Author Archives: admin

Тоттенхэм Хотспур клуб Маурисио Почеттинотой хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

Английн Перьмер лигийн Тоттенхэм Хотспур клубын удирдлагууд багийн ерөнхий дасгалжуулагч, Аргентин мэргэжилтэн М.Почеттинотой дахин 5 жилийн гэрээ сунгалаа. Ингэснээр М.Почеттино Тоттенхэм Хотспур клубтэй 2022 он хүртэл хамтран ажиллахаар болж байна.

тотэнхом

Энэ жил М.Почеттино Тоттенхэм Хотспур клубыг удирдан гайхалтай нэгэн улирлыг үдээд байгаа билээ. Тэрбээр Английн Премьер лигт дэд байранд орж, ирэх жил Европын Аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болсон. Тэрээр багийнхаа албан ёсны сайтад өгсөн ярилцлагандаа “энэ нь манай дасгалжуулагчийн багт хялбар шийдвэр байлаа. Учир нь бидэнд энд байх нь талархалтай санагдаж байна, гайхалтай улирал байлаа, энэ бол дөнгөж эхлэл гэдэгт итгэж байна” хэмээн ярьжээ. Тоттенхэм Хотспур клуб М.Почеттиногийн удирдлага дор өнгөрсөн 2014-2015 оны улиралд 5-р байранд орж Европа лигийн эрхтэй өндөрлүүлсэн. Харин энэ улиралд лигтээ дэд байранд орж Аваргуудын лигийн эрхтэй өндөрлүүллээ.

М.Почеттино 2014 оны 5 сарын 27-нд Тоттенхэм Хотспур клубын ерөнхий дасгалжуулагчаар томилогдож байсан. Түүний гэрээ 19 онд дуусах байсан ч түүний үзүүлж буй амжилт багийн удирдлагуудад таалагдаж, ийнхүү дахин гэрээгээ сунгаж байна. М.Почеттиногийн удирдлага дор Английн ирээдүйтэй залуу тоглогчид болох Э.Дайер, Д.Алли болон Х.Кейн нарын залуус өсөж дэвжиж байгаа. Эдгээр залуус Английн ирээдүй болж байна.

Эх сурвалж: Ssport.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагдаагийн байгууллагын “нээлттэй хаалганы өдөрлөг” болно

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадуудын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор цагдаагийн ерөнхий газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн танилцуулга, цагдаагийн “Сүлд” чуулгын тоглолт, цагдаагийн музей, “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний оролцогч хүүхдүүдийн үзүүлэх тоглолт, “Харцага дэвжээ” өсвөрийн цагдаагийн хүүхдүүдийн үзүүлэх тоглолт, бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолт, албаны нохойн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүд тоглогдхоос гадна галт зэвсэг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, хууль эрх зүйн зөвлөгөө гэх мэт танд хэрэгтэй олон мэдээ мэдээллийг хүргэх юм байна.

Өдөрлөг 05-р сарын 13-нд буюу өнөөдөр Чингисийн талбайд 10.00-17.00 цагийн хооронд явагдах юм байна.    

         <iframe width=”630″ height=”350″ src=”https://www.youtube.com/embed/qVx1VYYw_kQ” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Та бидний  мэдэх шүдийн ооны саван дээрхи тэмдэглэгээ

Хэрэглэгчид сүүлийн үед энэ шүдний ооны савлагаан дээрх өнгө ооны найрлагатай холбоотой гэсэн үнэн үү? гэж их эргэлзэж, асуух  болсон. Энэ асуултын дагуу интернетээс хайж үзэхэд монгол хэл дээр:

  • Ногоон-байгалийн гаралтай түүхий эд
  • Хөх-байгалийн болон эмчилгээний зориулалттай түүхий эд орсон
  • Улаан-байгалийн болон химийн гаралтай бодисны найрлагатай
  • Хар- химийн гаралтай бүтээгдэхүүн гэх мэдээлэлүүд элбэг гарч ирдэг болж.

Гэвч энэ нь үнэхээр баттай эх сурвалжаас тавигдсан мэдээлэл үү гэхээр үгүй юм байна. Тэдгээр өнгө нь зөвхөн шүдний  ооны саван дээр ч бус ахуйн хэрэглээ, гоо сайхан цаашлаад хүнсний  бүтээгдэхүүн дээр ч байдаг болохыг та ч бас нэг хараад шалгаарай.

Шүдний эмч нарын хамгийн сайн мэдэх, хүмүүст байнга зөвлөдөг Английн Glaxosmithkline нэртэй эм, эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд №1- т ордог компанийн Parodontax,Sensodyne зэрэг маш сайн эмчилгээний үр дүнтэй шүдний оо нь хар хөх өнгийн тэмдэглэгээтэй байдаг бөгөөд үүнийг судлаад үзтэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад шүдний ооны савлагааг хаагуур нь таслахыг хянадаг таних тэмдэг буюу EYE MARK  аж.  Бидний тэгтлээ их ач холбогдол өгөөд байдаг эдгээр өнгө нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй компаниасаа хамааран өөр өөр өнгөтэй байдаг ба бүтээгдэхүүний орц найрлагыг илэрхийлдэг өнгө огт биш байжээ.

Бидний хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн, ялангуяа ам арчилгааны бүтээгдэхүүнд хэрэглэгч бид дээд зэргээр ач холбогдол өгч худалдан авах нь туйлын чухал бөгөөд тухайн хүний шүд, амны хөндийн эрүүл ахуйн онцлогоос хамааран бүтээгдэхүүний найрлага, тухайн хэрэглэгчид тохирсон үйлчилгээ, хаана үйлдвэрлэгдсэн зэргийг савлагаан дээрээс харж дэлгэрэнүй мэдээлэлийг интернэтэд байршсан баттай болон шууд эх сурвалжаас хүлээн авч, бүтээгдэхүүнээ худалдан авах нь бидний насан туршийн гоо сайхны толь болсон шүд, амны хөндийн эрүүл арчилгаанд нэн тустай юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.newhealthadvisor.com/Toothpaste-Color-Code.html – линкээр эсвэл google дээр how meaning of  square color code on toothpaste on tubes гэж бичээд баттай эх сурвалжуудаас нь аваарай.

Бэлтгэсэн: Нүүр ам судлалын их эмч Б.Бадамдарь   

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Кумамото мужид 1200 гаруй удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгджээ

ТОКИО./TASS/. Японы баруун өмнөд нутгийн Кюшү арлын Кумамото мужид өнгөрсөн сарын 14-ний өдрөөс эхлэн их бага хэмжээний газар хөдлөлтүүд тасралтгүй болсоор байгаа билээ.

Байгалийн энэ гамшгийн уршгаар 35 мянга орчим барилга байгууламж бүрмөсөн нурсан ба зарим хэсэг нь эвдэрч сүйджээ.Эдгээрээс гадна 39 мянган барилгад хүн анзааран харах боломжгүй цууралтууд үүссэн байж магадгүй гэж орон нутгийн захиргаа үзэж байна.

Дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс хойших хугацаанд Кумамото мужид 1200 гаруй удаа хүмүүст мэдрэгдэхээр хэмжээний газар хөдлөлтийн чичирхийлэл болжээ. Эдгээрээс хоёр нь 7 баллын хүчтэй байсан учраас ихээхэн хөнөөл сүйтгэл дагуулсан билээ. Энэ хоёр хүчтэй чичирхийллийн үеэр газрын хөрс нурж, байшин барилга эвдрэн сүйдсэний улмаас 49 хүн амиа алдаж, 340 гаруй хүн хүндээр шархадсан бол 19 хүн архаг хууч өвчин болон стрессийн улмаас түр хоргодох байранд хүргэгдэн ирснийхээ дараа нас баржээ.

Одоогоор гамшигт өртсөн бүсээс хүмүүсийг хүлээн авч байрлуулах 250 цэг ажиллаж бөгөөд мужийн хэмжээнд 12 мянга гаруй хүн гэр орондоо буцаж очих боломжгүй болоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголбанк өнөөдрийн дуудлага худалдаанд оролцсонгүй

Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2016.11-2017.93 төгрөгийн ханшаар 24.8 сая ам.доллар худалдах, 2005.00-2011.29 төгрөгийн ханшаар 0.95 сая ам.доллар худалдан авах, 309.80 төгрөгийн ханшаар 2.8 сая юань худалдах, 307.00-308.20 төгрөгийн ханшаар 8.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Гэхдээ Монголбанк  өнөөдрийн дуудлага худалдаанд оролцоогүй байна. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 49.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 21.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал  ирүүлснийг  Монголбанк 100 хувь биелүүлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тусгай албадын дарга нар Ерөнхий сайдад хандан захидал илгээжээ

ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаягласан ил захидал хэвлэлээр цацагдлаа.Тус захидалд хууль хяналтын байгууллагыг УИХ-ын гишүүн, эрх мэдэлтнүүд хараа хяналтдаа байлгах болсныг онцлон тэмдэглэжээ.

 Мөн “гүйцэтгэх ажиллагаа”-г хүний эрх, гишүүний бүрэн эрх нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгадаг явцыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Цагдаа, тагнуул, АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авдаг нь гэмт үйлдлийг шуурхай таслан зогсоох, нотлох баримтыг бэхжүүлэхэд саад учруулдаг

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг түшээд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан.

Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах арга нь өнөөх “гүйцэтгэх ажил” гэж нэрлэгддэг мөрдөн шалгах нууц ажиллагаа.Тиймээс гүйцэтгэх ажлыг “Хүний эрхийг дээдлэх” нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгахыг эсэргүүцэх, Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, тэдгээрийг дагаж гарах бусад хуулийн өөрчлөлтөд Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ, ЦЕГ, АТГ-ын санал дүгнэлтийг тусгуулах нь зүйтэй байна” гэдгийг онцлон дурдсан байна.

Түүнчлэн өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн өөрчлөлтүүдийг баталж магадгүй байгааг Ерөнхий сайдад хатуу сануулжээ. Өөрөөр хэлбэл, тэд Ерөнхий сайдыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, шударга тогтолцоог бий болгоно гэдэгт итгэж байна хэмээжээ.

ТУСГАЙ АЛБАД 1

ТУСГАЙ  АЛБАД 2

ТУСГАЙ АЛБАД 3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо их цэвэрлэгээ зохион байгууллаа

2016 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Эко ногоон бүлэг ажиллуулж, хорооны нийт нутаг дэвсгэрийг хамарсан их цэвэрлэгээ зохион байгууллаа.

Цэвэрлэгээгээр 1 дүгээр хэсгийн СКЭ-ийн байр, Ар зайсан гудамж, 2 дугаар хэсгийн Хорих ангийн эргэн тойрон, 3 дугаар хэсгийн Энхжин хотхон, Хунгийн хотхон, Америк сургууль, 4 дүгээр хэсгийн Дайчдын хөшөө гудамж, Голден вилл хотхон, 5 дугаар хэсгийн Туулын гудамж, Соёмбо хотхон, Туул голын эрэг, Чацарганы бургасын ойр орчимд үүсээд байсан хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

ХУД-ийн ТҮТ ОНӨААТҮГ-ын ХТҮХ нь цэвэрлэгээнээс гарсан 12,9 тонн хог хаягдлыг 9 рейсээр ачиж тээвэрлэн, 11 дүгээр хороотой хамтран ажиллалаа.

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хайгуулын 21 тусгай зөвшөөрөл олгожээ

Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалтаар олгох нэр бүхий 8 талбайг зарласан бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох саналыг ирэх сарын 13-ныг  хүртэл Ашигт малтмалын газрын 207 тоотод сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгөх юм байна. Сонгон шалгаруулт хийх 8 талбайн дэлгэрэнгүй мэдээллийг Ашиг малтмалын газрын цахим хуудсанд байршуулжээ. Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 9 удаагийн сонгон шалгаруулалт хийсэн байна. Бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ 13.26 сая гектар байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт 20.9 сая гектар талбайн 63.44 хувийг эзэлж буйг албаныхан хэллээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нийт сонгон шалгаруулалтаар 256 мянган га талбайд хайгуулын 21 тусгай зөвшөөрөл олгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Багануур” ХК нэмэлт хувьцаа гаргана

Өчигдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн нийт 21,878 ширхэг хувьцаа арилжигджээ. Нийт 53,202,549.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Харин “Багануур” хувьцаат компани энэ сард  9 сая 870 мянга 287 ширхэг энгийн хувьцаа зах зээлд нэмж гаргахаар болсон байна. Тус компани Төрийн өмчит компаниудын Төрийн эзэмшлийн хувийг бууруулах жагсаалтад багтсан бөгөөд  нэмэлт хувьцаа гаргаснаар төсвийн алдагдлыг нөхнө хэмээн үзэж буй аж. Тодруулбал хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих замаар Засгийн газар 170 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлж, компаниудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэх юм байна. Багануур компанийн нэмж гаргах хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж ТӨХК зөвшөөрч, бүртгэсэн тохиолдолд Тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрх нь баталгаажих юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Э.Бат-Үүл:“Чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор данстай байсныг мэдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар танилцууллаа. Энэ үеэр тэрээр хүүгийнхээ нэр дээр илэрсэн оффшор дансны талаар тайлбар хийсэн юм. Тэрээр “Чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор данстай байсныг мэдлээ.

“Би уржигдар оффшор дансны тухай мэдээллийг хэвлэл мэдээллээс дуулсан. Хүү рүүгээ утасдаж юун оффшор данс яриад байгаа юм бэ гэж асуулаа. Хүү маань “2011 онд монголд хөрөнгө оруулалт хийхийн тулд оффшор компани гэдгийг байгуулсан. Хөрөнгө оруулагч тал ийм шаардлага тавиад байдаг. Данс мөнгөн гүйлгээ хийж чадалгүй зогссон байгаа юм” гэж надад тайлбарлаж хэлсэн.

Ер нь хэвлэл мэдээллийн оффшортой холбогдсон мэдээллийн явцад Чулуудай ийм оффшор компани байгуулж байсныг мэдсэн. Чулуудай гурван хүүхдийн аав, өрх толгойлсон хүн, өөрөө бизнес эрхэлдэг. Аль ч эцэг эхийн адил Чулуудайгийн хийж байгаа бизнесийн нарийн бүхнийг би мэдэхгүй. Би хүүдээ аливаа юм хууль ёсны дагуу явж байх ёстой шүү гэж хэлдэг. Чулуудайгийн бизнес ил тод явдаг. Улс төрийн зорилгоор мушгин гуйвуулсан ийм зүйл явдаг болохоос биш Чулуудайгийн хийж байсан бизнес олны нүдэн дээр бүгд ил тод байдаг. Чөлөөт хэвлэлийн буянаар би хүүгээ оффшор компани байгуулж байсан гэдгийг сая мэдсэн. Ер нь оффшор тухай асуудлыг сөхөж тавьж байгаа нь зөв зүйл юм.  Энэ бол манай чөлөөт хэвлэлийн гүйцэтгэж байгаа нэг том үүрэг гэдгийг хэлмээр байна” гэлээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ногоон байгууламжийн ажил эхэллээ

Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэллээ. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, Гэрэлт ой, Тансаг ландшафт, Ургамлын далай, Ази цэцэрлэгжилт ХХК-иудтай хамтран тарив.

Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун 4 замаас Офицер хүртэл 21000 хайлаас, 3000 шар хуайс, 6000 агч мод , 270 гүйлсбут суулгаж, Чингисийн өргөн чөлөөнд 2000 хайлаас мод тарилаа. Мөн Баруун дөрвөн замаас Офицер хүртэл модны тоогоо гаргаж, 485 бутны нүх ухан цэвэрлэгээ, усалгаа хийв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлыг албанаас мэдээллээ

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Баярцогтын оффшор дахь хятад нэр, дансны асуудлаар БНХАУ-ын ЭСЯ-нд ханджээ

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын оффшор дансны асуудлаар “ДМ нэгдэл”-ийн удирдах зөвлөлийн тэргүүн Д.Даш гэгч  БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандсан байна.

Уг албан бичгээрээ дамжуулан С.Баярцогтын хятад нэрээр нээлгэсэн оффшор дансны учрыг тайлж өгөхийг хүсчээ. Тодруулбал, С.Баярцогтын хятад нэр гэгдээд байгаа Leo Shiu нь БНХАУ-ын иргэн мөн эсэх, С.Баярцогтын энэхүү үйлдэл нь тус улсын хууль дүрэмд нийцэж байгаа эсэхийг мэдээлэхийг хүссэн байна

баярцогт оффшор.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт болж байна

Манай улсад ирэх 7 дугаар сард болох Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 2016 оны 5 дугаар сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болж байна.Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 170 төлөөлөгч оролцож байна. Уулзалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг үг хэллээ.

Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Ази, Европын орнуудын төр, засаг төдийгүй ард иргэд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, АСЕМ-ын 20 жилийн ой, АСЕМ-ын түнш орнууд хамтран ажиллахаар тодорхойлсон 16 салбар чиглэлийн хэрэгжилтийн явц болон ирэх 10 жилийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлыг нарийвчлан ярилцахын зэрэгцээ Дээд түвшний уулзалтаас батлах Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг баримт бичгийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

asem 01

Ахлах албан тушаалтнуудын уулзалт нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, сайд нарын хурлын бэлтгэл хангах, АСЕМ-ын түнш орнуудаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны санал, санаачлагуудыг судалж байр сууриа нэгтгэх, АСЕМ-ын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй, улс орондоо АСЕМ-ыг хариуцан ажилладаг дипломатуудын яриа хэлэлцээний механизм юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа