Булган аймгийн Бугат сумын төвөөс хойд зүгт 17 км-т өчигдөр 12.25 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн өргөрөг 48.95 уртраг 103.45 солбилцолд бүртгэгдсэн байна. Харин газар хөдлөлтэй холбоотойгоор ямар нэгэн эрсдэл, хохирол нутгийн иргэдэд учраагүй байна.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ШӨХТГ: УБТЗ-ыг1,8 тэрбумаар торгоно
“ШӨХТГ-аас “Болд төмөр-Ерөө гол” компанийн гомдлын дагуу шалгалт явуулж Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын тарифийн мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай 2016 зургаадугаар сарын 20-нд тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр 1.8 тэрбум төгрөгөөр торгохоор болсон
Тодруулбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга өнгөрсөн зургаадугаар сарын 20-нд тушаал гаргаж, үнийн тарифтаа өөрчлөлт оруулсан байна. Улмаар шинэчилсэн тарифыг долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр тушаалдаа тусгажээ.
Харин Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн дагуу монополь аж ахуйн нэгж тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой. Гэтэл УБТЗ-ын хувьд ийнхүү өөрчлөлт хийхдээ ШӨХТГ-аар хянуулаагүй байна. Тиймээс хуулийн дагуу УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасныг ШӨХТГ-аас мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
БНХАУ-д ял эдэлж байсан Монгол иргэнийг шилжүүлэн авчээ
Монгол Улс есөн улстай хийсэн ялтан шилжүүлж авах гэрээнийхээ хүрээнд энэ оны эхний долоон сарын байдлаар БНХАУ-д ял эдэлж байсан нэг ялтанг шилжүүлэн авч, таван ялтны хүсэлтийг хянаж дөрвөн хүсэлтийн шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилсан тухайгаа Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс 2016 онд гурван иргэн эх орондоо ялаа шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын нэг иргэн, БНХАУ-ын хоёр иргэн байна. Эдгээр иргэдийн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт танилцуулан холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжилжээ. Харин гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын дөрвөн иргэнийг БНСУ, Малайз, БНТурк Улс, БНХАУ-аас шилжүүлэн авахаар хүсэлтүүдийг нь холбогдох байгууллагуудад УЕПГ-аас хүргүүлсэн гэлээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Рио 2016” Ирландын боксчинг луйвардсанд бухимдлаа илэрхийлжээ
Ирландын боксчин Майкл Конлан “Рио-2016” олимпийн наадмын 56 кг жинд ОХУ-ын боксчин Владимир Никитинтэй тулалдаж, ялагдал хүлээсэн байна. Гэвч тэрээр шударга бус шүүлтэд илтэд дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлсэн талаар “The Irish times”-т мэдээллэжээ. Тэрээр “Та нар намайг дахин хэзээ ч Олимпийн наадамд харахгүй. Би хэзээ ч хэн нэгэнд Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэмцээнд оролцохыг зөвлөхгүй. Тэд бүгд жинхэнэ новшнууд. Бүгд худалдагдсан. Сонирхогчдын бокс толгойноосоо хөл хүртэл ялзарсан. Тэд бол жинхэнэ луйварчид” хэмээн хэлжээ.
Улмаар “Хүнд тулаан байгаагүй. Эхний раунд дуусахад би өөрийгөө маш сайн байгааг мэдэрсэн. Бүр амьсгаадаа ч үгүй. Би энэ хурдаараа тэмцээнээ үргэлжлүүлэхээ хэлсэн. Гэвч тэд намайг эсрэгээр нь удаан тоглохыг шаардсан.
Би хоёр, гуравдугаар раундад түүнийг буулгаж авсан.
