Орц
Үхрийн шийр -900 гр
Лууван -2ш
Сонгино -2 ш
Сармис -4 хумс
Хар перец – 1ц/х
Давс – 1ц/х
Хийх арга
Үхрийн тагалцагыг жижиглэн эвдэж чанахад тохиромжтой болгоорой. Том саванд ус хийж шийрийг /тагалцаг/ чанана. Ус шийрнээс дээш 5-6 см байна. Галыг өндөр хэм дээр тавьж буцалгаарай. Буцалсны дараа галын хэмийг зөөлрүүлж зөөлөн гал дээр 2 цаг буцалгана. Хэрвээ загас, тахианы махаар стүжин хийх гэж байгаа бол 40 минут, гахайн шийрийг 2 цаг тус тус буцалгана. Ингэж буцалгах явцдаа шөлийг таглахгүйгээр буцалгах ба үе үе хутгаж шөлөн дээр тунасан өөх тосыг шүүж аваарай.
Хэрвээ чанах хугацаанд шөл нь ширгэвэл халуун буцалсан ус нэмж хийж болох ба ус шийрийг бүрэн бүрхэж байх хэмжээгээр хийгээрэй.
Ингээд 2 цаг чанасны дараа хэрчсэн сонгино, лууван, манжин гэх мэт ногоо, лаврын навч, вандуй, давс, хар перц хийж дахин 1 цаг буцалгана. Шийр удаан хугацаанд ялз чанагдсан учраас зөөлөрсөн байх ба ясыг гаргаж хаяна. Шийр зөөлөрч бараг үйрч бутарсан байна. Эсвэл шийрийг шөлнөөс гаргаж жижиглэн хэрчээд эргүүлж шөлөнд хийж чанана. Эсвэл үхрийн хэл, дотор махыг ч хийж чанаж болдог. Ингээд жижиглэн хэрчсэн сармис, ногоон сонгино, яншуйг шөлөнд хийж дахин 15-20 минут буцалгана.
Үүний дараа хүнсний цаасыг 3-4 давхарлаж байгаад шөлийг шүүж авна. Ингэхэд шөлөн дэх өөх тос, махны үлдэгдэл шүүгдэж тунадаг. Хэрвээ шөл тунгалаг байвал заавал дээрх шиг шүүх шаардлагагүй. Ингээд шөлийг сэрүүн газар хөргөсний дараа хөргөгчинд хийж хонуулна. Маргааш өглөө үзэхэд стүжин бэлэн болсон байх болно.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
