Author Archives: admin

Саудын Араб цаазын тоогоороо гуравдугаарт “жагсжээ”

Саудын Арави улсад өнгөрсөн онд наад зах нь 158 хүнийг цаазаар авснаар хамгийн олон хүнийг цаазаар авсан орнуудын дотор гуравдугаарт орох болсон тухай “Amnesty International” байгууллага мэдэгдэв.Тус улсад өчигдөр хүн амины хэрэг үйлдсэн нэгэн этгээдийг цаазалснаар. энэ онд 92 хүнийг цаазаар авсан байна. Тус улсад цаазын ялыг гүйцэтгэхдээ ихэнх тохиолдолд сэлмээр толгойг нь цавчдаг байна. Үүнээс гадна Саудын Аравид цаазын ял авсан хүмүүсийн ихэнх нь хүн амины болон хар тамхи наймаалах хэрэг үйлдсэн хүмүүс байдаг. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын ганцхан өдөрт 47 хүнийг “терроризм”-ийн гэмт хэрэг үйлдсэний учир цаазалж байжээ. Өнгөрсөн онд Иран улсад наад зах нь 977 хүнийг цаазаар авсан бол Пакистанд 326 хүнийг цаазалснаар хамгийн олон хүнийг цаазаар авсан орнуудын жагсаалтад эхний хоёрт бичигдэх болсон байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Эмзэг” сэдэвтэй кино үзсэн Уйгар залуу 7 жил шоронд хоригдоно

БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны эрх баригчид нэгэн уйгар залууд улс төрийн хувьд “эмзэг” сэдэвтэй кино үзсэнийх нь төлөө долоон жилийн хорих ял оноожээ. “Radio Free Asia” мэдээлснээр, Шинжаан Уйгарын Аксу аймгийн  харьяат Ели Ясин гэдэг залуу лалын шашинтнуудын шилжилт хөдөлгөөний тухай кино үзсэн бөгөөд үүний сацуу лалын ариун дайнд нэгдэхээр хил давахаар төлөвлөж байсан байж магадгүй гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Уйгарууд бол түрэг үндэстний лалын шашинт цөөнх үндэстэн бөгөөд Шинжаан Уйгарын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг аж. Тэд Хятадын эрх баригчдын явуулж буй ялгаварлан гадуурхах, хавчих бодлогыг байнга эсэргүүцэн шүүмжилсээр иржээ. Ясин болон түүний гэр бүлийнхний үзсэн киноны талаар ямар нэг мэдээлэл байхгүй байгаа боловч кино үзсэнээс болж тэрбээр өнгөрсөн онд баривчлагдсан гэдэг нь тодорхой болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Азийн хөгжлийн банк энэ онд 287 сая ам.долларын санхүүжилт олгоно

АХБ 2016 онд Монгол улсад олгох 287 сая ам. долларын санхүүжилтийн хөтөлбөрөө баталлаа. Тус банкны өөрийн хөрөнгө болон зах зээлээс босгосон эх үүсвэртэй хөнгөлтттэй зээл, буцалтгүй тусламжаас энэ санхүүжилт бүрдэнэ. Санхүүжилтийн хэмжээ өнгөрсөн оныхоос 18 сая ам.доллараар буурчээ.  АХБ-ны Ази Номхон далайн гамшгийн тусламжийн сангаас манай улсад тулгарсан зудын хүндрэлийг давахад зорриулан тусламж үзүүлсэн. Үүний дараа иргэдийг ирээдүйн байгалийн гамшгийг даван туулах чадвартай болгох зорилгоор буцалтгүй тусламжийн шинэ төсөл батлахаар болжээ.Шинээр хийх эдгээр хөрөнгө оруулалт одоо хэрэгжиж байгаа 953 сая ам.долларын мөнгөн дүнтэй, 23 зээл, 12 буцалтгүй тусламж, 35 техник туслалцааны төслийн үргэлжлэл болон хэрэгжих юм байна. Тэгвэл Монгол Улс АХБ-нд 25 жилийн өмнө нэгдсэнээс хойш нийтдээ хоёр тэрбум ам.долларын санхүүжилт авчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас сэтгэцийн өөрчлөлттэй  эмэгтэй өчигдөр 10:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон талаар мэдээлж байсан.  Тэгвэл алга болсон тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон  иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсөн бөгөөд өнөө өглөөний 08:40 цагийн үед “Цагаан булан” гэдэг газраас цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголд хавдартай элгийг шилжүүлэн суулгах боломж нээгдлээ

Дөнгөж сая НИТХ -аас ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД САН гаас Монголд хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгахад шаардагдах тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөс гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг минь ёсоор болгож шийдвэрлэлээ. Олон хүний амь насыг аврах шийдвэр гаргасан НИТХ ын дарга Д.Баттулга, Засаг дарга Э. Бат- Үүл, АНын бүлгийн ахлагч Отгонбаяр, МАН ын бүлгийн дарга Д. Амарбаясгалан Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Ононбаяр нар болон сэтгэл зүрхээ зориулсан НИХТ ийн 45 төлөөлөгчдөдөө чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Ард түмнээ бодсон ухаалаг шийдвэр гаргасан та бүхэн бүрэн эрхийнхээ хугацааг ийнхүү нэр төртэй биелүүлээ. Одоо монголчууд маань элэг шилжүүлэх гэж харийн орныг зорих хэрэггүй боллоо. Уухай манайхаан, та бүхнийхээ дэмээр бид энэ ажлыг хийж чадлаа.

ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД САН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН үйл ажиллагаатай ДАРХАН-УУЛ, ОРХОН аймгийн НДХ-ийн хамт олон танилцлаа

2015 онд Нийгмийн даатгалын  салбарын хэмжээнд  олон улсын IS0 9001:2008  стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэх зорилтыг  Нийгмийн даатгалын ерөнхий газраас дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Чанарын удирдлагын  тогтолцоог Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст эхлэн нэвтрүүлж жишиг хэлтэс болгохоор  шийдвэрлэж, уг стандарт, тогтолцоог нэвтрүүлэх  ажлыг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж ирлээ.

Олон улсын ISO9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай Дархан Уул, Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон танилцлаа.

Цаашид тус хэлтсийн хамт олон “Чанарын удирдлагын тогтолцоо”-г нийслэлийн хэмжээнд нэвтрүүлж байгаа  анхны  жишиг хэлтэс болж байгаагийн хувьд бусад хэлтсүүдийн ажил үйлчилгээнд энэхүү тогтолцоог  хэрэгжүүлэх ажилд  хариуцлагатай хандаж,  хамт олныг идэвхтэй оролцуулах, мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг  үзүүлэх, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Түүнчлэн нийгмийн даатгалын системийн хэмжээнд нийгмийн даатгалын байгууллагын соёлыг төлөвшүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэх, удирдлага, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор олон улсын ISO9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн нийгмийн  даатгалын бүх  шатны байгууллагуудын  өмнө  иргэд даатгуулагчдын сэтгэл ханамжид нийцсэн нийгмийн даатгалын чанартай, хүртээмжтэй  цогц үйлчилгээг шуурхай  хүргэх явдал чухлаар тавигдаж байна.

Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын байгууллагын соёл, удирдлагын менежмент болон ажилтан албан хаагчдын ажилдаа хандах хандлага эерэгээр өөрчлөгдөж,  ажиллах орчин, нийгмийн   идэвхи оролцоо дээшилсээр байгаа талаар ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСЭЭС мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХУД-ийн 18 дугаар сургуулийн дэргэдэх биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай байгуулах ажлын тендерийн нээлт боллоо

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих “Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 18 дугаар сургуулийн дэргэдэх биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай байгуулахажил”  /ХУД 2016/НТ-25-1 дугаартай/-ын цахим тендерийн нээлт 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоотод боллоо. Оролцогчид дараах байдлаар үнийн санал ирүүлсэн байна. Үүнд:

№ Тендерт оролцогчийн нэр Тендерийн зарлагдсан үнэ, ₮ Үнийн хөнгөлөлт Тендерийн баталгаа
1 “САМОСОН” ХХК 242.790.884 – Голомт банк: 2.698.000 ₮

