Author Archives: admin

Дэлхийн улс орнуудын тэтгэврийн ялгаа

Залуу сайхан насандаа хөдөлмөр эрхэлж, улс орондоо хийж бүтээчихээд насан өтөл болмогц төр засаг ивээлдээ авч өндөр насны тэтгэвэр өгдөг нь дэлхийн улс орнуудын жишиг. Харин аль улс өндөр настнуудаа хэдэн насанд нь тэтгэвэрт  гаргаж, сард хэдий хэмжээний тэтгэвэр өгдөг юм бол.

 Орос Дундаж наслалт 66

Сарын дундаж тэтгэвэр 150 доллар

оху тэтгэвэр

Энэ улсад эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэврийн хөгшчүүлд Орост нэг их хөнгөлөлт байхгүй.

Хятад Дундаж наслалт 72

Сарын дундаж тэтгэвэр 160 доллар

хятад тэтгэвэр

Энэ улсад эмэгтэйчүүд улсад ажилласан хугацаанаасаа хамаараад 50 юм уу 55 насандаа тэтгэвэрт гардаг бол эрэгтэйчүүд 60 насандаа гарна. Тэтгэвэрт гарахын тулд улсын албан хаагч бол дор хаяж 15 жил хөдөлмөрлөсөн байх ёстой.

Польш дундаж наслалт 70

Сарын дундаж тэтгэвэр 440 доллар

польш тэтгэвэр

Эрэгтэйчүүд хамгийн багадаа 25, эмэгтэйчүүд 20 жил хөдөлмөрлөсөн байх ёстой. Тэтгэврийн 75 хувийг нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлдэг. Тэтгэврийнхэнд эмнэлгийн үйлчилгээ үнэгүй, хүнсний бүтээгдхүүнийг хамгийн бага үнээр өгнө.

Их Британи Дундаж наслалт 79

Сарын дундаж тэтгэвэр 700 доллар

британи тэтгэвэр

Эрэгтэйчүүд 65, эмэгтэйчүүд 60 насандаа тэтгэвэрт гарна. Тэтгэврийн хэмжээ нь улсад хөдөлмөрлөсөн хугацаанаас хамааралтай. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн 40 хувь нь тэтгэврийнхний эзэмшилд байдаг бол тэтгэврийн хөгшчүүлийн 15-20 хувь нь тус бүр нь 350 орчим мянган долларын үнэ бүхий хоёр байшинтай.

АНУ Дундаж наслалт 78

Сарын дундаж тэтгэвэр 1200 доллар

АНУ ТЭТГЭВЭР

Улсад огт хөдөлмөрлөөгүй хүн хамгийн доод тэтгэвэр 300 доллар авна. Төрийн албан хаагч, цэргийнхэн, нисэхийнхэн хамгийн өндөр тэтгэвэртэй. Америк хүн бүр хувийн тэтгэврийн данс нээлгэж болно.

Герман Дундаж нас 79

Сарын дундаж тэтгэвэр 1400 доллар

герман тэтгэвэр

Эрэгтэй, эмэгтэй чүүд 65-67 насандаа тэтгэвэрт гарна. Тэтгэврийнхэн жилд хоёр удаа Испанид юм уу, Германдаа амарч болно.

Франц Дундаж нас 81

Сарын дундаж тэтгэвэр 700 доллар

ТЭТГЭВЭР ФРАНЦ

 

Тэтгэвэрт гарах нас эхлээд 65 байсныг 60 болгосон. Одоо 62 болгохоор ярьж байгаа. Сүүлийн 11 жилийн цалингийн 50 хувиар тэтгэвэр тогтоодог. Хэрэв 41 жил ажилласан бол бүрэн тэтгэвэр авна.

Дани Дундаж нас 80

Сарын дундаж тэтгэвэр 2800 доллар

дани тэтгэвэр

65 нас хүрвэл улсын тэтгэвэр авах эрхтэй.Тэтгэврийнхэн асрамжийн газарт очих дуртай. Тус улс ахмад настнуудад жилд 35 тэрбум долллар зарцуулдаг нь үндэсний орлогын нь 10 хувь болдог

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпын наадмын үеэр 5000 сэргээшийн шинжилгээ хийнэ

“Рио 2016” Олимпын наадмын үеэр Бразилын Сэргээшийн хяналтын лаборатори 5000 гаруй удаа сэргээшийн шинжилгээ авах болно хэмээн тус улсын Спортын яамны эх сурвалж мэдээлжээ. Өчигдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн Бразилийн Сэргээшийн хяналт эрхэлсэн газрын нарийн бичгийн дарга Марко Аурелио Клэйн хэлэхдээ “тус лаборатори   Олимпын үйл ажиллагаанд сайтар бэлтгэгдсэн” гэлээ. Тус лаборатори нь Олон улсын Олимпын хорооноос 11 сарын өмнө дахин магадлан итгэмжлэгдсэнээс хойших хугацаанд 2600 гаруй  дээж аваад байгаа ажээ. Долдугаар сараас өмнө Бразилын Сэргээшийн хяналтын удирдах газраас сэргээшийн шинжилгээ хийх, сорил авах ажилд 130-140 хүнийг сурган бэлтгэх юм. Үүнээс 96 ажилтан нь аль хэдийн бэлтгэгдсэн тухай Спортын яамны сайд Рикардо Лэйс мэдэгдсэн байна. “Рио-2016” Олимпын наадмын үеэр дээрх лаборатори долоо хоногт долоо өдөрт 24 цагаар ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг нэмжээ

Орос улсын Төрийн Дум буюу парламент ард иргэдийнхээ зарим хэсгийн тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай хуулийн төслийг 3 дахь удаагийн оролдлогоор баталлаа. Одоо Оросын төрийн албан хаагчид эрэгтэй нь 65 настайдаа, харин эмэгтэй бол 63-тайдаа тэтгэвэрт гарахаар болжээ. Энэ хууль 2017 оноос хэрэгжих юм байна.

ОХУ-ын Сангийн яам цаашид ч энэ салбарт өөрчлөлт хийх бөгөөд аажмаар тэтгэврийн насыг 65 болгохоор төлөвлөжээ. Энэ удаад зөвхөн төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг өөрчилсөн бол удахгүй хүн амын үлдсэн хэсгийн хувьд ийм хууль үйлчлэх гэнэ. Одоо Оросын төрийн албаны эрчүүд 60 настайдаа, харин ​эмэгтэйчүүд 55-тайдаа тэтгэвэрт гардаг билээ. Түүнчлэн ОХУ-ын төрд ажиллагсад улсад хөдөлмөрлөсөн жилийн тоогоор тэтгэвэр авдаг, яг манайхан шиг. Тэтгэврийн тухай шинэ хуулийг санаачлагч депутат Валерий Трапезников “55 настай бүсгүй бол залуухан, сайхан хэвээрээ байдаг. Ийм хүмүүсийг тэтгэврийнхэн гэж хэлж болно гэж үү? Хэрэв тэтгэвэрт гарах насыг хойшлуулбал хижээл насныхан урам зориг дүүрэн ажилласаар байх болно. Одоо Оросын тэтгэврийн насныхны тоо 42 саяд хүрлээ. Эдгээрээс 14 сая нь ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Удахгүй манай улсад ажил хийдэг тэтгэврийн хүмүүсийн тоо ажил хийдэггүй тэтгэвэр авагчдын тоотой тэнцэнэ. Тэр үед тэтгэвэрт өгөх мөнгө байхгүй болно” гэж мэдэгджээ.

Жич: Доорх зурган дээр дэлхийн зарим орны тэтгэврийн насыг харууллаа.

тэтгэврийн нас

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Обама Хирошимад айлчлахтай холбогдуулан Хятадын ГХЯ мэдэгдэл хийжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сард Хирошимад айлчилна гэж Япон болон АНУ-ын Засгийн газрууд мэдэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яам “гадаадын зочныг Хирошимад айлчлуулж байгаа нь Япон улс дахин хэзээ ч милитаризмын замаар явахгүй гэдгийг батлан харуулах учиртай” гэжээ. “1945 онд АНУ атомын бөмбөг хэрэглэсэн явдал нь Японы милитаристуудын бүтэшгүй санааг бүхэлд нь үгүй хийсэн боловч Японы олон энгийн ард иргэдийн амийг хохироосон билээ. Тэдний амссан зовлон үнэхээрийн эмгэнэлтэй” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан мэдэгдээд “өнгөрсөн түүхээс сургамж авч, дайны эмгэнэлт уршгийг дахин давтахаас зайлсхийхийн олон улсын дэг журмыг хамгаалан сахих хэрэгтэй гэдгийг дэлхийн II дайн бидэнд харуулсан” гэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ц.Элбэгдорж:Оффшор данстнуудыг шалгах хэрэгтэй

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг дэлгэсэн. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгмэлэгийн дэлгэсэн материал нь дэлхий дахинд ихээхэн дуулиан шуугиан болж байна .Энэхүү материалд дурдсанаар манай улсын нэр дээр 49 иргэн, компани оффшор бүсэд данстай болох нь нотлогдоод буй. Тэгвэл энэхүү асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа “Эргийн гадна/offshore/ данс тойрсон асуудал, мэдээлэлд Монгол улс хариуцлагатай, нээлттэй хандах ёстой. Олон нийтийн дуу хоолойг сонсож, хууль журмаа нарийвчилж, хариуцлагыг шат бүхэнд чангатгах. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын бүртгэл, байршил, хөдөлгөөнийг ил тод болгох, төр иргэдийн хяналтад оруулах ажлыг тууштай үргэлжлүүлэх. Татвар, тайлан бүртгэлээс зугатах, мөнгө угаах, хууль бус орлогоо нуух хэлбэр оролдлого бүрийг илчлэх. Хууль тогтоомжийг алагчлалгүй хэлбэрэлтгүй сахиулах. Дээрхи чиглэлд бодлого боловсруулагчид, хууль хэрэгжүүлэгчдийг санаачлагатай, идэвхтэй ажиллах” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нуранги үүсч болзошгүй тул хууль бусаар алт олборлохыг түр зогсооно

Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан Дундговь аймгийн харъяат нэгэн иргэн нурангид даруулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан байна. Багахангай дүүргийн 1-р хорооны “Өндөр толгойн овоо” гэх газар хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй болоод байгаа аж. Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэдийн 18 нөхөрлөл байгуулсан байнадээрх асуудлаар өчигдөр нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Багахангай дүүрэгт ажиллаж, гар аргаар алт олборлож байсан иргэдийн төлөөлөлтэй уулзан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж холбогдох хууль, журмыг судлан иргэдийн хүсэлтийн дагуу асуудлыг шуурхай шийдвэрлэхээр болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамласан

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 405 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 307 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Тухайлбал, БЗД-ийн нутаг Дарь эхийн зам, Хараа дэлгүүрийн баруун замд, “H.Accent” маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 44 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон. Мөн түүнчлэн БЗД-ийн нутаг Нарны зам, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун замд “T.Prius” маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 13 настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн хэргийг замын цагдаагийн газраас шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлд ногоон байгууламжийн ажил эхэллээ

Нийслэлийн хэмжээнд АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд ногоон байгууламжийн ажил эхэллээ.Бэлтгэл ажлын хүрээнд Жамьян-гүний гудамжинд 167, Гэндэнд 101, Чингисийн өргөн чөлөөнд 260 улиас, 30 монос, Олимп 234, Зайсанд 215 улиас, 58 монос модыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, “Байгалиа дээдлэе”, “Гэрэлт ой”, “Тансаг ландшафт”, “Ургамлын далай”, “Ази цэцэрлэгжилт” компаниуд хамтран тарьсан байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун 4 замаас Офицеруудын ордон хүртэл 21000 хайлаас, 3000 шар хуайс, 6000 агч мод , 270 бут суулгаж, Чингисийн өргөн чөлөөнд 2000 хайлаас мод тарьж, модны тогоо гарган 485 бутны нүх ухан цэвэрлэгээ, усалгаа хийжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бие даагчидтай танилц

Бие даагчдын нэрс тодорхой боллоо. Тодруулбал ирэх сонгуульд Дуучин Нара, өмгөөлөгч Г.Батбаяр, Арго, ХҮН-ын дарга С.Боргил, “Босоо Хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Ш.Адьшаа, ХҮН-ын Б.Найдалаа, Ийгл телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, өмгөөлөгч О.Алтангэрэл, “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр “Шударга шvvх” ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт нар бие даан нэр дэвшихээр болжээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа бие дааж нэр дэвшихээр болсон бол Дамбын Хишигжаргал Булган аймагт бие дааж нэр дэвшихээр болсон нь нэлээд сонирхол татаж байгаа юм.

бие даагчид

бие даагчид 01

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр Төв аймаг болон Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр  буюу дугаар сарын 12-ны Пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Налайх дүүрэг

10:00-18:00 цагт: 3, 4-р хороо Дэнж, Бадрал, Алтайн 1-12-р гудамж, Локаторын ЦА, 60-68, 31А байр

Төв аймаг

10:00-18:00 цагт: Партизан САА Нарийн, Шархад
10:00-13:00 цагт: Батсүмбэр сум Баян толгой орчмын гэр хороолол
14:00-18:00 цагт: Батсүмбэр сум Эрдэнэ толгой орчмын гэр хороолол

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудлын 3 давхарт “Ногоон зээлийн сан” байгуулах ажлын хэсгийн уулзалт болно.

09.00 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” анхдугаар чуулган “UB CITY” зочид буудалд / 19-ийн үйлчилгээний төвийн чанх урд/ болно.

09.00 цагт ШУТИС-ын Төв номын санд “Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.30 цагт МХЕГ-т “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” нэмэлт дархлаажуулалтын аяны нээлт болно.

10.00 цагт  СТӨ-нд “Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” мянган сувилагчийн чуулга уулзалт болно.

11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт Нийслэлийн хэмжээнд их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголбанкны Мэдээллийн төвд дөрөвдүгээр сарын Орон сууцны үнийн индексийг зарлана.

12.00 цагт Пума зочид буудалд УИХ-д суудалгүй намууд Оффишор дансны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол Ньюс” Мэдээллийн төвд Хууль бусаар ажлаас халагдсан СХД-ийн хороодын Засаг дарга нар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордонд болох “Сайдын цаг”-т Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцоно.

14.00 цагт Говь-Сүмбэр аймгийн Олимпийн зөвлөлийн төлөөлөгчид МҮОХ-нд зочилно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт “Хатан Туул ширгэх учиргүй” сэтггүүл зүйн шилдэг бүтээл, “Хатан Туулаа хамгаалах арга зам” уран илтгэлийн уралдааныг зохион байгуулагч “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөн болон шүүгчдийн баг мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хоршооны гишүүн, малчдад олгох ёстой ноосны урамшуулал олгохгүй байгаа талаар “Манлайн шүтээн хоршоо”-ноос мэдээлэл хийнэ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН МИШЭЭЛ ДЭХ САЛБАР ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо төвийн “Мишээл барилгын Их дэлгүүр”-т өнөөдөр буюу 2016 оны 05 дургаар сарын 11-нд  нээлтээ хийлээ. Тус нэгдсэн төв нь 1336 м2 талбайтай, Үйлчилгээний танхим, өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, банк, ёслол хүндэтгэлийн тайз, сервер, хяналтын камер, хурлын өрөөнүүд, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай байна. Өдөрт 4800гаруй үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай. Мишээл экспо дахьНийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг татвар төлөгчдөө шагнаж урамшууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар ” Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан “Шилдэг татвар төлөгч”-ийг шагнаж урамшууллаа.Тус өдөрлөгийг Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг нээн үг хэлж, Шилдэг татвар төлөгчдийн  шагналыг гардуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Улсын тэргүүний 18 дугаар сургуулийн мөнгөн хонхны баяр боллоо

Хан-Уул дүүргийн Улсын тэргүүний 18  дугаар  сургуулийн мөнгөн хонхны баяр  өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар  сарын 11-ний өдөр  боллоо .Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон бусад албаны хүмүүс, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид, эцэг эхчүүд, хүрэлцэн ирсэн юм. Баярын үйл ажиллагааг нээж  Хан-Уул дүүргийн Засаг дарга   Ж.Ганхуяг үг хэлж, төгсөгчдийн цаашдын амьдралд нь аз жаргал, амжилт хүслээ. Мөн энэ үеэр шилдэг сурагчдад шагнал гардуулсан юм.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн авьяаслаг , сурагчид урлагийн номерууд үзүүлж ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа