Үүр цүүрээр сэрэгч бяцхан жаал танайд бий юу?

2016 оны 04-р сарын 17 өдөр, 09 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өглөө нар мандахаас өмнө сэрж, чанга дуугаараа бүгдийг сэрээдэг бага насны хүүхэдтэй айлд сэрүүлэг тавих шаардлагагүй билээ. Энэхүү “сэрүүлгийг” сэм ухраах гээд үзье.
Хүүхэд өглөө эрт сэрдэг шалтгаан:
• Өдрийн унтлагын цаг эртэдсэн
• Нойтон живх
• Гэрэл, чимээнд хэт мэдрэг
• Өдрийн цагаар хангалттай энерги зарцуулаагүй
Хэрхэн өөрчлөх вэ?
• Өдрийн унтлагын цагийг бага зэрэг хойшлуулах. Жишээ нь өдөр 1 цагт унтдаг бол 2 цагт унтдаг болгох
• Оройн унтлагын цагийг өөрчлөх. Хэт эрт буюу 8 цагаас өмнө унтдаг бол 7.30-аас 8 цагийн хооронд унтаж хэвшүүлэх. Оройтож унтсан хүүхэд дэндүү ядарсан байдаг тул бие нь амарч өглөө удаан унтаж чадалгүй сэрдэг.
• Нойтон живхнээс болж таагүйтэн өглөө эрт сэрчихдэг бол оройн цагаа өгөх шингэнээ багасгах эсвэл орой өөрөө унтахаасаа өмнө живхийг сольвол шөнө, үүрээр сэрэх нь багасдаг.
• Хүүхдийн унтдаг өрөөний гэрлийг сайтар хаах хөшгөөр солих
• Үүрээр дөнгөж сэрэнгүүт нь буцаан унтуулахыг хичээн бүүвэйл. Зарим хүүхэд чимээгүй байсны дараа 15 минут орчим болоод эргэж унтдаг. Тиймээс сэрчихлээ хэмээн яаран босох буюу чанга ярьж нойрыг нь сэргээхгүйг хичээгээд үз.
• Өглөө босонгуут нь хооллохоо зогсоож, доод тал нь хагас цаг болсоны дараа өглөөний унд өг.
Эцэст хэлэхэд зарим хүүхэд төрөлхийн эрт сэрэгч байдаг ба үүнийг өөрчлөх аргагүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх