Улаанбаатар хотноо Монгол, Оросын сэтгүүлзүйн салбарынхан “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор ирэх арваннэгдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд хуран чуулна.
ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар дахь Русский Дом, Бүх Оросын сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МНСЭ)-тэй хамтран тус чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа аж.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн өдрүүдэд тохиох хамгийн томоохон арга хэмжээнүүдийн нэгд тус чуулга уулзалт зүй ёсоор тооцогдож байна. Монгол, Оросын сэтгүүлзүйн салбарын өнөөгийн байдал, сэтгүүлчдийн ур чадварын сургалт, харилцан мэдээлэл солилцох, сэтгүүлчийн ёс зүй, сэтгүүлзүйн өөрийн зохицуулалтын байгууллага гээд өргөн хүрээт асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалтын үеэр хамтын ажиллагааны шинэ өргөн боломжууд нээгдэнэ.
Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан энэхүү чуулга уулзалтад гибрид хэлбэрээр (цахимаар болон биечлэн) оролцох боломжтой бөгөөд Медиа форумын үеэр өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагыг сурталчлах, түншлэл бий болгох, хамтран ажиллах гэрээ үзэглэх боломжийг Русский Дом хангаж тусгайлан Телевизүүд, Радио, агентлагууд гэсэн Медиафорумын секцүүд ажиллуулах аж.
Мөн Монголын ХМХ болон хэвлэлийн үйлдвэрүүдэд павильон гарган ажиллах юм.
.jpeg)
ОХУ-ын нэр хүндтэй томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид энэ үеэр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхээ мэдэгдээд буй. Тухайлбал, ОХУ-ын хамгийн том радио холдинг болох “Русская Медиагруппа”, түүний бүтцэд багтдаг долоон радиостанц: «Русское Радио», «Русская Служба Новостей», «ХИТ FM», радио MAXIMUM, DFM, “Радио Монте-Карло” болон RU.TV телевизийг төлөөлж Бүс нутгийг хариуцсан Ерөнхий захирлын орлогч, Ерөнхий асуудал эрхэлсэн дэд захирал, Олон улсын гэрээ хэлэлцээрийн газрын дарга нь ирэхээ мэдэгдээд буй.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газрынхантай уулзах үеэрээ санал тавьсны дагуу, Монголын телевиз, радиогийн салбартай түншлэл тогтоохоор Оросын медиа, телерадио системийн хамгийн том интегратор “Окно” телевизийн Сибирийн бүс нутгийг хариуцсан Худалдаа, арилжааны газрын дарга, Инженерийн албаны даргын бүрэлдэхүүнтэй төлөөлөл ирэх бол Буриадын Бүгд Найрамдах Улсын “Буриад ФМ” радио компанийн Ерөнхий захирал ирж МҮОНР, ТВ8 телевизүүдтэй хамтран ажиллах гэрээ үзэглэх хүсэлтээ ирүүлээд буй.
Монголчуудын сайн мэдэх Бүх Оросын Телевиз Радиогийн Улсын Компаниуд “ВГТРК”, “Россия”, “Россия-24”, олон улсын мэдээллийн ИТАР-ТАСС, РИА Новости-“Россия сегодня”, ” Восток-Телеинформ” агентлагууд, ОХУ-ын НТС медиахолдинг, “Big Asia” буюу “Большая Азия” телевиз гэх Оросын хэвлэл мэдээллийн салбарын магнатууд Россотрудничествогийн урилгыг таатай хүлээн авч ирэх болсон бол Буриад, Тува, Халимаг улсаас төлөөлөгчид ч бас хүрэлцэн ирэхээр төлөөлөгчийн газарт мэдэгдээд байна.
Форумд нийслэл болон орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнийг нээлттэй урьж байна.
Мэдээллийг 90059099 утсаар болон mongol@rs.gov.ru хаягаар медиафорум тодотголтойгоор илгээнэ үү.

Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
