж хэрэгжүүлсэн болон 2016 онд хийгдэх ажлын талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Худалдаа, үйлчилгээний хэлтсийн  2015 онд амжилттай хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээс яриагаа эхлүүлье.  

Бид хэлтсийнхээ 2015 оны жилийн ажил болон  мал эмнэлэг үржлийн 3 нэгжтэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээ дүгнэж,  хэлтсийн 2016 оны төсөв, төлөвлөгөөгөө батлуулж,  шинэ оны үр дүнгийн гэрээгээ байгуулснаар хэлтсийн ажил календарчилсан төлөвлөгөө графикийнхаа дагуу хэвийн явагдаж байна.

Худалдаа үйлчилгээний хэлтэс нь 2015 онд 8 бүлэг бүхий 75 ажлыг хийхээр төлөвлөснөөс хэлтсийн төлөвлөгөөний дундаж биелэлт 98.2% биелэлттэй гарсан бөгөөд үүнээс 64 ажил 100%, 10 ажил 90%, 1 ажил 70%-тай биелсэн. Манай хэлтэс 2015 оны жилийн ажлаараа Нийслэлийн 9 дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсүүдээс 2 дугаар байрт орсон амжилтаар дүүргийнхээ 50 жилийн ойд бэлэг барьсан. Хан-Уул дүүргийн 50 жилийн ойг угтаж дүүргийн иргэд, ААН-ийн үйл ажиллагааг дэмжсэн хэд хэдэн бүтээлч ажлыг үр дүнтэй зохион байгуулсан. Энэ талаар тухай бүр мэдээлж байсан болохоор дахин дахин ярих нь илүүц байх гэж бодож байна

Энэ 2016 онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй  юу?

Энэ онд тус хэлтэс нь 6 бүлэг бүхий 42 ажлыг хийхээр төсөв, төлөвлөгөөгөө боловсруулж, батлуулаад шинэ оныхоо ажилд ороод явж байна.

Хэлтсийн үндсэн чиг үүргийн дагуу хариуцсан салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, мэдлэг ур чадвар олгох сургалт хийх, мэдээлэл арга зүйн зөвлөлгөө өгөх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих зэрэг үндсэн үүрэгт ажлуудыг графикийн дагуу хийж байна.

Мөн цагаан сар угтсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, ТҮЦ павилон болон жижиг худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах, архи тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, зөв хэрэглээг хэвшүүлэх, томоохон үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа мэдээлэлд баяжилт хийх, хүнсний салбарын бизнесийн үйл ажиллагааг дүрэм журам, стандартад нийцүүлэх гээд олон ажил хийгдэж байна

Энэ өвөл цас ихтэй хүйтэн өвөл болсон тул малчид фермерүүдийг дэмжиж өвс тэжээл олгох ажлыг өнгөрсөн 1 дүгэээр сард зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд дүүргийн 182 өрхөд 33.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30%-ийн хямдралтай үнээр олголоо.  Мөн  3 сарын 14-нөөс эхлэн 2 дугаар ээлжийн арга хэмжээ болгож 27.0 сая төгрөгний өвс тэжээлийг 30%-ийн хямдралтай үнээр олгох ажил зохион байгуулагдаж эхлээд байна.

Энэхүү 30%-ийн хөнгөлөлт болох нийт 18.0 сая төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж байгаа болно

Мөн малын гоц халдварт цэцэг өвчнөөс сэргийлэх талаар заавар зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах, тандалт шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж ажилласан. Сая 3 сарын 14-ны өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг дүүргийн гэрээт 3 мал эмнэлэг гүйцэтгэж эхлээд байна

МАА-н талаар ярьж байгаа болохоор нэг зүйл асууя. Мал хувийн өмч. Гэтэл хувийн өмчийг  төсвийн мөнгөөр яагаад дэмжих болов?

Мал хэдийгээр хувийн өмч боловч хүнсний стратегийн гол нэрийн бүтээгдхүүн болох махны нөөцийг бүрдүүлдэг  үндсэн эх үүсвэр мал учраас малчдыг дэмжих зайлшгүй шаардлага үүсдэг. Малчид малгүй болчихвол хот суурин газрын бид хэцүүднэ биз дээ. Гахай шувууны махаар монголчууд бид хэд хонох вэ, нөөц нь хэр билээ гээд бод доо. Тэгэхээр байгаль цаг уурын нөхцөл хүндэрсэн цаг үед малыг хамгаалж, малчдыг дэмжихээс өөр аргагүй байгаа юм.

2016 онд шинэлэг ажлууд юу хийгдэх вэ?

Саяхан манай хэлтэс дотоодын аялал жуулчлалын хүрээнд дүүргийн алсын хороод болох Биокомбинат, Өлзийт, Шувуун фабрикийн ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн 100 сурагчийг УБ хот дахь түүх соёлын дурсгалт болон үйлдвэр аж ахуйн газруудын үйл ажиллагаатай танилцуулах зорилготой танин мэдэхүйн аялалыг зохион байгуулсан. Энэ бол бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудад зориулсан ихээхэн ач холбогдол бүхий үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон гэж бодож байгаа.

Цаашид дараахи ажлуудыг хийхээр төлөвлөж байна

нэг:  Гэр хороололын айл өрхийн газар тариалан эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Швейцарийн хөгжлийн агетлагийн санхүүжилт бүхий “Хүнсний ногоо” төслийг дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон. Бид төслийн нэгжтэй хамтран суурь судалгааны ажлыг дүүргийн  5, 10 дугаар хороон дээр хийлгээд байна. Энэ судалгааны дүн төслийн болзол шалгуурыг хангахгүй бол өөр 2 хороог сонгон  дахин судалгааг хийх юм. Сонголт үр дүнтэй болсон тохиолдолд 2 тал санамж бичигт гарын үсэг зурснаар төсөл хэрэгжиж эхлэх болно.

хоёр: 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгч, дүүргийн ИТХ-аар батлуулснаар 13 дугаар хорооны 4 дүгээр хэсэгт 6 га, Үйлдвэр технологийн паркийн баруун талд 20 га, нийт 26 га газрыг нээлттэй дуудлага худалдаагаар ААН, иргэнд ХАА-н фермерийн зориулалтаар олгохоор болсон.

Энэ дуудлага худалдаанд иргэд амжилттай оролцож, газраа зориулалтын дагуу ашиглаж эхэлснээр Хан-Уул дүүргийн ХАА-н үйлдвэрлэлийн бүс нутаг бий болох юм.

Энэ талаар иргэн, аж ахуйн нэгжүүд тодорхой мэдээлэл авахыг хүсвэл дүүргийн Өмч газрын харилцааны албанд хандах хэрэгтэй Бас энэ талаархи санал хүсэлтээ  бидэнтэй хуваалцахыг хүсэх байна.  Бид та бүхний санал хүсэлийг нэгтгэн дэмжиж, холбогдох албан тушаалтнуудад уламжилж асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг авах болно

гурав:  БНСУ-ын Генсан аймгийн Хаман сумтай байгуулсан санамж бичгийн хүрээнд хэд хэдэн чиглэлийн мэргэжилтнүүдийг ирэх 5 дугаар сард урьсан байгаа. Энэ үеэр ургацыг нэмэгдүүлэх дэвшилтэт техник, арга технологиос суралцах, талбайн үзүүлэх сургалтууд хийх, монгол орны байгаль цаг уурын нөхцөлд хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөлгөө авах зэрэг ажлыг зохион байгуулна.

Энэ ажил нилэээд үр дүн өгөх сайн ажил болно гэж бодож байна. Хаман сум нь газар тариалан, хүлэмжийн аж ахуй өндөр хөгжсөн, бүтээгдхүүнээ шууд Япон улсад гаргадаг БНСУ-ын газар тариалангийн түшиц газар юм. Мөн дүүргийн тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөнийг энэ 5 дугаар сард хийхээр төлөвлөж байгаа

Энэ жил сонгуулийн жил байгаа. Тийм болохоор илүү хариуцлагатай, ачаалалтай  ажиллах уу?

