Эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг маш олон төрийн болон төрийн бус байгууллага байдаг бол, бага насны болон залуу охидод голлон чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага тийм ч олон байдаггүй. Тэгвэл зөвхөн Монголд төдийгүй дэлхийн 146 оронд үйл ажиллагаа явуулдаг охидод зориулсан албан бус боловсролын хөтөлбөрөөр ирээдүйн манлайлагчдыг бэлтгэдэг дэлхий дээрх 10 сая охидыг хамруулсан дэлхий дээрх хамгийн том охидын байгууллага болох Дэлхийн Эмэгтэй Скаутын Холбоо байдаг юм байна. Тус байгууллагын Харилцаа Хамтын Ажиллагааны Менежер Грэйс Тамтай Монголд зочилсон байх үеэр нь хэдхэн хором хуучилсан яриагаа та бүхэндээ хүргэе.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Намайг Грэйс Там гэдэг. Би Малайзаас ирсэн. Би Дэлхийн Эмэгтэй Гайди, Эмэгтэй Скаутын Холбоонд (ДЭГЭСХ) Харилцаа Хамтын Ажиллагааны Менежерээр ажилладаг. Миний ажлын үүрэг гэвэл гишүүн байгууллага, гишүүн орнуудынхаа хамтын ажиллагаан дээр төвлөрч Ази Номхон Далайн бүсээс 17 улс, Африкаас 17 улсыг хариуцаж ажилладаг.
Дэлхийн Эмэгтэй Гайди Эмэгтэй Скаутын Холбоо гэж ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
Бид охид, залуу эмэгтэйчүүдийг дэлхийн чадварлаг иргэн болгон хөгжүүлэх хөтөлбөрүүд боловсруулж гишүүн улс орныхоо эмэгтэй скаутын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дэлхийн Эмэгтэй Гайди Эмэгтэй Скаутын Холбоо 1910 онд байгуулагдсан. Одоо 108 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн охидын хамарсан хамгийн том төрийн бус байгууллага.
Скаутын байгууллага гэж нэг байгууллага гэж ойлгож байсан юм. Таны ярианаас 2 тусдаа байгууллага гэж ойлгогдож байна, ямар учиртай юм бэ?
Тиймээ, бие даасан тусдаа байгууллага, анх Дэлхийн Скаутын Хөдөлгөөнийг Баден Паул Англид үүсгэсэн байдаг ба хөтөлбөр нь хамт байсан ч эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдэд зориулсан хөтөлбөр тусдаа байх хэрэгтэй гэж тэрээр үзсэнээс түүний дүү Агнес Баден Паулд зөвхөн охидод чиглэсэн байгууллага болох ДЭГЭСХолбоог үүсгэсэн. Хөтөлбөрийн хувьд ихээхэн төстэй байдаг ч эмэгтэй скаутын хөтөлбөр нь охидын хөгжил, манлайлалд илүү анхаардаг. Дэлхийн Скаутын Хөдөлгөөн, ДЭГЭСХолбоо нь дэлхий дээрх хүүхэд залуучуудын хамгийн том байгууллагууд юм.
Монголд Эмэгтэй Скаутын Холбоо хэзээ байгуулагдсан бэ, ямар үйл ажиллагаануудыг явуулдаг вэ?
Монголын Эмэгтэй Скаутын Холбоо нь 1996 онд байгуулагдаж 2014 онд ДЭГЭСХолбооны бүрэн гишүүнчлэлтэй улс болсон. Монголын Эмэгтэй Скаут бүх насны охид, залуу эмэгтэйчүүд, насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөр боловсруулж, үйл ажиллагаагаа маш сайн хийж байгаа ч тэдэнд дэмжлэг хэрэгтэй байгаа гэж харагдаж байгаа. Скаутын үйл ажиллагааг сургууль дээр суурилж явуулдаг маш олон орон байдгийн нэг нь Монголын Эмэгтэй Скаутын Холбоо юм.
Монголд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Үнэндээ би Монголд 3 дах удаадаа ирж байна. Улаанбаатар маш их барилгатай болсон байна. Мөн Улаанбаатарын зарим уулархаг хэсгүүдэд байсан гэр хороолол байхгүй болсон байна.
Энэ удаа ямар зорилгоор Монголд ирсэн бэ?
Бид энэ удаа Монголын Эмэгтэй Скаутын залуу лидерүүдэд сургалт явуулахаар ирсэн. Сургалт удирдагч, чиглүүлэгчдийг сургах 2 өдрийн, залуу охидыг сургах 3 өдрийн гээд нийт 5 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар МЭСХолбооны сургалтын хорооны үйл ажиллагаа сайжирч, дараа дараагийн охидтой ажиллах сургагч багш нарыг чадавхжуулахад оршино. Бидний явуулсан сургалтаар лидер багш нарт Сургалтанд хамрагдсан нас насны лидерүүд маань маш идэвхитэй оролцож, сэтгэл дүүрэн байгааг нь харахад таатай байна.
Монгол дахь Эмэгтэй Скаутын байгууллагатай дараагийн удаагийн хамтран хийх ажил юу вэ?
Бид маш чиглэлийн ажлаар хамтран ажиллах болно. Энэ удаагийн сургалтаар МЭСХолбоо охидод зориулсан сургалтын хөтөлбөрөө сайжруулахаас гадна, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөрөө сайжруулах тал дээр ажиллахаар байгаа.
Монгол орны талаар та юу гэж боддог вэ?
Би энэ газарт дуртай, маш энгийн амьдралтай, хүмүүс нь маш найрсаг, хоол нь ч бас гоё. Би Монголын сайхан тал, байгаль, хөх тэнгэр нь үнэхээр үзэсгэлэнтэй.
Та маш олон улсын охид, залуу эмэгтэйчүүдтэй ажилладаг байх. Тэр дундаас Монголын охид эмэгтэйчүүдтэй харьцуулвал ялгаа байдаг уу?
Монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг, тэд юу хийж байгаагаа маш сайн мэддэг, ажилсаг. Маш их сорилтуудтай тулгардаг ч тэд маш ухаалгаар зохицуулж нэгдэж чаддаг.
ДЭГЭСХолбоо охидод ямар боломж олгодог тухай илүү дэлгэрэнгүй танилцуулвал?
ДЭГЭСХолбооны гишүүн орнуудын охидуудад олон улсын болон Ази Номхон Далайн Бүсийн хурал, цуглаан, зуслант цугларалтад хамрагдаж өөр өөр улсын олон найз нөхөдтэй болж, өөрсдийгөө бүх талаар хөгжүүлэх боломжийг хамгийн түрүүнд олгодог, мөн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийд өрсөлдөхүйц чадвартай манлайлах чадвартай болоход нь тусладаг. Энэ хөтөлбөрүүд манай гишүүн орнуудын хөтөлбөрт тусгагдсан байдаг ба МЭСХолбооны үйл ажиллагаанд ч мөн адил тусгагдсан байдаг.
Би Монголд 2013 онд ирж байхад нэгэн зүйл дээр их сэтгэл эмзэглэж байсан. Тэр үед Төв аймгийн нэгэн сумын сургуульд 5 юмуу 6 настай бяцхан охин гэрээсээ хол сургуульд сурах гээд сургуулийнхаа дотуур байранд амьдарч байсан. Зөвхөн боловсрол эзэмшихийн тулд гэрээсээ тэр хол, амьдарч бие дааж байгааг нь харахад Монголчууд үнэхээр үр хүүхдээ боловсрол эзэмшүүлэхийг их эрмэлздэг ард түмэн юм байнаа гэж бодогдож байсан. Ариун цэврийн халдваргүйжүүлэлт сайн биш, харанхуй шөнө ариун цэврийн өрөө ороход асуудалтай, зарим үед цахилгааны асуудалтай, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангахуйц биш зэрэг олон асуудлуудтай байгааг олж харсан. Гэхдээ Монгол хүүхдүүд багаасаа их сорил дунд амьдарч, түүнийгээ даван туулсаар ирсэн нь миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн. Бид ийм нөхцөл байдлыг төрийн бус байгууллагын үүднээс сурагчдын амьдарч байгаа орчныг сайжруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг МЭСХолбооны үйл ажиллагаа улам өргөжиж олон олон охидуудад скау т болох боломжийг нь олгоосой гэж хүсэж байна.
Баярлалаа






Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
