Уулзалтын үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Лондоны хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулагдах шинэ хотын бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцов.
Талууд хөрөнгийн биржүүдийн хооронд тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх, давхар бүртгэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төрийн өмчит компаниудын хувьчлалыг хийх, банк, санхүүгийн байгууллагууд, бусад төслүүдэд хөрөнгө татах нөхцлийг бүрдүүлж Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.
Лондоны хөрөнгийн биржээс 2023 оны 6 дугаар сард зохион байгуулах арга хэмжээнд Монгол Улсын холбогдох байгууллагуудыг оролцуулж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах боломжоор хангах, тус биржийн нэвтрүүлсэн хүлэмжийн хийн арилжааны тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
