Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026 оны 05-р сарын 18 өдөр, 09 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsaggg

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

2026 оны 05-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: ҮүлшинэБороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: ҮүлшинэБороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: ҮүлшинэБороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +11…+13 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +1 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх