4 га талбайд их хэмжээний барилгын материал шатжээ

2020 оны 05-р сарын 22 өдөр, 15 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
159A9900-6ukzoocwolq8yawmgdrtzce9xkui7q2rc195atjksao

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Оньдилт ХХК-ийн хашаанд их хэмжээний барилгын материал, хар лак, хар цаас шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Ойролцоогоор 4 га талбайд барилгын дээврийн хар лак, хар цаас их хэмжээний барилгын материал шатсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх