Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экологийн аюулгүй байдлыг хангах, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор төвлөрсөн хогийн цэгүүдийг ойжуулна.
Ойжуулах төслийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамт мод тарилаа.


Тэрбээр, мод тарьж, ургуулах нь цөлжилт, шар шороон шуурга, газрын доройтлоос сэргийлэх хамгийн сайн арга гэж үздэгээ хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа дотоод, гадаадын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдэд талархал илэрхийллээ.
Цагаан давааны 15 га талбайд 312 мянган ширхэг хайлаас модны суулгац тарьж ургуулан, хогийн тоосжилтыг барих, агаар дахь хорт бодисыг шүүх ургамлан хашлага бий болгоно.
Ойн мэргэжлийн “Хамтын төгөл” ХХК нэг жил, цаашид Нийслэлийн Хот тохижилтын газар гурван жил арчилгаа, хамгаалалтыг бүрэн хариуцаж байна.
Энэ бол төвлөрсөн хогийн цэгүүдийг ногоон бүс болгох цогц ажлын эхлэл юм.


Энэ хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны 50 га талбайд нийт 870 гаруй мянган навчит мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны гэсэн төвлөрсөн гурван хогийн цэг байдаг. Энд өдөрт дунджаар 3,000 орчим тн хог хаягдал ирдэг бөгөөд хог хаягдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна.
Цагаан давааны 92 га талбай бүхий хогийн цэгт хотын зүүн болон төвийн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг. Үүний 23 га талбай нь хог хаягдал хүлээн авах зориулалттай.
2020-2022 онд 10 га талбайг нөхөн сэргээж, хогийн цэгээс тусгаарлах гурван метр өндөртэй, 360 метр урт төмөр торон хашаа барьжээ.


Нарангийн энгэрийн хогийн цэгийг Японы буцалтгүй тусламжаар олон улсын стандартын дагуу тохижуулсан. Энд хог булшлах талбайн хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалах тусгаарлагч давхарга байгуулж, хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүсэх бохир шингэнийг зайлуулах хэвтээ хоолойн систем суурилуулсан байна.
2020-2022 онд энэ хогийн цэгийн 20 га талбайг нөхөн сэргээсэн. Мөн 2020–2025 онд “Улаанбаатар шинэчлэл” ХХК нийслэлийн хөрөнгөөр 15 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил 50 сая, ирэх жилээс 100 саяаас дээш мод тарьж, ургуулна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, арчилж, хамгаалж байна.
2030 он гэхэд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 608 сая, аймаг, нийслэл 680 гаруй сая мод тарьж, ургуулан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд голлох хувь нэмэр оруулах амлалт авсан.
Энэ дагуу үе шаттай төлөвлөгөө гарган бэлтгэлээ хангаж, ирэх жилүүдээс тарилтаа эрс эрчимжүүлнэ.
Үндэсний хөдөлгөөн өрнөсөн 2021 онд 8 сая байсан тарьц, суулгацын нөөц одоо 164 саяд хүрч, Мод үржүүлгийн газар, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, нөхөрлөлийн тоо хэдэн зуугаар нэмэгдээд байна.











Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачилга, дэмжлэг, үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөр нь боловсролын салбарын хөгжилд үр дүн авчирч байгааг сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар төрийн бодлогын уялдааг хангах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Үндэсний зөвлөл байгуулж, уламжлалт анагаах ухааны анхдагч хуулийн төсөл боловсруулж байна.
АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын төв эмнэлгийн салбар Шүдний эмнэлэг, Монгол анагаах ухааны төв эмнэлгийн салбар, Уламжлалт анагаах ухааны клиник Хангайн бүсийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Нянзаадарын Даваасүрэн, Био-Анагаахын сургууль, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхимийн ахмад багш, профессор Цэрэндоржийн Дагвадорж нарт Гавьяат эмч, Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, Монгол-Японы эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Хасагийн Алтайсайханд Хүний гавьяат эмч цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.


















Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд боловсролын салбарт бодит үр нөлөө үзүүлж байгааг сайд Л.Энх-Амгалан хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр хүүхдүүд байгаль орчноо хайрлах, хамгаалахад суралцаж, багш, ажилтнууд жил бүр сурагчидтайгаа хамт мод тарьж, арчилж, ургуулж байна.
Салбарын яам цаашид хүүхдүүдийг зөвхөн мэдлэгтэй биш, бүтээлч сэтгэлгээтэй, амьдралын аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллах чадвартай, бие, сэтгэл, оюуны тамиртай иргэн болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах юм.













Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