Энэ 2016 онд хэлтсийн төлөвлөсөн 42 ажлаас гадна төр засгаас зохион байгуулж байгаа томоохон компанит ажлуудад манай хэлтсийн ажилтнууд хариуцсан ажлын чиг үүргийн дагуу болон төрийн албан хаагчийн хувьд татагдан оролцоно. Тухайлбал: АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл хангах ажлын дэд хэсгүүдэд 2 хүн, “Цэмцгэр Улаанбаатар” уралдааны ажлын хэсэгт 4 хүн, УИХ болон НИТХ-ын сонгуулийн  тойрог, хэсгийн хороонд 4 хүн ажиллахаар болсон байгаа.

Мөн Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд манай 2 мэргэжилтэн өнгөрсөн 1, 2 дугаар сард бүтэн ажиллаад ирсэн. Энэ бүх ажилд төрийн албан хаагчид идэвхи санаачлагатай, өндөр хариуцлагатай оролцох ёстой гэж ойлгож байгаа.

Ярилцсанд баярлалаа.Танд ажлын амжилт хүсье

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар аймагт түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан болон Дорнод аймгийн Матад сумын заагт орших Загийн хоолой гэдэг газар өчигдөр үдээс өмнө 12:00 цагийн орчимд түймэр гарчээ.Түймрийн улмаас тус нутагт хаваржиж байсан малчин айлын гэр болон малын хашаа бүхэлдээ шатсан байна. Малын хашаанд ойролцоогоор 60 орчим бог мал хашаатай байсан аж. Түймрийн үеэр гэрийн эзэд гэртээ байгаагүй бөгөөд хүний амь нас эрсдээгүй боловч одоогийн байдлаар галыг бүрэн унтрааж чадаагүй байна хэмээн тус аймгийн ОБГ-аас мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой “Илгээлтийн эзэд” аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж хандивын тоглолтоо хийж байгаа билээ. МУГЖ С.Жавхлан , МУГЖ Т.Баясгалан нарын хамтарсан ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД хандивын тоглолт Монгол бөхийн өргөөнд амжилттай үргэлжилж байна. 13 жилийн дараа хийж буй хамтарсан тоглолтоороо малчдад туслах аян өрнүүлж байгаа юм. Эхний тоглолтууд дээр хувь хүн , байгууллага аж ахуйн нэгж өөрсдийн гараар урласан нэмнээ, элгэвч, лаа, шүдэнз, өвс зэргийг хандивлан малчин түмэндээ сэтгэлийн бэлгээ гардуулсан. Тэгвэл хүлээлт үүсгэсэн гавьяатуудын тоглолт 3-р сарын 19-нд 16.00 цагаас үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тасалбар бөхийн өргөөний кассаар худалдаалагдаж байгаа аж.

baysaa

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Японд хурдны зам дээр томоохон авто осол болжээ

Японы Хирошима мужийн Хачихонмацу авто замын туннелд олон автомашин мөргөлдсөн осол гарснаас хоёр хүн амь үрэгдэж, 70 хүн эмнэлэгт хүргэгджээ. 860 метр урт туннелд орон нутгийн цагаар өглөөний 7.30 цагт осол гарсан аж. Туннел дотор гарсан осолд 20 гаруй автомашин өртөж, тав нь шатсан хэмээн “NHK” мэдээлжээ.

Өмнө нь 2012 онд Японы нийслэл Токио хотын ойролцоох Сасаго хурдны замын туннелд осол гарснаас есөн хүн амь үрэгдэж байсан аж. Тухайн үед туннелийн цементэн хана гурван автомашины дээр нурж унасан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

О.Гүндэгмаа дэд хурандаа боллоо

Зэвсэгт хүчний 95 жил “Монгол цэргийн баяр”-аар Aлдар спорт хорооны тамирчин МУГТ, олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, хошууч О.ГҮНДЭГМАА Дэд хурандаа цолыг хүртлээ. Тэрбээр саяхан Тайландын Бангкок хотноо болсон буудлагын дэлхийн цомын тэмцээнд 10 метрийн хийн гар бууны дасгалд 95, 100, 100, 97 = 392 оноогоор Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Хуучин дээд амжилтыг 391 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул эзэмшиж байсан бөгөөд энэ дасгалын рекорд олимпийнх 391 оноо, дэлхийнх 393 оноо байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гвинейд “Эбола”-гийн халдвар авсан хоёр тохиолдол илэрчээ

 “Эбола” вирусийн халдварыг “дарж чадсанаа” зарласан Гвиней улсад уг вирусийн халдвар авсан 2 шинэ тохиолдол илэрснийг тус улсын Засгийн газар нотоллоо. Нийслэл Конакри хотоос зүүн урагш оршдог Нзерекоре мужид нас барсан хүний цогцсуудад шинжилгээ хийхэд вирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Гвиней улсын Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, “Эбола” вирус тархахаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авч байна. Халдвар авсан байх магадлалтай өөр гурван тохиолдол илэрсэн тухай “Эбола” вирустэй тэмцэх үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Силла мэдээлжээ. ДЭМБ дээрх мэдээллүүдийг нотолсон байна. “Эбола” вирусийн дэгдэлт 2013 оны 12 сард эхэлж, Баруун Африкаар дамжин Гвиней улсаас Либери мөн Сьерра-Леонд тархсан бөгөөд эдгээр гурван оронд 11000 гаруй хүн нас барсан билээ. 2015 оны 12 дугаар сарын 29-нд Гвиней “Эбола”-гүй улс болсноо зарласан юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хаврын улиралд хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн  гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд тамхины иш, чүдэнзийг ил хаяхгүй, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.  Мөн шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй, гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй, байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн цаг агаар дулаарч гол, мөрний мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан уулын жалга, суваг,  шуудуу, голын сав газар буусан айл өрх, усанд ойр нутаглаж буй  малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

300 цэргийн алба хаагч тэтгэмжээ авч чадаагүй байна

Энэ жил батлан хамгаалахын салбараас 300 гаруй цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн ч төсөв хүндрэлтэйгээс тэтгэмжийг нь олгоогүй байгаагаас үүдэн тэдгээр алба хаагчид тэтгэвэртээ чадахгүй байгаа юм. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон: “Энэ асуудлыг Сангийн яамнаас шийдэхийг хүлээж байна. Тэтгэвэрт гарах нас нь болсон 300 гаруй цэргийн алба хаагч бий. Тэтгэмжийг нь өгч чадахгүй учраас үргэлжлүүлэн ажиллуулж байна. Тэтгэвэртээ гарах насны хүмүүс гавьяаны амралтдаа суухгүй учраас шинэ залуу боловсон хүчний түрж орж ирэх урсгал хаагдаад байна. Энэ байдал нь боловсон хүчний бодлогод хүндрэл учруулж байгаа. Тиймээс ойрын хугацаанд энэ асуудлыг шийднэ байх гэсэн хүлээлттэй байна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ сарын 22-ныг дуустал урьдчилан сэргийлэн вакцинжуулалтыг хийнэ

Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/218 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, шаардагдах вакцин, халдвар хамгааллын хувцас, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын гүйцэтгэлийг хангаж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, вакцинжуулалтын ажилд хяналт тавьж удирдлагаар ханган ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, Онцгой байдлын газарт тус тус үүрэг болгов.

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үйл ажиллагааны зардалд шаардагдах 26 сая 533 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд дэмжлэг үзүүлэн зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ

Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Урьд нь тус улс ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг Япон тэнгис рүү харвасан тухай гуравдугаар сарын 10-нд мэдээлсэн билээ. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, Умард Солонгосын өмнөд нутагт оршдог Хванхэ-Пукто мужаас харвасан пуужингууд 500 орчим км нисч, тус улсын зүүн нутагт оршдог Вонсан боомтоос зүүн хойш усанд унажээ. Умард Солонгос “Нодон” ангиллынх байж магадгүй хоёр пуужин харвасныг АНУ бүртгэсэн байна. Энэ тухай телевизийн “NHK” суваг Пентагоны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ. Умард Солонгосын харвасан баллистик пуужингаас учирч болох ямар нэг хохирол бүртгэгдээгүй гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.Баллистик пуужингийн ээлжит туршилттай холбоотойгоор Японы Засгийн газар Умард Солонгост эсэргүүцлээ илэрхийлэх төлөвлөж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кисида мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа