Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулсан Зарим аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодотгон өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдлаа.
Хуралд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга Р.Дагва, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ГЗБГЗЗГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот (Аэросити)-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө Засгийн газраар батлагдсан.
Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнүүд батлагдсантай холбогдуулан “Аэросити”, “Зуунмод хот”, “Майдар хот төсөл”-ийн хоорондын уялдаа холбоог судлах, хот байгуулах, бүтээн байгуулалтын төслүүдийн нутаг дэвсгэр, хилийн цэсийн асуудлаар “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын “Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институт”-тэй хамтран Хүн амын нутагшилт, суурьшлийн хөгжлийн ерөнхий төсөлд үндэслэж боловсруулсан 3 хувилбар саналыг ажлын хэсгийн гишүүд хэлэлцлээ.
Хурлаас Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Аэро сити”, “Зуунмод хот”, “Майдар хот” төслүүдийг хооронд нь уялдуулан төлөвлөж хөгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэн.
1.“Аэро сити хот” нь Монгол туургатны бахархал, олон үндэстний эв нэгдлийг баталгаажуулсан хот болон хөгжих “нүүдэлчдийн хотын” концепци тусгагдсан. Тус хот нь Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа, мэдээлэл технологи, био технологи, нано технологиийн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, өндөр технологийн инновацийн кластерын бүсийг байгуулсан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн “Ухаалаг” хот байхаар төлөвлөгдсөн.
2.“Майдар хот” төсөл нь орчин үеийн техник, техологид тулгуурласан төлөвлөлтийн шийдэл бүхий ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий манай орны соёл, ёс заншлыг бүрэн шингээсэн аялал жуулчлалын хөгжлийг дэмжсэн, их дээд сургуулиудыг нэг дор цогцолбор байдлаар төлөвлөсөн , байгаль орчинд ээлтэй, нөөц баялагт хэмнэлттэй орчин үеийн цогц төлөвлөлттэй Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулсан ногоон хөгжлийн зарчимд тулгуурласан “Эко” хот байхаар төлөвлөгдсөн.
3. Зуунмод хот нь “Аэросити хот”, “Майдар хот” төсөлтэй уялдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Богдхаан төмөр зам, АНЗ олон улсын хурдны авто замыг түшиглэн шинэ эх газрын боомт, холимог тээврийн логистик төв бүхий бизнес зангилаа буюу хөдөө аж ахуйд тулгуурласан, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлд тулгуурласан үйлдвэрлэлийн парк бүхий Төвийн бүсийн тулгуур төв хот байхаар төлөвлөгдсөн.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийн Олон Улсын шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Аэйросити хот”, Зуунмод хот, “Майдар хот төсөл”-үүдийг цогцоор нь хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны болон агаарын бохирдлыг багасгах, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, эдгээр хотуудад аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ, логистикийг дагасан шинэ үйлчилгээ, ажлын байр бий болох бөгөөд тухайн бүс нутаг болон Улаанбаатар хотын иргэд ажлын байраар хангагдах зэрэг эдийн засгийг хөгжүүлэх бодит нөхцөл бий болно.


Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Өнөөдөр шарагчин гахай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Засгийн газрын хуралдаан болж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Өнөөдөр харагчин могой өдөр
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