Надаас олимпийн мөрөөдлийг минь булаачихлаа. Би энд зөвхөн алтан медалийн төлөө ирсэн ч надаас түүнийг дээрэмдчихлээ. Ямар ч тохиолдолд би өөрийгөө ялагдагч гэж үзэхгүй. Би бол ялагч. Өнөөдөр би зүгээр л энэ байгууллагын хэрхэн авлигад идэгдсэнийг л илчлэхийг хүслээ” хэмээн хэлсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Кожеговь”-д ураны хайгуулын 11 талбайн зөвшөөрөл олгосон байжээ
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас Францын “Арева” группын охин компани болох “Кожеговь”-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг 11 талбайд олгосон байна. Уг зөвшөөрлийг өнгөрсөн сарын 19-ний өдөр олгосон бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийн 34.1 дүгээр заалтад нийцүүлэн олгож буй талаар албан бичигтээ дурджээ.
Цөмийн энергийн тухай хуулийн 34.1 дүгээр заалт нь: “Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно”
Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийгдэх нэр бүхий 11 талбай нь Асгат, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдын нутгийг хамран оршиж буй талбай юм. Францын “Арева” группийн зүгээс Дорноговь, Сүхбаатар аймгуудад хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол Улс дахь цацраг идэвхт ашигт амлтмалын хайгуулын зөвшөөрлийн 50 хувьд хүрдэг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“РИО 2016” Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагын амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” киноны трейлер
Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн их наадамд алтан медалийн төлөө өрсөлдөж, энэ зун монголчуудыг хамгийн их баярлуулсан гавьяат тамирчин Д.Сумьяагийн амьдралаар сэдэвлэсэн Цагаан хадаг кино удахгүй нээлтээ хийх гэж байна
“Өөрийгөө ялж чадаагүй хүн өрөөлийг ялж чаддаггүй” гэдгийг үзүүлэх “Цагаан хадаг” нэртэй кино хийгдэж дуусчээ. Энэхүү киног Монгол улсын гавьяат тамирчин, жудоч Доржсүрэнгийн Сумьяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна. Киноны зохиолч, продьюсераар Т.Номуунзул, найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллажээ. Ирэх есдүгээр сарын дундуур нээлтээ хийх “Цагаан хадаг” киноноос бид гавьяат тамирчин Д.Сумьяагийн амьдрал, тэмцлийн түүхийг харах юм. Спортын талбар дахь хүнд ширүүн өрсөлдөөнд тамирчин хүн хэрхэн өөрийгөө ялан дийлж буйг энэ кино үзүүлэх гэнэ. Киноны гол дүрийг Т.Жинжиймаа гэх залуу жүжигчин бүтээсэн ба хөгжмийн зохиолчоор A Sound хамтлагийн Ц.Тэмүүлэн ажиллажээ. Киног Олимпийн мөнгөн од Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн ч зуун хувь түүний тухай өгүүлэхгүй юм байна. Энэ тухай илүү дэлгэрэнгүйг бид тун удахгүй хүргэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
С.Ганбаатар ориг дипломтой болохоор төлөвлөж байна
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр гудамжинд гарч лааз өшиглөж байгаа лон улстөрчийн нэг нь С.Ганбаатар. Рейтингээрээ Монголын улстөрчдөөс нэгд явж байсан түүний рейтинг хуурамч дипломын хэргээс болоод үнэлэмж навс унасан. Дээр нь тойргоо сольсон нь ч С.Ганбаатарыг унахад нөлөөлсөн байх талтай. Юутай ч ажилгүй болсон тэрбээр тархиа цэнэглэж, жинхэнээсээ дипломоо авахаар төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, улс төрөөс түр “time out” авсан С.Ганбаатарын хувьд АНУ-д эдийн засгийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнээс өдөлж байна. Ийнхүү С.Ганбаатар АНУ-д эдийн засгаар сурч, Ч.Сайханбилэгт харуулах дипломтой болохоор зориг шулуудаад байгаа бололтой.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хэрлэнгийн гүүр орчмын далангийн хөвөө угаагдаж, автомашин гулсаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замын 143км-т байрлах Хэрлэнгийн гүүр орчмын далангийн хөвөө угаагдаж, автомашин гулсаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Иймээс тус чиглэлд зорчиж буй жолооч, тээвэрчид замын хажууд түр зогсолт хийхдээ анхаарах, орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг албаныхан анхаарууллаа. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий чиглэлд үргэлжлэн орсон борооны улмаас замын нөхцөл шавар ихтэй болсон тул тээврийн хэрэгсэл саатаж болзошгүй байдал үүсчээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Олимпийн наадамд чөлөөт бөхийн тамирчдын амжилт
Риогийн олимпийн их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдрөөс эхлэхтэй холбогдуулан олимпийн наадамд чөлөөт бөхийн тамирчдын тогтоосон дээд амжилтуудаас толилуулж байна.

- Монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадмын анхны Мөнгөн медалийг Жигжидийн Мөнхбат 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
- Хорлоогийн Баянмөнх 1972 онд 29 настайдаа ХБНГУ-ын улсын Мюнхен хотод болсон ХХ олимпийн наадмаас чөлөөт бөхийн – 100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.
- Зэвэгийн Ойдов 1976 онд 27 настайдаа Канад улсын Монреаль хотод болсон ХХI олимпийн наадмаас чөлөөт бөхийн 62 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.
- Жамцын Даваажав 1980 онд 28 настайдаа ЗХУ-ын Москва хотод болсон ХХII олимпийн наадмаас чөлөөт бөхийн 74 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.
- Монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадмын анхны Хүрэл медалийг Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг гурав 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
- Зуны олимпийн наадмаас нэг спортын төрлөөр анх удаа 4 медалийг чөлөөт бөхийн спортын тамирчид 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
- Зуны олимпийн наадмаас спортын нэг төрлөөр анх удаа 3 хүрэл медалийг чөлөөт бөхийн спортын тамирчид 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
- Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт Х.Баянмөнх 1964, 1968, 1972, 1976, 1980 онуудын Зуны олимпийн наадамд нийтдээ 5 удаа оролцож эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадамд хамгийн олон удаа оролцсон.
- Монголын шүүгдээс төдийгүй эрэгтэй шүүгчдийн дотроос Зуны олимпийн наадамд анх удаа шүүгчээр Очирын Цэрэндагва 1968 онд Мексик улсын Мехико хотод оролцсон.
- Залуучуудын зуны олимпийн наадмаас монголын эмэгтэй тамирчдаас анхны Алтан медалийг Баатарзоригийн Батцэцэг 2010 онд Сингапур улсад болсон Залуучуудын зуны наадмаас, анхны Мөнгөн медалийг Болормаагийн Дөлгөөн 2014 онд БНХАУ-ын Нанжин хотод авсан.
Эмэгтэй тамирчдаас олимпийн анхны алтан медалийг эмэгтэй чөлөөтийнхөн хүртвэл ахмад бөхчүүд бид маш их баярлана гэж Х.Баянмөнх ярьж байжээ.
2012 онд Англи улсын Лондон хотод болсон Зуны олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль авсны дараа Дархан аварга Х.Баянмөнх сэтгэгдлээ ярихдаа “1967 онд Энэтхэг улсын Дели хотод болсон ДАШТ-нээс анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат монголын тамирчдаас анх авсан. 1971 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нээс Б.Жамсран бид хоёр монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос анхны мөнгөн медалийг авчихаад ДАШТ-нээс анхны алтан медалийг нь чөлөөт бөхийнхөн авах ёстой гэж бид ярилцдаг байсан ч амжаагүй байтал Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 1971 онд Англи улсын Йорк хотод болсон байт сурын ДАШТ-нээс анх хүртсэн. Тэгээд бид олимпийн анхны алтан медалийг нь авах юм шүү гэж ярилцдаг байсан ч чадаагүй өнгөрсөн, жудо, боксынхон анхны алтан медалийг 2008 авч онд бид хоцорсон. Эмэгтэй тамирчдаас Д.Мөнхбаяр 1972 онд Испани улсын Барселона хотод анхны хүрэл медалийг, О.Гүндэгмаа 2008 онд БНХАУ-ын Бээжин хотод мөнгөн медалийг авчихсан. Одоо олимпийн наадмаас манай эмэгтэй тамирчид алтан медаль медалийг авч чадаагүй байна, иймд энэ медалийг манай эмэгтэй чөлөөтийнхөн бусдаас түрүүлж хүртвэл ахмад бөхчүүд бид маш их баярлана.” гэж өгүүлж байсан юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Шинээр хийж байгаа автобусны буудлын замыг асфальтаар хучив
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас зам засвар, арчлалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ сарын 15-ны өдөр тус байгууллагын зам засварын инженер, техникийн ажилтнууд Нарны зам дагуу Саруул төвийн баруун талд, 24-р байрны урд шинээр хийж байгаа буцаж эргэх гарцын хэсэгт 25 метр урт авто замын хашлага, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын замд шинээр хийж байгаа автобусны буудалд замын хашлага тус тус суулгаж, 28.6 тонн асфальтаар хучлаа. Мөн Улаанхуаран орчимд шинээр хийж байгаа автобусны буудлын замыг 36.18 тонн асфальтаар хучсан бөгөөд Хүнсчдийн гудамж, “Алтан тариа” ХХК-ийн урд шинээр барьж байгаа автобусны буудлын суурийг тэгшилж, нягтруулан явган хүний замын хавтан суурилууллаа.
“НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УЛААНБААТАР НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Харуул хамгаалалтын компаниудын машин нэгдүгээр эгнээгээр зорчих уу
Харуул хамгаалалтын компаниудын машиныг нэгдүгээр эгнээгээр зорчуулах эсэх тал дээр олон талт уулзалтыг ШӨХТГ-с зохион байгууллаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах үүргээ гүйцэтгэх явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08, 4/14 дүгээр тогтоол, Замын хөдөлгөөний дүрмийн 2.4 дүгээр заалт нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа талаар удаа дараа гомдол гаргаад байгаа ажээ.
Иймд тус газраас ЦЕГ-ын Лицензийн төв, Замын цагдаагийн газар, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлүүд оролцуулсан хэлэлцүүлэгийг ШӨХТГ-с зохион байгуулсан юм.Уг уулзалтаар харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүэд үүсээд буй хүндрэл бэрхшээлийн талаар холбогдох албаны хүмүүстэй санал бодлоо солилцож асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар зөвлөлдлөө
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бут, сөөг хэлбэржүүлэх, зэрлэг ургамал устгах ажил үргэлжилж байна
Ногоон байгууламжийн ажлыг агротехнологийн дагуу үе шаттайгаар жилийн дөрвөн улирлын турш хийдэг онцлогтой. Энэ цаг үед бут сөөг хэлбэржүүлэх, хог ургамал түүх зэрэг ажлууд өрнөдөг бөгөөд 08 сарын 15-ны өдөр Баруун, Зүүн салбарын ногоон байгууламж хариуцсан мэргэжлийн инженер, цэцэрлэгчид Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Тасганы овоо, Олимпийн гудамж, Доржийн гудамжуудад бут сөөг хэлбэржүүлэлт, зэрлэг ургамлын устгал, түүвэр хогийн цэвэрлэгээ хийж, хоёр рейсээр найман тонн хогийн ургамал тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв. Мөн ногоон байгууламжийн усалгаанд өдрийн цагаар гурван машин, шөнийн цагаар долоон машин ажиллаж байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
7-9 дүгээр сард тарваган тахал хурдацтай тархдаг
Тарваган тахал нь Yersinia pestis савханцраар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан-Бүүрэг-Амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг байна. 7-9 дүгээр сард тарваганы тарга тэвээрэг, арьс үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдог тул өвчтэй, халдвартай тарвага, бусад мэрэгч амьтад болон тарваган тахлын нянг агуулсан бөөс, бүүрэг олширч, байгалийн голомтоос халдвар тархах аюул, эрсдэл эрс нэмэгддэг аж. Зун, намрын улиралд хууль зөрчиж, тарвага агнах, ялангуяа нохойгоор, хавх, урихаар агнах, мах, түүхий эдийг зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх зэрэг сөрөг үйлдлүүд давтагдсаар байна.

Халдвар хэрхэн дамжих вэ
- Шууд хавьтлын замаар: Өвчилсөн амьтныг агнах, өвчих, арьс, маханд хүрэлцэх явцад мөн өвчтөнийг асрах, сувилах, халдварлагдсан эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцах
- Хоол боловсруулах замаар: Өвчилсөн тарваганы түүхий эд /мах, цөс, хүн мах, арьс гэх мэтийг/ болон дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх
- Агаар дуслын замаар: Нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс
- Дам халдварын замаар: Мэрэгч амьтдын бөөс бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг:
- Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног байдаг бөгөөд дараах шинж тэмдэг илэрдэг байна. Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйтэх гэх мэт.
Ерөнхий хордлогын шинжүүд:
- Арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох мөн булчирхай томорч хүчтэй эмзэглэх, өвдөх,
- Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр нь эхэн үедээ хөөсөрхөг, цусны судалтай гарч дараа нь цэвэр цусаар ханиалгах,
- Хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
- Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээлэх,
- Халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах,
- Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх,
- Тарвага агнах өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх,
Тарваган тахал өвчний эсрэг вакцинд хамрагдах /Ялангуяа Байгалийн голомтот халдварт өвчнийг судлах байгууллагад ажиллагсад, Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид, Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч хүмүүс сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатай юм.
Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, мэдэгдэх /Гэхдээ халдвар авсан байж болзошгүй өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм/
Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн, халдвар авсан байж болзошгүй тохиолдолд өөрсдөө эмчлэх оролдлого хийх, эмнэлэгт хожуу хандах, халдвар авсан шалтгаанаа нуух, зэрэг сөрөг хандлагаас өвчний явц, тавилан хүндэрч, зөв оношлох, эмчлэхэд сөргөөр нөлөөлөхөөс гадна богино хугацаанд олон хүнийг эрсдэлд оруулах АЮУЛТАЙ үйлдэл юм.
Иймээс халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах, 18 хүртэлх насны хүүхдүүд тарваган тахал өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, халдвар авсан байж болзошгүй хүнийг тусгаарлах, хэрэглэж байсан зүйлд нь онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарваган тахлын эсрэг вакцинд хамрагдах зэргээр өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг НМХГ-аас зөвлөж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Бан Ги Мүн: “НҮБ-ын тэргүүнээр эмэгтэй хүн ажиллахыг харвал дуртай байхсан”
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “НҮБ-ын тэргүүнээр эмэгтэй хүн ажиллахыг харвал дуртай байхсан” гэж хэлсэн тухай Associated Press мэдээлж байна.
Бан Ги Мүний хувьд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хоёр дахь таван жилийн хугацаа нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах юм. Тиймээс тэрбээр өөрийнхөө оронд олон улсын хамгийн том энэхүү байгууллагын тэргүүнээр эмэгтэй хүн ажиллах нь “энэ нь цаг”-т тохирно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь энэ.
“Бидэнд олон улсын засгийн газар, бизнес, улс төр, олон нийтийн шилдэг эмэгтэй удирдагчид байна. Би Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүн яагаад эмэгтэй хүн байж чадахгүй байх шалтгааныг олж харахгүй байна” гэж тэр бас хэлжээ.
Одоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшигч 11 хүн байгаагийн дотор таван эмэгтэй байгаа юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
