Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр /2024.12.03/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нартай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.
УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн оролцоо хангагдаж, өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэж байна. Үүний нэг жишээ нь нийгмийн янз бүрийн ялгаатай бүлгийн төлөөллийг хангах зорилго бүхий улс төрийн намуудын тодорхой бодлогын үр дүнд, жагсаалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д сонгогдон ажиллаж байна.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сайжруулахын тулд хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай байгааг дурдаад, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах тэгш хүртээмжийг бий болгох хууль, эрх зүйн өөрчлөлтийн талаар хөндлөө.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун аймаг, дүүргүүд дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийг бусад төвүүдтэй нэгтгэж, цогц хэлбэрээр ажиллуулбал үр дүн гарч, төсөв санхүү, эдийн засгийн хувьд илүү боломжтой болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүний эрхийг хангасан, “хүн төвтэй” хуулийн үзэл баримтлалыг бий болгох “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд гар бие оролцох, идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Тэрбээр, УИХ-ын гишүүд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит нөхцөл байдлыг мэддэг гишүүдийн зүгээс төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай түлхүү хамтран ажиллаж, тэдний оролцоотойгоор хуулийн төсөлд санал боловсруулж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй хэмээв. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцдог орчныг бүрдүүлэх, хүний эрхийг хангах нь УИХ-ын ирэх дөрвөн жилийн гол зорилтуудын нэг бөгөөд гишүүдийн санаачилгыг бодит үйл хэрэг болгоход онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн 126 гишүүнтэй шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл ажиллаж эхэлснээр асуудлыг олон талаас хэлэлцэж, хууль, эрх зүйн орчны шинэчлэл бүрд салбарын дуу хоолой шингэж чадаж буйг УИХ-ын дарга тодотголоо.
Уулзалтын төгсгөлд, гишүүдийн санаачилгын дагуу УИХ-ын чуулганы тойм мэдээллийг долоо хоногт нэг удаа дохионы хэлмэрчтэйгээр нэвтрүүлэх, Төрийн ордныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү ээлтэй болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