2016.07.25-н дуустал

2 “ЭЕ ЭВ” ХХК 269.457.517 – ХХБ: 2.698.000 ₮

2016.07.25-н дуустал

3 “ГАНБҮРЭН” ХХК 244.733.782 – Хас банк: 2.698.000 ₮

2016.07.25-н дуустал

4 “ХАРДНИСС КОНСТРАКШН” ХХК 249.242.132 – Голомт банк: 2.698.000 ₮

2016.07.24-н дуустал

5 “БӨРТЭТРЕЙД” ХХК 247.791.751 – УБ хотын банк: 2.698.000 ₮

2016.07.25-н дуустал

6 “ЗАСАГТХАН СТОУНС” ХХК 245.175.899 – Хаан банк: 2.698.000 ₮

2016.07.25-н дуустал

7 “НҮНЖИГ” ХХК 239.000.005 – УБ хотын банк: 2.698.000 ₮

2016.07.26-н дуустал

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дугаараа үлдээгээгүй жолоочтой шууд холбогдох боломжтой боллоо

Бусдын хөдөлгөөнд саад учруулж зам талбайн орц гарцыг хаасан магадгүй таны машиныг тань хааж тавиад дугаараа үлдээгээгүй жолоочоос болоод ажлаа алдаж хэдэн арван минутаас хэдэн цаг хүлээх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл энэ мэт хариуцлаггүй жолооч нартай Авто тээврийн нэгдсэн лавлахаар дамжуулан шууд холбогдох боломжтой боллоо

1900-1234 дугаарын утас руу залган холбогдох дугаараа үлдээгээгүй авто машины улсын дугаарыг хэлснээр лавлахын ажилтан тухайн жолоочтой холбож өгөх юм байна. Лавлах утсыг ажиллуулах болсноор өдөрт 300-400 жолооч холбогддог болжээ. Лавлах утас өглөөний 08.00-20.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх юм байна. Дээрх дөрвөн оронтой дугаар руу залгахад минутад 500 төгрөгийн төлбөртэй.Уг лавлахаар машины эзнийг олохоос гадна хот хоорондын нийтийн тээвэр хаана явааг лавлаж болох юм байна.

Гэхдээ жолооч нарын зүгээс өндөр төлбөртэй лавлах утас ажиллуулж байгааг шүүмжилжээ. Гэвч энгийн утас ажиллуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийнхэн бямба гаригт бүх нийтээрээ мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны  63 дугаар зарлиг, Дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/202 дугаар захирамжийн дагуу иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буюу Бямба гаригт бүх нийтээр мод тарих үйл ажиллагаа зохион байгуулагдахаар ажлын төлөвлөгөө, удирдамж гарч  бэлтгэл ажил хангагдаад байна.

Энэ өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд эзэмшлийн талбай дээрээ мод тарих юм байна. Түүнчлэн иргэдэд мод, бут, сөөг хэрхэн тарих аргачлал болон арчлах талаар заавар зөвлөгөөг өгөх юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Багдадад болсон цуврал дэлбэрэлтээр 89 хүн амь үрэгджээ

Лхагва гарагт Иракийн нийслэл Багдад хотод болсон 3 цуврал дэлбэрэлтийн улмаас 80 гаруй хүн амь үрэгджээ. Жимс, ногоо ачсан ачааны машин тус хотын худалдааны төв дотор дэлбэрсний улмаас хүүхэд эмэгтэйчүүд голдуу 64 хүн амь үрэгдэж, 80 гаруй хүн шархадсан бол дараагийн дэлбэрэлтүүд  шиитүүд голдуу амьдардаг дүүрэг дэх  цагдаагийн шалган нэвтрүүлэх хоёр цэгт болсон байна.Эдгээр дэлбэрэлтүүдийн улмаас нийт 89 хүн амь үрэгдэж, 160 хүн шархаджээ.Харин халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн  “Лалын улс” бүлэглэлийн босогчид “шиит цагдаа нар руу халдлага хийхээр төлөвлөсөн” хэмээн мэдэгдэж байгаа аж. Иракийн засгийн газрын цэргүүд “Лалын улс” бүлэглэлээс Мосул хотын хойд хэсгийг эргүүлэн авах  өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Мосул бол Иракийн 2 дахь том хот бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд босогчдын хяналтад байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэгдсэн төсвийн нийт зарлага өмнөх оны мөн үеэс 400 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл дөрөвдүгээр сарын байдлаар 663.57 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 2.7 дахин нэмэгджээ. Төсвийн тэнцлийн бодит алдагдал төлөвлөснөөс бараг 567 тэрбум төгрөгөөр бага дүн болж байна. Бүтэн жилийн төлөвтэй харьцуулбал оны эхний дөрвөн сарын алдагдал 70.6 хувийг нь бүрдүүлсэн гэж Сангийн яамнаас мэдээллээ. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын бүрдүүлэлт 89.1 хувь, зарлагын бүрдүүлэлт 75.1 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1.65 их наяд төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 10.9 хувиар буюу 202.1 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Энэ нь 2015 оны мөн үеэс 1.2 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 88.5 хувийг татварын орлогоос бүрдүүлсэн байна. Үүнээс 16 хувийг буюу зургааны нэгийг орлогын албан татвараас төвлөрүүлсэн бол хагас их наяд орчим төгрөгийг нийгмийн даатгалын орлогоос, 313.8 тэрбум төгрөгийг НӨАТ-аас бүрдүүлсэн байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага энэ хугацаанд 75.1 хувийн гүйцэтгэлтэй буюу 2.32 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 400 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Нийт зардлын 40 хувийг цалин хөлс, нийгмийн даатгал зэрэг бараа, ажил үйлчилгээний зардал бүрдүүлсэн болохыг Сангийн яам тайлагналаа. Түүнчлэн оны эхний дөрвөн сард төсвөөс 205.8 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Э.Сумьяагийн олимпийн эрхийг хүчингүй болгож, Энэтхэгийн бөхөд шилжүүлжээ

Сербид болон Европын олимпийн эрхийн төлөөх тэмцээн болон Казахстанд болсон Азийн олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул ДБНХ-ноос “Рио- 2016” олимпийн наадамд хүч үзэх эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарлажээ. Сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алдсан тамирчдын дотор бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 53 кг жингийн тамирчин Э.Сумьяагийн нэр багтжээ. Тэрбээр Казахстаны Астанад болсон Ази тивийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпийн эрх хүртсэн боловч ийнхүү ДБНХ-ноос Э.Сумьяагийн олимпийн эрхийг хүчингүй болгож, Энэтхэгийн бөхөд шилжүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Абу Сайяф” бүлэглэлд барьцаалагдсан Индонез иргэдийг суллажээ

Филиппиний өмнөд эргийн тэнгист өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд лалын “Абу Сайяф” бүлэглэлд барьцаалагдсан Индонезийн дөрвөн иргэнийг өчигдөр Филиппиний өмнөд хэсгийн Холо аралд сулласан байна. Индонез болон Филиппиний Засгийн газрууд эдгээр хүмүүсийг суллах арга замыг хайсаар байсан юм. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Индонез болон Филиппиний тал хамтран ажилласны үр дүнд барьцаалагдсан хүмүүсийг суллалаа” гэжээ. “Абу Сайяф” бүлэглэл нь барьцааны мөнгө авах зорилгоор Филиппиний өмнөд эргийн орчимд Индонез, Малайзын усан онгоцны багийн гишүүдийг хэд хэдэн удаа барьцаалж байсан аж. Тус бүлэглэлийнхэн өнгөрсөн сард Канадын иргэнийг барьцаалж,  амийг нь хөнөөсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ гишүүдийг сонгоно

Анхан болон Давж заалдах 99 шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн орон даяар болж, онлайн санал хураалтаар ШЕЗ-д нэр дэвшигчдийн нэрсийг тодруулсан хурлын тогтоолоо өчигдөр орой нэгтгэж дууссан байна.

Шүүгчдийн энэхүү нэгдсэн зөвлөлгөөнд анхан шатны нийт 80 шүүхийн 371 шүүгч 94,6 хувийн ирцтэйгээр оролцож, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, О.Зандраа, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нарын нэрийг, Давж заалдах шатны нийт 19 шүүхийн 107 шүүгчээс 105 нь буюу 98,3 хувь нь оролцож ШЕЗ-ийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлж тус бүрийн тогтоолыг Тооллогын комисст ирүүлжээ. Энэ сарын 13-ны өдөр буюу маргааш 10 цагт Анхан шатны болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн санал хураалтыг нэгэн зэрэг зохион байгуулж ШЕЗ-ийн шинэ гишүүдийг сонгох юм. Дээрх нэгдсэн зөвлөлгөөний хөндлөнгийн ажиглагчаар Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нар оролцов. Мөн ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд нээлттэй болсон нь онлайнаар анх удаа санал хурааж, хурлыг шууд дамжуулснаараа онцлогтой байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа